antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 26, 2013 7 comments

Гарзандаа гарсан амь буюу унаач хүүхэд

нийтлэсэн Admin
527-1364260595pictureМонгол Улсын “Хүний эрхийн үндэсний комисс”-ын гишүүн П.Оюунчимэг  “Хүүхдийн  хөдөл­мөрийн тэвч­иш­гүй хэлбэр”-ийн хам­гийн тодор­хой жи­шээ болсон хурдан морины ун­аач хүүхдүүд сүүлийн үед олноороо бэртэж гэмтэн, амь насаа алдаж байгаа аймшигтай үнэн­ийг дэлгэн тавьж, сэт­гүүлч­дэд мэдээ­лэл хийв.
ЮНЕСКО-гийн соё­лын өвд бүртгүүлсэн “Эр­ийн гурван наадам”-ын нэгэн төрөл хурдан мор­ины уралдаан нь ард олны цөсийг хөөрүүлж, сам­сааг шархируул­даг үзүүштэй цэнгэл боловч унаач хүүх­дүүдийн  утсан чинээ улаан амиар нааддаг, аймшигтай зэрлэг зугаа болсоор удлаа.
2012 оны өвөл, зуны боо­цоот урал­даан, шинэ бая­ч­уудын газар даахгүй тансаг­лалын золиос болсон  хурдан морь унаач зургаан хүүхэд дөрөөндөө чирүүлэх, моринд өшиглүүлэх, тархины хүнд гэмтлийн улмаас цаг бусаар хорвоог орхиж, эцэг эхчүүдээ амьдын хагацалд учруулжээ.
Тэгвэл 2013 оны эхний гуравхан сард гурван хүүхэд унаж явсан дөрвөн хөлтэй адгуусандаа чирэгдэж, өшиглүүлж амь насаа алдаад байгаа ажээ. Он гарсаар хамгийн  аймшигтай яргаллын золиос  энэ сарын 17-ны бүтэн сайнд Ховд аймгийн  Жаргалант суманд  тохиожээ.
Ховд аймгийн Зэвсэгт хүчний  123 дугаар ангийн захирагч Н.Галбадрахын их насны морийг унан уралдаж  байсан  найман настай хүү  нэг км орчим  газар дөрөөндөө чирэгдэж, аймшигтайгаар хорвоогоос буцсан байна. Хүүг анх олж харсан нутгийн иргэдийн яриагаар тархи нь бяцарч, гоожсон хүүгийн цогцос танигдахын аргагүй болж, үнэхээр зүрх сэмширмээр  байдалтай байжээ.
Айлын чигчийхэн чинээ нялх үрсээр  хурдан морь хэмээх дөрвөн хөлтэй догшин адгуус унуулаад  нүдэн балай, чихэн дүлий орхичихдог  төмөр зүрхтэнүүд нь хурдан морийг 20,  30 саяар үнэ цохин авч цээжээ ханхалзуулдаг Монголын шинэ баячууд буюу, энэ цагийн алдарт уяач нэртэй зоосны нүхээр хорвоог тэмтрэгчид билээ.
Хөдөөгийн мал багатай, олон хүүхэдтэй, ядруухан айлыг сонгон авч эцэг, эхчүүдэд нь хэдэн халтар төгрөг атгуулсан болоод л долоо, наймхан настай нялх үрсийн амь насаар зугаацаж байдаг аймшигтай цэнгэл Монголоос өөр улс оронд байхгүй.
Томхон машины үнэтэй дөрвөн хөлтэй хурдан адгуусныхаа нуруунд эмээл тохохоор нурууг нь авчихна гэж  морио хайрлах Монголын шинэ баячууд, энэ цагийн уяачид унаач хүүхэд гэдэг нь ядуухан ч эцэг, эх­ийнхээ халуун хайраас мэндэлсэн, бас нэгэн халуун амь гэдгийг хэзээ бүрэн гүйцэд ухааран ойлгох хэрэг вэ.
Хурдан морь унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес байхаар олон жил ярьж, хуульч­лан шийдсэн санагдана. Эцэг, эхийнхээ хайр халам­жид энхрий бага насаа эрх жаргал­тайгаар өнгөр­­үүлэх учиртай долоо наймхан настнуудыг хамар, ам нь сартал­заж, дөрвөн туу­райгаар газрын хөрсийг  хага ярах омголон морьдын нуруун дээр хүчээр шахам гаргачихаад  элдэж хөөдөг өнөөд­­рийн айм­шигт цэнгэл хэзээ яаж, эмх цэгцэндээ орох юм бол.
“Хүүхдийн хөдөл­мөрийн тэв­чи­шгүй  хэл­бэрийг уст­гах” талаар Монгол Ул­сын Зас­гийн газ­рын 2011 оны арав­дугаар сарын 26-ны өдрийн 303 дугаар тогтоол гарсан ч өнөөдр­ийг хүртэл  амьдралд  хэрэг­жсэнгүй.
Уг тогтоолд “Өв­лийн морин урал­дааныг зог­сооход бүх тал­­аар хамтран ажиллахыг уриалсан” нь Монголын шинэ баячууд, машины үнэтэй мориор бооцоо тавигчдын хөх инээд­ийг хүргээд л замхарсан нь тодорхой.
Хамгийн сүүлд өнгөрсөн ням гарагт  Дорноговь аймгийн Улаанбадрах суманд болсон хурдан морины уралдааны соёолонгийн унаач, есөн настай хүү мориноосоо унаж, эмнэлэгт хүргэгдсэн ч тархины хүнд гэмтлээ даалгүй  эмгэнэлтэйгээр  насан эцэслэжээ.
Эцэг, эх нь Сайншанд хотын харьяат гэнэ. Бяцхан хүүгийн амьдрал хүнд учир хэдэн төгрөг амьдралд нь нэмэрлэх бэлтэй уяачдыг өөрөө царайчлан явж олсон мөнгөө аав, ээждээ өгдөг байсныг эмгэнэлт хэргийн дараа аргаа барсан эцэг нь уйлан, хайлан ярьжээ.
2011 онд байгуу­лагдсан “Хүүхдийн язгуур эрх­ийг хам­гаалах холбоо”-ноос унаач хүүхдийн насны доод хязгаарыг ес болгож, өвөл морь урал­дуулсан эрх мэдэлт­­нүүдэд хариуцлага тооцох, үүнээс болж унаач хүүхэд морин­оосоо унаж амь насаа алд­­вал 500 сая хүртэл төг­рөгийн нөхөн ол­говор ол­гуулахыг  хууль­члуулахаар Засгийн газарт шаар­длага хүргүүлсэн ч өнөө­д­рийг хүртэл хариугаа аваагүй байгаа аж.
Хэдэн зуу­наар уламж­лагдан ирсэн монгол­чуудын  эрийн гурван наадам нь хүчит бөх­чүүдийн  эгнэш­гүй  бяр чадал, эрэм­гийн хурдан хөл­гүүдийн магнай­даа тоосгүй үүрсэлт, эрхий мэргэн харваачдын алга дарам газарт цэцэлдэг уухайн дуугаар тодор­­хойлогд­дог байсан цаг саяхансан.
Харин өнөөдөр өвөл, зун, цаг наргүй улайрсан бооцоо, хийрхсэн баячуудын улаан нүдэлсэн шулмын цалманд чигчийн чинээхэн хүүхдүүд амь насаараа өргөл өргөдөг галзуурсан цэнгэл болж хувирчээ.
Алийн болгон агт сайн хүлэг морь, алаг хонгор үр­с­ийн­хээ амь насаар дэнчин тавьж, аархсан баячуудын зугааг гаргасаар л сууцгаах вэ. Хурдан морины ун­аач хүүх­дүүдийн амь на­сыг гарзанд гаргадаг  цээж өвч­тэй, Мон­голын  шинэ бая­чуудын зэрлэг цэн­­гэлийг  хазаа­р­лан зогсоох цаг нь бол­жээ.
Эх сурвалж:

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (March 26, 2013 12:37:06 pm )

    Уучлаарай би уяач хүн бас ч гэж муугүй залаатай малгайтай. Хүмүүс минь ээ бид нар чин Монгол хүмүүс үр хүүхдийнхээ төлөө бүгд л санаа тавина шүү дээ. Галзуурсан цэнгэл юм бол үнэндээ би өнөөдөр ч хэдэн адуугаа тавиад туухад бэлэн байна. Гэхдээ л гэдэг шиг бодох хэрэгтэй байна даа.

  • Anonymous (March 26, 2013 3:21:56 pm )

    шууд л хорих хэрэгтэй

  • Anonymous (March 26, 2013 4:46:19 pm )

    BAYCHUUDIIN UHAMSAR MUU BNA SH DEE, HUNII AMIAR TOGLOJ BOLOHGUIG MEDMEER L YUM ESVEL. HUNII AMI TEDEND YU CH BISH BOLZON YUMUU? TEGEVL BAYAN HUMUUS GEDEG CHIN ZERLEG TANHAI, HUN CHANARGUI HUMUUS BG YUM BNA.

  • Anonymous (March 26, 2013 4:46:19 pm )

    BAYCHUUDIIN UHAMSAR MUU BNA SH DEE, HUNII AMIAR TOGLOJ BOLOHGUIG MEDMEER L YUM ESVEL. HUNII AMI TEDEND YU CH BISH BOLZON YUMUU? TEGEVL BAYAN HUMUUS GEDEG CHIN ZERLEG TANHAI, HUN CHANARGUI HUMUUS BG YUM BNA.

  • Anonymous (March 26, 2013 5:43:40 pm )

    ¿íýí ç¿ðõ øèìøèðìýýð áîëñîí áàéñàí õýëýõ ¿ã îëäîõã¿é áàéñàí ø¿¿ ÝÍÝ èõ ñàãñóó äàðãà äàà çàéëóóë õ¿¿ õîéä íàñàíäàà ñàéí õ¿í áîëæ òºðºã áóðõíû îðîíä çàëàðàõ áîëòóãàé óì ìà íè áàä ìè õóì

  • Anonymous (March 27, 2013 4:04:22 pm )

    Mongoliin ulamjlalt soyol, mongol gedeg baharhaliig alga bolgog gej baigaa,
    ulamjlalt uraldaaniig ustgaj hyatjuulah gesen nuhduud l ene asuudliig deverfgej baina. Ene bichsen hun bol batalgaatai hyatad tsustai, tuuniig denjij baigga nuhduud ch gesen unmudiin ereliizuud baina.
    Mongol ulamjl;al hezee ch ustah yosgui. Mongold yagaad bayachuud baij boldoggui yum be/

  • Anonymous (March 27, 2013 4:06:37 pm )

    Uhamsar sain, hun chanartai nuhduud l tegeeed yaduu humuus yum uu/

antalya rent a car