antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2013 14 comments

Хорчин “Хонгормаа”

нийтлэсэн Admin
527-1364265239pictureХонгор нутгийг хортой, хоргүй гэж маргалдаж байсан цаг саяхан. Одоо ч энэ маргаан эцэслэн төгсөөгүй. Тухайн үед аймгийн Засаг дарга нь “Манай нутаг хоргүй” хэмээн удаа дараа мэдэгдэж байсан юм даг. Харин энэ бүхэнтэй зэрэгцээд тус аймаг дахь нэр бүхий алтны компанид ажилладаг нэгэн залуугийн хүүхдийн уруул нь сэтэрхий, тагнай нь цоорхой төрсөн нь эмгэнэлт хувь заяа болоод өнгөрсөн.
Гэхдээ ганцхан энэ айлд ийм тавилан тохиосонгүй, хэд хэдэн өрх гэрийг тойроогүй биш дайраад өнгөрсөн. Гэтэл 2008 оны УИХ-ын сонгуулиар тус аймгийн Засаг ноён нь шаргал ордонд заларч, хамуу томуутай зууралдахаас зайлсхийв. Гэхдээ л эрхэм гишүүний олон түмэнд нэрд гарсан амжилтынх нь үндэс гэмээр зүйл нь Хонгор сумын цианит, натритай холбоотой асуудал.
Иргэдэд муугаар нөлөөлж, эзэнд нь аз завшаан бэлэглэсэн дээ, хөөрхий. Өөрсдийг нь мөхөл рүү явуулсан ч Д.Хаянхярваа даргадаа тэд үнэхээр хайртай. Үүнийгээ ч батлаж УИХ-ын сэнтийд өргөмжилж, өөрсдийгөө төлөөлүүлсэн. Эрхэм түшээ ч хариуг нь барьж өнгөрөгч оны сонгуулиар Сангийн сайдын албан тушаалаа урвуулан ашиглаж, Хүний хөгжлийн сангийн мөнгийг нутгийнхаа сонгогчдод 670 мянган төгрөг болгон бөөнөөр олгосон гэж байгаа.
Харамсалтай нь, АТГ-ынханд хошуу хүргэж, мань хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм. Уг нь мань хүн гишүүн болоод хөрөнгө мөнгө нь дорвитой сайн аривждагүй. Түүний жилийн орлого нь 48 сая төгрөг гэнэ. Харин гэр бүлийнх нь анх гишүүн болсон үеэсээ хэд дахин урууджээ.
Гэвч хувийн орлого нь өсч байхад гэр бүлийнх юуны хамаа байхав. Нэг хэтэвч, нэг тогоо шүү дээ. Түүнчлэн тэрбээр 2008 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 47.1 сая төгрөг хэмээн гэр бүлийн орлогоо мэдүүлсэн байдаг. Түүнээс хойш чамгүй өсч байсан хөрөнгө нь 2011 онд гэнэт уруудаж, 12.7 сая төгрөг болж, хэд дахин буурсан аж.
Гурван орон сууцтай байсан бол хоёр болсон байх жишээтэй. Янз нь нэг орон сууцаа зарсан бололтой юм. Гэхдээ тэрбээр иргэн Ц.Оюунгэрэлд 25 сая төгрөгийн өртэй байсан бол өрөө дарсан гэж байгаа. Түүний хувьд оролцохгүй хууль гэж бараг л байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэрбээр Казиногийн хуульд хүртэл гар бие оролцож яваа нэгэн.
Харамсалтай нь тойргийнхондоо тэр бүр санаа тавиад байдаггүй нэгэн. Хордсон, хордоогүйн завсар суугаа Хонгор нутгийнхан асуудпыг нь шийдэж өгөх болов уу гэсэн горьдлого тээж явдгаа ярьж байсан сан. Гэвч эрхэм гишүүн хордлогын талаар ганц үг ч ган хийлгэсэнгүй, өдий хүрлээ.
Ганц айл бус бүхэл бүтэн нэг сум хордоод байхад эрхэм гишүүн ажирсангүй. Ямартаа л өмнөх Засгийн газрын үед Сангийн сайдаар томилогдохынхоо өмнөхөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид зад загнуулж байх вэ дээ. “Чи тэр Хонгор сумынхны байдлыг бодитоор очиж танилц, хонгорчуудыг очиж хар.
Тэгэхээс нааш би чамайг хүлээж авахгүй” гээд хөөгөөд гаргасан нь тус болж маргааш нь Хонгорыг зорьж иргэдтэй нь уулзаж билээ. Уулзалт тун ч ширүүхэн болж, мань хүн ч нүүрээ хийх газаргүй болж байсан юм даг. Юутай ч түүнийг Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Хонгор хордсон нь үнэн юм хойно яалтай билээ.
Ер нь түүний Засаг дарга байсан цаг хугацаа даанч нэг адармаатай. Мань хүнийг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад нь гарын доорх эрхмүүд нь 800 сая төгрөг шамшигдуулчихсан. Гэвч Засаг ноён энэ талаар огтхон ч мэдээгүй гэдэг.
Хэргийг сийрүүлбэл, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга Э.Наранбаатар, Д.Нямхүү, Төрийн сангийн мэргэжилтэн Б.Бурмаа, НААҮГ-ын дарга Д.Баяраа, “Жигүүр” цогцолбор сургуулийн ерөнхий нягтлан бодогч С.Амаржаргал, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Амгалан тэргүүтэй 13 хүн төсвийн 800 сая төгрөгийг хуурамч нэртэй данс үүсгэн шамшигдуулсан хэрэг илэрсэн.
Дээрх хүмүүс 2000-2008 оны хооронд эрчимтэйгээр хулгай хийсэн нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн Дархан-Уул аймгийн Засаг даргаар ажиллаж байсан цаг хугацаатай давхацдаг юм. Найман жилийн хугацаанд 800 сая төгрөг суган доогуур нь урсаж байгааг Засаг ноён даанч нэг мэдээгүй гэж “мэлздэг”-т нь итгэхэд бэрх.
Ямартаа л албан тушаалаа урвуулан ашигласан дээрх хэрэг дээр нь нэмэрлэж АТГ-ынхан шалгаж байх вэ дээ. Дээрээс нь мөнгө шамшигдуулсан эрхмүүдийн зарим нь Д.Хаянхярваа гишүүнтэй нутаг нугынх гээд нарийн яривал хамаатан болчих гээд байдаг аюултай.
Энэ мэт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваатай холбоотой гурван ч хэрэг хуулийн байгууллагад шалгагдаж буй гэх мэдээлэл бий. Дээрх хэргүүдийг Дархан-Уул аймгийн иргэдийн төлөөлөл бүхий хүмүүс шалгаж өгөхийг АТГ-т хүсчээ. Тэд Д.Хаянхярваатай холбоотой хууль бус үйлдэл хийж байж болох материалиудыг, хүсэлтийн хамт АТГ-т өгсөн гэдэг.
Хэрэв түүний гэм буруутай нь тогтоогдвол арав хүртэлх жил хоригдох ял сонсч мэдэх аж. Түүнчлэн мань хүний талаар үнэн, худал нь батлагдаагүй элдвийн мэдээлэл хөвөрдөг. Жижиг, дундын зээл үндсэндээ Сангийн сайд асан Д.Хаянхярваагийн гараар орж сонгуулийн сурталчилгаанд ашигласан.
Мөн орон нутагт цорын ганц байсан улсын хоёр дахь том хуримын ордонг Д.Хаянхярваа дарга, Иргэдийн хурлын дарга Л.Гүнчин хоёр хуйвалдаж, Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэгч эмэгтэйд хууль бусаар хувьчилсан. Ийнхүү хийсэн хуйвалдаанаар нийт зах зээлийн үнэлгээгээрээ төрийн 100 гаруй сая төгрөгийн төрийн өмч үнэгүйдүүлэн, Д.Хаянхярваа, Л.Гүнчин нар хувьцаа завшсан.
Мөн аймгийн төрөх газар хэмээх дарханы иргэд гурван үеэрээ мэндэлж, энэ ертөнцөд хүн болдог ариун өргөөг Сангийн сайд Д.Хаянхярваа нь хувьчилж, өөрийн өмчийн обьект болгосон. Өөрийн өмчийн обьект болгохдоо зохиомлоор барилгын чанарыг муутгаж тонуулан, үнэгүй хувьчилж авсан гээд олон зүйл бий.
Л.Нинж
Эх  сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • Anonymous (March 26, 2013 2:23:09 pm )

    Дархны Хаянг шүүх хэрэгтэй ,Мэдээлийг үнэлэн авна гэвэл үнэтэй мэдээлэл өгөгх хүн бйшгйй аууб дарханд яридаг юм билээ,Дарханд 100 м төмөр шатыг 605 сая төгрөгөөр босгож байгаа. 1 м нь 6 сая төгрөг шүү. иднэ гэхэд арай л дэндэж байна .Одоогийн дарга Насанбаттай хуйвалдан бас л бөөн юм идхээр цэхэж байгаа. ТАН хан өрсдөө дургуйцээд шүүхэд хандаж байга шүү.Луйвйрчидаас яаж салах вэ
    Дархны сонгогчид бййич тэнэг юм дйй,Ядаж Ж.Сүхбаатар нь дээр байхгүй юу .Тиймээ ?

  • Anonymous (March 26, 2013 2:25:53 pm )

    тм шүү,яаж салах вэ,Хаянгаас салвал дархан өөдлөнө гэж бүх хүн мэдэж байгаа,сонгогчид нь дандаа хөгшчүүд юм чин яаж ялах вэ дээ,залуучууд сонгуулиа өгөхгүй байгаа ш дээ

  • Anonymous (March 26, 2013 2:28:34 pm )

    Луйварчинг шүүх хэрэгтэй .Бурхны гэсгээл удахгүй ирнэ.Ядаж эхнэрээ эмчлүүлэхгүй жинхэнэ арчаагүй амьтан.Нууц амрагаа бол толгой дээрээ гаргасан новш шүү энэ хаянхирваа.

  • Anonymous (March 26, 2013 2:58:48 pm )

    ehnern harabsan bie muu biktorii zonii ezen busguig erehluuleed tusubiin munguur togloj bgaa nobsh

  • Anonymous (March 26, 2013 3:26:36 pm )

    er oilgoxgyi yum. Tegeed yaxaaraa xongoriixon songuuliar edniig songood baidag yum be.

  • Anonymous (March 26, 2013 4:54:46 pm )

    ÿìàð çºâ ãàð÷èãëõõ âý

  • Anonymous (March 26, 2013 6:07:21 pm )

    teneg hvnvvs songood l tenegvvd ni dawraad l hogjij bn doo bid

  • Anonymous (March 26, 2013 6:44:03 pm )

    naad hayan chin sum bagiin uuriin humuuseer luibar hiigeed songogdood bgaa yum aa ugn suhbaatarn deer gaigui shudarga zaluu shuu dee

  • Anonymous (March 26, 2013 6:48:15 pm )

    180.149.97.1-ee chamaas uur muulah hun baigaa yum uu? Uuruu uurteiguu yariltschihsan, icheech ee. Huniig helbel uurt huns idvel araand gej chamd burhen iveelee hairlahgui l baih daa. Yadahad burhany nertei hun baina shdee. Alnvaa yumand uchir bii. Jaahan nuruutai baihad zugeer bish uu. Huniig gutgej mungu olj sursan yanztai. Olson chini chamd yum bolohgui ee. Uvchin huuch, ur shir geed surug energiee ustgahad chini ch hurehgui baih daa. Darhanyhan medeed l songoson yum. Chi duugai baisan chin deer. Durguigee ilerhiilj bolno. Tehdee ingej uuriigii huvilj ilerhiileh ni mungun deer ajillaj uls tur hiiltsej baigaa hun gej haragdaj baina.

  • Anonymous (March 27, 2013 8:19:26 am )

    za iimerhuu baidlaar negniigee doosh ni hiij sanaa ni amrah uu. tamiin togoonii ulger gedeg unen yum aa. iim baidlaar bid ch hezee ch uudluhgui e.

  • Anonymous (March 27, 2013 9:15:57 am )

    хонгорт цөлж,тэнд нь амьдруул.тэгээд авгай хүүхэд нь өвчлөхгүй байвал суллаж явуулбал таарна.хугацаа нь доод тал нь 5 жил суулга.

  • Anonymous (March 27, 2013 9:33:28 am )

    äàðõàíû ÕÀßÍÃø¿¿õ öàã áîëñîí óëñ òºð áèø ýíý áîë ÿëòàí õ¿í ø¿¿ áààðàà áàéõã¿é ø¿¿ øîîä ºãºõ õýðýãòýé

  • Anonymous (March 27, 2013 7:43:25 pm )

    XAYN G MEDKUI NEG CH XUN DARXAND BAIXGUIE XOGIIN XUN XAMGIIN ARCHAAGUI DARXAND TERIIG SONGDOG XEDEN ERUU OVDOG NI NIILSEN EMGEN OVGON BJ MAGAD TSETSERLEGIIN XEDEN ERGUU XURGA SHIG AVGAI NAR SURGUULIIN GANTS XOER BAGSH ORXIIN EMLGIIN XEDEN ERGUU CHADVARGUI AVGAI NAR L BX BUSDIIG NI TED NARTAIGAA NIILEED LUIVARDSAN SHDE XONGORIIN XUVID BOL CHULTEMBAT GEJ BUUNII NOXOI BGAA SHDE ODOO BTLAA BIKTORI ZONII MURII MATAR AVGAITAI NOXTSOOD OORIINXOO MURII AVGAIG XAYAD OXID XUUXDUUDIIG BUZARLAAD DUUSLAA ATG YARALTAI SHALGAX XEREGTEI ENE SUXBAATAR ODOO ERGUU YM SHIG XAYNGIIN BULAIG MEDSEER BJ MEDEN BUDLAAD BDAG BAS SONIN GARRAA XAYN SHOROND 13 JIL SUUX XEREGTEI TERNEES CH UDAAN BVL SAIN XONGOR GELTGUI OLOON XUNII AMIND XURSEN NOXOR BURXANII GESGEEL XATUU DAA NIRGESN XNOO XASHGIRVAA UR XUUXED CHIN XETSUUDEE BOLDGUI YMDAA TSEVEENJAV TA 2OOS UGSHILTAI IX YM BIIDEE

  • Anonymous (March 29, 2013 7:42:16 pm )

    Хаянхярваа Дарханых бишээ, Завханых Дарханд маань МАН -ын нэрээр даварсан инэгэн, Гэмтнүүдийг хамгаалж, Хонгорын хордлогыг дарагдуулж чадсан гавъяатай нөхөр, Гишүүнээс буулмагц бултах газаргүй тэвдэж яваа амьтан

antalya rent a car