antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2013 43 comments

Ерөнхийлөгчийн сонгуульд Багабанди, Нямдорж хоёрын нэгийг сойлгохоор МАН-ын экс генсек Сөүлээс хор найруулан сэржимдэж суугаа гэнэ

нийтлэсэн Admin

hurelsuh_1Сүүлийн хорин жилд монголчууд дөрвөн ерөнхийлөгч сонгосны хоёр нь МАХН(МАН)-аас, нөгөө хоёр нь МҮАН(АН)-аас нэр дэвшиж байжээ.

 

 Энэ удаа монгол түмэн төрийн тэргүүнээ сонгох зургаа дахь сонгуульдаа оролцоно. АН-аас хэн нэр дэвших нь тодорхой байгаа аваас МАН, МАХН, МҮАН, ИЗНН товлож чадахгүй үймж суугаа гэмээр байгаа юм. Хоёр ерөнхийлөгч төрүүлсэн МАН-аас энэхүү бурхны сэнтийг зайдлах эрмэлзэлтэнгүүд мундахгүй. Оочерлоод хүлээж байгаа гэхэд ч болмоор. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл гээд спикер асангууд, Ө.Энхтүвшин, М ба Н.Энхболдууд, Сү ба Су.Батболдууд, С.Баяр гээд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж азаа турших гэсэн эрхэм цөөнгүй.

 

1990 оны ардчилсан хувьсгалаас хойших 23 жилийн хугацаанд Монгол орон дөрөвхөн ерөнхийлөгчтэй болж үзсэн мөртлөө 9 УИХ-ын дарга, 12 ерөнхий сайдын нүүрийг үзжээ. Яаж ч бодсон Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг азны тохиолдол бус амны хишгийн төөрөг байдгийг илтгэнэ. Спикерүүд ба ерөнхий сайдуудын дотор аз нь гозойж алтан жавдонд заларсан эрхмүүд цөөн биш. УИХ-ын дарга болсон С.Төмөр-Очир, Д.Дэмбэрэл болон гүйцэтгэх засаглалын тэргүүн болсон Ж.Наранцацралт, Р.Амаржаргал, М.Энхболд, Сү.Батболд нарыг энэ зэрэглэлд хамаатуулдаг нь нэгийг хэлнэ ажээ.

 

Харин төрийн тэргүүн болно гэдэг азын хөзөр сугалахтай ижилгүй тэнгэр заяатны хувь тавилан гэвэл арай хэтэрсэн өргөмжлөл болох уу. Хэрэв 2012 оны УИХ-ын сонгуульд МАН олонх болсон бол төрийн 3 удирдлагад хэн хэн гарах нь тов тодорхой байлаа. УИХ-ыг Сү.Батболд толгойлж, засгийн газрыг У.Хүрэлсүх тэргүүлээд 2013 оны ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдорж нэр дэвших байжээ. Магадгүй Нямдорж сайдын оронд хуучин ерөнхийлөгч Н.Багабанди ахин нэр дэвшиж ч мэдэх байв. Яасан гэхээр МАХН-аас “Х”-г хасаж МАН болгоод сонгуульд баттай ялна гэдэгтээ дүүрэн итгэлтэй байсан учраас “МАН дийлдвэл хариуцлагыг би үүрнэ” хэмээн бардам зарласан экс генсек Хүрэлсүх өөрийг нь улс төрд, тэр тусмаа Ардын намд хөл тавиулан дэмнэж тэтгэсэн Багабанди багшдаа ачийг нь хариулж ерөнхийлөгчөөр дахин сонгуулахаар зүтгэхийн дээдээр тэмцэх байсан гэх юм билээ.

 

Үүнийг батлахад ядах юмгүй. 2009 онд төрийн тэргүүний сэнтийд найман жил морилоод буусан Багабандийг улс төрд ахиж буцаж орох замыг талбиж өгсөн хүн нь Хүрэлсүх байлаа. Титэм үг тэрлээд гэртээ мөрөөрөө даяанчилж суусан экс ерөнхийлөгчийг Оюутолгой ХХК-ийн ТУЗ-д оруулах санааг ч Хүрэлсүх сэджээ. Багшийнхаа ачийг хариулах нь шавийн ёс. Яг энэ зарчмыг Хүрэлсүх дагасан төдийгүй улс төрд урьж авчраад зогсохгүй Ерөнхийлөгчийн сэнтийд ахин залах сонирхолтой байсан ажээ. Одоо ч МАН дотор Багабандийг дэмжиж Элбэгдорж-ийн өөдөөс сөргүүлэн зогсоохыг хүсэж буй улс төрчид бий. Гэвч энэ хүсэл биелэхгүй гэж шууд хэлэхэд төвөгтэй.

 

Жирийн гишүүдээс эхлэн МАН-д хатуухан лидер хэрэгтэй гэцгээж буй энэ үед Багабандийг ахиж улс төрийн өндөрлөг дэнжид гаргах хүсэлтэй хүн олон. Зарим хүний сэрдэж буйгаар Өмнөд Солонгост буй У.Хүрэлсүх энэ кампанит ажлыг залж байгаа гэнэ. Экс генсект намын шинэ удирдлага таашаагдахгүй байгаа юм. Түүгээр үл барам Багабанди багшийгаа МАН-д өргөж орон зайг нь гаргаж өгснөөр өөрийнхөө ирээдүйн байр суурийг улам хадгалахад тустай гэж санасан биз. Уг нь МАН сонгуульд дийлдэхэд л Хүрэлсүх намын жагсаалтаар УИХ-д сонгогдохоос татгалзах ёстой байв. Гэвч түүнд тийм зориг байгаагүй бололтой. Харин экологи Г.Баярсайхан гишүүнд төрийн ордон дотор гар хүрч танхайрсныхаа дараа яалт ч үгүй шахаанд орж УИХ-ын гишүүнээсээ татгалзах өргөдлөө бичсэн аж.

 

Энэ шахааг МАН-ын дарга Ө.Энхтүвшин хийсэн бололтой. Тиймдээ ч Хүрэлсүхийн гэнэтийн шийдвэрийн дараа тэрбээр “УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах тухай  Хүрэлсүх өмнө нь хэлж байсан” хэмээн мэдэгдсэн удаатай. Энэ нь Хүрэлсүхэд л гэнэтийн сонголт байснаас биш намын даргад бол биш гэсэн үг. Байсгээд хэл ам тарьдаг Ухнаагийн хүүгээс салах хүсэл МАН-ын зарим удирдлагад байсан учраас Хүрэлсүхийг Баярсайхан гишүүнийг зодож танхайн хэрэг мандуулахад түүгээр нь бойкотлон, хэл амгүй өөрөөрөө зайлвал эрүүгийн хэргээс мултална гэсэн тохиролцоо явагдсан байх магадлал бий. Баярсайхан гишүүн “Хуулийн мөрөөр нь явж номоор нь хянуулна” гэж хэлснээ гэнэт дуугай болж замхарсан нь МАН, АН хоёрын удирдлага хоорондоо тохирлцсоныг ч бас нотлох шиг.

 

Урьд нь У.Хүрэлсүх хоёр жилийн ял сонсож байсан явдал бий. Гэхдээ намынхаа ач, ах нарынхаа буянаар шорон руу биш гэр рүүгээ харьсан. Ял сонсчихоод гавлуулахын оронд баяраа тэмдэглэхээр зуун грамм татсан “ялтан” түүнээс ондоо монголд гараагүй. Хэрэв Г.Баярсайханд гар хүрсэн танхайрал нь эрүүгийн хэрэг болж шуугилдсан бол Хүрэлсүх УИХ-аас хөөгдөх байтугай шорон руу хөөгдөхдөө тулж болзошгүй байлаа. Ийм ярвигтай үед л намын дарга нь АН-тай ярилцаад түүнийг гэм зэмгүй үлдээх тохиролцоонд хүрсэн байж магадгүй. Хүрэлсүх ахин ял сонсохоос төвөгшөөхдөө эхнэрээ эмчлүүлэх нэрээр УИХ-аас сайн дураараа татгалзсан байх. Одоо тэр Сөүлд тухлаад Ерөнхийлөгчийн сонгуульд Багабанди багш, Нямдорж ах хоёрынхоо хэн нэгийг нэр дэвшүүлэхээр Солонгост хор найруулж яваа гэх юм. Ямартаа “Ухнаагийн бандийн сүүдэр арилаагүй байна” гэсэн шивэр авир яриа МАН дотор хаврын салхитай хамт сонсогдож байгаа юм.

 

ЭХ СУРВАЛЖ: АЛАГ ХОРВОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

43 Comments

  • Anonymous (March 29, 2013 11:37:16 am )

    ene durak mongoloos yagaad zugtaagaad baina

  • Anonymous (March 29, 2013 12:03:34 pm )

    Гадаадад оргоноод байгаа хүн яаж хор найруулж чадах юм бэ.Чаддаг юм бол монголдоо ирээд хөзрөө тавих хэрэгтэй.

  • Anonymous (March 29, 2013 12:43:08 pm )

    sagsuu hog

  • Anonymous (March 29, 2013 1:27:07 pm )

    Bagabandi guai odoo bolij uz Oyutolgoin TUZ-d ajillaad munguu tsohiod yawj baigaagaa ih yumd bodoh heregtei Za Nyamdorjtoi yu yarih wee dee

  • Anonymous (March 29, 2013 1:49:20 pm )

    xurelsux ee tolgoigoo yagaad avaxgui bainaa am aldaa biz dee xelsendee xureech dee

  • Anonymous (March 29, 2013 1:52:25 pm )

    ХХЗХ-ийн гаргасан журмыг зарим сайт, тухайлбал unen.mn сайт зөвхөн нэг талыг барьсан сэтгэглийг тавьж, ялтан Энхбаярыг магтсан,Элбэгдоржийг элдвээр муулсан зүйлийг л төвьж байгааг ХХЗХ анхааралдаа арга хэмжээ авмаар байна.

  • Anonymous (March 29, 2013 1:58:16 pm )

    Багабанди ерөнхийлөгчид нэр дэвших эрх зүйн үндэс бий ч ёс суртахууны үндэс байхгүй юм даа. Нямдорж дэвшиж болно доо.Тэгвэл өрсөлдөгчид нь зөөлөн хоол юм даа.

  • Anonymous (March 29, 2013 2:14:24 pm )

    ìàíàé íàìûã õàãàëæ áóòàðãàñàí õ¿í Õ¯ÐÝËÑ¯Õ ÁÀßÐ íàð ø¿¿ ìàíàé ÌÀÍ-í ãèø¿¿ä äýìæèã÷èäýý ýíý óäààãèéí åðºíõèéëºã÷èéí ñîíãóóëüä ìàíàé íàìûí äàðãà íàðûã õºëºº îëæ áèäíèéõýý ¿ãèéã ñîíñäîã áîëòîë ÀÍ-ûí åðºíõèéëºã÷èéã äýìèæ äàõèí 4 æèë õ¿ëýýöãýýå

  • Anonymous (March 29, 2013 2:36:19 pm )

    МАН -аас нэр дурдагсадыг Нямдорж,Батболд,Багабанди нарыг хэрэгүй,харин Б.Батэрдэнэ,Ө.Энхтөвшин,Лүндээжанцан эд нар дотроо олонд нэр хүндтэй хүмүүс

  • Anonymous (March 29, 2013 3:05:00 pm )

    YU GEJ ENE HOERIIG ERONHIILOGCHID AED TUMEN SONGOH VEE DEE XEXEXE

  • Anonymous (March 29, 2013 3:22:36 pm )

    БАТ-ЭРДЭНИЙГЭЭ Л ГАРГАХГҮЙ БОЛ ТАНАЙ НАМ НАВС ЯЛАГДАНА ШҮҮ.

  • Anonymous (March 29, 2013 3:35:29 pm )

    Bagabandi bolon Nyamdorjiin hen ch Elbegdorjiig yalj chadahgui.Harin B.Bat-Erdene avargiin neriig devshuulbel olon tumen iluu iheer demjih bolno.

  • Anonymous (March 29, 2013 4:55:22 pm )

    seoul ch geh shig ene Khurelsukh chin Sydney d bgaashdee medehgui bj hudla bichih shardlaga bn uu buur uneheer bichih yum n oldohgui bugsiin uhaal bh yum aa

  • Anonymous (March 29, 2013 5:12:38 pm )

    Ардын намын авилгалын дэлхийн аваргууд дэлхий даяар тархан суурьшчихаад монгол руу дандаа хор чулуудаад гадаад эздийнхээ номор ноолгонд таатай байгаа бололтой монгол хун гэж хэлэхын тулд монголын толоо цохилох зурх байх хэрэгтэй гэсэн алдарт угний учрыг хунд гарууд энэ битгий хэл ирэх хэдэн уедээ ойлгохгуйдээ чааваас тархины тураал авилгалын таргалалт болсон урвагчид удахгуй тасам студиээс явуулдаг нэвтруулгээр тархан суурьшсан авилгачин монголчууд гэдэг цуврал гарах байх даа кккккк

  • Anonymous (March 29, 2013 7:50:49 pm )

    ИРЖ БААСАА ЦЭВЭРЛЭЭЧ НОВШОО

  • Anonymous (March 29, 2013 8:49:37 pm )

    энэ 2 нэр тэнэгээ дэвшүүлээд ялагдах хор найруулж байгаам байна.

  • Anonymous (March 29, 2013 9:11:49 pm )

    ХҮРЭЛСҮХ ҮНЭХЭЭР ХҮЧТЭЙ ЮМ АА. БАЙХГҮЙ БАЙХАД НЬ ИНГЭЖ АЙЖ БАЙГАА ЮМ ЧИНЬ ХҮРЭЭД ИРЭХЭЭР НЬ БААС НЬ ГООЖИХ АМЬТАД ИХ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА. ОЛОН ХУЛГАЙЧ НАРЫН ЗҮРХЭНД ШАР УС ХУРУУЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА Л ДАА. ХУРДАН ИРЖ ДАВАРСАН ХҮМҮҮСИЙГ БАЙРАНД НЬ ТАВИАРАЙ. ЭХ ОРОН ЧИНЬ НАЙЗ НӨХӨД ЧИНЬ ОЛОН МЯНГАН ХҮН ЧАМАЙГ ХҮЛЭЭЖ БАЙГАА ШҮҮ. Д.БАТ-ОЧИР

  • Anonymous (March 29, 2013 10:55:53 pm )

    Neeree khurelsukh khuchtei xun yumaa. Ingej sandarch baixiig bodoxoor.

  • Anonymous (March 29, 2013 11:03:02 pm )

    MAHN geh hulgaichuud oroo tolon toroos zailtugai,tenger gesgeeseer baih bolno.

  • Anonymous (March 29, 2013 11:10:28 pm )

    ингэж тааж бичэхээ болимоор юм Ингэсэн байх тэгсэн байх магадгуй ч гэх шиг

  • Anonymous (March 30, 2013 1:13:06 am )

    yamar mal ni hii demii yum bichij tenegee gaihuulna be

  • Anonymous (March 30, 2013 12:52:34 pm )

    МАН ЙОЛ НАМ НЭРЭЭР НАМ НЭГДЭЖ СЭМ ХУЙВАЛДАЖ БҮХНИЙГ ХУЛГАЙЛАЖ ЗАЛЛАЖ ХУУРЧ МЭХЛЭЖ АВЧ СУРСАН ХУЛГАЙЧ АЛУУРЧ ЛУЙВАРЧАДЫН НАМ ЭНЭ НАМАД АЛБАН ТУШААЛ АВАХ ИДЭХИЙН ДОНТОЙ ЗАЛУУС Л ЮМ ЮМ ГОРДОЖ БУУНИЙ НОХОЙ БОЛЖ ЭЛСЭН ОРДОГ ЮМ
    ЭНЭ НАМЫН ЗАЛУУСЫН БАЙГУУЛАГ БОЛ ЛУЙВАРДАХ ДЭЭРЭМДЭХ ХҮН АЛАХ СУРГУУЛЬ ТӨГСӨГДӨГ БАЙГУУЛАХ ТӨМӨНБАЯР ХЭМЭЭХ АЛУУРЧАН ЭНЭ БАЙГУУЛГААС ТӨРСӨН АЛУУРЧАН ШҮҮ ДЭЭ НЭГ ИЙМЭРХҮҮЛ НАМ ДАА

  • Anonymous (March 30, 2013 12:57:52 pm )

    С БАЯР БОЛ 7 САРЫН НЭГНИЙ ХЭРЭГИЙН ЖЭНХЭН ЭЗЭН АЛУУРЧАН Ц НЯМДОРОЖ БОЛ
    ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН МӨН ХҮРЭЛСҮХ БОЛ МАН ИЙГ ДАГСАН УРДАГ НОХОЙ
    ЭНЭ ГАЛЗУУ НОХОЙНООС ЛУЙВАРЧАД ӨӨРӨСДӨӨН АЙДАГ ЮМ БАС ЭНЭ НОХОЙГ Ц НЯМДОРОЖ МЭТИЙН ХАШАР ЛУЙВАРЧАН АШГАЛАЖ БАЙДАГ ЮМ

  • Anonymous (March 30, 2013 3:49:25 pm )

    ЭНЭ АН-ЫН ХӨЛСНИЙ БИЧЭЭЧИД ОДОО БОЛИМООР ЮМ АА. ТА НАРЫН БИЧИЖ БАЙГАА ЗҮЙЛД ХҮН ИТГЭХЭЭ БАЙСАН ШҮҮ ДЭЭ. АН НӨГӨӨ АРД ТҮМНИЙГ ЖАРГААГААД ӨГНӨ ГЭСЭН ЯАСАН БЭ? НӨГӨӨ ХҮН ШИГ АМЬДРАЯ, УЛС ШИГ ХӨГЖИЕ ГЭСЭН ЧИНЬ ЯАСАН БЭ? ДАНДАА АХ ДҮҮ САДАН, АВГАЙ ХҮҮХДҮҮДЭЭ ТӨРД ОРУУЛЖ, ЖИРИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ХОМРОГЛОН ХАЛЖ, ЗҮГЭЭР БАЙСАН ХҮМҮҮСИЙГ ШОРОН ЯНДАНД ХОРЬЖ ҮНЭХЭЭР ТЭР 37, 39 ОНЫ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТИЙГ ХИЙЖ БАЙНА ДАА. ТА НАРТ ИТГЭХ АРД ТҮМНИЙ ИТГЭЛ ҮГҮЙ БОЛЛОО. ДАНДАА МУУСАЙН ЛУЙВАРЧИД ГЭР БҮЛ ҮР ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ ТӨРИЙН МӨНГӨӨР НАРГИЖ БАЙНА. УДАХГҮЙ ТА НАРЫН ХОНОГИЙН ТОО ГҮЙЦЭХ ТЭР ЦАГТ ТА НАРТАЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЦАГ АРД ТҮМЭНД ИРНЭЭ ХАРЖ Л БАЙГААРАЙ. ЮМ ЭЭЛЖ ДАРААТАЙ БАЙДАГ ЮМ ТЭНЭГҮҮДЭЭ.

  • Anonymous (March 30, 2013 5:26:08 pm )

    nyamka bol buruu khoishoo

  • Anonymous (March 30, 2013 5:26:28 pm )

    За, даа, одоо энэ хоёроос өөр хүн МАН-д үлдсэнгүй дээ. Багаа хийгүй, 4 жил монголд юм хийнээ, НЭР ЦЭВЭЭР, Нямаа даан ч шударга л даа, ийм учраас л луйварчдад таалагддаггүй шүү дээ, түүнээс биш НЭР ЦЭВЭЭР…

  • Anonymous (March 31, 2013 9:24:16 am )

    bagabandiig eronhiilogch. bolgoj bolohgui ouytolgoin huniig songovol mal gehees oor uy geh ve dee

  • Anonymous (March 31, 2013 12:49:23 pm )

    энэ хүн гадаадад олон хонохгүй учир нь тэнд даргалуулах залилуулах тэнэг хүн байхгүй

  • Anonymous (March 31, 2013 2:34:02 pm )

    hvrelsvh muu gollogg

  • Anonymous (March 31, 2013 6:43:41 pm )

    МАН БОЛ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАН АЛУУРЧАН НАРЫН НАМ ТЭД МХН ИЙГ ЭРХ МЭДЭЛ ЭД ХӨРӨНГӨТЭЙ
    НЬ ЗАЛГАХ ГЭЭД ЧАДСАНГҮЙ ЗОВХӨН ЭРХ МЭДЭЛ ЭД ХӨРӨНГИЙГ НЬ ЗАЛГАСАН МАХН ИЙН ОЛОН ЗУУН ШУДРАГ ГЭШҮҮД ЛУЙВАРЧАДЫН ЛУЙВАРЫГ МЭДЭРЧ ЗАЛЛАГДАН ХУУРАГДАЛГҮЙ МАХН ААН АВЧ ҮЛДЭЖ ЧАДСАН МАН ИЙН ЛУЙВАРЧАН ХАХУУЛЧ НАРЫН МОНГОЛЫН ТӨР БА АРД ТҮМЭНД УЧРУУЛСАН ХОХИРЛИЙГ ХЭЛЭЖ ХЭМЖЭЖ БАРАШГҮЙ ИХ ӨНӨӨДӨРЧ ҮРГЭЛЖЭЛСЭЭР БАЙНА
    МАН ИЙГ БҮРМӨСӨН УСТГАХ ХЭРЭГТЭЙ АРД ТҮМЭН МИНЬ БИДНИЙ ЭНЭ НАМААС БОЛОЖ ЗОВСОН
    ЗОВЛОН БАГДААГҮЙ

  • Anonymous (March 31, 2013 8:12:34 pm )

    aigaad uhlee ain Hurelsuhees

  • Anonymous (March 31, 2013 8:52:28 pm )

    ТИЙМ АДГЫН 2 ХО,ШН,ОГЫГ СОНГОХ ХҮН ОЛДОХУУ

  • Anonymous (March 31, 2013 9:19:18 pm )

    luibarchin bagabandaar yadag yum we lundaajanjan baterdene 2 heregtei

  • Anonymous (March 31, 2013 10:09:24 pm )

    Hurelsuh zorigtoi sain uls torch yum bn lee,ehleed oilgodoggui l bailaa,Odoonoos Hurelsuh taniig demjinee ,Hurdan ergej ireerei.

  • Anonymous (March 31, 2013 11:48:46 pm )

    huurnuudee hen heden udaa songogdoh ni yamar hamaa bnaa umhii 76tenegee chaddag yum bol ulsaa shan avaad yavaach tegvel ayaandaa ner chini tomrood todrood tuuhen hun bolno ta naraas tuuhen luivarchin l garnadoo har mal76

  • Anonymous (April 01, 2013 8:50:56 am )

    За Багаа ерөнхийлөгч минь ухаантай хүн та арай тэгж балрахгүй биз.Газрын наймаа хийснээс чинь эхлээд бөөн булай юмаар булж орхино шүү танийг.

  • Anonymous (April 02, 2013 2:23:49 pm )

    nimdopj eponxiilogch bolxod zvgeep shvv bagaa boli enxtvbshin ya ch be de nimdopjiig demjiji

  • Anonymous (April 02, 2013 2:25:43 pm )

    xvpelcvx bol ep xvn shvv alch gazpiin ylc topchid zodoon bj l baidag shvvdee xvpelcvxeec yacan ix aij baix yam enxtvbshin bol xvpelcvxiin xaa ch xvpexgvi xvn

  • Anonymous (April 03, 2013 5:46:43 pm )

    ENE 5 DEBSHBEL DALAARAAL TABIULNA BIZ HARIN BATERDENE ABARGA. TERBISHDABGA 2 BOL SANAL ABNA SHUU ELBEGDORJ BOL 22.2 HUBIL ABNA SHINE ERONHIILOGCH SHINE HUN BOLNOO ENE UDAA A NAM YLAGDANAA NAIZUUDAA

  • Anonymous (April 04, 2013 12:56:15 pm )

    Bichighee hudlaa yum bitgii bich .Hyrelsyhiin ehner uvdsun n vnen shvv. Ter Koread ch b hgyi uur gazar b gaa bitgii hynii cuurhal yariagaar bichij bai.. alag horvopo gaj..

  • Anonymous (April 04, 2013 1:00:06 pm )

    Hvrelsyhiig jinhene custei mongol aaviin hvv shdee ter nam zam n yaahav er n udirdagh b had bolno zaluu ch hvn ene hogiin namiinh n p nuud l alaad baidag bolohoos..

  • Anonymous (April 07, 2013 1:56:08 pm )

    muu sagsuu xvrelcvxin vgend orood baidag chaabaas daa,tanai namaas xen ch baisan ch garaxaa ohgorson xorboo bolsonoo medexgvi bna mangaruudaa

  • Anonymous (April 14, 2013 3:09:10 pm )

    Ман-н “ХУВЬСГАЛТ”-арга хэмжээ үргэлжлэх ёстой атал МАХН-Х= МАН болгосон нь маш том алдаа. Гэтэл Ардчилсан нам бид1990 онд хувьсал биш хувьсгал хийсэн, тийм болохоор “Хувьсгалт ардчилсан нам “-гэж нэрлэх нь зохимжтой ч байж мэднэ.
    Тэгэхлээр нийгмийн ахуй амьдрал, оюун санаанд хувьсгалжуулагч үйл явц мөнхөд үйлчлэх учиртай.Тийм ч учраас Энхбаяр МАХН-ыг бусниуллаа хэмээн үзэж өөрийгөө золиослож МАХН -ыг аварч үлдсэн нь жинхэнэ хувьсгалч эх орон ч хүн хэмээн үзэж Алдаршуулах хөшөө босгох хэрэгтэй.

antalya rent a car