– Орон сууцныхаа мөнгийг тушаасан баримтыг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаярт өгч байжээ –
Уг төслийн гол санаачлагчдын нэг гэгдэх НИТХ-ын төлөөлөгч Г.Ганбаяртай холбогдоход “Ургах наран”хорооллын асуудлыг одоо би сайн мэдэхгүй. Хэн нь ч барьж байсан юм. яасныг би мэдэхгүй” гэлээ. Уг нь тус хорооллыг “100 мянган айл орон сууц” төслийн хүрээнд хэрэгжүүлж эхэлсэн. Эл хорооллыг 468 тэрбум төгрөгийн өртөгтэйгөөр босгохоор НИТХ-ын 2009 оны 7 сарын 1-ны өдрийн хуралдаанаар баталжээ. Бүр наашлуулбал эрхэм төлөөлөгч Г.Ганбаяр “Монгол мөрөөдөл” төслийг санаачлан “Ургах наран” хороолол “урган гарсан”. Тэрээр энэ төслийн ач буянаар олон нийтэд танигдаж, байр хүсч байсан олны хэрэгцээ, тэр зах зээлийг олж харснаараа сонгогчдын сонголтыгөөртөө татаж НИТХ-д гарсан гэх ч хүн цөөнгүй байдаг. Гэтэл одоо эл хорооллын талаар Ганбаяртан юу ч мэдэхгүй болсон гэнэ. Гэхдээ “Ургах наран” хороололд амьдардаг нэгэн иргэн энэ байранд орохдоо Ганбаяртай л холбоо тогтоож, хаана мөнгөө тушаахыг Ганбаяр л зааж өгсөн. Тэр үед төлбөрийг 100 хувь хийх болзолтой байсан болохоор тухайн иргэн мөнгө тушаасан баримт бичгээ Ганбаярт авчирч өгч байсан байгаа юм. Ийм болохоор Г.Ганбаяртан энэ хорооллын тухай мэдэхгүй байх учиргүй л баймаар.
– “Блью Скай Партнерс” компани “Ургах наран”-тай холбогдсон түүх –
НИТХ-аас “Монгол мөрөөдөл” төслийг дэмжиж, хөрөнгө мөнгө батлагдсанаар ажил эхэлсэн. Ажил эхлэсэн тухайд бас л асуудал бий. Гүйцэтгэгч компани энэ ажилд гол үүрэг гүйцэтгэх учиртай. Ургах нарангийн гол захиалагч нь “Блью Скай Партнерс” компани. Эднийх барилгын ажлаа “Эн-Эм-Си-Жи”, “ЭЭМ”, “Рендер-Бау”, “Жанхар цамхаг” зэрэг компаниудтай гэрээ хийн гүйцэтгүүлсэн аж. Харин “Форум-Арт” гэдэг компани уг хорооллын ерөнхий төлөвлөгөөг хийсэн. Уг хороолол анх баригдахдаа бэлтгэл ажлын мэдээллийн спонсороор “ТВ5” телевиз ажиллаж бүр тодруулбал тус телевизийн хөтлөгч, редактор байсан Ганбаяр нэвтрүүлэгүүдийг нь бэлтгэж эфирээр цацаж байжээ. Даанч удалгүй ГАнбаяр “Блью Скай Партнерс” компанийн гүйцэтгэх захиралаар ажиллах болжээ. Энэ хорооллын ерөнхий төлөвлөлт 2006 онд анх хийгдсэн. Энэ ажлыг хийхийн тулд менежментийн байгууллага хэрэгтэй болоход “Блью Скай Партнерс” компанийн зүгээс “Бид хийе. Хөрөнгө оруулалтыг нь ольё. Тэнд барилга байгууламж байршуулья. Сууршил үүсгэе” гэсэн бодолтой орж байжээ. Тус компанийн одоогийн гүйцэтгэх захирал Ө.Ашхүүгийн хэлж буйгаар “Блью Скай Партнерс” компани “Ургах наран” хорооллын менежментийг хариуцан ажиллахаар 2007 оны наймдугаар сард Нийслэлийн засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн аж. Ийн “Блью Скай Партнерс” компани “Ургах наран”-тай угаараа холбогдсон түүхтэй.
– Төслийн санаа гарахад л төсөл санаачлагчид “Хас” банкинд санал тавьжээ-
“Ургах наран” хороололд бүтээн байгуулалт хийх ажилд “Хас” банк ч оролцсон. Тэнд барилга барих компанид зээл олгох, Моргэйжийн зээлийг захиалагчдад өгөх асуудал дээр “Хас” хамгийн том дэмжлэг өгч ажиллаж байжээ. Өнөөдөр ч энэ зарчимаар ажиллаж байгаа аж.
Уг төслийг санаачлагчдыг задлавал тухайн үед хотын “мээр” байсан Батбаяр анх “Хас” банкинд санал тавьсан. Харин тэр үед Хасын захирал байсан Ч.Ганхуяг саналыг хүлээн авсанаар хамтран ажиллах болсон байна. Энэхүү хамтын ажиллагааны цаана татвар төлөгч бидний мөнгийг угааж ашиг олох сонирхол дагалдаж байсан гэдэг. “Хас“ банкны захирал Ч.Ганхуягийн төрсөн дүүг “Ургах наран” хороололд эрчимтэй оролцон ажилсан тухай мэдээлэл ч байдаг.
– Харин одоо бол Нийслэл “Ургах наран”-г “мартчихсан”-
Нийслэлийн төвлөрөлийг багасгах үүднээс “Монгол мөрөөдөл” төслийг НИТХ-ын тэргүүлэгчдийн 2007 оны долдугаар сарын 1-нд батлан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлж эхэлсэн гэдэг. Гэтэл өнөөдөр нийслэл “Ургах наран” хорооллыг бүр мартчихаж. Нийслэлийн засаг даргын Тамгын газар “Блью Скай Партнерс” компанитай 2007 онд хийсэн хамтран ажиллах гэрээндээ Нийслэл газраа гаргаж өгье. Гэхдээ газраа “Блью Скай Партнерс” компанид эзэмшүүлэхгүй. Өөрийн нэр дээр байлгана. Харин та нар газар дээр төлөвлөлтийн дагуу орон сууцны хороолол барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдээч. Нийслэл дэд бүтцийн асуудал дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн байдаг аж. Гэтэл өнөөдөр дэд бүтцийн асуудал орхигдоод байгаа аж. НЗДТГ газраа гаргаад дэд бүтэц дээр дэмжлэг үзүүлнэ гэсэн байр сууринд байсан ч өнөөдөр “Ургах наран” хорооллыг хаясан газар Нийслэл өөрөө болчихсон гэнэ. Ургах нарангийнхан өглөө 8 аас орой 20 цаг хүртэл цэвэр усны хязгаарлалтанд орж бохир ханхалсан орчинд амьдарч байгаа нь юун нөгөө эрүүл агаарт ургах нар харан өглөөг угтах болчихоод байна. Энэ талаар холбогдох газар хэлээд ч нэмэр үгүй. Харин ч нийслэл, НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчидтэй холбоотой асуудлаа шийднэ гэж үгүй болчихоод байгаа аж.
Нийслэлээс буюу татвар төлөгчдийн мөнгийг үрэн нийслэлийн эрх мэдэлтэнгүүд мөнгө угаах хэрэгсэл болгосон нь ч харагдаж байна. Мөн “Хас” банк ч мөнгө угаахад нь оролцон ашиг хүртсэн талаар яригдаж байна. Дээрх асуудлыг шийдэхгүй бол юун “Ургах наран” хороолол харин ч жинхэнэ утгаараа бохир үнэртсэн шарилж ургахад ямар ч саадгүй болчихоод байна.
Холбоотой мэдээ
-
Anonymous (March 22, 2013 12:35:46 pm )
GANBAYAR MUU LALARIIN PATSAAAN
-
Anonymous (March 22, 2013 3:22:10 pm )
golognood ene muu hogiin zaluu shd ugaasaa zalitai
-
Anonymous (March 22, 2013 7:05:17 pm )
øîó ø¿¿ äýý îäîî ãýð õîðîîëëèéí äàõèí òºëºâëºëò ÷ èéì áàéäàëä îðíî äîî
-
Anonymous (March 22, 2013 7:34:06 pm )
Ene horoololiig anh reklamdaj garch irsen n Ganbayar, bas tv 5 , odoo ih hurliin gishuun bolson Sarantuya, hasiin Ganhuyag, ulaan hatsart Batbayar nar monoosoo mon. Ter Ganbayar Ganhugiin duutei huzuu tolgoi niiluuleed showdaj yvdag baisan. Ganbayart NITH iin gishiin, Sarantuya ih hurliin gishuun baihaas icheechee.
-
Anonymous (March 22, 2013 7:54:14 pm )
Энэ Ганбаяр гэгч тв-5-д ажиллаж байсан этгээдийг хууль хяналтынхан сайн шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй.МАН-ын нэрээр ийм юмнууд дэндүү даварч байжээ.Ийм ёс суртахуунгүй этгээдүүд л МАН-д байх юм.
-
Anonymous (March 22, 2013 8:48:49 pm )
Heree hereeniihee haryg gaihav gej arai l ih taltsaad baina. Has bank zeel olgoson ni buruutai yum uu? teneg yum bichihee bolioch ee. Chanargui guitsetgesen barilgyn kompaniudyn l buruu shuu dee. Uuh ugsun huntei ugluu bosood zargaldav gegch boljee. Setguulch guai ni jaahan tuilshraad baina uu daa.
-
Anonymous (March 23, 2013 7:19:17 am )
PIZDA BI TATVAR TULMUURGUI BNA
-
Anonymous (March 23, 2013 8:03:00 am )
xairan gazar iim balai chanargui bair bariad xoxi rogchind boccoo ch
-
Anonymous (March 23, 2013 10:55:48 pm )
АСУУДЛАА МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТААР ШАЛГУУЛ, ШҮҮХЭД ӨГЦГӨӨ ИРГЭД ЭЭ. ХАМТААРАА ХӨДӨЛВӨЛ ХҮЧТЭЙ. ЛУЙВАРЧДАД БОЛОМЖ ОЛГОХ ХЭРЭГГҮЙ, ТЭМЦ
-
Anonymous (March 24, 2013 12:45:25 am )
ГАНБАЯР ӨДӨР БҮР ШАХАМ ӨӨРИЙН ТВ ГЭЭРЭЭ СУРТАЛЧЛААД Л,САРАА НЬ НЭЭЛТЭН ДЭЭР НЬ ТУУЗ ХАЙЧЛААД Л БАЙСАН ЯАХААРАА МЭДЭХГҮЙ БАЙДАГ БИЛЭЭ? ЛУЙВАРЧИД ЮМ ДАА!
-
Anonymous (March 24, 2013 12:40:02 pm )
ganbayar range rover unachixsan yabj bsan sh dee. shorond ni xataa
-
Anonymous (March 24, 2013 3:17:39 pm )
Ганбаяр л Ургах наран хорооллыг голлон рекламдаж байсан даа, новш,,,,
-
Anonymous (March 29, 2013 12:22:09 pm )
за нөхдөө та бүхний сэтгэгдэлийг уншлаа ганц нэг юм ойлго ямар үнээр авлаа агаар нь сайхан замын түгжрээгүй дулаан сайхан л байр шүү юунд нь муу хэлсэн юм хотын төвд өндөр үнэтэй ургах наран хороололоос 7 дор харш бас байнаа хөө
-
Anonymous (April 02, 2013 9:56:26 pm )
suuld basan bairuud ni saikhan shdee. Ochood uzehgui uy daa. Odoo ter bridge company iin hen bilele odoo AN said ter neg 500 m iin hooloi tatad ogchival bohiriin asuudal shiidene shee. Saidaaa ajilaa hiigeerei, Tany company ene ajiliig abaad 3-4 jil bolj bn shuu.
15 Comments