antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 15, 2013 5 comments

Лу.Болд Хойд Солонгос руу “Бодь” группээр дамжуулан 300 мянган ам.доллар шилжүүлсэн нь үнэн үү?

нийтлэсэн Admin
527-1365992503middleМонгол Улсын БХЯ зэвс­гийн наймаанд оролцсон тухай шуугиан дотоодод төдийгүй олон улсад дэгдэх болов. Үүнд хамгийн гол оролцогч хүмүүс нь энэ сал­барт томоохон алба ха­шиж байсан эрх мэдэлт­нүүд бөгөөд тэд хил дамнасан зэвсгийн наймаанд гар бие оролцсон гэдэг нь шуугианы гол сэдэв аж.
Тодруулбал 1990-ээд оны сүүл үед манай улсад зэвс­­гийн наймаа цэцэглэж, төмрийн хог нэрээр Хятад руу ачуулдаг байж. Төмрийн хогоор далдлагдсан зэвсгийн наймаа нь улсад болон хувь хүнд ихээхэн ашиг унагаах мөнгөний хэрэгсэл болжээ.
Манайхан 1990-ээд сүүл үеэс эхэлж орос ах нарын заавраар Израйль руу танк, хуягт гэх мэт зүйлүүдийг зарж борлуулсан байдаг юм билээ.  Товчхондоо хэрэглээнээс хасагдсан гэх эдгээр техник хэрэгслийг аль улс оронд худалдсан, тухайн салбартаа мөнгө олох нэг хэрэгсэл нь болсон гэдгийг албаныхан хүртэл хэлж байсан.
Гэхдээ энэ явдал сүүлдээ зам­бараа­гаа алдаж, хувьдаа ашиг олох хэрэгсэл болсон нь улс эх орны нэр хүндэд маш ноцтойгоор халдах болсоны нэг нь саяхан дуулиан дэг­дээгээд буй “Миг-21” онгоц­ны асуудал билээ.
2011 онд “Миг-21” байл­дааны нисэх онгоцны хуучин моторууд айлын хашаанд хэвтэж байгаад алга болсон, түүнчлэн цэргийн агуулахаас хулгайд алдагдсан гэх зэрэг хачирхалтай хэр­гүүд ар араасаа гарсан боловч одоог хүртэл эцэслэн ший­дэг­дээгүйд олон асуудал хар­далтыг дагуулах болоод байна.
Нарийн хэлбэл хоёр сар гаруйн өмнөөс Агаарын дов­толгооноос хамгаалах цэр­гийн командлагчаар ажил­лаж байсан бригадын генерал Т.Дашдэлэгийг эл хэрэгт холбогдуулан Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан хорьж шалгасан билээ.
Зарим эх сурвалжийн хэлж буйгаар, түүнийг ОХУ-ын БХ-ын сайдын урилгаар тус улс руу явах гэж байхад нь хууль хяналтынхан дээрх хэрэгт холбогдуулан ба­ривчилсан гэж байсан.
Т.Дашдэлэгийг барьж саа­туулсны  дараагаар “Миг-21” онгоцны моторуудыг Хойд Солонгост зарж, улс дам­нуулан  наймаалцсан зэвс­гийн хэрэгт холбоотой хэмээн шалгах болсон байдаг.
 Үүнд нь БНСУ-д цэргийн атташегаар ажиллаж байгаа генерал М.Борбаатарын нэр хүртэл холбогдох болсон юм. Мөн  Зэвсэгт  хүчний Жан­жин штабын дарга, дэс­лэгч ге­нерал Л.Бямбажав гэх эр­хэм ч хүртэл холбогдоод авсан.
Гэхдээ эдгээр хүмүүсийг хэрэгт холбогдолгүйг нь мөрдөн байцаалтаар тог­тоо­сон гэдэг юм билээ. Генерал М.Борбаатар “Би энэ хэрэгт ямар ч хамаагүй” гэж барим тавим нотолсон.
Харин учир мэдэх хү­мүүсийн мэдээлж буйгаар Т.Дашдэлэг мөрдөн бай­цаалтын явцад “Эл хэр­гийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн байдаг гэнэ.
Харин түүний өгсөн мэдүүлгийг үндэслэн Лу.Болдыг хуулийнхан шал­гасан  уу, үгүй юу гэдэг  нь одоо­гоор   тодорхойгүй. Баттай эх сурвалжийн ярьж буйгаар эрхэм сайд­тан энэ хэрэгт нэлээд гүнз­гий хамааралтай байх магад­лалтай.
Учир нь Мон­гол Улсаас байлдааны онгоц­ны моторыг  худалдаж авах гэ­сэн солонгосчууд урьд­чил­гаа хэмээн 300 мянган ам.дол­ларыг манайх руу шил­жүүлсэн байдаг.
Гэтэл 300 мянган ам.дол­ларыг авсан хэрнээ онгоцны моторыг явуулаагүй удсан тул тус улсаас албан тоот ирс­нээр манай генералуудтай холбоотой хэргүүд сөхөгдөх болсон байна.
Харин хэрэг сөхөгдөх болсон энэ үед Лу.Болдын мэдэлд байдаг “Бодь” группээс 300 мянган ам.долларыг Хойд Солонгос руу нууцаар шилжүүлсэн тухай эх сурвалжууд өөр хоорондоо ярилцаж байна.
Энэ  их  хэмжээний мөн­гийг яагаад “Бодь” группээс шилжүүлэх болов гэдгийг эрхэм сайд Лу.Болдоос өөр хүн тайлбарлаж мэдэхгүйд хэргийн хамаг учир байгаа юм. Хүмүүсийн хардаж бай­гаагаар Лу.Болд Батлан хамгаалахын сайд байхдаа байлдааны онгоцны мото­руудыг Хойд Солонгост  зарж,  ихээхэн хэмжээний ашиг олох гэсэн байх гэсэн хардлагыг төрүүлээд байгаа юм билээ.
Урьдчилгаа мөнгөө авсан хэрнээ моторуудыг цаг тухайд нь явуулаагүйгээс болж юунаас ч айхгүй дайтна гэдэг Хойд Солонгосын уурыг хүргэж, дээрх хэрэгт холбоотой нөхдүүдийг ил­чилж өгсөнд байгаа юм.
Хам­гийн гол нь эл хэргийг мэдэж байсан Т.Дашдэлэгийг хорьж саатуулснаар мөрдөн байцаалтын явцад янз бү­рийн сонин зүйл ярьж бай­гаад Лу.Болдыг энэ хэрэгт хамаатай болгоод авсанд хэр­гийн гол учир байгаа юм.
Ер нь урьдчилгаа бол­гож явуулсан 300 мянган ам.долларыг яагаад Лу.Болд компанийн данснаас шил­жүүлэв гэдэг нь сонир­холтой.  Т.Дашдэлэгийн  ярьж буй­гаар Лу.Болд тухайн үед хашиж байсан сайдын эрх мэдлээрээ далайлган улс дамнасан зэвсгийн наймаа хийсэн нь үнэн бол эх орныхоо нэр хүндийг олон улсын тавцанд унагасан хэргээр буруутгагдах нь зайлшгүй хэрэг.
Хоёр жилийн өмнө алга болсон “Миг-21” онгоцны моторуудын учрыг Лу.Болд сайдаас асуух нь зохилтой болов уу. Яагаад гэвэл онгоц­ны мотор алга болох үед салбарын сайдаар нь ажиллаж байсан хүн бол Лу.Болд. Тэгэхээр энэ эр­хэм хэрэгт холбогдолгүй гэдгээ баримтаар нотолж, моторын учрыг олон нийтэд тайлбарлах ёстой.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (April 16, 2013 4:10:00 am )

    AN-RUU L DAIRAAD BH YUM . ENE CH 1 YUM HELEED BNA DAA.

  • Anonymous (April 16, 2013 2:15:48 pm )

    LU .bold shalgagdjee huurhii. ulsiin ongotsnuud sunuuj daisandaa tusalsan urvagchiig uchiggui tsaazaar avagdah yaltai da. elbegdorj guai yu gej bodojiina.

  • Anonymous (April 16, 2013 5:14:18 pm )

    ish

  • Anonymous (April 17, 2013 10:31:29 am )

    harah tsarainii dorsoison luivarchin sain etsgiin neriig gutaasan shunaliin tulam hulgaich

  • Anonymous (April 19, 2013 7:15:56 pm )

    ИЙМЭРХҮҮ ЛУЙВАРЧАНГҮЙДААР ЯАМ ЯАМ ХЭСҮҮЛЭЭЛ САЙД ДАРГА ХИЙЛГЭЭД БАЙГААГИЙН ГОР НЬ ГАРЖ БАЙГАА НЬ ТЭР. ДЭЭРХ НИЙТЛЭЛ БАРАГ 100 хувь үнэн байх. монгол төрийн мэлмий бүр мөсөн хаагдсаны шинж энэ болой. уг нь Бх ЯАМНЫ САЙД ДАРГА ХИЙЧЭХ .МЭРЭГЖИЛ МЭДЛЭГТЭЙ, ШУДАРГА ҮНЭН Ч, ЁС ЗҮЙТЭЙ, ХҮМҮҮС ЗӨНДӨӨ БАЙГАА ШҮҮДЭЭ

antalya rent a car