antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 27, 2013 3 comments

“МИАТ” нэг л биш ээ

нийтлэсэн Admin

45210_354639867978247_1255552959_n“МИАТ” компанийн Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн  Боинг 737-800 онгоцны техникийн аюулгүй ажиллагааны горим алдагдсанаас Москвад хоёр хоног саатжээ.

Уг нислэг 120 зорчигчтойгоос 95 нь Берлинээс, 25 нь Москвагаас бүртгүүлжээ. “МИАТ”-ийн зүгээс энэ явдлыг тайлбарлахдаа ““Шереметьево” нисэх буудалд Боинг 737-800 онгоцонд техникийн үзлэг хийхэд нэг дугуйг нь солих шаардлагатайг тогтоосон аж. Тиймээс даваа гарагийн орой Улаанбаатараас нөөц дугуйг илгээсэн байна. Гэтэл ОХУ-ын гаалийн агуу­лахаас авч чадалгүй өнөөг хүрсэн” гэжээ.

ШӨХТГ-аас Москва хотод саатсан хохирогчдод нөхөн төлбөр өгөхөөс гадна буудал, хоол хүнсээр үнэгүй хангах шаардлагыг “МИАТ” компанид хүргүүлсэн байна.

Өнгөрсөн  хугацаанд зорчигчид ни­сэх буудлын “Duty free” дэлгүүрийн гадна байрлаж, онгоцны буудлын шалан дээр хонож, дүрвэгчид шиг амьдарч буй талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ.

Нөхөн төлбөрийн хувьд “МИАТ”-ийн дотоод журмын дагуу 200 ам.долларыг зорчигч тус бүрт олгох юм байна.

Техникийн горим нь ч алдагдаад “МИАТ” нэг л  биш ээ.  Дугаар  буух мөчид  “МИАТ” компани   “Шере­метьево” буу­далд саатсан зорчигч­дыг өнөөдөр 08:00 цагт Улаанбаатарт авч ирнэ гэж мэдээлсэн.

Эх сурвалж: Өглөөний сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (March 27, 2013 5:40:13 pm )

    энэ хүмүүсийг шууд зочид буудалд хүргэх ёстой байсан, монгол хүмүүсийг ингэж л дорд үзэж доромжилж байхад гадныхан биднийг яаж хүндлэх вэ дээ.
    Маш өрөвдөлтэй харагдаж байна, арайчдээ, ямар газар хөдлөлт дайн байлдаан болсон бишдээ, шалан дээр хэвтээд л , бусад орон байсан бол иргэдээ яаж байгаа болоо?

  • Anonymous (March 27, 2013 5:40:38 pm )

    энэ хүмүүсийг шууд зочид бууд****д хүргэх ёстой байсан, монгол хүмүүсийг ингэж л дорд үзэж доромжилж байхад гадныхан биднийг яаж хүндлэх вэ дээ.
    Маш өрөвдөлтэй харагдаж байна, арайчдээ, ямар газар хөдлөлт дайн байлдаан болсон бишдээ, ш****ан дээр хэвтээд л , бусад орон байсан бол иргэдээ яаж байгаа болоо?

  • Anonymous (March 27, 2013 7:47:33 pm )

    tehnikiin saatal gardag shuudee mun ongots saatah tsag agaariin baidlaas bolood nisleg hoishilhod gadniihan ts gesen ongotsnii buudald honood l shalan deer untaj l bdag shdee hool und us uguuguin buruu bna

antalya rent a car