antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Mar 23, 2013 15 comments

”Гацуурт”-ын Л.Чинбатын зөвшөөрөлгүй барилгыг яах вэ

нийтлэсэн Admin

5614_610_3501-600x344Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн удаа дараагийн шийдвэр, захирамж, Нийс­лэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга, барилга техникийн хяналтын Улсын байцаагч нараас “Гацуурт” компанийн захирал Л.Чинбатын барьж байгаа барилга зөвшөөрөлгүй учраас үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр удаа дараа гаргаж байжээ. Гэвч өнөөдөр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн зүүн талд, Герман элчингийн замын урд талд 13 давхар байр нэгэнт сүндэрлэсэн байна. Уг байшингийн цутгалт, өрлөгийн ажил хэдийн дуусч, дотор заслыг нь хийчихвэл ашиглалтад ороход бэлэн болсон харагдана. Анх 2002 онд Л.Чинбат Таско ХХК-ийн эзэмшил 222 мкв талбайтай хоёр амбаарыг дуудлага худалдаагаар авсан аж. Тэднийгээ буулгаж 13 дав­хар байр барихад нь газар хүрэлцээгүйгээс 805 дугаар Ус дулаан дамжуулах төв буюу ЦТП-ийн барилгын газрыг хууль бусаар авчээ. Уг нийслэлийн өмчийн барилга, газрыг авахдаа Сүхбаатар дүүргийн орон сууц ашиглалтын “Опен хаус” компа­нийн захирал байсан Д.Дорждагвад 55 сая төгрөг өгсөн аж. Д.Дорждагва “Эрдэм” СӨХ-ийнхөнд нийслэлийн өмчийг худалдаж мөнгийг нь хувьдаа завшсанаа хүлээсэн бичиг хийж өгсөн байх юм. Ингэснээр түүний барилгын ажлаа явуулах эзэм­шил талбай нь 794 мкв болжээ. Түүнд Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр, Нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сандуй нар Монгол Улсын Газрын тухай хуулийн 33.1.2-т заалтыг зөрчиж Нийслэлийн засаг даргын 2006 оны 256 тоот захирамжаар 222 мкв газрыг 794 мкв болгон нэмэгдүүлж хууль бусаар олгосон аж.

Уг нь Нийслэлийн Сүхбаа­тар дүүргийн VI хороо, “Бага тойруу”-д инженерийн томоохон байгууламж 805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП-ийн хуучин барил­гын газар дээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 48 дугаар шийдвэрийн дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны долдугаар сарын 16-ны 5/38 дугаар тогтоолоор халаалтын цогц төхөөрөмж зөөх, тусад нь барилга барих санхvvжилтийг төсвийн зохицуулалтаар хөрөнгийн эх үүсвэрийг баталсан байна. Уг ажилд нийслэлийн Засаг даргын 2010 оны долдугаар сарын 19-ны 496 дугаар захирамжаар 100 сая төгрөг хуваарилан тендерт ялсан компани УДДТ-ийн барилгын зургийг хийж ажлаа эхлүүлээд байтал “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат тендерт ялсан компа­нийн ажлыг ямар ч үндэслэлгүй эвдэн сүйтгэж, оронд нь зөвшөөрөлгүй барилга барьж эхэлсэн гэнэ.

Харин 2009 оноос уг асуудал нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байх явцад Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ өмнөх зогсоох шийдвэрүүд байсаар байтал хууль зөрчин гэнэт Л.Чинбатад барилгын ажлаа үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон байна. “Эрдэм” сууц өмчлөгчдийн холбооныхон Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ тухайн барилга зөвшөөрөлгүй баригдаж байгааг мэдсээр байж Монгол Улсын “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 11.1, 12.1 заалт, Эрүүгийн хуулийн 28-ын 264.1,272 дугаар зүйл заалтуудыг зөрчиж Л.Чинбатад үйлчилсэн гэж Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар өргөдөл гаргажээ. Авлигатай тэмцэх газрын мөрдөн байцаагч, комиссар Г.Ууганбаяр “Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнэ нь Дэд бүтцийн сайд, Улсын мэргэжлийн хянал­тын ерөнхий газрын даргын хамтарсан 2003 оны 71/134 тоот тушаалын “Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох журам”-ыг зөрчиж иргэн Л.Чинбатын захиалгатай “Гацуурт” ХХК-ийн барьж буй барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөө­рөл олгосон нь тогтоогдож байна” гэжээ. Авлигтай тэмцэх газраас Нийслэлийн прокурорт өгсөн баримтаас үзэхэд мөрдөн байцаагч Г.Ууганбаяр, Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнээс “Иргэн Л.Чинбат танай байгууллагад албан ёсоор хандаагүй, танай бичиг хэргээр материалаа өгөөгүй байхад ямар учраас зөвшөөрөл олгосон юм бэ гэж асуухад Ж.Мөнх-Эрдэнэ мэдүүлэхдээ “Би талбай хариуцсан инженер н.Одхүүгээс холбогдох бичиг баримтуудыг бичиг хэргээрээ дамжуулахгүй авсан нь миний алдаа болжээ” гэсэн байна.

Харин ямар учраас зөв­шөөрөл олгох болсон талаараа хариулаагүй байсан нь анхаарал татаж байгаа юм. Үүнээс үзэхэд Ж.Мөнх-Эрдэнэ албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайн дээр Монгол Улсын эрүүгийн хуулийн 264.1, 272 дугаар зүйлийг зөрчсөн нь мэдэгдэнэ. Нөхцөл байдал ийм байхад Улсын байцаагч Ж.Мөнх-Эрдэнийн олгосон гэх зөвшөөрөл цаашид хүчинтэй үйлчлэхэд эргэлзээтэй. Үүнийг холбогдох дээд шатны байгууллага, удирдлагууд нь анхааралдаа авах хэрэгтэй юм.

Л.Чинбатын барилгыг хотын удирдлагууд зөвшөөрөлгүй барилгын жагсаалтаас хассан байна

Нийслэлээс 2012 оны есдүгээр сард зөвшөөрөлгүй 70 гаруй барилгын жагсаалт гаргасан. Түүний тавдугаарт Л.Чин­батын барилга байсан юм. Гэвч нийслэлийн зөвшөөрөлгүй барилгуудад авах зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн удирдлагын зөвлөлийн хуралд Улаанбаатар хотын ерөнхий архитектор Н.Нацагдорж танилцуулахдаа шүүхэд хянагдаж, эцсийн шийдвэр гараагүй Л.Чин­батын барилгыг хасаж, зөв­шөөрөлгүй 44 барилгын жаг­саалт танилцуулсан байна. Үүнийг Сүхбаатар дүүргийн VI оршин суугчид төдийгүй Л.Чин­батын барилга хууль зөрчсөнийг мэдэх хүмүүс гайхан ярилцаж байгаа юм. Энэ эргэлзээ төрүүлсэн шийдвэртээ хотын удирдлага хариулт өгөх шаардлагатай байна.

47 дугаар байрны оршин суугчдыг эрх ноцтой зөрчигджээ

2004 онд Сүхбаатар дүүр­гийн VI хороо, “Бага тойруу”-д 100 гаруй ам метр талбайг эзэлдэг, орон сууцны долоон байр, 199 өрх, 1594 хүн, таван дамжин хэрэглэгч, 63 аж ахуй нэгжийг ус дулаанаар хангадаг нийслэ­лийн өмч тусгай газартай, зориулалтын барилгатай байсан ин­женерийн томоохон байгууламж ус дулаан дамжуулах 805 тоот халаалтын цогц төхөөрөмж, ялтсан ус халаагч ЦТП-г ойролцоох 20 айлын 47 дугаар байрны 20 гаруйхан квадратметр талбайтай подвальд шилжүүлжээ. Тэнд оршин суудаг айл өрхүүдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчигдөж байгаа юм. Орон сууцны под­вальд “Ус, дулаан дамжуулах ЦТП”-ийн тоног төхөөрөмж суурилуулсныг мэргэжлийн хя­налтын байгууллагаас шалгаад гаргасан дүгнэлтэд “Талбай багатай, агаарын солилцоогүй байранд халаалтын төхөөрөмж байрлуулсан нь хэт халуун, чийг ихтэй, агаарын солилцоогүй болгосон, даралт баригч тоноглох талбайгүйгээс угсралт хийгдээгүй, дернажийн сувагчлал байхгүйгээс техникийн давхарт буулгасан ус барилгын суурь хөрсөнд нэвчиж барилгад суулт өгөх нөхцөл бүрдүүлсэн.

Усны уур, чийгшилт нь хүйтний улиралд барилгын 1 -2 дугаар давхар хүртэл цан хүүрэг, мөстлөг үүсгэж, өрөөнүүдийн цонх мөстөж, байгалийн гэрэл үзэхгүй болсон. Өрөөнүүдийн дотор хананд чийг, мөөгөнцөр үүсгэж ханын обой шавар нурсан. Цахилгаан хөдөлгүүрийн дуу чимээ ихээс шалтгаалж оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг” гэжээ. Мэргэжлийн хянал­тын газраас ийм дүгнэлт гаргаж байсан байхад 13 давхар байр­ны дор буцаан шилжүүлжээ. Нэгэнт байрны дор байх боломжгүй тусгай объектыг буцаан 13 давхар байранд шилжүүлсэн нь анхаарал татаж байгаа юм. Тус зөвшөөрөлгүй барилгын орчмыг харахад зөвхөн 47 ду­гаар байрны оршин суугчдын эрх зөрчигдөөд зогсохгүй, зам, талбай, орчны тохижилтыг үгүй болгосон хот төлөвлөлтийн гажуудал харагдана.

Ж.Баярсайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

15 Comments

  • Anonymous (March 23, 2013 4:02:06 pm )

    Тодорхой ийм асуудлыг хурдан түргэн шийдэж байвал шинэчилсэн ЗГ-ын нэр суга суга өснө дөө.Авсан өгсөнг шалгаад л гүйцээ.Шударга үнэн ялна!

  • Anonymous (March 23, 2013 5:26:37 pm )

    Amlasna xiigee ch Batuulee

  • Anonymous (March 23, 2013 5:50:52 pm )

    Битгий улс төр хийгээч ээ. Хэрэв ийм шалтгаанаар барилгы нь нураах гэж байгаа бол инээдтэй байна. Орчин үеийн бүх барилгуудыг нураах болно. Шинээр барьсан байрныхаа дор УДДТ-ийг байрлуулахад болно шүү дээ. Кюкшюүзаны байраас эхлээд л ийм загвар тогтсон юм биш үү. Харин хойшид барих барилгуудаа л зураг төслийг нь зөв гаргаж, батлагдсан зургийн дагуу барих шаардлагыг хатуу анхаарах хэрэгтэй.

  • Anonymous (March 23, 2013 5:52:58 pm )

    Бат-Үүлийн ам ажил хоёр зөрж эхэллээ.БЗД-ийн 1-р хороо Эрэл сургуулийн баруун талд 85-р байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай, суугчдын тарьсан мод зүлгийг эвдэн сүйтгэж дулааны шугам дээр “Өндөр буянт холдинг” ХХК барилгын ажил барьж эхэлсэн. Байрныхаа урд барилга бариулахыг суугчид огт зөвшөөрөхгүй байгаагаа бичиж нөхөр Бат-Үүлд бичгээр хандсан, ямар ч арга хэмжээ авч өгөөгүй, бултсан. УБ банкны ажилчдын сууцны барилгыг зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулаагүй бас хассан байсан! Гүйцэтгэгч компанийн хятадууд өнөө маргаашгүй ирж ажлаа үргэлжлүүлэх гэж байна. Бат-Үүл гуай ажлаа хийж чадахгүй байна. Эртхэн буцаагаад огцруулах санал тавицгаая, иргэд бид хохирох ёсгүй. Шүүхэд хандана

  • Anonymous (March 23, 2013 5:55:00 pm )

    Бат-Үүлийн ам ажил хоёр зөрж эхэллээ. БЗД-ийн 1-р хороо Эрэл сургуулийн баруун талд 85-р байрны гадаа хүүхдийн тоглоомын талбай, суугчдын тарьсан мод зүлгийг эвдэн сүйтгэж дулааны шугам дээр “Өндөр буянт холдинг” ХХК барилгын ажил барьж эхэлсэн. Байрныхаа урд барилга бариулахыг суугчид огт зөвшөөрөхгүй байгаагаа бичиж нөхөр Бат-Үүлд бичгээр хандсан, ямар ч арга хэмжээ авч өгөөгүй, бултсан. УБ банкны ажилчдын сууцны барилгыг зөвшөөрөлгүй барилгын тоонд оруулаагүй бас хассан байсан! Гүйцэтгэгч компанийн хятадууд өнөө маргаашгүй ирж ажлаа үргэлжлүүлэх гэж байна. Бат-Үүл гуай ажлаа хийж чадахгүй байна. Иргэд хохирох ёсгүй

  • Anonymous (March 23, 2013 5:57:14 pm )

    Чинбат ч хүний хөдөлмөрийг шулдаг л хүн дээ. Гэхдээ бүтээн байгуулалтыг чинь үгүйсгэх нь харамсалтай санагдаж байна. Олон хүнээс цалингаа харамлаж байсны чинь гай ч байж магадгүй. Хүнээ зөв таньж байгаарай гэж Чинбатад хэлмээр байна. Гэргий нь харин хүнтэй ажиллахдаа сайн, мэдрэмжтэй шүү. Нараагийнхаа үгээр явбал буруудахгүй л байх.

  • Anonymous (March 23, 2013 5:59:25 pm )

    Нэгэнт барьсан барилгыг нурааж чадахгүй гэдэг сэтгэлгээг нь халах хүртэл арга хэмжээ авах хэрэгтэй. Тухайлбал улсын орлого болгох

  • Anonymous (March 23, 2013 6:50:58 pm )

    энэ их шуналтай нөхөр дөө бүх ажилаа луйвраар хийнэ хахуулдана улаан хацарт хахууль аваад л хууль зөрчсөн одоо Бат үүл нь бас хахууль авчихсан юм байна л даа

  • Anonymous (March 23, 2013 6:54:32 pm )

    ТИЙМ БАЙХ ШҮҮ ЭНЭ ЛУЙВАРЧИН БАТ ҮҮЛИЙГ АРГАЛЧИХЖИЛ ДЭЭ ХА ХА

  • Anonymous (March 23, 2013 11:56:35 pm )

    чинбатаа хауульд өмнгөө өгөхөөр ажилчдынхаа уалинг нэмээчээ. хүмүүсээ гачууртад ажилд орвол хоёр зуун мянган төгрөгний цалин өгдөг газаршүү. ажилчдадаа цалинг нь өгсөн шиг өгөөд байвал аижл чинь аяндаа бүтнэ шүү.

  • Anonymous (March 24, 2013 9:02:18 am )

    naad hun chini hudulmurch hun shuu

  • Anonymous (March 24, 2013 1:16:39 pm )

    Harj l baiy daa, unen haana bna batuuliin shudarga haana bna

  • Anonymous (March 25, 2013 8:03:11 am )

    Ene bairnii hajuugiin zam hahaad gertee mashinaar ochij chadahgui bolood baigaa shu

  • Anonymous (March 25, 2013 8:15:11 am )

    Hiij buteesen ni chamlghaargui shuu. Harin hunii hudulmduriig unelehee meddeggui teneg de. Tsalin munguu chamlaltgui ugvul ajil uild ni l heregtei baimaar. Kompaniihaa ajlyg yavj, uuriinhuu mungiig l hemnej baival baigal delhiig bohirduulahyg yuman chinee bodohgui. Tereljiin bohiryg Tseverleh baiguulamjid bish baigali deer il asguuldag baisan, odoo bolison bailgui dee.

  • Anonymous (March 26, 2013 4:44:01 pm )

    ulsiinumchiig zarj yrj boldog geed oilgochixson tenegyyd odoo shorond orj dee tur tumur nyyree xaruulaxgyi bol dabarsaar dabarsaar emneleg xyrtel bulaaj abdag bolj xan uul eryyl mendiin gazriig ergyylen olgooch ee

antalya rent a car