antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 17, 2013 7 comments

Ц.Мянганбаяр дампуурчээ

нийтлэсэн Admin

58846bd6b254a92cgreatМонгол Улсын Засгийн газар, МҮХАТ-тай хамтран зохион байгуулдаг “ТОП 150” аж ахуйн нэгжийн шалгаруулалт болж өндөрлөлөө. Үндэсний хэмжээнд бүү хэл дэлхийн хэмжээнд яригдах “Оюутолгой”-гоос эхлээд олны танил “Эм Си Эс”, “Петровис” гэх мэт чамгүй олон компаниуд энэхүү хүндтэй байр суурийг эзэлсэн нь харагдана. Түүнчлэн тэр бүрий олны танил болоогүй, чухам юу хийдэг эсэхийг нь ч мэдэхгүй компаниудын нэрс ч харагдана. Арга ч үгүй биз дээ, цөөн хүн амтай зах зээл бага улс орноос 150 аж ахуйн нэгж шалгаруулна гэдэг амаргүй л байх. Нэг сонирхол татсан зүйл гэвэл алтны магнат хэмээн нэрлэгдэх болсон Ц.Мянганбаярын “Монгол газар” байхгүй байна лээ.

Энэ компани байхгүй байна гэхээр шалгуур нь тийм өндөр болчихов уу, эсвэл “Монгол газар” дампуурчихав уу гэдэг асуудал зүй ёсоор гарч ирнэ. Монголдоо алтны нөөцөөрөө тэргүүлэх “Олон-Овоот”-ын лицензийг эзэмшдэг байсан энэ Ц.Мянганбаяр  гэх эрхэм нэгэн цагт алтны орд газрыг “Анод” банкинд тавьж, 60 тэрбум төгрөг зээлж байв. Тиймээс “Анод”-ын дампуурахад тэрбээр ихээхэн үүрэг гүйцэтгэсэн гэдэг. Арга ядсан болов уу яасан юм, “Олон-Овоот”-ынхоо лицензийг өөр хүнд шилжүүлж банкинд төлөх ёстой 200 тэрбум төгрөгийнхөө өрийг даруулж байгаа тухай хэвлэлээр шуугиж байсан. Монголын сайхан бүсгүйчүүдийг оймс шигээ сольдог энэ эрхмийн компани банкны өрөнд дарагдаад алга болов уу.

Эсвэл дампуурсан уу хэмээсэн таамаг гадуур тэнүүчлэх боллоо. Магадгүй, МХАҮТ-ын тэргүүн Д.Дэмбэрэлтэйгээ хэл амаа ололцохоо больсон байхыг ч үгүйсгэхгүй. Тэр ч бүү хэл баттай бус эх сурвалжийн хэлж байгаагаар бол гадаадын банкинд ч их хэмжээний өртэй байж магадгүй хэмээсэн. Хэрвээ тэгвэл гүрэн дамжсан их өрөнд орсон Ц.Мянганбаяр эзэмшиж буй орд газруудын лиценз, объектоо барьцаанд тавьж, үйл ажиллагаагаа зогсоосон байж болзошгүй аж. Юутай ч “ТОП-150”-д бүү хэл багтах учиртай “Монгол газар” компани энэ удаад 150 аж ахуйн нэгжид сураггүй байгаа нь түүнийг дампуурсан гэх эцсийн дүгнэлтэд хүргээд байна.


С.Баяр

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (April 18, 2013 9:45:57 pm )

    HORMOIN BUZAR SHINGESEN HUN UGAASA YAJ UUDLUH VEEDE!

  • Anonymous (April 19, 2013 3:14:43 pm )

    demjij bn ho

  • Anonymous (April 19, 2013 3:53:59 pm )

    olon ohidiin gor n garsan baihdaa huurhii herbee unen bol

  • Anonymous (April 20, 2013 9:05:02 am )

    ХӨӨРХИЙ ДӨӨ, ОЛОН ЭРХТЭН ТЭЖЭЭНЭЭ ГЭДЭГ ХЭЦҮҮ Л ДЭЭ

  • Anonymous (April 20, 2013 8:13:55 pm )

    ЗӨВ ШҮҮ

  • Anonymous (April 21, 2013 3:06:19 pm )

    ENE MUUHAI AMITANII TALAAR BICHIJ YADAG BNAA HARAAL IDSEN NOVSH

  • Anonymous (April 22, 2013 12:59:24 pm )

    dampyyral olon yanzshudee.sain dyriin dampyyral ch gej bna.zohiomol gehudee..

antalya rent a car