antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 22, 2013 10 comments

Судлаач Б.Галаарид үнэгүй лекц уншина

нийтлэсэн Admin

Galaarid-sudlaachСэтгүүлч, судлаач Бадам-Очирын Галаарид бөө мөргөл, тэнгэр шүтлэг, уламжлалт ёс заншлын талаар үнэгүй лекц уншина. “Мөнх тэнгэрийн ухаан” нэртэй энэхүү лекц нь Монголын уламжлалт гүн ухаан, тэнгэр шүтлэгийн мөн чанарыг олон нийтэд таниулж, шинээр сэргэж буй бөө мөргөлийг зөв голдиролд нь оруулах, аль ч шашныг хүндэтгэн үзэж эв эеийг эрхэмлэдэг Монгол төрийн уламжлалт бодлогыг таниулах зорилготой аж.

Судлаач Б.Галаарид гоц үзэгдэл, парапсихологийн чиглэлээр  “Онгод тэнгэрийн зараалаар”,  “Парапсихологийн унших бичиг”,  “Нууц ертөнцийн тухай өгүүллүүд”,  “Бөө мөргөлийн тухай бичвэрүүд” зэрэг ном бичиж,  “Бөө мөргөл тэнгэр шүтлэг”, “Ид шид, гоц мэдрэхүй”, “Лам хувраг, төөрөг зурхай”,”Далд ертөнцийн ил үнэн”, “Тэнгэризм ба монголчууд”, “Мөнх тэнгэрийн ухаан” зэрэг бүтээлүүдийг эмхэтгэж, К.Филимоновын “Нууц ертөнцийн тэмдэглэлүүд”, “Үл танихуйн хил гатлахуй”, “Нострадамустай ханьссан түүх”, П.Одинцовын  “Бид бүгдээрээ зомби”, Илья Чусовын “Физикч-гоц мэдрэхүйтний тэмдэглэлүүд” мөн гадаадын гоц мэдрэхүйтнүүдийн тухай,“Далд ухамсрыг нээхүйн ухаан” номыг орчуулан гаргасан, энэ салбартаа нэр хүнд бүхий судлаач юм.

Хорь  гаруй жилийн судалгааны ажлын явцад олж мэдсэнээ олон нийтэд хүргэх  “Мөнх тэнгэрийн ухаан” лекц 2013 оны 3 сарын 23-ны бямба гаригийн 12 цагаас  Монголын Үйлдвэрчний Эвлэлийн соёлын ордонд болно.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (March 22, 2013 2:58:44 pm )

    heden teneg setguulchid ochij niilj tenegteh baih da

  • Anonymous (March 22, 2013 4:41:33 pm )

    Үндэсний өв соёл, ёс заншлаа мэдэж хэрэгтэйг нь авъя л даа. Хэрэггүй ч гэж юу байхав, хийж чадахыгаа хэвшүүлцгээе, залуус аа. Бүгдээрээ монголоо мандаан бадраахын төлөө, УРАГШАА, МОНГОЛЧУУД АА.

  • Anonymous (March 22, 2013 4:50:59 pm )

    Erdemtei hunii sudalsan buhen unetei. Saikhan lektsi boloh bhdaa

  • Anonymous (March 22, 2013 8:49:36 pm )

    Yamar goyo yum be?! Daanch ochij sonsoj chadahgyi n. Bi ene hynii olon byteeliig unshij,chadliinhaa hereer shine medleg olj avsan,bayarlalaa!Unshij sudalsan yum ihtei hyniig sonsoh hovor az bna daa,mgl-chuud min`!AMJILT hysii Galaaridaa!

  • Anonymous (March 22, 2013 8:53:40 pm )

    Syyliin yeiin setgyylch nertei medleg,chadvargyi durakuudaas bolj iim sain setgyylchid hyrtel hymyys “Setgyylch” gej handah yum daa,tun haramsaltai! Jinhene setgyylch shdee uul n naad hyn chin

  • Anonymous (March 22, 2013 8:55:59 pm )

    Setge+yyl+ch biz dee,”setgyylchidee?

  • Anonymous (March 23, 2013 9:36:24 am )

    ene galaarid Enhbayrt uilchleed l guigeed bsn odoo elbegeegiin bool boloo yu da

  • Anonymous (March 23, 2013 11:27:15 am )

    ENE YU VE ISUS HRIST UU

  • Anonymous (March 23, 2013 4:54:30 pm )

    za medehgui yum bn shvv mongold shishinaar l heden togrog hiih gesen hvmvvs olon bolj dee tarih ugaagch nar olon bolood bn bvr svvldee had torvvlj bn sh dee tsaana chin iim doroi bolsoniig haruulj bn mongol hvnii uhamsar

  • Anonymous (March 23, 2013 9:21:51 pm )

    yos zanshil geed suu tsagaa tsonhooroo tsatsaad suuts baishingaa ehleed tsagaad daraa ni tos daasan bor saaral bolgood baih yum bol ter yu l bol.

antalya rent a car