antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

АЛЯСКААС НИНЖА ХҮРТЭЛХ БУГАНТЫН АЛТНЫ МӨРӨӨР

нийтлэсэн Admin

ЕРӨӨ ГОЛД АЛТ ОЛБОРЛОЖ, ЭКОЛОГИД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН “КАПИТАЛ АВТО СЕРВИС”-Т ЯМАР ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ

“Урт нэртэй” хууль хэрэгжихтэй холбогдуулан 234 компанийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Үүний төлөө тэдэнд найман их наяд төгрөгийн нөхөн төлбөр олгохоор болсон. Гэтэл Ерөө голын эрэг дээр алт олборлож, Усны тухай хууль болон Монгол Улсын хэд хэдэн хуулийг зөрчиж, Хэнтийн нурууны салбар дахь хус, нарсан ой, манай орны цэвэр усны гол хагалбар дахь Ерөө голыг бохир усны цооног шиг ухаж төнхсөн, MV 003015 тоот ашиглалтын лицензтэй “Капитал авто сервис” компанийн байгаль экологид учруулсан хохирлыг хэн хэдээр үнэлж байна вэ. “Урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэх нэрийдлээр өнгөрсөн хоёр жилд Засгийн газраас хангалттай мөнгө гаргасан. Гэвч үүний үр дүн өнөөдрийг хүртэл гарсангүй. Засгийн газраас ой, усны сав газрын хилийн заагийг тогтооход 450 сая төгрөг, алтны шороон ордоос байгаль орчинд учирсан экологийн хохирлыг тооцоход нэг тэрбум 17 сая төгрөг зарцуулжээ.

Энэ бол нэг хэсэг үйл ажиллагаанд л зарцуулсан мөнгөний тоо. Үүнийг татвар төлөгчдийн халааснаас, эргэж нөхөгдөхгүй байгалийн баялгаас олсон мөнгөнөөс гаргаж буй. Гэтэл эцэст нь алтанд улайрсан энэ мэт компаниудын үйл ажиллагааны улмаас эвдэрч сүйрсэн газруудад учруулсан хохирлыг хэн, яаж төлж барагдуулах вэ. Монголчуудын уух ус, амьсгалах агаар болсон ой модыг нь алтнаас дор үнэлж, байгаль орчныг устгаж сүй рүүлсэн алтны ком паниуд төрөөс найман их наяд төг рөгийг нэхэж байна. Харин аж төрж, амьдран суух газар нутгаа сүйрүүлж, ус голоо бохирдуулж, ширгээлгэн, бэлчээр нутаггүй үл дэж буй жирийн ард түмэнд төр нөхөн төл бөр өгч яагаад болохгүй гэж. Энэ мөнгийг төс вөөс биш, байгаль эхийн нулимсыг урсган байж түрийвчээ түнтийлгэсэн алтны дээрх ком паниу даас гаргуулж яагаад болохгүй гэж.

“ГАРЬД” ГАНТОГТОХ ХЯТАДЫН КОМПАНИЙН “ХАМГААЛАГЧ” БОЛЖЭЭ

Бугант тосгоны зүүн талд “Толгойт 1” нэртэй “Монголросцветмет” нэгдлийн хуучин алтны орд бий. Одоо энэ ордыг БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Чамин алт” компани эзэмшиж олон жилийн турш алт олборложээ. Энэ орд нь Бугант голд цутгадаг Толгойт голын эх дээр шахуу байрлах бөгөөд “Урт нэртэй” хуу лийн хүрээнд цуцлагдах лицен зийн тоонд орж өнгөрсөн зургадугаар сард үйл ажиллагааг нь зогсоогоод байсан юм. Гэвч “Чамин алт” нэртэй энэ ордод төрийн байгууллагын шийдвэр өнөөдрийг хүртэл үйлчилсэнгүй. “Гарьдынх” хэмээн нутгийнхны нэрлэдэг энэ уурхайд шөнө харуй бүрий болохтой зэрэгцээд машин тэрэгний дуу тасрахаа больж, хажуу дахь тосгоныхныг унтуулахаа больсон талаар иргэд гомдоллов.

Гэрэл гэгээтэй, өдрийн цагаар чимээгүй байсан энэ уурхай ийнхүү шөнө “амь” ордог нь алт нууцаар олборлодог гэсэн хардлагыг төрүүлдэг бололтой юм. Биднийг харуй бүрий болсон хойно очиход том том машин техникүүд нь ажилдаа гарч эхэлсэн байв. Үүдний харуулаас бусад нь бүгд хятад аж. Уурхайн удирдлага гэх хятад даргатай нь уулз лаа. Үйл ажиллагааг нь албан ёсоор зогсоож, лацдаж ломбодоод явсан байхад яа гаад алт олборлож, Монгол Улсын хуулийг үл ойшоож байгаа талаар дарга хэмээн танилцуулсан У Ян Фи эрхмээс асуулаа. Өдөр шөнөгүй 24 цагаар нөхөн сэргэлт хийж байгаа хэмээн тайлбарлаж байх юм. Уурхайн талбай дээр байх ёстой, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл лицензийг нь үзэхийг хүсвэл Улаан баатарт, компанийнх нь төв оффист байгаа гэнэ. Ер нь албан ёсны зөвшөөрөл бичиг баримт байтугай тэнд ажиллаж байгаа нутгийн таван ажилтны ЭМД, НД-ын дэвтэр зэрэг бүх баримт бичиг нь Улаанбаатарт, төв оффист нь байдаг гэнэ.

Монгол ажилчдын ЭМД, НД-ыг хуулийн дагуу төлдөг эсэхийг асуувал мэдэх хүн энд алга. Нутгийн ажилчид ч ЭМД, НД төлдөг эсэхээ мэдэхгүй, үзэж харъя гэж нэхэж байгаагүй гэнэ. У даргын хэлснээр энд 20 гаруй хятад хүн ажиллаж байгаа гэнэ. Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалттай компанийн ажиллах хүчний харьцааг 90- 10 байхаар тогтоосон. Өөрөөр хэлбэл нийт ажиллагсдынх нь 90 хувь нь монгол хүн байх ёстой. Гэтэл энд 20 х 5 буюу 80 хувь нь шахуу хятадууд ажиллаж байх юм. Энэ харьцааг зөрчс өн тохиолдолд илүү ажиллуулсан гаднын хүн бүрийн тоогоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний нөхөн төлбөр төлөх ёстой. Гэтэл ийм журам байдгийг ч У дарга мэддэггүй бололтой юм. Ер нь түүнд мэдэх юм алга. Тиймдээ ч “Манай компанитай холбоотой зүйлийг Гарьдаас асуу” хэмээн өөрөөсөө бултууллаа. Гарьд гэж хэн болохыг асуувал Монгол талын захирал нь гэнэ.

Нутгийнхны хэлснээр Хятадын энэ компанийн хамгаалагч, хаацайлагч нь Улсын гарьд Б.Гантогтох юм байна. Юм болгонд шахуу өнөө хятадууд нь Гарьдаар “бамбай” хийдэг, Гарьд ч өөрөө хятадуудыг төлөөлөн нутгийнхантай хэл амаа ололцдог аж. Тиймдээ ч энэ компанийг “Гарьдынх” хэмээн нэрлэдэг болжээ. Монгол түмний бахархал хүндэтгэл, хайр хишиг Б.Гантогтох гарьдад багадаагүй л байлтай. Гэтэл бөхөө дээдэлдэг, бөхчүүдээ хүндэтгэдэг монгол түмнийхээ итгэл сэтгэлийг урвуулан ашиглаж, алтанд шунасан хятадуудын гар хөл нь болчихоод газар нутаг, уул ус, гол горхио сүйтгүүлж, сүйрүүлж буй нь дэндүү эмгэнэлтэй. Гарьд гэхээр л монгол хүн бүхэн хошуу дэвсэн, толгой дохидог л байх. Гэхдээ энэ бол Гантогтох гэдэг хүнийг биш, бөхийн хий морь лундааг хүндэтгэдэг монгол уламжлал. Гэтэл үүнийг хятадууд ашиглаж, амташсаар Гантогтохыг ийнхүү монголчуудын өмнөөс барьдаг “мод” шигээ болгожээ. Үнэхээр Гантогтох гарьд та энэ компанийн Монгол талын захирал юм бол монголчуудынхаа төлөө, Монголынхоо газар нутгийг сүйтгэж, гол усыг нь хордуулж буй Хятадын энэ компанид юу хийж байна вэ? “Чамин алт” гэх энэ компани сүүлийн гурван жил Бугант голд цутгадаг Толгойт голын яг голдирол дотор алт олборложээ. Үүний тулд Толгойт голын гольдролыг өөрчилснөөс гадна Бугантын голоос ундаалсан, умбаж шумбасан хүүхэд хөгшдөд “хамуу” тараажээ.

Уурхай үйл ажиллагаа явуулснаас хойш Толгойт, Бугантын гол бохирдож, энэ голоос ундаалдаг нут гийнхны биеэр жижиг улаан тууралт гарах бол сон аж. Үүнийг эмч нар нь мэддэгээрээ “хамуу” хэмээн оношилсон бололтой юм. Хонгорын хордлогыг бас л хамуу гэж оношилж байсан. Гэтэл энэ “хамуу”-ны үр уршиг одоо хүртэл илэрсээр байгаа бөгөөд олон улсын шинжээчид мөнгөн усны хордлого гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг юм билээ. Үүн шиг Бугантынхны туссан “хамуу” Толгойтын гол дагуу алт олборлож буй Гарьдын уурхай мэтийн хя тадуудын үйл ажиллагаанаас болж хордсоныг үгүйсгэх арга гүй. Нутгийнхны хэлж буйгаар энэ хятадууд мөнгөн усаар алт угаадаг байж болзошгүй гэнэ. Гаднаас нь харахад нэг амбаар байх. Түүн дотор 2-3 гэр байх агаад үүнийгээ “алт на рийсгах газар” хэмээн нэрлэдэг аж. Энэ ам баар руугаа монголчууд байтугай хятадуудаа ч оруулдаггүй, тун нууц үйл ажиллагаа явуулдаг гэнэ. “Гарьд”-ын уурхай “Толгойт 1” ордод усаар биш мөнгөн усаар алтаа угааж байсан юм биш биз.

Монгол Улсын Үндсэн хуулиар ир гэн бүр тэгш эрхтэй. Улсын цолтой бөх байх, эсвэл дундад улсын иргэн бол Монголын хууль үйлчлэхгүй гэсэн заалт байхгүй. Тэр тусмаа Толгойтын хэмээн нэршсэн алтны энэ сав газар бол Хэнтийн нурууны салбар, Монгол Улсын цэвэр усны гол хагалбар болдог. Гэтэл ийм газраа Хятадын голдуу компаниудад зайдагнуулчихаад, хараа хяналт тавьж чадахгүй байгаа Монголын төр, засаг өнөөдөр тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын тухай ярих шаардлага байна уу. Бугант тосгоны Толгойтын алтны сав газар дагуу цааш явбал ийм олон уурхай байдаг аж. Үүнээс хамгийн захын буюу эхний ганц уурхайгаар ороход л энэ мэт Монгол Улсын хуу лийг гууль болгож, Хэнтийн нурууны их тайга дунд хуульгүй, дүрэмгүй мэт дураараа дур гидаг компани байх юм. БОАЖЯ болон Мэр гэжлийн хяналтынхан харин газар дээр нь бидэн шиг ийнхүү хүрч, байгаль орчинд учруулсан хохирлыг нь нүдээр харж, биеэр мэдэрч, боди тоор тооцож чадаж байгаа болов уу?

АЛЯСКААС ЭХЭЛСЭН БУГАНТЫН АЛТНЫ ЭРЭЛЧИД БУЮУ ОРЧИН ЦАГИЙН НИНЖА

“Мэлхий нинжа” гэх хүүхэлдэйн киноноос үүдэлтэйгээр Заамарын хөндийд ногоон түмпэнгээ үүрэн тонголзох алт ухагчдыг нинжа хэ мээн нэрлэснээр ийм нэр томъёо бий болсон гэдэг. Гэтэл үнэндээ нинжа буюу гар аргаар алт олборлогчдын үүсэл Сэлэнгэ аймгийн Бугант тосгоноос эхлэлтэйг хүмүүс тэр бүр мэддэггүй. “Монголросцветмет” нэгдлийн харьяа “Толгойт”-ын алтны үйлдвэр бол Монголын анхны алтны уурхай бөгөөд Бугант тосгоны газар нутаг дахь Хэнтийн салбар уулсад Оросын хайгуулчид алтны томоохон ордыг илрүүлснээр энд 1970 оноос уурхайн бүхэл бүтэн суурин төвлөрч эхэлжээ. Тэр үед газар газраас ирсэн илгээлтийн эзэд Бугант гэх тосгоныг байгуулж, Монгол Улсын алт, модны хэрэгцээг хангаж байв. Үүнээс л алтны мэргэшсэн монгол хайгуулчид Бугантад төрсөн гэх бөгөөд 2000 оны эхээр “Монголросцветмет” нэгдэл алтны нөөц дууссан гэх шалтгаанаар уурхайнуудаа хаахад энэ тосгоны олон зуун хүн ажилгүй үлджээ.

Ажлын байргүй болсон тэд арга буюу сурсан мэдсэнээ ашиглан алтны эрэлд гарцгаасан гэх бөгөөд Дээд, Доод Аляск гэх газарт хувиараа хайгуул хийж, олборлож эхэлснээр гар аргаар алт ухах эхлэлийг тавьжээ. Тэр үед тэднийг Аляскийнхан гэж нэрлэдэг байв. Харин одоо Аляскаас хальж, Хэнтийн нурууны салбар уулсаар нэг тарсан тул монголчуудын нийтлэг нэршлээр нинжа хэмээн нэрлэх болсон гэнэ. Эдүгээ Бугантынхан бүгдээрээ шахуу нинжаддаг. Нинжа хийж үзээгүй хүн бараг байхг үй. Төрийн албан хаагчид нь хүртэл ажлынхаа зав чөлөө, амралтаараа ууланд гарах бөгөөд эх орны хишгээс илүү амьдрал ахуйд нь том хөрөнгө оруулалт болдог гэнэ. Биднийг Бугантад ажиллах үеэр нинжа нар Сангийн эх гэдэг газарт төвлөрөөд байлаа. Тэнд 100 орчим нинжа ажиллаж буй гэнэ. Өнгөрсөн тавдугаар сард энэ газрыг тэд өөрсдөө нээжээ. Олон жилийн туршлагадаа тулгуурлан алттай газрыг андахгүй болтлоо мэргэшсэн бололтой. Одоогоор албан ёсны зөвшөөрөлгүй ч алтны сургаар Дархан, Хөвсгөлөөс ганц нэг машинтай хүмүүс ирсэн ч олдоц муу байна хэмээн голоод эхнээсээ буцжээ.

Болд хэмээх нинжагийн ярьж буйгаар Бугантад ажлын байр байдаггүй тул амьдрахын эрхээр ийнхүү алт ухах болжээ. Өдөрт олсон хэдэн төгрөгөөрөө амьдрал ахуйгаа залгуулаад л байдаг хэмээн хэлж байна. Энд майхан-дэлгүүр, гуанз гээд нинжа нарын хэрэгцээний үйлчилгээг гэр бүлийнх нь гол дуу эмэгтэйчүүд эрхлэх аж. Юмны үнэ нь харь цангуй гайгүй, Бугантынхтайгаа ойролцоо. Тэдний ярьж буйгаар орон нутгийн удирдлагууд нинжа нараа харж ханддаггүй бололтой юм. Арай гэж нээж олсон газраас нь алт гайгүй гараад ирвэл лиценз гэх цаасаар Хятадын компаниудад өгөөд нутгийнхныгаа шахаж, хөөж эхэлдэг гэнэ. Тэдний хэлснээр алтаа мөнгөн ус зэрэг химийн бодисоор угаадаггүй гэнэ. Нутгийн хүмүүс болохоор байгаль орчинд халтай зүйл хийдэггүй хэмээн хэлж байсан. УИХ, Засгийн газраас Бичил уурхай эрхлэгч дийн үйл ажиллагааг зохицуулах түр журам, дэд хөтөлбөрийг баталсан. Гэвч энэ нь орон нутагт хэрэгждэггүй бололтой. Орон нутгийн дарга, тэдний хамаатан садан давуу эрхээ эдлэн нөхөрлөл байгуулан, гайгүй гарцтай гэ сэн газруудад эзэн аж. Тиймээс тэд алт хайж Хэнтийн нурууг нүхэлж гүйцээд байгаа гэнэ. Зарим нэг нь алтны компаниудын орхиод гарсан газарт хэд гурваараа нийлэн ажил ладаг бололтой. Гэхдээ хаа очиж эндхийн нинжа нар ихэвчлэн Бугантынхан, ах дүү хамаатан саднаараа ажилладаг тул архидалт, хэрэг зөрчил, гараад байдаггүй аж.

Аляскаас нинжа хэмээн нэрлэгдэх хүртлээ өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд алт даган амьдрал ахуйгаа залгуулж буй Бугантынхан ийнхүү амьдарч байна. Тэдэнд ажлын байр алга. Эртнээс нааш алдартай үржил шимт сайхан хөрсөндөө ногоо тариа тарья гэсэн ч жирийн иргэдэд газар нь олдохгүй байна. Саяхныг хүртэл Сэлэнгэ аймгийн га зар нутгийн 50 хувь нь лиценз гэх алга да рам цаасаар Хятадын голдуу уул уурхайн ком паниуд ын эзэмшилд шилжсэн байсан. Энэ тоо сүүлийн ганц хоёр жилд багассан гэдэг ч Ерөө сумын газар нутаг ялангуяа Бугантынханд но гоо тарих эрүүл газар ч үлдсэнгүй. “Урт нэртэй” хуу лийн хүрээнд Хэнтий нурууны сал бар уулс, Ерөө голын ай сав газрын хэсэгхэн ч гэ сэн газар нуруу тэнийх завшаан тохиосон ч уул уурхайн үйл ажиллагааны улмаас ясандаа тултал ухуулсан газар шороо, үр шимгүй болсон хөрсөнд нь тариа ногоо урьдынх шигээ ургана гэдэгт итгэх арга алга. Энэ нутгийг ийм болгосон алтны ком паниуд төр засгаас нөхөн төлбөр нэхэж байна. Харин амьдрах орчин, амьсгалах байгалиа сүйт гүүлсэн Ерөө гийнхөн, Бугантынханд нө- хөн төлбөр хэн өгөх вэ. Тэдэнд ажлын байр, амьд ралын ба тал гаа үлдсэнгүй. Аляскаас нинжа хүр тэлх амьд ралын бартааг алт ухан туулж буй Бугантынхны ирээдүй бүрхэг байна.

Д.ОЮУН-ЭРДЭНЭ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car