antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 1, 2011 4 comments

Арабууд ТЕГ-аас 1.2 сая ам.доллар нэхэмжилжээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн долоо хоногт болсон дуулиантай үйл явдиуудын нэг нь Катарын Батлан хамгаалах яамны генералын онгоц гэрээний дагуу шонхор шувуугаа авахаар Монголд буусан ч ТЕГ-ын ажилтнуудын “балгаар” шонхроо авч явж чадалгүй хоосон буцсан тухай мэдээлэл хэвлэлээр гарсан.

Катарчууд өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрын тогтоолын дагуу 20 идлэг шонхор барих эрх авч бүх бичиг баримтаа бурдүүлсэн байж.

Энэ  асуудалд Катарын Батлан хамгаалах яамны генерал тун ч ихээр эмзэглэж буй бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд гаргасан зардал буюу ажилтнуудынхаа хоол хүнс, шонхор барьж хамгаалж байсан хүмүүсийн ажлын хөлс зэргийг нарийн тооцоолж манай ТЕГ-аас 1.2 сая ам.долларыг  нэхэмжилсэн захиддыг өнгөрсөн долоо хоногт ирүүлсэн тухай эх сурвалж дуулгалаа. Энэ бол бага биш мөнгө. 1.2 сая “ногоон”-ыг яг өнөөдрийн ханшаар тооцвол 1.5 гаруй тэрбум төгрөг. Ажилдаа хариуцлагатай хандаж, хууль бус зөрчил илрүүлэх гэсэн хүсэлдээ автсан тагнуулчид ийн төрийг өрд унагаж орхив. Чухам энэ мөнгийг хаанаас хэний халааснаас гаргах нь тун бүрхэг. Мэдээж хэрэг Тагнуулын байгууллагын данснаас лав гарахгүй. Тэдний жилийн төсвөөс танаад ч энэ мөнгийг  төлөхөд хүндрэлтэй. Тиймээс тагнуулынхныг ажилдаа хариуцлагагүй хандсан уу, аль эсвэл ажлаа сайн хийх нэрийн дор шалтаг хайж арабуудыг саатуулсан уу гэдгийг энэ их өрийг  төлөхөөс өмнө тогтоох ёстой байх.

Арабууд барьсан шонхорт нь өгсөн эрүүл мэндийн бичиг хуурамч эсэхийг шалгаж дуусахыг хоёр хоног хүлээсэн. Уг нь энэ хугацаанд МХЕГ-ын байгаль орчны

байцаагч шалгаад албан ёсных, хууль номынхоо дагуу байна гэсэн дүгнэлт гаргасан юм. Гэвч үүнйиг нь манай тагнуулчид хэрэгсээгүй юм билээ.

МХЕГ-ын байгапь орчны байдаагч  Ж.Бадамхандаас гаргасан дүгнэлтийнх нь талаар тодруулахаар тус газрыг зорилоо. Харин тэрбээр Богдхан ууланд шалгалт хийхээр явсан аж. Түүний  991753…утас руу залгахад тэрбээр “Би шалгалттай явж байна. Энэ талаар өөрийнхөө хариуцсан ажлынхаа тухайд ярьж болох ч хоёр улсын хооронд яригдах мөнгөний асуудлыг мэдэхгүй. Шонхруудыг  байгальд нь би эсэн мэнд тавьсан. Одоо агаартаа хэвийн нисч байгаа. Хэрэв мэдээлэл авахыг хүсвэл орой ажилдаа очно. Тэгэхээр уулзаарай. Би завгүй байна” гэснээр утсаа таслав. Харин Монголын жигүүртэн ан амьтдыг хамгаалах нийгэмлэгийн  тэргүүн  Б.Идэрзаяагаас шинэ мэдээ мэдээлэл байгаа эсэхийг тодруулахад “Одоогоор мэдсэн зүйл алга. Нэг идлэг шонхор 11.800 ам.долларын  үнэтэй. Үүнийгээ 20 идлэг шонхрын тоогоор үржүүлэхэд их тоо гарна.  Дээр нь хүмүүсийн цалин хөлсөнд арабууд гар татдаггүй улс. Тийм болохоор гаргасан зардлаа бодож их хэмжээний мөнгө нэхэмжилсэн байхыг үгүйсгэхгүй. Мөн бүгдийг нь байгальд нь тавьсан гээд байгаа ч үнэндээ бол хоёр хоног онгоцны буудал дээр тусгай өрөөнд идэш тэжээлгүй хорьсон шонхруудаас үхэж хорогдсон байх талтай” гэв.

ТЕГ-ын ажилтнуудын буруутай үйдлээс болж, арабууд энэ жилдээ шонхор шувуу авахааргүй болсон. Тиймээс ирэх онд авах шонхрынхоо тоог нэмэх, эсвэл өөр ямар нэг дарамт шахачт ирүүлэхийг үгүйсгэхгүй. Харин түүнийг нь манайхан яаж биелүүлэхийг харах л үлдэв.

 

 

Өдрийн шуудан

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 01, 2011 3:39:34 pm )

    unegui uragshaa ursaj baigaa nuursneesee tatvar avaache shonhoroor oroldoj yah geed baiga yum be sdkauudaa

  • Anonymous (November 01, 2011 5:07:40 pm )

    TAGNUULIINHAN HUDLAA SHALTAG GARGAJ BAIGAAD HEDEN TUGRUGIIN HAHUULI L HARJ BAISAN BIZ. TER BURUU AJIL HIIJ ULSIIG HOHIROOSON HUMUUST HARIUTSLAGA TOOTSOH HEREGTEI.

  • Anonymous (November 02, 2011 1:23:35 am )

    s bayriin halhabch boldiig zogsoo

  • Anonymous (November 02, 2011 3:09:29 pm )

    Tagnuulchid shonhor barij zardag bolson hereg uu?

antalya rent a car