antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 Comments are off

Н.Энхбаяр мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа гэнэ

нийтлэсэн Admin

МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд өчигдөр хэвлэлийн хурал хийж Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын хооронд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэв. Тэд “МАХН хүчирхэгжиж буй энэ үед МАН болоод төрийн өндөр албан тушаалд суудаг эрхмүүд манай намын нэр хүндийг унагах гэж оролдох боллоо. Ингэхдээ намын даргын нэр хүндэд ч ихээр халдах болсон. Уг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалд байсан хүнийг дөрвөн жилийн хугацаанд төрийн хамгаалалтад байлгах үүрэгтэй. Энэ нь зөвхөн эрүүл мэнд, гэмт халдлагаар хязгаарлагдахгүй. Түүний нэр хүнд ч үүнд холбоотой. Гэтэл энэ үүргийг биелүүлэх ёстой Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өнөөдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэр хүндэд ихээр халдаж байна. Энэ үйлдэл нь байж болшгүй хийгээд сонгууль дөхөж байгаа энэ үед МАХН-ын нэр хүндийг унагах гэсэн хэрэг болно. Тиймээс энэ бүхнээ зогсоох шаардлагатай. Тэгээд ч хэвлэл мэдээллээр дамжуулан өмч хөрөнгийн тухай ярьж байгаа нь цаг хугацааны хувьд асуудлыг тодотгож болох хангалттай хугацаа байсан. Гэтэл УИХ-ын сонгууль ойртож байгаа үед өрсөлдөгчөө улс төрийн зорилгоор хэлмэгдүүлэн сонгуульд оролцох эрхииг нь хаах, улс төрийн идэвхтэй үйл ажиллагааг зогсоох гэсэн эрх баригчдын башир арга” гэдгийг намын гишүүд дэмжигчид үзэж байгааг хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байлаа.

Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд үүсээд байгаа нөхцөл байдалд холбогдуулан хууль, хяналтын байгууллагынханд мэдүүлэг өгөхөөс татгалзахгүй байгааг ч тэд мөн дуулгав.

Хэвлэлийн хуралд Гүйцэтгэх товчооны гишүүн З.Баянсэлэнгэ, мянгатын дарга Б.Батсайхан, Д.Батдэлгэр нар оролцож энэ мэдээллийг өгсөн юм. Түүнээс гадна тэд ард түмэнд хандаж нэгэн мэдэгдлийг гаргаад байгаа юм байна. Мэдэгдэлд “Асуудал дагуулаад буй хөрөнгийг шалгах хугацаа хангалттай байсан. Гэтэл МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй гэсэн үзлээр өнөөдөр дэлгэн тавьж байгаа нь шударга ёсонд үл нийцнэ. Тиймээс энэ бүх зүйлийг хууль хяналтын хэмжээнд үнэн зөвөөр шийдэх хэрэгтэй. Ард иргэд ч үүнд автахгүй байх нь чухал юм. Тэгээд ч Ц.Нямдорж сайдын үйлдэл, эд хөрөнгийг авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өгсөн” гэж тусгажээ.

Л.ТӨР


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car