antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2013 4 comments

“Би өөрийгөө яллахаас гадна, ээжийгээ давхар яллачихсан”

нийтлэсэн Admin
527-1366085459middleЦагдан хорих 441 дүгээр ангийн хүмүүжигч Б.Баярсайхантай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Аль нутгийн уугуул вэ?
-Уугуул гарал бол Ховдын Дарви. Гэхдээ би Хан-Уул дүүргийн унаган хүүхэд. Хуучнаар ажилчдын районд хүүхэд насаа өнгөрөөсөн.
-Амьдралдаа алдаа эндэглэл гаргахын өмнө юу хийж байв?
-“Зохиомж” гээд хувийн сургуульд дуучин бэлтгэх ангид сурч байсан. Одоо өргөжөөд их сайхан том сургууль болсон байна лээ.
-Гараад сургуульдаа очно гэж бодож байгаа юу?
-Гараад сурна гэж боддог. Гэхдээ өөр чиглэлээр.
-Ямар?
-Санхүүгийн чиглэлээр сурна.
-Хүний уулзах учрах зам мөр, цаг хугацаа янз бүр байдаг. Гэхдээ “Аясын салхиар жигүүр хийгээд, Алдрайхан охиндоо аав нь очно доо” гэсэн өөрийн чинь дуу чамтай уулзах замыг замчилсан байдаг. Он цагуудыг эргээд бодоход харамсал ухаарлын аль нь мэдрэгдэж байна.
-Туулсан амьдралаа бодоход харамсал ухаарал хоёрын аль аль нь байдаг. Мэдээж энэ олон жил өөр зүйл хийгээд нийгэмд явж байсан бол гэх бодол төрдөг. Нөгөөтэйгүүр, энэ газар би ороогүй бол амьдралыг арай өөр өнцгөөс харахгүй, амьдралын зарим нэг үнэнийг мэдэхгүй өнгөрөх байсан уу, аль эсвэл үүнээс том алдах байсан уу гэж боддог. Тийм болохоор харамсал ухаарал хоёр аль аль нь бий. Гэхдээ өнөөдрөөс эргээд харахад харамсах шалтгаан алга.
-Яагаад?
-Учир нь нэгэнт л энэ амьдрал өнгөрсөн. Харамслаа гэж хашхираад надад өнгөрсөн амьдрал минь эргэж олдохгүй учраас би өнөөдрөөрөө л амьдарч байна.
-Энэ ухаарлыг би эрт олж авах ёстой байж гэх бодролыг өдөөж өгөхөд энэ газраас ямар нэг зүйл нөлөөлсөн үү?
-Хүн энэ газар ороод амьдралыг илүү бодитоор хардаг юм байна. Хүмүүсийн хайрыг илүү их мэдэрдэг юм байна. Энд ирээгүй байхдаа ээжийнхээ “эртхэн ирээрэй”, эсвэл “хүрээд ир” гэхэд тэнээд явчихдаг байсан.
Надад хайртай хүмүүсийн хайрыг нь би ойлгодоггүй байсан юм байна лээ. Одоо тэр хүмүүсийн хайр миний төлөө байсан гэдгийг илүү их мэдэрч байна.
-Одоо нийгэмд гарахад өөрийгөө бэлэн гэж бодож байна уу?
-Нийгэмд гарахад сэтгэл санааны ч гэдэг юм уу, аль аль талаараа бэлтгэлтэй л байна. Манай анги албан газар, компаниудтай гэрээ хийж ажилд гаргадаг. Энэ олон сайн талтай.
Юу гэхээр, энэ олон жил их бага хэмжээгээр нийгмээс тусгаарлагдсан хүмүүс нийгэмд амьдрал ямар байна, хүмүүсийн харьцаа ямар болсныг жаахан ч гэсэн харж мэдрэхийг хичээдэг. Бас хийсэн ажлаараа дамжуулаад шагналын хоног авдаг. Энэ нь гарахад их дөхөм болдог.
Бид нар ганцхан ч гэсэн хоногийн өмнө гарчих юмсан л гэж боддог. Саяхан байна уу, 2010 оноос эхлээд ШШГЕГ-аас энд хоригдож байгаа хүмүүсийн хөдөлмөрт нь тохирсон цалин, тэтгэмж олгодог болсон. Гараад очиход, адаглаад ээждээ цэцэг бариад, өөртөө хувцас авчих мөнгөтэй болно гэдэг чамгүй зүйл шүү дээ.
-Одоо хэдэн нас хүрч байна?
-33 нас хүрч байна. Эргээд харахаар залуу нас л хайран байдаг юм билээ. Хоёр амьдардаг байсан бол за яах вэ, энэ нас ингээд өнгөрлөө, дараа насандаа… гэхсэн. Гэтэл хүн нэг л амьдардаг учраас залуу нас үнэхээр хайран санагдсан.
-Залуу насаа нөхөж авч чадах уу, тийм хүсэл эрмэлзэл байна уу?
-Энд сууж байх хугацаанд хүн олон зүйл боддог. Миний хувьд гараад өнгөрсөн, алдсан хугацааны 80 хувийг ч гэсэн олоод авах юмсан гэж боддог. Бас найддаг.
-Тэр зүйлд хүрэхэд юу хэрэгтэй байна?
-Хамгийн түрүүнд уйгагүй хөдөлмөр хэрэгтэй. Эндээс гараад очиход нийгэм намайг хэрхэн хүлээж авахыг би мэдэхгүй байна. Ойр дотнын хүмүүс маань баяртайгаар л хүлээж авах байх. Бас нэг зүйл хэлчихмээр байна.
Юу гэхээр, одоогийн бидэнтэй холбоотой нийгмийн асуудлыг анхаараасай гэж боддог. Зарим нэг нь ар гэр нь боломжийн бол яаж хийгээд л аваад явах байх. Энд ихэнх нь олон жил суучихсан байдаг.
10, 20 жил суусан хүмүүсийн ар гэр нь байхгүй болчихсон ч байх тохиолдол бий. Бүх хүмүүс нийгэмд биднийг нүд үзүүрлэхгүй байх л даа. Гэхдээ ихэнх хүмүүсийн харьцаа айдастай байдаг.
Дээрээс нь ажилд орох гээд яваад очихоор тийм бичиг аваад ир гэдэг ч юм уу, саад бэрхшээл бага гараасай гэж хүсэж байна. Тэгэхээр нийгэм нь хүлээж авч чадахгүй болохоор нөгөө хүн учраа олдоггүй. Тэгээд эргээд алдах тохиолдол байгаад байх шиг байна.
-Чи алдахгүй байж болох байсан уу?
-Хүний алдаа янз бүр байдаг. Гэхдээ би том алдчихсан. Хүн алдааныхаа маргааш нь ухаардаг. Би ч гэсэн тэгсэн. Анх шүүхийн танхимд 10 жилийн хорих ял авчхаад сууж байхдаа юунаас болж алдсан гэдгээ их бодсон.
Тухайн үед нас жаахан байжээ. Бас хүн нөхөрлөх хүнээ таних хэрэгтэй. Гэхдээ би өнөөдөр тэр нөхдүүдийн буруу гэж хэлж чадахгүй. Хэрвээ тэгвэл ухаарал байхгүй болно. Бас надад ганцхан бодол байгаа нь тэр өдөр би архи уугаагүй бол…
Тэгэхээр хүний амьдралд хамгийн хэрэггүй зүйл бол архи юм билээ. Архи уугаад хүний амьдрал дээшилсэн гэж хэн ч хэлэхгүй. Өнөөдөр миний үзэж байгаа зовлонг зүүдэндээ ч үзэж байгаагүй залуучууд олон байгаа.
Энэ талаар юу ч мэдэхгүй, ойлголтгүй залуус зөндөө байгаа. Өнөөдөр халтираад маргааш энд орчихыг хэн ч үгүйсгэхгүй. Тийм болохоор залуучуудад хандаж хэлэх зүйл байна. Энэ газар хүний хүсэхээр газар биш ээ.
Хэдийгээр учиргүй дарамтад орж, зодуулж нүдүүлээгүй ч хүнд хамгийн үнэтэй зүйл нь эрх чөлөө. Түүнийг юугаар ч сольшгүй, хэчнээн мөнгө байгаад хэзээ ч авч чадахгүй зүйл бол эрх чөлөө.
Тиймээс өөртөө байгаа эрх чөлөөгөө хайрлаарай гэж хэлмээр байна. Өнөөдөр би гадуур алхаад явж байгаа хүнийг хараад атаархдаг. Харин хүнд хамгийн хэрэггүй зүйл архи шүү.
-Нөхөрлөл гэж юуг хэлдэг юм бэ?
-Намайг жаахан байхад нөхөрлөл гэдэг үнэ цэнэтэй байсан юм шиг санагддаг. Миний багийн найзууд бас их сайхан найзууд байсан. Өнөөдөр энэ газар би найман жил болж байна. Энэ хугацаанд нөхөрлөл гэдэг зүйл шигшигдсэн.
Надад муу, сайн олон л найз байлаа. Нөхөрлөлийн үнэ цэнэ одооч байгаа байх. Нэгнийхээ төлөө үхэх нь хааш юм, гэхдээ өөрөө хоосон хонох гэж байгаа ч гэсэн найздаа өдрийнхөө хоолыг өгчих сэтгэлтэй залуучууд олон байгаа.
-Хамгийн дотно харьцаатай найз байгаа юу, алдаж гишгэхэд түшсэн найз хаана байна?
-Яах вэ, одоо ингээд бодохоор энэ газарт, яг одоо байгаа энэ ертөнцөд найзалж, үерхэж байсан найз нөхөд сэтгэлд илүү их буудаг. Зовлонгийн дунд нөхөрлөнө гэдэг хүний чанарын асуудал юм.
Би Тоосгоны хорих ангид байж байгаад дэглэм буураад энэ ангид шилжиж ирсэн. Тэр үед явахдаа эргэж харахад миний нэг сайн найз уйлж байсан. Тэр үед миний дотор үнэхээр их өвдөж байсан. Сайхан нөхөрлөл, сайхан найз байдаг гэдэгт би итгэдэг.
-Одоо ч гэсэн чиний амьдралын урьд олон салаа зам байна?
-Миний амьдралын зам маш өгсүүр, бартаатай байх болов уу. Тэр бүхэнд сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй гэж үргэлж боддог. Аа нээрээ тийм 2008 онд Н.Түвшинбаяр аварга олимпийн анхны алтан медаль аваад улс даяараа л сайхан халгин цалгин баярласан. Тэр үед Улсын начин Г.Одхүү Багануурт хоригдож байсан.
Тухайн үед Н.Түвшинбаяр аварга долоо хоногийн дараа ирсэн. Тэр үед хүмүүс хөл алдаад л бөөн л юм болсон. Тэр үед би “Тамирчны алдар” дуулж байсан. Тухайн үед сэтгэлийн хөөрлөөр ч юм уу гоё үг хэлчихсэн. Одоо эргээд санадаггүй юм.
Тэгэхэд хоёр цаг гаруй дуулсан байх. Тэгсэн аварга намайг тоогоод жаахан юм ярьж байгаад 20 мянган төгрөг өгсөн. Тэр маш том бэлэг болчхож байгаа юм чинь. Тэрийг би бас их азтай гэж боддог. Өнөөдөр ингээд яриад суугаа минь хүртэл хувь тавилан гэж боддог.
-Охиндоо зориулж зохиосон дууныхаа шүлгийг уншаад өгөөч?
-Хөлд ороогүй байхад чинь аав нь явсансан
Хүслээр болдоггүй хорвоог яалтай
Хүний тавилан хатуу л байх юм
Хөөрхөн охиноо ямар их санана вэ
Хэлд ороогүй байхад чинь нь аав явсансан
Хэлснээр болдоггүй хорвоог яалтай
Холын газраас чамайг санаад
Хүрээд очихыг ямар их хүснэ вэ
Амьдралыг таашгүй охин үр минь дээ
Алдаж онож л явна даа би
Аясын салхиар жигүүр хийгээд
Алдрай охиндоо аав нь очно доо.
Бас би өөрийнхөө төрсөн өдрөөр ээждээ зориулж “Хүүдээ бүү зовоорой” гэж шүлэг бичсэн. Гэхдээ эхлээд ээжийнхээ тухай  яримаар байна. Миний ээж бол мэдээж сайхан ээж.
Би ээждээ маш их хайртай. Тэгээд ээжийнхээ тухай нэг зүйлийг байнга санаж явдаг. 1990 он гараад улс орон даяар амьдрал хэцүү байсан. Тухайн үед цомхтгол ихээр явагдаж байхад ээж маань ажилгүй болсон иргэдийн нэг.
Тэгээд ээж маань том “дамбаоли” өмд, эсгий гутал өмсөөд гудамжинд наймаа хийдэг болсон. Тамхи ширхэглэж зардаг байлаа. Тэрний хүчинд дүү бид хоёр уранхай ноорхой хувцастай явсангүй, өлсгөж цангасангүй.
Хоёр хүзнийг өдий зэрэгт нь хүргэтэл хир баргийн хүн өвлийн хүйтэнд тэгж ажиллаж тэсэхгүй байсан байх. Харин би тэр ачийг нь одоог хүртэл хариулаагүй л байна. Одоо ч гэсэн зовоогоод л явж байна.
Энд хүн яллагдаад орно гэдэг өөрийгөө яллаад орохоос гадна, ээжийгээ давхар яллаад орчихсон юм болов уу гэж боддог. Тэр хүн сэтгэл зүрхээрээ надтай хамт зовж зүдэрдэг. Тиймээс эх хүн гэдэг агуу юм шүү.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (April 17, 2013 1:06:11 pm )

    daanch hojimdson uhaaral bh daa zaluuchuud mine surgamj avah l heregtei hun zaaval aldaj bj uhaarah bish shuu dee

  • Anonymous (April 17, 2013 3:11:15 pm )

    Ухаарлаа гэж Одоо удахгүй биз дээ Залуу минь, дахиад битгий алдаарай

  • Anonymous (April 20, 2013 3:22:32 pm )

    eejiigee garaad bayrlyyl yhaan syyj

  • Anonymous (April 20, 2013 3:41:53 pm )

    ene niitleliig bichsen setguulchid bayrlalaa.niigemd dandaa muu zuil bichij sonsoj b,a tegehed 1 ch gesen hunii saihan uhaarliin talaar unshina gedeg saihan bailaa.gehdee zaluuchuudaa ene zalu shig hojimdoj uhaarch bolohgui shuu… amidral uuruu dandaa shalgalt…chamaig hairlaj baigaa humuusiin hairiig tuhain tsagt ni meder

antalya rent a car