antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

“ОЛОН ОВООТ” ҮҮЦЭНДЭЭ ХҮРЭЭГҮЙ БАЙНА

нийтлэсэн Admin

Сүүлийн үед Олон Овоотын алтны уурхайн тухай элдэв яриа гарах болсон. Иймээс тус уурхай үнэхээр өдөрт 5-6 кг алт олборлож, түүнийгээ харийнханд нууцаар “бэлэглээд” байгаа эсэхийг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо.

Үүцэндээ хүрэхэд дор хаяж зургаан сарын хугацаа хэрэгтэй

Эрдэс баялаг, эрчим хүчний яамнаас 2003 онд 18.541 тонн алтны нөөцтэй хэмээн баталсан “Олон Овоот гоулд” компанийн уурхайчдын ажиллаж буй алтны үндсэн орд бий гэх газарт очлоо. 40 гаруй том оврын машин газрын чулуу, шороог зогсоо зайгүй зөөж, зарим нь чулуу буталж байлаа. Алттай шороо, чулуу зөөж байгаа хүн харагдсангүй. Учир нь ил уурхай буюу хөрс хуулалтын ажил одоог хүртэл дуусаагүй байгаа аж. Хөрс хуулалт дуусаж, үүцэндээ хүрэхэд дор хаяж зургаан сар шаардлагатай гэв. Уурхайчдын тооцоолж буйгаар 2012 оны дөрөвдүгээр сард алтны уусмалтай чулуулаг буюу хүдрийн үндсэн ордод хүрч түүнийг буталж, уусгах болон алтыг шүүж авахад дахин зургаан сарын хугацаа шаардлагатай гэнэ. Товчхондоо бол алтны жинхэнэ судалдаа хүрэхэд зургаан сар, алтныхаа барааг харахад мөн зургаан сар буюу жил шаарддаг юм байна.

Ингээд Ил уурхайн дарга Ө.Наранбаатартай уулзлаа. Тэрбээр “Манай уурхай 2009 оны зургадугаар сард “Жаст” группийн мэдэлд шилжсэнээс хойш нийт 30.2 сая тонн уулын цул буюу хөрс хуулаад байна. “Анх 2005 онд уг ордын нөөцийг 18.5 тонн гэж үзээд Эрдэс баялгийн зөвлөлөөр баталсан. Үүнээс “Монгол газар” ХХКийн жил бүрийн тайлангаас харахад тус компани нийт 4.1 тонн алт олборлосон гэсэн тооцоо байдаг. Хайгуулын ажилтай нь харьцуулахад 5.8 тонн байхаар зөрүүтэй тооцоо гарсан. Гэхдээ бид ашиглалтын тооцоогоор одоо 8.4 тонн алт гарна гэж үзээд, сард 2-3 сая ам.долларын зардал гаргаж байна. Уурхайг авснаас хойш зөвхөн хөрс хуулж байгаа. Эндээс ердөө 570 кг алт олборлосон. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрийн ажил хоёр удаа зогссон. Зургаан сар тасралтгүй хөрс хуулж байж алтны үндсэн ордод хүрэх боломжтой.

Багаар бодоход үүнд 35 сая ам.дол лар шаардлагатай. Их хэмжээний өртэй, хөрөнгө байхгүй тул ажил зогсож магадгүй байна. Хэрвээ бид тасралтгүй зургаан сар ажиллавал олборлосон хүдрээ ирэх оны дөрөвдүгээр сард баяжуулах үйлдвэрт шилжүүлж, 2013 оны нэгдүгээр сараас ажлынхаа үр дүнг үзэх байх. Гэтэл сонин хэвлэлээр элдэв худал мэдээлэл гарч, ганц найдлага болсон гаднын хөрөнгө оруулагчдыг зугтахад хүргээд байгаа нь харамсалтай. Хэрвээ энэ удаад хөрөнгө олдохгүй, үйлдвэрийн ажил зогсоход хүрвэл ажилчид маань ар гэр, амь зуулгаа бодоод Оюутолгой, Тавантолгой руу явах магадлал бий. Тиймээс шаардлагатай байгаа 35 сая ам.долларыг зээлэх байгууллага, хувь хүн олдоно гэж найдаж байна” гэв.

“Монгол газар” ХХК-иас “Олон овоот гоулд” компанид шилжүүлсэн том оврын ма шин, техникүүдийг “хуучны эдийн үзүүлэн” аятай хашаанд эгн үүлжээ. Хүнд механизмуудын ашиглалтын хугацаа дууссан, тоног төхөөрөмж, сэлбэг нь өөрийнх нь үнээс хэд давсан өндөр тул ийнхүү үзүүлэн болгохоос өөр сонголт байгааг үй тухай жолооч нар ярьж байсан. Үүнийг дурдахын учир нь “Монгол газар” ХХК нь энэхүү алтны ордыг эзэмшиж байх хугацаандаа банк болон “Жаст” группээс зээлсэн мөнгөөрөө энэ мэт ашиггүй, “тэтгэвэртээ гарсан” техник худалдан авч, их хэмжээний алдагдалд хүрсэн нь тодорхой харагдаж байв. “Комацү”-ийн бульдозер, само свал, хятадуудын “Галт могой” хэмээн нэрлэдэг хүнд даацын ачааны машинуудын сэг хашаанд байх аж. Нэг самосвалыг засуулахад ойрол цоогоор 850 гаруй ам.доллар шаардагдах учраас засуулахын оронд ашиглалтын ачаалал даах шинэ техник түрээсэлсэн нь дээр гэж техник хариуцсан мэргэжилтэн ярив. Түүнчлэн уурхай хэвийн ажиллаад эхэлбэл “Комацү” самосвал л гэхэд дор хаяж 30 байх хэрэгтэй. Гэтэл долоохон байна. Ачааны машин 100-аас дээш тоогоор байхгүй бол ажил явахгүй. Гэтэл одоо гоор 6-7 л байгаа аж. Ер нь тоног төхөөрөмжийн хангамжид 20- 30 тэрбум төгрөг шаардлагатай гэв.

ХҮДЭР БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙГ АЖИЛЛУУЛАХ НӨӨЦ АЛГА

Хоногт 1800 тонн хүдэр буталж, боловсруулах хүчин чадалтай, 99 хүний бүрэлдэх үүнтэй тус үйлдвэрийнхэн хүдрийн нөөцгүйн улмаас үйл ажиллагаа нь зогсоод байгаа аж. Сард 52-54 тонн хүдрийн нөөцтэй байж үйл ажиллагаа нь хэвийн явах боломжтой бөгөөд энэ хэмжээний хү дэр бэлтгэгдэхийг хүлээж байгаагаа тус үйлдвэрийн дар – га Б.Нямдаваа ярьж байв. Түүнч лэн тэрбээр “Бид ирэх сарын 1-нээс үйл ажил – лагаагаа явуулж эх лэхээр төлөвлөөд байна. Ил уурхай гаас олборлосон хүд рийг боловсруулж, эц сийн бүтээгдэх үүн гаргах зо рил готой. Одоо газрын хөрсөнд байгаа хэ мээн тооцоолж буй 8.4 тонн алтыг бид техникийн тус ламжтай гаар ялгаж авах юм. Дизель станцаар цахилгаан гаргаж ав даг. “Монгол газар” ХХКийн ашиглаж байсан гурван ди зель станцыг бид 12 болгож нэмсэн. Өөрөөр хэлбэл, бид нийт зардлынхаа 50 гаруй ху вийг зөвхөн цахилгаанд зар цуулдаг. Түүнчлэн ихэнх тоног төхөөрөмж, үйлдвэрийн дотор байрлах шат, хана, бусад зүйлийг шинэчилж, сольж байгаа. Тиймээс хөрөнгө мөнгө зайлшгүй хэрэгтэй байна. Мөнгөгүй бол бидний ажил явах гүйн дээр банкинд үүссэн өрийн хүү өсөж, цаашид ашигг үй зээлийн хэмжээ ч нэмэгдэх аюултай юм” гэж ярилаа.

 “ОЛОН ОВОО”- ТЫНХОН ГОВЬД ЧАЦАРГАНА ТАРЬЖ, ХҮЛЭМЖ БАЙГУУЛЖЭЭ

Хэдийгээр хүний санаанд багтамгүй их өр, олны хэл ам байнга дагаж байдаг ч “Олон овоот гоулд” компани 450 гаруй ажилчныхаа цалинг хугацаанд нь тавьж, байгалийг нөхөн сэргээсээр байна. “Жаст” групп уг ордыг мэдэлдээ авсны дараахан дөрвөн га газарт 246 сая төгрөгөөр геомембран гэдэг химийн бодисыг хөрсөнд нэвт рүүлдэггүй, тусгай зориулалтын плёнка авч өгчээ. Үүнийг хүдрийн хаягдлынхаа дор дэвссэнээр хөрс эрүүл үлддэг аж. Улмаар цианиттай талбайд монгол сакура буюу бүйлс, заг, шар хацар, соргүй согоовор, шар царгас цаашлаад чацаргана зэрэг олон наст бо лон модлог ургамал тарьсан нь 80-95 хувь нь ургажээ. Тус компанийн байгаль орчны мэргэжилтэн Л.Бат-Отгон “Нийт 17000 мод бут тарьснаас 12800 ширхгийг үрээр суулгасан. Хэдийгээр цианит байгаль дэлхийг хордуулдаг ч гэлээ тусгай хамгаалалтын плёнкоор эрүүл газрын хөрсийг тусгаарлаж, түүн дээрээ модлог, бутлаг, олон наст ургамал тарьж, тарьсан ургамал маань ургаж байгаа нь бидний хувьд байгаль дэлхийг нөхөн сэргээх, тэр тусмаа говьд ургамал тарьж болдгийг харуулсан хэрэг боллоо. Түүнч лэн бид бичил цэцэрлэг байгуулсан. Ирэх хавар усан оргилуур бас бус зүйл нэмэхээр төлөвлөөд байна” гэж ярив.

П.ЭНХБАЯР: НИЙТ 60 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ ШААРДЛАГАТАЙГААС ЭХНИЙ ЭЭЛЖИНД 35 ТЭРБУМ НЬ НЭН ЧУХАЛ БАЙНА

“Олон овоот гоулд” компанийн гүйцэтгэх захирал П.Энхбаяртай уулзахад тэрбээр “2003-2006 он хүртэл “Монгол газар” ХХК энэхүү алтны орд газарт үйл ажиллагаа явуулахдаа 10 сая шоо метр буюу 26 сая тонн шороо зайлуулж, улмаар 4.8 тонн алт олборлосон байдаг юм. Энэ үйлдвэрийг “Монгол газар” ХХК болон “Жаст” группийн охин компани болох “Олон овоот” компанитай 60х40 харь цаатайгаар хамтран байгуулж, “Жаст” компаниас 2006 он гэхэд 200 орчим тэрбум төгрөгийн зээл, тусламж авсан. Иймд өрөө авах болон банкуудыг алдагдалд оруулахг үйн тул энэхүү үйлдвэрийг өөрийн нэр дээр, өрийн хамт шилжүүлж, үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. “Анод”, “Зоос” тэргүүтэй таван банк, “Голдман сакс интернэшнл” компани, татварын алба, хувь хүмүүсээс их хэмжээний зээл авсан байсан. Тодруулбал, үндсэн өрөөс одоогийн байдлаар 103 тэрбум төгрөг төлөгдөөгүй байна. Үүний дээр одоо ажиллаж буй ажилчдынхаа цалин хөлс, техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлд шинээр 96 орчим тэрбум төг рөгийн өр үүсээд байна. Үүний дээр нийтдээ 60 орчим тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас эхний ээлжинд 35 гаруй тэрбум нь нэн шаардлагатай байгаа.

Эцсийн дүндээ “Монгол газар” ХХК, “Жаст” групп хоёрын өрийн асуудал ч чухал биш юм. Өрийг бид төлөх үүрэгтэй” гэлээ. Тус компанид гаднын хүн ажилладаггүй аж. Хайгуул, олборлолт, баяжуулалт, гаднын технологиос суралцсан 35 хүртэлх насны монгол боловсон хүчнүүд тэнд ажиллаж байна. Компанийн зүгээс ажилчдынхаа аж амьдралд туслах зорилгоор 20 гаруй залуу гэр бүлийг орон сууцтай болгосон гэнэ. Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалт, машин техник нь байвал ажлаа гялалзуулъя гэх 450 гаруй залуу боловсон хүчин, нөөцөө хүлээсэн үйлдвэр л тэнд байна. Хувийн компанид төр дэмжлэг үзүүлэх боломжгүй. Банкуудад хангалттай өртэй, томоохон компани, группууд туслахгүй нь ойлгомжтой. Харин гаднынхны сонирхол Монголын газрын баялгийн нөөцийн сургаар манайхыг чиглэж буй энэ үед “Олон овоот гоулд” компанийг сонгочих вий гэх хардлага бусдыг айлгаж байгаа бололтой.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car