antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Дарханы айл өрх бүр аягатай, пиво онгойлгогчтой, англи хэлний тольтой

нийтлэсэн Admin

Дархан хотын 50 жилийн ойн баяр энэ онд тохиож буй. Харин ойн дараа бидэнд юу үлдэв гэдэг асуултыг олон иргэн тавьж байна. Харин үүнд зарим нь айл бүр аягатай, ундаа пивоны онгойлгогчтой, бас англи хэлний тольтой үлдэж байх шив хэмээн хариулж байна. Учир юу гэвэл УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар цагаан сарын үеэр айл өрх бүрт өөрийн зурагтай аягыг бэлэглэв. Дээшээ харсан сав гээд иргэд гайгүй хүлээн авчээ. Харин 10 сарын 17-нд Дархан хотын өдрөөр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа бүх сурагчдад бөглөө онгойлгогч өгчээ. Айл гэрээр бөглөө онгойлгогчоо тараахгүй, хүүхдүүдэд нь тараасанд ундууцах эцэг эхчүүд олон байж. Одоо цагт онгойлгох бөглөөтэй ундаа гэж бараг байхгүй гэхэд болно. Байгаа нь ганц. Тэгэхээр онгойлгогчоор мэдээж пиво л мултална шүү дээ. Өгөхийн буухиа дараагийн гишүүнд шилжлээ. Тэрээр арай л дээр юм бодож олжээ. УИХ-ын гишүүн Л.Гансүх сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдаар дамжуулан өрх бүрт англи монгол хэлний толь бичиг бэлэглэлээ. Энэхүү толь бичгийг 4-11 дүгээр ангийн хүүхэдтэй айл бүхэнд нэгийг өгөхийн дээр 120 гадаад хэлний багш нарт гардуулжээ.

У.Гэгээ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car