antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 25, 2013 14 comments

Монгол Улсын Ерөнхийлөгч нар аа гэж

нийтлэсэн Admin

11962_365718063537094_175845199_nМонгол Улс тайван за­маар нийгмийн байгуу­лам­жаа сольж, зах зээлийн сис­­темд шилжсэнээс  хойш  хуга­цааны тав дахь, биеэр эдэлсэн дөрөв дэх  Ерөн­хий­лөгчийнхөө тушаал, шийд­вэрийг дагаж буй.

Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч  П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэ­мээн гадаад, дотоодгүй шуу­­гис­наас хойш  23 дахь онтойгоо золгов.

Дорнодын  талаас ундар­сан нефтиэр ганган ца­гаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөн­хийлөгчийн энэ “за­ваан” үйл­дэл нь өөрийнх нь ч тоо­цоо­лоогүй  тун давгүй  сур­тал­чилгаа  болж, олон түм­­нээс “хээгүй” хэмээх хөөр­­хөн алдар салгасан түүхтэй.

Дээлээ завааруулж зогс­­сон  Ерөнхийлөгчийн  “хээ­гүй”  дүр төрхийн  цаа­наас  тун ч удалгүй “хир­тэй” сэт­гэл цухалзах болж, Мон­голд шинээр тө­рөн гар­сан олигархиудын  “загал­майл­сан өвөө” гэгдэх болтлоо хө­рөнгөжиж амжсан.

Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмд­гээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн ин­женер мэргэжлийнхээ хэр­гийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ.

Уул уурхайн инженер мэр­гэжлээр  хойно сурсны хэрэг юу билээ Монгол ор­ны дөрвөн зүг, найман зов­хист уурхай баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн. Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг  холбоо, сүл­жээгээ гаргуун сайн ашиг­­ласны хүчинд мон­голын хамгийн их нөөц­тэй орд газруудыг  ойр дотны хү­мүүсдээ  найр  тавин  ол­гож, өөрөө ч түүнээс чам­гүй хувь хүртсээр өнөөд­рийг хүрсэн.

Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шан­дын  ус ширгэн  хатаж,  ойн  баялгийн гуравны нэг нь устаж  алга болоход  гам­шигтай үр нөлөө үзүүлсэн “Алт”  хөтөлбөрийг  чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очир­бат санаачлан хэрэг­жүүлсэн  бэлээхэн түүх байж л байна.

“Алт” хөтөлбөрийн хам­­­­­­­гийн анхны лицензийг өөрөө авч со­циа­лизмын үед хайгуул хийж нөөц нь тог­тоогдсон Хэнтий аймгийн Батширээт  сумын алтны ордыг сорчлон олборлоод нө­хөн сэргээлт хийлгүй Хя­­тадын нэгэн компанид 800.000 ам.доллараар зар­чихаад сурсан зангаараа чи­мээгүйхэн  зайлж одсон байдаг.

Анхны Ерөнхийлөгч хэ­мээн хийрхэж, ард олон нь хоосон  хонон байж, төс­вөө­сөө танаж, тасдсаар  160 сая төгрөгрөөр  энэ “нөхөр”-т орд харш барьж өгч байв шүү.

Тэр үеийн 160 сая төг­рөгөөр барьсан харш өнөөдөр хэдэн мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш бо­лохоор “хээгүй” эрээс зэм асуух эрхтэй. Сураг сонсвол  Хуримын ордны  хажууд байсан хар­шаа газартай нь “МСS” ком­панийн эз­дэд хоёр тэрбум төгрөгөөр арилжчихаад  “Би хувийн өмчөө зарна уу, үрнэ үү хэнд ч хамаагүй” гээд харайлгаж яваа ажээ.
“Төмөртэйн  цайр”-ын ор­дыг хя­тадуудтай  тогт­­вор­той байдлын гэрээ  бай­­гуулан  зүгээр  өгөхдөө “хээ­гүй” нь дэндсэн П.Очирбат  хэчнээн мянган ам.дол­ларын ха­хууль  авснаа  хүлээчих  хэ­рэг­тэй. Ер нь  эрх  мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны  хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг  малнаас доор үзэж байгаагаа зарлах учиртай.

“Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын  компани ашиг­­­лаж эхэл­мэгц “тогт­вор­той” байдлын гэрээ гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.

Одоогоор тодроод байгаа дөрвөн “Ерөнхийлөгч”-ийн эхнийх нь ийм балаг тарь­чихаад хээв нэг малийгаад явж байна.  Дараагийнх нь  Н.Багабанди  хэмээх  сөөв­гөр сахалтай  Төрийн “хар хүн” Оюу толгойд монгол­чуудын эрх ашгийг хам­гаалсан нэрээр сард 40 мянган ам.долларын цалин аваад цохиж явна. Улс эх орныхоо эрх ашгаас дээгүүр “Рио Тинто”-гийн эздийг  тавьж,  монголчуудын эрх ашгаас  холдож хөндийрсөн  Н.Багабандиас Оюу толгойн талаар нааштай  өөрч­лөлт хүлээгээд нэмэр­гүй.

Монгол Улсын Үндэсний аюул­гүй байдлыг ярилцаж байсны хувьд өнөөдөр  Оюу толгойн алдаа­тай гэрээний талаар дорвитой дуугарах ёстой ч ус балгасан мэт таг дуугүй гэлдрээд байгаа нь олон хардлага дагуулж бай­гаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч  хэмээх эрхэм дээд хариуцлагатай алба хашиж байсан хэрнээ аль нэг улсын хувийн компанийн эрх ашгийг төлөөлөөд явж байгаа нь ёс зүйд аль ч  талаараа нийцэхгүй.

Сардаа ганц хоёр “Титэм үг” тэрлэхээс  өөрөөр  мон­голын ард тү­мэнд  хэрэгтэй  өнөөдрийнх нь амьд­ралд наалдах ганц ч ажил хийл­­гүй хувиа бодож, до­воо шарлуулсаар л яваа  Н.Бага­банди  дахин Ерөн­­хий­лөгчийн  сэнтийд  зал­рахаар  сүүлийн үед МАН-ын байр хавиар эргэлдэх  болсон ч намын удирдлагын зүгээс дэмжлэг хүлээгээгүй  учир том бодлоо орхисон сурагтай.

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд асуудал тодорхой. Одоогоор хоёр жилийн ял сонссон  түүний бие бараг­тайхан II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

“Шударга л байцгаая л даа” хэмээн   уриалан   гарч ирсэн  одоо­гийн  Ерөн­хий­лөгч  Ц.Элбэгдоржийг  сүү­лийн үед монголын улс­төрд үүсээд байгаа  бусармаг  бүх­­ний  талаар байр сууриа  илэр­­хийлэхийг ард түмэн хүлээж бай­на. Монгол Улсын дөрвөн Ерөн­хий­лөгчийн ажил төрлийн зах зухаас дурь­дахад иймэрхүү со­нин­той.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (April 25, 2013 11:02:54 am )

    Ухаан сууж зангараг заасан төрийн хар хүн энэ 4 хүний алинд ч алга байсанг түүх гэрчиллээ. модоо барьж архи дарсанд толгойгоо мэдүүлсэн хэт ноомой ядуу ард тэдний эцсийн бодлого байсан гэж хэлэхэд нэг их зөрөхгүй хамгийн харамсалтай нь атар сайхан эх орноо алт хөтөлбөрийн дор орвонгоор нь эргүүлж өнөөдөр геоэкологийн сүйрэл болгочихсон очирбат гээч барамыг винтовоор буудсан ч багадхаар гэмт хэрэгтэн харин Багабанди Энхбаяр Элбэгдорж нар бол ороо бусгаа цагийн эрхэнд азаар төр барилцаж өөрийн эцсийн хүсэл болсон материаллаг амьдралын үзүүрт хүрсэн өчүүхэн авгалдайнууд одоо монгол хэмээх энэ их баялагтай хэрнээ эзэн биегүй өрөвдмөөр бас хайрламаар улсад Чингисээс ч агуу ухаалаг улирдагч ирэх цаг хугацааны болоод нийгмийн захиалга нэгэнт үгүйлэгдэж байна.

  • Anonymous (April 25, 2013 11:45:49 am )

    Oligtoi ner devshchih aaviin hvv bna uu, ter buh muh zailaa!!!!!!

  • Anonymous (April 25, 2013 12:20:09 pm )

    Xошгорууландаа та нарыг, та нар ч хошгорондоо…

  • Anonymous (April 25, 2013 1:35:40 pm )

    169 21 estoi ynen elbegdorj deeshee soliij xaraad irexeeree tarvaga buudax tsag n irj baigaa gesen yg muu kalibraa bariad dalluur bariad garsan xodoonii malchintai yag adil estoi xoshgoruulj ogno doo nogooduul n ch nam nam buuduulna

  • Anonymous (April 25, 2013 2:43:05 pm )

    end elbegdorjiin tuhai niitlel ogt alga bn shuu dee neeree l unen heregtee eronhiilog ch nar bugd l shudraga unen hun chanartai l zaluus anh turiin terguund sarch irsen bhdaa gevch buuhdaa idej uzeegui hun bnuu huurhii enkhbayr l gendej ardchilsan namiin hiisen hudagt unsan bhdaa ternees yg l adilhan idetsgeecheed…….

  • Anonymous (April 25, 2013 4:40:20 pm )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ЭНЭ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ** ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (April 26, 2013 1:02:49 am )

    ene ochirbat gj 4 n nvdtei golog er ni xen baiwaa a. mongoliin sum bag bvrt uxuulj m ltulagvi ervvl gazar vldsenchgvi vr xvvxed ireedvidee alt zes tomroo baig gexed ydaxdaa geree dulaatsuulax shuudai nvvrs vldeegeesei . ochko nvgel chini nvdeeree garnaa gaigvi. vxsen xoino chini bulshin deer chini sheene za yu

  • Anonymous (April 26, 2013 9:38:52 pm )

    ta nar elebgeeg yu hiij bgaag medhuu nuden deer chin gazriig chin zarchaaad suuj bna shuudee muu hujaa

  • Anonymous (April 27, 2013 8:54:11 am )

    ENHBAYRL IH AJIL HIISEN

  • Anonymous (April 27, 2013 11:18:02 am )

    2 say garan hymyysiig aytaihan tejeej chadaagyi oorsdiigoo bayn bolgohyg uridal bolgoson ene hymyyst heleh vg alga.enkbayr l gaigvi ym hiisen bile.

  • Anonymous (April 28, 2013 10:34:49 am )

    enhbajr ni mongold arai iluu um hiicen bain um getel eh orniigoo hariihantai ideg uug baigaa humuuc zugeer jbah um chudarga baictgaaj l daa

  • Anonymous (April 29, 2013 10:27:43 am )

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (May 01, 2013 12:03:45 pm )

    bugd butehgui yostoi muuuhai humuuus odooo bgaaa ni shudraga baya ldaaa gechiheeed dandaaa shudraga bus uildliiig hiiij huhuulen demjij bna

  • Anonymous (May 02, 2013 3:30:58 am )

    hamgiin hogiin ni elbegdorj bnaa. muu hyatad. mongolchuud mini ee har darsan zuudneesee sereh tsag ni bolson yum bishuu.bidnii eh ornig naad toriin tolgoid garsan hujaa nar zarj ideed duuslaa

antalya rent a car