antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 8 comments

“Тавантолгой”-н ТУЗ-ын дарга Д.Бат-Эрдэнэ 60 гаруй хүний 50000 гаруй хувьцааг хууль бусаар өөрийн болгосон нь тогтоогджээ

нийтлэсэн Admin

Монгол Улсын иргэн бүр стратегийн чухал орд болох Тавантолгойгоос эрх тэгш, ижил хувь хүртэхээр болсон. Харамсалтай нь хувь хишиг хүртэх асуудал яригдаж эхэлсэн цагаас л завшигчид амар заяа үзэлгүй аль хэдийнэ бусармаг үйлдлээ хэрэгжүүлээд эхэлсэн байх юм.
“Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга буюу “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ Улаанбаатарт байдаг зарим нэг брокер дилерийн компаниудыг хууль бус ажиллагаандаа татан оролцуулжээ. Анхны хувьцаа эзэмшигчдийн нэр хаяг, регистрийн дугаарын нэг тоо, нэг үсгийг өөрчилж бусдын нэр дээр шилжүүлж байсан түүний хууль бус ажиллагаа шалгалтаар тогтоогдоод байгаа аж. Түүний энэхүү хууль бус ажиллагааг Санхүүгийн зохицуулах хороо ч хянаж үзжээ. Тус байгууллагын дүгнэлтэд “Ажнай инвест” брокер дилерийн компани болон түүнд ажиллаж байсан холбогдох ажилтнууд өөрийн харилцагчийн өмчлөл дэх мэдээллийг бусдад мэдээлсэн гэжээ.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 13.1 дэх хэсэгт “Хөрөнгө оруулагчдын өмчлөлд байгаа үнэт цаасны тоо хэмжээ, түүнтэй холбогдох нийтэд тараагдаагүй мэдээллийг мэдээлэх, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр сонирхогч этгээдэд уг үнэт цаасыг худалдан авахыг санал болгохыг хориглоно” гэж заасан байдаг. Тиймээс Д.Бат-Эрдэнийн увайгүй үйлдэл нь дээрх заалтыг зөрчсөн болохыг тогтоожээ.
Мөн тус компани нь “Марал инвест” компаниар дамжуулан харилцагчийн өмчлөлд байсан “Тавантолгой” хувьцаат компанийн тодорхой тооны хувьцааг өөрийн өмчлөлд шилжүүлэн авчээ. Тодруулбал, “Марал инвест” брокер дилерийн компанийн харилцагч Н.Баярт-Одын төвлөрсөн хадгаламж дахь 37-14111 тоот дансанд байсан “Тавантолгой” ХХК-ийн 15.756 ширхэг хувьцааг 55 удаагийн арилжаагаар Д.Бат-Эрдэнийн төвлөрсөн хадгаламжийн 14-506 тоот дансанд авсан үнээр нь шахуу шилжүүлсэн нь дээрх хоёр компанийн брокер, дилерүүд хуйвалдан иргэдийн хөрөнгийг хууль бусаар цөөн иргэдийн өмчлөлд шилжүүлсэн хууль бус үйл ажиллагаа юм. Тэд бүр нас барсан хүнийг хүртэл амьдруулжээ. Иргэн Б.Цэрэндорж нь 1999 оны нэгдүгээр сарын 30-нд өвчний улмаас нас барсан байхад захиалгын гэрээг нас барснаас нь хойш үйлдсэн болохыг тогтоосон аж.
Д.Бат-Эрдэнэ тэргүүтэй баячуудын луйвардаж олсон мөнгө хоолойгоор түвэггүйхэн гэгч хоол болж давдаг нь гайхмаар. “Нүгэл нүдээрээ” гэдэг. Хулгай, луйвар, булхай хэзээ нэгэн цагт илэрдэг л дээ.

Д.Эрдэнэтуяа


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

8 Comments

  • Anonymous (November 01, 2011 5:22:05 pm )

    arai ch de bolio ooroo nasaara ideed barahgui byan baij yunda shunadag bna

  • Anonymous (November 01, 2011 6:38:35 pm )

    hogiin muu luivarchin

  • Anonymous (November 01, 2011 6:41:09 pm )

    hahuulchin avilgach

  • Anonymous (November 01, 2011 10:13:54 pm )

    shorongiin hun shuu dee harid mongolchuudaa deeremdej baisan

  • Anonymous (November 02, 2011 12:37:44 am )

    Ийм хvнээр ТУЗ дарга хийлгээд бхдаа яадаг юм бэ ВВС хаячээ шоронд явуулаачээ наад хулгайчаа хамгийн ухаантай аймаар нь юм уу fucking son of bich

  • Anonymous (November 02, 2011 10:03:47 am )

    pee nas barsan xuniig xurtel ene buzar yumandaa oruulchixsan baidag. ene xun uuruu uxexgui l yum baix daa. bayan xun ch neeree uxexgui baij medne shuu tee manaixaan. buzar yumnuud uxej dald oroxgui ym daa. tegexed xamgiin uruvdmuur gemgui saixan xumuus uxeed baix yum.

  • Anonymous (November 02, 2011 10:21:50 am )

    muu novsh yumdaa

antalya rent a car