antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Apr 1, 2013 1 comment

Х.Тэмүүжин: Инчоны онгоцны буудалд байгаа хүүхэд эгч рүүгээ явж байсан

нийтлэсэн Admin
527-1364779165middleМонгол улсын иргэн 2007 онд төрсөн Соронзонболд овогтой Амарбаясгалан гэх энэ хүү харгалзах хүнгүйгээр БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудал дээр байгаа аж. Түүнийг хэнтэй хамт явж байгаад ийнхүү орхигдсон болохыг холбогдох албаныхан шалгаж байгаа юм байна.
Харин түүнийг таниж мэдэх хүн байгаа бол эцэг эхийг нь олж өгнө үү гэсэн зар цахим сайтуудаар болон Twitter, Facebook-ээр мэдээлэгдэж байна. Зургаахан настай хүү чухам ямар учраас ганцаараа тус онгоцны буудалд байгаа болон хэрхэн хил давсан талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.
-Солонгосын “Инчон” нисэх онгоцны буудал дээр 6 настай хүүхэд харгалзах хүнгүй ганцаараа байна гэсэн мэдээлэл тархаж байна. Энэ талаар манай талаас ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Бид Хил хамгаалах ерөнхий газар болон холбогдох байгууллагынхантай холбогдож асуудлыг тодруулж тогтоолоо. Хүү өнөөдөр “Korea air” компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр Монгол Улсаас БНСУ-ыг зорьсон.
Монгол Улсын хилээр бага насны хүүхэд ямар нэгэн итгэмжлэл, харгалзах хүнгүйгээр хил давдаггүй. Бид хүүгийн эцэг эхтэй холбогдож асуудлыг тодруулсан. Хүү “Гараас гарт” гэсэн үйлчилгээгээр тус улсад зорчиж яваа гэдгийг тогтоосон.
-Гараас гарт гэдэг нь ямар үйлчилгээ гэдгийг тодруулаач?
-Тухайн нислэг үйлдэж байгаа авиа компанитай гэрээ хийгээд итгэмжлэл гаргааж өгсний дагуу хил давж, очих ёстой газар нь хүргэх үйлчилгээ юм. Хүүгийн ээж бичиг баримтыг нь бүрдүүлж, итгэмжлэл гаргаж өгсөн баримт материалыг бид шалгасан.
Хүүг Инчоноос Фижид байдаг нагац эгч рүү нь тус компанийн “Гараас гарт” үйлчилгээгээр явуулсан. Одоо хүү “Инчон” нисэх онгоцны буудал дээр дараагийнхаа нислэгийг хүлээж байгаа. Фижид буухад нь ээжийнх нь эгч тосч авна.
Гэтэл дараагийн нислэгээ хүлээж байгаа хүүхдийн маань зураг, бичиг баримт зэргийг олон нийтэд ил болгож, зөвшөөрөлгүй хэвлэл мэдээлэл, олон нийтийн цахим хуудсанд нийтэллээ гэж эцэг эх нь гомдол гаргасан.
Учир нь уг мэдээллийн дагуу Инчоноос хүүхдийг буцааж эх нутаг руу нь буцаана гэсэн мэдэгдэл Гадаад хэргийн яаманд ирсэн юм байна. Харин хүүхдийн эцэг эхийн зүгээс албан ёсны итгэмжлэлээр эгч рүүгээ явж байсан хүүхдийн талаар буруу мэдээлэл цацсанаас эргээд ирлээ гэхэд зардал мөнгө, сэтгэл санааны хохирлыг хэн харицах вэ гэж мэдэгдсэн. Тиймээс хүүгийн асуудлыг албан ёсны гэдгийг цааш уламжилсан тул хүү өнөөдөр эгч дээрээ очно.
-Тэгвэл хүүгийн тухай мэдээлэл, зургийг цахим сайтуудаар тараагдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-Цахим сайтууд болон Twitter, Facebook-ээр хүүгийн талаар мэдээлэл гарч байгааг буруутгах аргагүй. Монголчууд маань нэг нэгнийхээ төлөө санаа тавьж байгаагийн илрэл. Нөгөө талаар Twitter, Facebook-ийн хувьд тухайн хүний хувийн орон зай учраас хааж, хориглох эрх байхгүй.
Харин хүүхдийн эцэг эхийн талаас гэр бүлийн асуудлыг ил гаргасан хэмээн албан ёсоор гомдол гаргавал мэдээллийн анхны эх сурвалжийг тогтоох ажлыг зохион байгуулна.
-Ер нь иймэрхүү хүүхэд алга боллоо, олж өгнө үү гэсэн утга бүхий зар их явдаг. Ялангуяа цахим орон зайд.  Үнэхээр хүүхдүүд алга болоод байна уу. Мэдээллийн дагуу шалгах ажил хэр хийгдэж байна?
-Хуулийн байгууллага иймэрхүү мэдээлэл гарсны дагуу дор нь арга хэмжээ авч, шалгадаг. Ихэнхдээ найз нөхөд, хэн нэгэн нь тоглоод юм уу санаатайгаар ийм мэдээлэл цацдаг юм билээ. Бид хуулийн дагуу шалгаж, тогтоодог. Ингэхдээ төсвийн мөнгөөр уг асуудлыг шалгаж байгаа нь багагүй зардал чирэгдэл учруулдаг.
Тиймээс худал, буруу ташаа мэдээлэл гаргасан хүн нь хуулийн хариуцлага хүлээдэг байх, гарсан зардлыг төлдөг байх зэрэг хуулийн заалтуудыг нэмэхээ болсон. Тэгээд ч хэдэн сараар хүүхдээ алдсан гэх эцэг эхийн тухай мэдээлэл гараагүй байгаа биз дээ.
Эх сурвалж: MGL radio.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (April 01, 2013 11:09:49 pm )

    mash muu said ajil hiij sur yrih amarhan

antalya rent a car