antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 29, 2013 3 comments

Д.Дамдин аварга цээжнээс цус амтагдтал дугтраад хонгоддог байсан

нийтлэсэн Admin

24362013329105548Ид залуу 29 настайдаа улсын наадамд тавантаа түрүүлэн Дархан аварга хэмээх цолыг хүртсэн Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дарийн Дамдины алдарт дугтарч хонгодох мэхийг бөх сонирхогчдодоо хүргэе. Түүний мэхний талаар Дархан аваргатай таван удаа таарч барилдсан улсын арслан М.Мөнгөний “99 шилмэл бөхийн дархан мэх” хэмээх 2003 онд хэвлэгдсэн номоос сийрүүлэн хүргэж байна.
Б.Түвдэндорж, Ш.Батсуурь, Ц.Чимэд-Очир, С.Цэрэн, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ, О.Балжинням нарын манай ихэнх аваргууд цөм зүүн талтай байхад Д.Дамдин гуай, А.Сүхбат аварга хоёр л хоёулхнаа баруун талтай. Дундговь, Өмнөговь, Дорнод аймаг зэрэг тавхан газар өргөн тархацтай “Бунгийн цахилдаг” гэж хөх цэцэгтэй ургамал ургадаг. Түүний дотор хааяа ганцхан цагаан цэцэгтэй цахилдаг тохиолдох нь бий. Энэ ховор үзэгдэл шиг дээрх зүүн талтай аваргуудаас ялгарч Д.Дамдин гуай, А.Сүхбат аварга хоёр хоёулхнаа баруун талтай байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар /1999/ дархан аварга баруун талтай Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын уугуул Дамдин гуай 1931 онд төрсөн. 1956-1960 онд тав дахиа түрүүлж 29 насандаа дархан аварга цол хүртсэн. Тэрээр зүүн мөрнөөс баруун гараар сэнжигдэн дугтрангуут зүүн гараараа баруун хөлийг хонгодон суга татан хаядаг дархан мэхтэй. Ямартаа аваргыг ид ахуйд циркийн хүч тамирын аргаар унагаж байна гэж адалдаг байсан гэнэ лээ. Аварга цэрвүүгээс барьцгүй гүйж, мөн баруун гараар элэг бүсдээд баруун хөл огтхон ч хонгоддогүй, зөвхөн зүүн мөрний сэнжигнээс баруун гараар сэнжигдэн дугтраад зүүн гараар баруун хөл хонгоддог байв. Энэ дархан мэхэнд нь улсын арслан, баруун талтай У.Мижиддорж гуай Улсын наадамд 6-7 удаа унасан юм. Аваргын энэхүү баруун хонгодоог хариулахдаа зүүн сэнжгээ бариулахгүй явбал хамгаалалт болох талтай. Гэсэн ч аварга ид байхдаа шүд нь тачигнан гараараа хэд займчуулаад зүүн сэнжигэнд хүрчихдэг байсан даа. Харин аварга өөрийн тал таарахгүй зүүн талтай бөхийнхөө мөрний зүүн сэнжигнээс баруун гараараа сэнжигдэн дугтрангуут /Ийнн дугтрахад нь цээжнээс цус амтагдтал татдаг байсан гэж бөхчүүд ярьдаг юм билээ./ урагш баруун хөл цөмлөн гишгэхэд нь баруун хөл хонгодон авч хаядаг байсан. Манай зүүн талтай Ж.Чойжилсүрэн, Ө.Эрдэнэ-Очир гуай нарыг баруун хөлийг нь урагш цөмлүүлээд олонтаа хаясан байдаг. Дамдин аваргыг тал таардаг баруун талтай учраа нь зүүн сугыг баруун гараар сөхөн харцагадах гээд явахад нь доошоо толгойгоороо тулангаа зүүн гарынхаа араар баруун гуяны дотуур хөшөөд хамгаалаад байдаг юм билээ. Харин зүүн талтай тал таардаг бөхчүүд болохоор баруун гарынхаа араар зүүн гуяны дотор хөшиж хамгаална л даа. Хоёр сугаар харцагадан тэврэх бөхчүүдийг ингэж хамгаалбал үндсэн мэхэнд нь хүргэхгүй сайн талтай байдаг.Дамдин аварга зүүн талд хонгодох, зүүн талтай бөхийн зүүн хөлийг толгой дотуур дэрлэн авах мэхэнд огт сурцгүй байхад хүү Баяраа нь зүүн талтай хэдий ч баруун, зүүнгүй хоёр талд хонгоддог, хоёр талдаа мордоод явчихна даа. Аварга бид хоёрын тал таарна. Надаас хорин насаар ах. Би аваргатай таван удаа таарч барилджээ.

“Тод магнай” сэтгүүл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • ceasuri fossil (February 19, 2014 3:46:25 am )

    Great post! We are linking to this great content on our site. Keep up the great writing.

  • Viagra (February 19, 2014 5:24:57 am )

    I really like looking through an article that can make people think. Also, many thanks for allowing me to comment!

  • suba jobblow (November 27, 2016 3:21:28 am )

    p2us3x your site. You have some really great articles and I feel I would be a good asset.

antalya rent a car