“Цагаан сар дөхөөд ирэхээр нохойн махны эрэлт хэрэгцээ их болдог аж.
Зах зээлийн нийгэмд шилжиж баян хоосны ялгаа эрс гарснаас хойш нохойн махыг монголчуудын нэлээд хэсэг нь ахуй хүнсэндээ хэрэглэдэг болсон тухай зарим нь ярьж байна. Жил ирэх тусам золбин нохдын махаар хооллогч хүмүүсийн тоо толгой эрс өссөн гэнэ. Монгол улсын гавъяат жүжигчин Д.Сүххуяг нь одоогоос хэдэн жилийн өмнө 100 айл дээр нохойн мах зараад цохиж явсан гэхээр, нохойн мах ямар их эрэлт хэрэгцээтэй байгааг харуулж б&йгаа юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас иргэдэд нохойн махны талаар хичнээн сэрэмжлүүлээд ч нэмэргүй. Хотын захын гуанз, зоогийн газруудаар нохойн махыг бөөндөж амьдардаг ченжүүд хүртэл гараад ирчихсэн. Тарган нохой булаацалдан нэгнийгээ зэрлэгээр хөнөөсөн хэрэг 2008 онд гарч байсан гээд бод.
Саяхан Цагаандавааны хогон дээр эрхэлсэн тодорхой ажилгүй Мягмардорж гэх эр айлын нохойг боомилж алаад махыг нь хүнсэндээ хэрэглэсэн юмсанж. Хэд хоногийн дараа нохойгоо алдсан Батсайхан энэ бүхнийг мэдээд Мягмардсржтой муудалцаж, улмаар тархи руу нь лоом зоож амь насыг нь бүрэлгэсэн Щайна. Сар шинийн үеэр иргэдийн махны хэрэгцээ эрс нэмэгдэж байгаа тул зарим Зсумуус нохой болон үхсэн малын махыг машиндуулан татсан мах хэлбэрээр зарж явна. Түүнчлэн нохойн мах зардаг иргэд махаа ил зарахгүй, яснаас нь салгаж шулаад “ямааны шулсан мах” хэмээн хулхидаж зарна. Цагаан сараар монголчууд баян ядуу гэлтгүй цугаараа амттай амтгүй, өөхтэй өөхгүй бууз хийдэг жамтай.
Энэ үеийг нохойн ченжүүд “сезон” хэмээн нэрлэдэг. Нийслэл хотод нийт 15000 гаруй золбин нохой, 8000 орчим золбин муур тоологдсон авч унэн хэрэг дээрээ 30-35 мянган нохой байдаг гэнэ. Золбин нохойн ченжүүд ихэвчлэн Ганцхудаг, Дарь-Эхийн эцэс хавиар амьдардаг тухай олж мэдээд нохойн махны ченжтэй хөөрөлдөв. Ингээд нохойн махны ченжийн яриаг сонирхуулъя.
-Өөрийгөө чинь яагаад “нохойн эрлэг” Намжил гэдэг юм бэ?
-Би багадаа их сахилгагүй хүүхэд бай-лаа. Тавдугаар ангид байхдаа муу усны хоолойд орсон золбин муурыг утаж гаргаад амьдаар нь шатааж тамлаад л. Ээж маань амьд муур нэл гал, утаа манаруулсан амьтан муухай чарлаад хашаа тойрч хурдлахыг хараад даралт нь ихсэн ухаан алдан унаж байсан гээд бод. Миний хувьд харин ч бах тав минь ханаж кайф авч байсан юм. Ингээд наймдугаар ангид орох жилээ би эгчийгээ алдлаа. Манайх Дарь-Эхийн эцэст байдаг болоод ч тэр үү энэ хавиар намар, өвел золбин ноход сүрэглэн явна. Манайх нэг соотон чихтэй Шаариг гэдэг шар жингэр тэжээдэг байсан юм. Тэрнээс болоод хашаагаар нэг ороо нь орсон ноход салахгүй. Эгч маань өглөө эрт ажилдаа явахдаа ороо нь орсон нохдыг хашаанаасаа хөөж гаргах гэж яваад сургуультай овчарканд гэдсээ хүү татан уруулаад нас барсан. Эзэн нь СОТ-2-т ажилладаг орос инженер байсан болоод тэгсэн юм уу хэргийг дээрээс шууд хаачихсан юм. Би эгчийнхээ шарил дээр очоод “Таны өшөөг би мянга, арван мянга дахин авна!” гэж тангараглаад нохой тамлах ажилдаа орсон. Өдрийн нэг нохой, заримдаа хоёр гурваар нь хөнөөж байсан гэж бодохоор би 22 нас хүртлээ овоо их нохой алсан байгаа биз.
-Яагаад 22 нас хүртлээ гэж?
-Яахав шоронд орохгүй юу даа. Мөнгөнморьтын шоронд байхдаа нохой алдаг бригад гэж байгуулахад би бөөн хөөр болсон амьтан саналаараа орж байлаа. Биднийг хоригдол болохоор буу өгөхгүй хорихынхон “Та нар авъяасаараа алцгаа!” гээд үүрэгдчихсэн. Энэ үед л би нохойг утсаар боож, зүүтэй мах өгч их амархан, дуу шуу гаргахгүй хөнөөж сурсан хүн дээ. Ямар ч том нохой, зуудаг зуудаггүй байсан одоо бол нугасалж алдаг. Одоо ч бараг гарт орчихлоо доо.
-Хэдий үеэс нохойн махны бизнес хийж эхэлсэн бэ?
Ер нь соц нийгмийн үед эмчилгээний шугамаар мэр сэр нохойн мах иддэг хүмүүс байсан. Уушиг муутай, сүрьеэ өвчтэй, дотор хийтэй хүмүүс нохойн мах надад захиалж авна. Ингэхдээ идэр есийн үед л нохой махыг иддэг байлаа. Хэрэв зун идвэл хамаг бие толгой нь усан хаван гүйж эмчилгээ биш бүүр үхэл рүү нь ч илгээж мэднэ. Тэр үед цагдаагийн том дарга хурандаа, Улстөрийн товчооныхон, дэд сайд, депутат, Улаанбаатар, хотын намын хорооны дарга гээд надад захиалж нохойн мах авдаг олон хүн байсан. Гэхдээ өнөөгийнх шиг нийгмээрээ нохойн мах идэхгүй л дээ. Одоо миний хувьд талийгаач эгчийнхээ өшеөг авна гэхээс илүүтэй нохой алж амьдралаа авч явна. Өвөл 10 сараас 3 сар дуустал бидний хувьд жинхэнэ мөнгө хийдэг үе. Сардаа 1-2 сая төгрөг өлхөн олно. Би тэгэхдээ нохойн махны ченж биш. Ченжүүд бол нохойн махаар сардаа 5-10 саяыг олж байна гээд бод. Мань мэт шиг яргачдаас нохойн гулууз махыг 30-50 төгрөгөөр аваад цааш нь хэд нугалан олдог.
-Нохойн махыг зарахдаа нууц байдалд борлуулна биз?
-Тэгэлгүй яахав. Ноднин зурагтаар нийслэлийн мэргэжлийн хяналтын нэг түшмэл “Нохойн махны тос шөлөн дотор саран хэлбэртэй байдаг” гэж солиорч байна лээ. Ямар ч махны тос усанд орохдоо дугираг хэлбэртэй байна. Нохойн мах жаахан хардуу, үнэр нь их нялуун байдаг. Монголчуудаас гадна хятадууд нохойн махыг их авдаг. Гэхдээ хужаанууд ихэвчлэн гөлөг, жингэрийн мах авах дуртай. Тэдэнд нохойн мах зарахдаа нууж хаалгүй гуанз, рестораных нь арын хаалгаар очоод өгчихдөг. Толгой, шийр, арьсыг нь хүртэл авдаг. Нохойн хуйхалсан толгой ямар гоё амттай гээч. Хужаанууд ч амталж янзлаад их гоё чанадаг. Бидэнд хааяа өгнө. Нохойн мах, шөлийг нь уучихад хамаг биений хар хөлс сад тавьж, ядаргаа арилдаг гээд бод. Нохойноос ер нь хаях юм байхгүй юм шиг байгаа юм. Ихэнх нохойн ченжүүд хаанаас ч юм бэ, мал эмнэлгийн бичиг олоод авчихсан байдаг. Тэр бичгэн дээрээ аль нэг аймаг сумаас ирсэн ямаа, хонины мах гээд л нохойн махаа зардаг. Хотын захын гуанз, зоогийн газар татсан махан хоол хуушуур, пирожки. бууз банш. бөөрөнхий махтай хоол бол тэр аяараа нохойн мах ш дээ. Тэгж л ашиг гаргахгүй бол зах дээрээс 8-10 мянган төгрөгөөр үхрийн мах аваад бууз хийнэ гэж байхгүй. Тэгээд ч нохойн махан хуушуур өвөл идлээ гээд хүний бие муудаж, гэдэс ходоод нь өвдөхгүй. Нохойн мах чинь биеийн эсэргүүцэлд их хэрэгтэй, цул эм байдаг гэдгийг би олон жил нохойн мах идсэн хүний хувьд батлан хэлж байна. Үхлээ гэхэд би хэзээ ч уушгаар үхэхгүй л байхгүй юу.
-Нохойн мах хүнсэндээ хэрэглэдэг айл олон байдаг уу?
-Би ямар Улаанбаатар хотын бүх айлд орж үзсэн биш. Манай Дарь-Эх, Ганцхудагийн эцэст, Дамба гээд тэр аяараа л нохойн махаар хоол хийж иддэг ш дээ. Захын айлд ороход тогоо дүүрэн өөхтэй хонины мах буцалж байна. Яс юман дээр нохойн мах л байхгүй юу хэмээн хуучилсан юм.
Би “нохойн эрлэг” Намжил ахыг дагаад нэгэн айлаар орлоо. Сансар гэдэг энэ залуу нохойн махны ченж гэнэ. Тэрээр намайг ирсэнд нэг их дуртай байсангүй. “Битгий зураг аваад сонин дээр тавьчихаарай. Би чамайг хаанаас ч олно шүү!” хэмээн анхааруулна. Тэдний амбаарт ороход хорь гаруй нохойг хэрзийтэл нь шулаад хаячихсан байв. Махыг нь зах дээр зараад, ясыг нь хужаануудад өгдөг гэнэ. Нохойн ясны шөлөнд хятад, солонгосчууд биеэ угааж, усанд орж байгаа аятай халуун шөлийг ваннд хийгээд ордог ажээ. Үнэхээр ядаргаанд “янзтай” гэнэ. Сансар, Намжил хоёрыг дагаад Цагаандавааны хогон дээр очлоо. Сансар хоёр алд хэрийн төмөр уургатай. Ойролцоогоор долоон сартай золбин гөлгийг хогон дунд шахаж байгаад уургаараа толгойд нь углан нэг талаас нь татахад гүйдэг уяа өнөөх гөлгийг дорхноо боогоод унагачихав. Гөлөгнийхөө хоншоорыг төмөр ут-саар дэвхдэж боогоод шуудайнд хийчихлээ.
Тэдний яриагаар гөлгөн нохойг хятадууд 50-60 мянган төгрөг, хамгийн дээд ханшаар нь авдаг ажээ. Гэхдээ хужаанууд өнөөх нохойг берзинтэн шуудайд хийж амыг нь уяад тал талаас нь мод төмрөөр нүдчихдэг гэнэ. Мод, төмрөөр нүдэхэд цус нь бяцран махандаа орж идэхэд их амттай болдог тухай Сансар ярив. Нохойг агнаж, махыг нь зарсан олон хүмүүс баяжсан гэнэ. Нохой эзэндээ ээлтэй гэдгээр нохойн бизнес хийгээд найман нэрийн барааны дэлгүүр, авто машин, хашаа байшин. байр орон сууцтай болсон олон нөхдөө хуучлав. Намжил гэхэд л ноднин жил гурван сар нохой алаад 4,5 сая төгрөгөөр хонда Тодо” аваад уначихсан. Энэ жилийнхээ мөнгөөр хашаандаа баахан тоосго, шполон мод аваад тавьчихсан байх жишээтэй. Санаа нь хашаандаа хоёр давхар байшин барих аж. Харин Сансарын хувьд 100 мянган айлын орон сууцанд хамрагдаж 2 өрөө байртай болж байгаа сурагтай. Гэхдээ энэ хоёроос илүү нохойн махыг ямаа, хонины шулсан мах хэмээн хулхидаж зардаг хүмүүс бүүр ч баяжсан гэнэ.
Тэмдэглэсэн А.Ишцэрэн
ХОРИОТОЙ БҮС СОНИН
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2013 12:59:37 pm )
zahinbuuz huushuur bol zvgeer l nohoin mah sh dee
-
Anonymous (February 20, 2013 1:12:20 pm )
nogoo notstoi medeenii hudlaa zohiol bna sh de ineedtei en
-
Anonymous (February 20, 2013 1:19:27 pm )
medmeer l yum bn
-
Anonymous (February 20, 2013 1:31:26 pm )
Нохой тэжээдэг тусгай газар байгуулж цэвэрхэн тэжээгээд зохих ёсоор нь махыг нь бэлтгэж зардаг болбол таарна даа тэртэй тэргүй энэ кафе энэ тэр газрууд нь хоолоо хийж тэрнийг нь хүмүүс идэж байгаагаас хойш!
-
Anonymous (February 20, 2013 1:35:53 pm )
Zaaaa ene ch unen ymuudaa
-
Anonymous (February 20, 2013 2:27:41 pm )
Хонины өөхийг сайхан тааруулж татаад гоньд яншүйгээр аятайхан амтлаад үхрийн махан өөхтэй бууз гээд л шааж байгаа шүү дэ. Худлаа гэвэл бэлтгэлийн өрөөнд нь шагайгаад үзээрэй аль ч кафе болно
-
Anonymous (February 20, 2013 2:43:20 pm )
niitleh medeegvi bolchihood ingej argaa barsan um zohioj baihiin
-
Anonymous (February 20, 2013 3:01:33 pm )
alalts alalts hoorondoo alaltsaad malnuud
-
Anonymous (February 20, 2013 3:27:12 pm )
Ñîëîíãîñò íîõîéí ìàõàí õîîëíû ãàçàð áàéäàã ãýñýí. Òèéì ó÷ðààñ íîõîéí ìàõûã Ôåðì õýëáýðýýð òýæýýãýýä Íîõîéí ìàõàí õîîëíû ãàçààð ãýýä ýì÷èëãýýíèé çîðèóëàëòààð àæèëóóëâàë õ¿ì¿¿ñò õýðýãòýéë áàéõ.
-
Anonymous (February 20, 2013 3:32:36 pm )
сэжиг монголчууд ингэх үү хятад эрлийзүүд бол магад
-
Anonymous (February 20, 2013 3:53:53 pm )
shan buudjee bijsen yum n dotroo zuruud baih yum ene shar soninuudiig haah heregtei
-
Anonymous (February 20, 2013 4:44:29 pm )
ene shal hudlaa yariltslaga baina iim yum baihguio
-
Anonymous (February 20, 2013 7:10:14 pm )
Ene yostoi buzriin har novsh bainadaa.
-
Anonymous (February 20, 2013 7:18:28 pm )
Barag l buh guanzand zardag gej baigaa Manai mergejliin hynaltin manuuhainuud sain shalgaad ugdug boloosoi
-
Anonymous (February 20, 2013 7:22:20 pm )
za arai chdee mongol hyn baij
-
Anonymous (February 20, 2013 7:30:08 pm )
uuruu nohoindoo huuluulj uhbel taarsan amitan bna daa
-
Anonymous (February 20, 2013 7:46:46 pm )
vxliin myygaar vxetgeenee ed nar oorsdoo
-
Anonymous (February 20, 2013 8:03:16 pm )
oor bichix oldoxgvi bna yy chi ooroo ene ajiliig xiideg um yy xydlaa shaaxaa boli uy syrtchilaad bga nobsh be xotiin zaxiin ger xoroololiixon hoxoi max iddeg aan chi teriin zardag bitgii ingej shaaj bai oor bichix sedeb oldxgvi medleg chdbar chin xvrexgvi bol zvgeer 2 garaa xodolgo iim balai um bitgii tabij bail daa
-
Anonymous (February 21, 2013 3:03:42 am )
Ene odoo snal balai ym bichih ym tavisan zurag ni z gesen eo eo bur hachin bolchihloo uchuun maltai oron baij ene hudlaa zohiol maygiin ym baina
-
Anonymous (February 21, 2013 7:34:46 am )
mgl chuud curaagui bolxoor duulxad xetasyy l bna gexdee max ynetei baixad ynen baixaa
-
Anonymous (February 21, 2013 10:29:30 am )
мэргэжлийн хяналтынхан тэгвэл ажлаа хийдэггүй, авилга аваад л зөвшөөрөл өгөөд байдаг юм байна шдээ Засгийн Газраа. Тэгвэл бүүр байхгүй болгоод татан буулгаад зардлаа хэмнэцгээ. бондын өрөндөө дусал болговол таарнада
-
Anonymous (February 21, 2013 2:18:42 pm )
GEXDEE L MONGOL XVN BJ NOXOI ALJ IDEED BUZARTAI YUM ZAVAAN YUMNUUD TEGJ BGAAD NEG ODOR XARAAL XVRTEX BAILGVI ARAI DENDVV YUM DOTOR SONIN BOLCHLOO
-
Anonymous (February 21, 2013 4:16:58 pm )
uushigt sain bdag gesen zugeer zugeer
-
Anonymous (February 21, 2013 4:21:01 pm )
nohoi alsan hun udmaaraa zovj uhdeg gesen dee hoorhii
-
Anonymous (February 22, 2013 11:10:28 am )
Муу ёрийн пизданууд
-
Anonymous (February 22, 2013 9:10:21 pm )
Yer ni ene tsagaan sariig boliulbal taarsan yum bvh niiteeree yu ch hiihees bytsahgvi l boldog shdee ygaasaa neg heden udur heden sar tsuglyylsan munguuruu yamar ch hereggvi nargij dyysdag tegj baihaar neg l udur ger bvleeree temdgeldeg baival zvgeer ene ter ail hesch yesun bysiin yum idej hodood gedesee myytgahiin nemer
-
Anonymous (February 23, 2013 11:18:22 am )
Ишцэрэн гуай! монгол хүн малын махыг чам шиг нохойн махнаас ялгадаггүй гэж бодоогүй биз дээ. Чи зохиол бичвэл зохиосон гээд үнэн зөвөөр биччих, ярилцлага хийсэн гэж худлаа ярих хэрэггүй.
-
Anonymous (February 23, 2013 1:09:29 pm )
NOHOIG ALJ BAISAN HUN OODLOJ BAIKHGUI EE.CHI NOVSH NOHOINOOS OSHOO AVLAA CH ERLEG NOMUUN KHAN CHAMAIG SHIITGENE.
-
Anonymous (February 23, 2013 1:10:01 pm )
HAR MUU NOVSHIIG OORIIG INI SHULAKH YUMSAN.
-
Anonymous (February 23, 2013 3:36:20 pm )
Arai ch u l bol? Harin hyatad guanznuud bol bainga nohoiny mahtai bdag gesen.
-
Anonymous (February 23, 2013 10:36:27 pm )
ailiin unetei nohoi shunaltaj alaad ezend ni aluulah wii dee ene 2 pizda
-
Anonymous (February 24, 2013 3:21:03 pm )
sda mongolchuud arai xeterxii yumaa
-
Anonymous (February 24, 2013 6:39:30 pm )
оргүй хоосноос бодол орж ирдэггүй. Энэ бодол бай,болсон бай, ийм юм бичнэ гэдэг зохиол биш юм. Яана даа. Үйлийн үрийн хуулийн дээгүүр алхаад гардаг ёсгүй дээ.
-
Anonymous (February 25, 2013 5:58:44 pm )
xaya medehgui ideh zugeer bh amitan tamlaj bayjin gedeg ni taalagdahgui bna
-
Anonymous (February 26, 2013 2:39:00 am )
zawaan yum , odoo tegeed haanaas mah awbal naidwartai bol mani met shig zaluu humuus mah haraad medehgui shuu dee aduuniihaa l mahiig idej bsan ni ulziitei yum bna
-
Anonymous (February 26, 2013 11:04:41 am )
nohoin sain mah zarna 99456978
-
Anonymous (March 04, 2013 5:56:45 pm )
ТА НАР ОДОО БОЛИЛ ДООО ХУДЛАА НЭТЭД ТАВИХ МЭДЭЭЛЭЛ ОЛДОХГҮЙ ШААААЛ ХУД АЛ
-
Anonymous (March 04, 2013 6:50:24 pm )
Ene hudlaa baihaa.arai ch dee
-
Anonymous (March 21, 2013 1:22:29 pm )
yun xudlaa bxaw de bux gazar bish yumaa gexed tal ni xool xiij zarjil bga shd.amitan tamlaj aldag xyataduudad unen durgui xurjiin.yum bolgonii turuund china bx yum da
-
maid nanny service bangkok household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 9:44:41 am )
181078 126476Do you wear boxers or biefs? I wana bui em. 91259
-
-
-
gold ira (September 13, 2013 4:13:31 pm )
689685 852153It can be difficult to write about this topic. I feel you did a terrific job though! Thanks for this! 318786
-
fossil dama (February 18, 2014 11:12:43 pm )
Your style is so unique in comparison to other folks I’ve read stuff from. I appreciate you for posting when you have the opportunity, Guess I’ll just book mark this site.
-
Reviews (February 19, 2014 6:49:01 am )
I truly love your website.. Very nice colors & theme. Did you make this amazing site yourself? Please reply back as I’m looking to create my very own site and would love to know where you got this from or exactly what the theme is called. Many thanks!
-
Viagra (February 19, 2014 8:13:53 am )
I like looking through a post that can make men and women think. Also, thanks for permitting me to comment!
-
dalaman taxi transfers (February 19, 2014 9:52:02 am )
I could not refrain from commenting. Very well written!
48 Comments