УИХ-ын гишүүн Н.Ганбямба, Д.Арвин, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтийн аймгийн Дархан сумын Бор-Өндөр багийг сум болгох тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн барьснаар “Хэнтийн гурван тэнэг” хэмээх хочийг зүүв. Харин тэд энэ талаар ямар ч тэнэглэл байхгүй. Бор-Өндөр бол сум байх ёстой газар хэмээн өөрсдийнхөөрөө зүтгэсээр байгаа. Тэр ч бүү хэл Н.Ганбямба гишүүн “Бор-Өндөрийг сум болгочих юм бол би УИХ-д бүх насаараа сууна” гэсэн утгатай үгийг нэгэн нөхөртөө шивнэжээ. Юутай ч эрхэм гишүүд маань Бор-Өндөрөөс болж тэнэгээрээ дуудуулах болов.
МОНГОЛЫН МЭДЭЭ СОНИН
Холбоотой мэдээ
Comments are closed.