Олноо ард түмний гавьяат хэмээн хүндлэгдсэн дуучин бол П.Адарсүрэн агсан юм. Эл эрхэм Соёлын тэргүүний ажилтан ч бололгүй хорвоогоос буцсанд олон хүн харамсдаг. Гэвч өнөөдрийг хүртэл түүний олон сайхан бүтээлийг хүмүүс дурссаар, дуулсаар байдаг билээ. Тухайн үед П.Адарсүрэн агсныг оролцоогүй тоглолтыг үздэггүй байсан гэхэд ч дэгс үг болохгүй болов уу.
Чухам л түүнийг дуулахад үзэгчид уухай нижигнүүлэн арав гаруй дахиулж одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ихэнх орлогыг бүрдүүлдэг байсан гэдэг. Өнөөдөр түүний таван хүүхдийн дөрөв нь харь оронд аж төрдөг юм байна. Харин хүү А.Амартайван нь Бельги улсаас эх орондоо ирээд аавынхаа нэрэмжит санг байгуулан тоглолтыг зохион байгуулах гэж байгаа юм аж. Түүнтэй ярилцлаа.
-Та эх орондоо хэзээ ирэв. П.Адарсүрэн агсны дурсгалд зориулсан тоглолт зохион байгуулах гэж байгаа тухай дууллаа?
-Би Бельгид эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас нутагтаа ирэн очин байна. Хүн болгон л бурхан болсон эцэг эхээ дурсаж явдаг байх. Тиймээс аавынхаа дурсгалыг мөнхжүүлэхийн тулд Адарсүрэн санг байгуулж үйл ажиллагааныхаа эхлэл болгон дурсамж, шүлгийнх нь ном, дууны цомгийг нь гаргаж, тоглолт зохион байгуулах юм.
Монголын ард түмэн миний аавыг марталгүй дурсаж явдагт баярладаг. Тиймээс дурсамж шүлгийн ном, цомгоор нь бодит үнэнийг гаргаж залуу үеийнхэнд таниулж мэдүүлье гэж зорьсон юм л даа.
-Тоглолтод ямар хүмүүс оролцох вэ?
-Энэхүү тоглолт Монгол Улсын Еренхийлөгчийн санаачилгаар зохион байгуулагдаж байгаа юм. Зохион байгуулалтын бүхий л ажлыг Адарсүрэн сангаас хийж байгаа бөгөөд бэлтгэл ажил үндсэндээ хангагдаад байна. “Мөрөөдлийн дуулал” хэмээх аавын минь үг, аяыг нь зохиосон дуугаар тоглолтоо нэрлэе гэж шийдсэн. Тоглолтыг нэлээд өвөрмөц байдлаар зохион байгуулахаар зорьж байгаа.
УДЭТ-т гуравдугаар сарын 1-нд аавынхаа мэндэлсэн өдрөөр нь түмэн олонд хүргэхээр болсон. МҮОНТВ-ээр шууд дамжуулна. Энэ тоглолт ашгийн бус болохоор ганц ч билет зарахгүй зөвхөн урилга тарааж ирсэн зочдодоо ном, дууны цомог бэлэглэнэ. Үеийнх нь найз нөхдийг урилгаар үзүүлж баярлуулъя гэж бодсон юм.
-Хүмүүс Адраа агсныг дуучин гэж мэддэгээс шүлэг бичиж байсныг нь сайн мэддэггүй байх?
-Номонд өөрийнх нь зохиосон 30 гаруй шүлэг орсон. Аавд өөрөө үг, аяыг нь зохиогоод дуулсан олон дуу бий. Харин сүүлийн жилүүддээ дуулсан дуунууд нь радиод бичигдээгүй юм билээ.
-Та П.Адарсүрэн агсны хэд дэх хүүхэд вэ. Эхээс хэдүүлээ вэ?
-Эхээс тавуулаа. Би дээрээ нэг эгч, нэг ах, доороо хоёр охин дүүтэй. Одоо бараг бүгдээрээ л гадаадад амьдарч байна. Эгч Бельгид надтай хамт байдаг бол хоёр дүү маань Солонгос, Германд амьдардаг. Том ах л энд бий.
-Адарсүрэн агсан эцэг эхээсээ хэдүүлээ, хаана төрсөн хүн юм бол?
-Эхээсээ есүүлээ гэж ярьдаг. Өөрийнхөө төрсөн эцгээс бол ганцаараа юм билээ. Бусад ах дүүс нь өөр хүний хүүхдүүд байсан. Завхан аймгийн Цагаанхайрхан суманд 1942 онд төрсөн хүн юм билээ. Хожим 1952 онд засаг захиргааны нэгжийг өөрчилж шинэчлэх үеэр Цагаанчулуут сум болсон гэсэн.
-Эцэг, эх, ах дүүс дунд нь урлагийн хүн байсан болов уу?
-Ноднин сумынх нь 60 жилийн ой дээр очиж нутгийн өвгөчүүлтэй уулзсан. Ах дүүс дотор нь дуулж хуурддаг хүн байгаагүй гэсэн.
-Одоо ах дүүсээс нь сэрүүн тунгалаг хүн байдаг юм болов уу?
-Ах дүүс нь бүгд бурхан болсон доо.
-Анх хэрхэн тайзан дээр гарч байсныг нь эргээд нэг дурсахгүй юу?
-Аав анх 1965 онд олны өмнө дуулж хамт ажиллаж байсан хүмүүсийнхээ дунд танигдсан гэдэг. Тухайн үед Зөвлөлт Монгол хоёр армийн уулзалт үдэшлэг дээр Дунайн болон Манжуурын үдэш, “Москва орчмын үдэш”-ийг баянхуур тоглоод дуулсан байгаа юм. Тэгэхэд нь тэнд байсан хоёр орны цэргийн албан хаагчид олон удаа дахиулсан гэдэг.
-Үндэсний дуу бүжгийн ардын чуулгад ажиллаж байхдаа хөдөө тоглолтоор их явдаг байсан гэсэн. Гэр орондоо ер нь хэр их байдаг байсан бэ?
-Би 1972 онд төрсөн. 1984 онд арван нэгтэй байсан. Тэр үед гэр орон ахуйн соёлоор ондоо байлаа шүү дээ. Ажил хийдэггүй хүн гэж байхгүй. Албан газрууд хагас сайнд хагас ажилладаг. Ээж маань багш хүн байсан болохоор нэгдэхээс тав дахийн хооронд ажилтай. Харин урлагийн байгууллага нэг дэх өдөр хагас ажиллаад мягмар гаригт амардаг байсан.
Гэтэл тэр амралтын өдрөөр нь хүмүүс гэрт ирж бужигначихдаг, хаа байгаа газраас нь олоод дагуулаад явчихдаг байлаа. Ээлжийн амралтаа авахаараа л биднийг дагуулаад хөдөө гардаг байсан юм. Тэр үеэр л ер нь цуг байдаг байсан даа. Гэхдээ л бас хөдөө ирсэн сургаар хүмүүс зүгээр байлгахгүй. Дагуулаад л сум бригадаар тойрчихно.
Тусч гэнэн хүн байж билээ, Тэр үедээ биднийг зутарчихна гээд ах дүүсийндээ орхино доо. Миний дээд талын ахыг айлд өргүүлчихсэн болохоор бидэнтэй хамт өсөөгүй. Тэгээд бид дөрвийг хоёр томд нь хоёр багийг нь хуваарилаад тус тусад нь хамаатнууддаа орхиод явдаг байсан.
-Хүүхдүүдээ хэр эрхлүүлдэг хүн байв?
-Би одоо яаж ч хичээгээд гэртээ аав шигээ дулаахан орчин үүсгэж чаддаггүй. Хэрэв аав гэртээ байх юм бол бид ноцож ноолоод, овоорч шаваад байж байдаг байсан. Гэртээ прожектороор кино үзнэ. Мөн аав шагай харвах их дуртай. Том өрөөнийхөө хамаг юмыг зайчилж байгаад нэг буланд нь шатрын хөлөг тавьж шагайнуудаар хасаа өрөөд аав сум хашлагаа гаргаж ирээд шагай харвана. Бид нар аавын тэнэсэн сумыг аваачиж өгөх гэж уралдаад бөөн юм болно. Энэ мэтчилэн олон сайхан дурсамж бий.
-Урлагийн хүний гэр бүл болохоор танайхаар. тухайн үеийн мундагууд их л орж гардаг байсан байх даа?
-Олон л хүн орж гардаг байсан. Харин нэг явдал санаанаас гардаггүй юм. Тухайн үед хүүхдүүд өвөл, зуны амралтаараа циркийн тоглолт үзэх гэж бөөн юм болдог байлаа. Хүүхдүүдийн хамгийн их анхаарал татдаг дуртай хүмүүс нь Цээеэ, Латиф гээд алиалагчид байсан. Нэг өдөр хичээлээ тарчихаад гэртээ иртэл бидний шүтээн байсан алиалагч Цээеэ, Латиф ах хоёр аавтай хамт ороод ирж билээ.
Латиф гуай жигтэйхэн том хамартай. Манай аавыг монхор Адраа гэдэг байсан. Тэр үед би бага байжээ. Доороос нь харахад ааваас том хамартай хүн байсан юм. Тэгэж уулзсаны дараа сурагч байхдаа 1987 онд би Латиф гуайтай “Бардам туулай” жүжигт хамт тоглож байсан. Латиф гуай бас л яг л аав шиг замаар орсон хүн гэж боддог.
-Адарсүрэн агсанд гавьяа шагнал өгөхгүй байсан болохоор сэтгэлээр их унаж байсан гэж ярих нь ч бий?
-Хүн болгон л тэгэж ярьдаг юм. Би хүмүүсээс яагаад шагнал өгөхгүй байсан юм бол гээд асуугаад явдаггүй. Миний сонирхдог сэдэв ч биш. Гэхдээ харамсч явдаг. Хэрвээ тэр үед нь аавд минь төрийн зүгээс ямар нэгэн гавьяа шагнал өгсөн бол бидний амьдрал, манай гэр бүлийн халуун ам бүл задрахгүй л байсан гэж боддог. Би бага байсан болохоор аав маань яагаад биднээс холдож явсны учрыг мэддэггүй байсан.
Эрийн цээнд хүрээд урлагийн байгууллагад ажиллаад ирэхээр хүн хүнээс үг сонсоно. Ард түмэнд хайрлагдаж хүндлүүлээд ирэхээр төрөөс ямар нэгэн гавьяа шагнал олгохгүй бол яах уу. Нэг бол төрийг тоохоо болино. Хувь хүнээс шалтгаалах зүйл байсан ч тухайн үеийн нам засаг хүний амьдралд яаж нөлөөлж байсны илрэл шүү дээ. Аав маань тэр үед яаж харамсч явсан бол оо гэж боддог юм. Үүнээс болж манай удам бүхэл бүтэн нэг үеэрээ хохирсон. Шагначихсан бол бид гадаадаар нэг тарж энэ зам мөрийг сонгохгүй ч байсан юм билүү.
-Тухайн үед хүмүүс архи дарс их барьж ирдэг байсан байх даа?
-Өнөөдөр ажил бүтээхийн тулд авлигад мөнгө өгч байгаа шиг тухайн үед архи уулгадаг байсан. Нам төрийн хяналт хатуу байсан үед хүмүүс ааваар минь янз бүрийн л ажил бүтээлгэнэ. Нэг нь ирээд хүүг минь цэрэгт татчих гээд байна гээд дагуулаад явна. Аав нутгийн ганц эмгэний хүүхдийг цэрэгт татчих гээд байх юм гээд дээд дарга руу нь ороход чөлөөлөөд өгчихдөг.
Эсвэл хөдөө гадаа явах асуудал үүсэхэд жолоочтой нь уулзаад найзыг минь дөхүүлээд өгөөч гэх зэргээр тусална. Хариуд нь тэр улсууд архи дарс уулгасаар байгаад дуртай болгочихоод дараа нь янз бүрээр ярьдаг. Үр хүүхэд нь болсон бид тэрийг нь сонсоход сайхан санагдахгүй биз дээ. Одоо өнгөрсөн хойно нь ийм юм яриад яахав дээ.
-Та ямар мэргэжилтэй вэ. Ах, дүү нараас тань урлагаар явсан хүн бий юу?
-Би хөгжим бүжгийн дунд сургуулийг 1988 онд бүжигчнээр төгссөн. 1988-1992 оны хооронд Үндэсний ардын дуу бүжгийн чуулгад ажиллаж байсан. Дараа нь Бельгид очиж нарны эрчим хүч хураадаг толиор орон сууцыг цахилгаанаар хангах мэргэжил эзэмшээд ажиллаж эхэлсэн дээ. Бусад ах дүү нарын дундаас урлагаар явсан хүн байхгүй.
-Эх орноосоо гараад хэр удаж байна даа?
-Би Монголоос гараад 21 жил болж байна. Ирж очсоноо тооцох юм бол энэ хугацааны дөрвөн жилд нь Монголдоо байсан юм билээ. Тэгээд бусдын нутагт ганзагын наймаа хийж, Солонгост ажиллаж, Европын оронд цагаачилж явсан байдаг. 1998 онд аавыг өнгөрсний дараа оршуулганд нь 22-хон хүн ирэхэд миний дотор нэг юм бодогдсон юм.
Тэгэж их хайрлаад байсан ард түмэн тэр өдөр нь тоогоогүй шүү дээ. Тэгээд нутаглуулсаны дараа тухайн үеийн хор шараараа миний аавыг ингэж байгаа юм бол надад орон зай бүр ч байхгүй гэж бодоод Гадаад гарч сайхан амьдаръя гэж бодсон.
-Сайн дуучны хүүхэд юм болохоор сайхан дуулна биз?
-Аавынхаа дууг тавиад суухад хамт дагаад аялж л байдаг болохоос дуулахгүй. Хүн өөртөө дуулж болно бусдад дуулах хэцүү. Олон хүн аавын нэрийг нь бариад тоглолт хийгээд явдаг. Тэгээд нэрд гарангуутаа Адраа шиг архичин болохгүй ч гэх мэт юм ярьцгааж байдаг. Жавхлан нэг удаа “Би арай ч Адраа шиг элгээр үхэхгүй” гэж солиорсон байна лээ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2013 4:45:54 pm )
ñàéõàí äóó÷èí áàéæ áèëýý îäîî ÷ ãýñýí ñýòãýëä õîíîãøñîí äóóòàé ñàéõàí äóó÷èí áàéñàí þì äàà óì ìà íè áàä ìè õóì
-
Anonymous (February 20, 2013 5:00:38 pm )
Javhlan nusiin derged duuchin baisiimaa zugeer
-
Anonymous (February 20, 2013 5:18:43 pm )
saihan duuchin baisn um shu.
-
Anonymous (February 20, 2013 6:22:52 pm )
vneheer aguu gehees uur heleh vg alga
-
Anonymous (February 20, 2013 6:47:18 pm )
сайхан дуучин байсаан одоо ч дуурайж дуулаад яваад байгаа хүмүүс байдаг шүү дээ
-
Anonymous (February 20, 2013 7:03:08 pm )
Jinhene ardiin jujigchin shuudee!!Odoogiin muusain zaliaraa avsan ard nertei nusnuudtai zuirlevel aldas bolno.Javhlan bol hooloi ni hataj uhuh hulgana baihgui yo.
-
Anonymous (February 20, 2013 7:03:32 pm )
Adarsuren guain duug odoo ch gesen youtube deer haigaad sonsdogoo.Uneheer tsaanaasaa urssan zuulun goy hooloitoi hun baisandaa.Duuunuudiig n sonsood baga nasnii mini eej aavtaigaa huselt iin hariu radiogoor sonsdog baisan ter tsag uyedee aylah durtai shuu.
-
Anonymous (February 20, 2013 8:33:28 pm )
100 JILD GANTS TOROH DUUCHIN,JAVHLAN NUSNII ALCHUUR BURUU HUNTEI JOTOORHOJ DEE
-
Anonymous (February 20, 2013 8:58:38 pm )
and mini tsoglog bn shuu
-
Anonymous (February 20, 2013 9:06:09 pm )
Ар Монголын алдарт дуучин Адарсүрэнд өгөөгүй гавъяатыг одоо хэнд өгөөд бна. Монголын гавьяатууд ичиж амьдраасай. Адараа ахын минь дуу хоолой одоо хүртэл ард түмнийхээ дунд амьдарсаар л явна.
-
Anonymous (February 21, 2013 2:41:19 am )
Ard tumnii duuch Adarsuren tuunii duug baihad biten sain udur bolgon huseltiin hariu nevtruulgeer ih sonsdog bailaa saihan duuchin unheeriin haramsamar tuund gavya snagnaliin ni uguh estoi baisan
-
Anonymous (February 21, 2013 11:50:53 am )
javhlan arai tegj heleegvi bailgvi de.
-
Anonymous (February 21, 2013 12:24:41 pm )
arai tegj soliorgui balgui de uuruu neg um heleh baih harin ene Munhbat gedeg duuchin hunii duulsan duug duulaad l baisan zubshuurul avsan um bolov uu er ni yamarch duuchin duulaad Adaraa Nansalmaa guitsehgui de
-
Anonymous (February 21, 2013 12:47:31 pm )
Маш зөв ажил хийж байгаа юм байна,ажилд нь амжилт хүсье.Алдарт дуучин Адарсүрэнгийн дараа ард түмэнд уран бүтээл нь хамгийн их хүрсэн уран бүтээлч бол-Самандын Жавхлан гэдэгтэй маргах хүн олон байхгүй байхаа.Манай Монголын үе үеийн сайхан дуучидаараа бахархаж дууг нь сонсож эрч хүч авдаг.
-
Anonymous (February 21, 2013 1:07:05 pm )
Ардын Адраа ахынхаа дууг сонсоод Алтай,Хангай,Говиороо тоос татуулан давихаж явах нь монгол эр миний жаргал байдаг юум даа…
-
Anonymous (February 21, 2013 1:36:46 pm )
Saikhan arga hemjee boloh gej baigaa yum baina.Huud ni amjilt husey.80-d onii dund uyer Adarsuren guai Zavkhan aimagtaa neg heseg amidarsan yum.Shine Planeta-4 mototsikl unaad,tom har shlyap umsdug hun baij bilee.Uneheer augaa duuchin shuu.
-
Anonymous (February 21, 2013 5:42:39 pm )
elbegdorj erunhiilugchiin songuuliar zavhand hoshiruulj yvahdaa erunhiilugch bolvol Adarsurend gavyat tsol nehen olgono gej baisniig humuus sanaj bna uu.ene toglolton deer uguh baih,erunhiilugchiin songuuli oirtoj bgaa yumchin ,zugeerch ugcihgui zaaval uurtuu ashigtai reglam baidlaar uguh yumaa.dotor hunii uhaan gej.
-
Anonymous (February 21, 2013 6:46:17 pm )
Huu n ih uhaalag zaluu bna.
-
Anonymous (February 21, 2013 6:47:44 pm )
Tanai aaviig Mongoliin ard tumen martaague shuu.Gol n tuhain ued shagnal tsol ogohgue uhsenee hiij bsiin bol doo.
-
Anonymous (February 21, 2013 6:57:34 pm )
Би кабиндаа энэ хүний дуулсан дууг сонсох их дуртай. Эр талаасаа Адарсүрэн, эмэгтэйчүүд талаасаа увсын Түмэндэмбэрэл гуайл монголдоо дуучин шүү
-
Anonymous (February 21, 2013 7:52:05 pm )
Ter yeiin udirdlaguudiig haraal idvel taarna, dahiad hezee ch Adraa guai shig hyn garahgui, Aguu duuchin, saihan, sain ch hyn baisan. Shagnal avaagui avsanaas ilyy martagdahgui dee.
-
Anonymous (February 22, 2013 7:56:24 am )
javhlan duuchnii hivid sain duuchin. uneheer tegj helsen bol zevuun l sonsogdoj bn…
-
Anonymous (February 22, 2013 5:53:14 pm )
bi bas ene aldart egel daruuhan hunii duug huduu heer mongol ulsiinhaa nutagaar toos tatuulan davhij yavahdaa sonsoj setgeliin taashaal avdag yum gaihimshigtai duuchin bsan yum Javhlan gaigui ni gaigui gehdee Adarsuren guai tai zuirleh yu baihav
-
Anonymous (February 23, 2013 9:08:26 am )
deehen bor darsand durtai,ger bul asuudaltai geed tsol ugduggui bsan gedeg,ene jagsaaltand orson ih olon aldartnuud yuu ch ugui ungurtsguusunduu.harin odoo bul erchuud n nairaa hiij,ems n zasvart orj zamaska nyalj nutseglej bie haagaa hen sain unelj,am bariad l STA,gavyat bolj mongold odgui ail alga bson.tenger tetgesen avyastnuuddaa amid yavaa tsuuhund n ch bolov eruul enh,urt udaan jargal husie
-
Anonymous (February 23, 2013 3:30:31 pm )
Autobusand mikrofonoor duuulahad, suuj yavsan humuus n buuhgyi mungee dahin tuleed 2 udaa reis hiisen gej yaridag,yneheer mundag duuchin bsan daa..
-
Anonymous (February 23, 2013 3:33:05 pm )
Autobusand mikrofonoor duuulahad, suuj yavsan humuus n buuhgyi mungee dahin tuleed 2 udaa reis hiisen gej yaridag,yneheer mundag duuchin bsan daa..Ter hynii derged yun Javhlan be? Soliotoi ch um shig nuher shyy dee.
-
Anonymous (February 23, 2013 10:09:49 pm )
sain duuchin bsan daa
-
Anonymous (February 24, 2013 7:02:55 pm )
jabhlan yu bee muu golog
-
Anonymous (February 24, 2013 7:10:34 pm )
jabhlan bol muu sanaatai ooriigoo yaaj dobiilgohoo meddeg.soliotoi nobsh bgaa.sayhan ysan maga ahiin togloltiig zohion baiguulj .tegsen ysan gabiyataa zuuj ogood jinhene tenegtsendee.samarsan gehuu dee. togloltiig ni.ard tumenii nuden deer
-
Anonymous (February 25, 2013 9:42:10 am )
Социализмын үеийн жирийн нэг архичингуудын нэг л байсан даа. Одоо бурхан болгочих юм доо.
-
Anonymous (February 25, 2013 3:59:23 pm )
ter ueiin duuchid odoogiin duuchdiin hajuud jinhene sn duuchid setgeld honogshson shan duutai sain duuchin shuu Adaraa guai
-
Anonymous (February 25, 2013 6:27:59 pm )
Дуу дуулахын гайхамшиг гэж юу байдгийг мэдрүүлсэн дуучиндаа.Одооны гавъяатууд дуучид гэж өөрсдийгөө нэрлээд байгаа хүмүүс 60.70 оны захын нэг дуучны хаана ч хүрдэггүй гэдгээ мэдэрцгээдэг болов уу.
-
Anonymous (February 25, 2013 9:04:14 pm )
Жавхлан тэгж хэлсэн ч бай, үгүй ч бай энэ үг чинь илүү юм биш үү. Энгүүн сайхан дурсамж хүртэл улс төрд хутгалдчих юм даа. Үе үеэрээ л байдаг. Муу ч хүн бай бусдыг битгий муулж бай, дүү минь. Аавыг чинь ч бас бид ингэж л өмөөрдөг байсан юм шүү. Тэгснээрээ тэр одоо хүртэл бидэнтэй амьдарч яваа. Ухаантайхан амьдраарай, амжилт хүсье.
-
Anonymous (February 27, 2013 2:43:25 pm )
gaviyaa shagnal gekheesee ard tumnii setgel dotor uurd uldej chadsan gaikhamshig shuu aav chini
-
Anonymous (February 28, 2013 2:44:51 pm )
Ene zaluud amjilt husye. Aaviinhaa duug ingej sergeej baigaad ni talarhaj baina. Nileed oroitoj hiij bna shuu, gehdee yahav ee. Odoo zahiin huuhed 2-3 duu duulchihaad l uran buteeliiin toglolt gev uu neg yum hiideg bolj dee, hun uzdeg l yum baih daa, hoorhii. Adarsuren guaig amidaaraa duulj baihiig harsan hun bna aa. Uyiinhniig ni hundetgej tsugluulj baigaa ni saihan hereg bna, TV-eer shuud damjuulaarai.
-
Anonymous (March 01, 2013 8:05:46 am )
UADB Chuulga tuhain yed orlogoo hiilgej baisnaa meden budilj muuhai musgyi zan gargasan. manaihan ene baliar zangaasaa salahgyi yum
-
Anonymous (March 01, 2013 1:22:34 pm )
АДРАА ГЭХЭЭР НУРГИЛСАН САЙХАН ХООЛОЙ, УРАН, НАМБАТАЙ, ЗҮРХ СЭТГЭЛД УУСААД ЯВЧДАГ АЯЛГУУ НЬ ОДОО Ч САНАГДАЖ ҮГҮЙЛЭГДДЭГ. ГАВЪЯАТЫГ ТҮҮНЭЭС ХАРАМЛАХ НЬ УТГАГҮЙ БАЙСАН. ХҮҮГИЙНХ НЬ ХЭЛСНЭЭР АДРАА ҮНЭХЭЭР ГЭНЭН, ХҮНИЙ ҮГНЭЭС ГАРДАГГҮЙ ХҮН БАЙСАН, ТҮҮНИЙГ НЬ БУРУУ, ЗӨВ АШИГЛАСАААР ХӨӨРХИЙГ АМЬДРАЛД ХӨЛ АЛДУУЛСАН ДАА. ГЭХДЭЭ ТҮҮХЭНД МӨНХӨРСӨН ДУУЧИН БАЙЖ ЧАДСАН ШҮҮ.
-
Anonymous (March 06, 2013 7:57:17 pm )
Их сайхан тоглолт болсонд маш их сэтгэл хөдөлсөн.Миний хувьд лав аав ээжтэйгээ уулзсан юм шиг л сэтгэгдэл төрсөн.Сайн аавын сайхан хүүхдүүд та нарын ажил амьдралд сайхан бүхний дээдийг хүсье.
-
Anonymous (March 10, 2013 5:46:40 pm )
ene zalyyg xaraad ymar yxaantai cain xvv ve gej bodogdcon aav chini chamaar baxarxaj toriin shagnal avcanaas ilvv bayrlaj bgaa bx. chinii amidrald az jargaliig xvcie. javxlan tegj xeleegyi bx gej bodoj bna ix yxaalag zalyy shdee
39 Comments