-УИХ-ын намрын чуулган өнгөрсөн хугацаанд нийтдээ 34 удаа хуралдсан байна. Үүний хэдэд нь сууж хууль батлалцахад оролцов оо. Шинэхэн гишүүний хувьд хуралдаандаа идэвхтэй суусан биз дээ?
-Намрын чуулганы хуралдаандаа их идэвхтэй суусан шүү. Миний хувьд ноцтойгоор чуулганы хуралдааныг тасалсан зүйл байхгүй. Харин Өмнөговь аймгийн Цогтцэций суманд сургууль, дотуур байрны нээлтэд оролцоод ирэхэд УИХ-ын даргад мэдэгдээгүй гэдгээр тасалсан гэж бүртгэсэн байна лээ. Ер нь өөрийн санаатай үйлдлээр чуулганы хуралдаанаа тасалсан зүйл байхгүй ээ. Мөн миний удирдаж байгаа байнгын хороо нийтдээ 25 удаа 75 хувийн ирцтэйгээр хуралдсан. Албан ажлын томилолттой байсан учраас хоёр удаа л хуралдаанаа удирдаагүй.
-Таныг анх байнгын хороо удирдаж байхад алдаа гаргасан гээд л хэвлэл мэдээллээр нэлээд шүүмжилж байсан?
-Байнгын хороог удирдаж байхад өөрийн чадваргүйгээс болж шүүмжлүүлсэн зүйл байхгүй гэж бодож байна. Байнгын хороон дээр дэгтэй холбоотой алдаатай зүйл ерөөсөө гараагүй. Харин биеэ барих, сандрах, тэвдэх зүйл байсан. Түүнээс Дэгийн хууль зөрчсөн тохиолдол гараагүй. Анх УИХ-д орсон шинэ гишүүн байнгын хороо удирдсан гэдэг утгаар олны анхааралд байсан байх. Ер нь хэвлэлийнхний бичсэн болгон үнэний ортой гэвэл өрөөсгөл шүү дээ.
– Танай байнгын хороо өнгөрсөн хугацаанд ямар, ямар чухал хуулийм төслийг гараас гаргав?
-Би анх удаа парламентад орж, дээр нь Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо гэх яггүй том бүтцийг удирдаж байна. Байнгын хороонд нийт 13 хуулийн төсөл, УИХ-ын гурван тогтоол орж ирсэн. Үүнээс 11 хуулийн төсөл, УИХ-ын хоёр тогтоолын төслийг боловсруулсан. Эдгээр хуулийн ихэнх нь өмнөх парламентын үед өргөн барьсан хуулийн төслүүд байсан.
Ер нь нийгмийн өмнө тулгамдсан асуудлыг шийдэж чадах чухал хуулийн төслүүд дээр ажилласан. Гэхдээ надад яг өөрөө санаачилсан хуулийн төсөл байхгүй. Яагаад гэвэл шинэ гишүүн байнгын хорооны ажлыг сурах, зарим эрхлэх асуудалтай танилцах гээд багагүй хугацаа өнгөрөөлөө. Ер нь бол суралцах хугацаа байлаа гэж бодож байна. Анх орж ирснээ бодвол байнгын хороогоо удирдах ажлын арга барилаа олчихсон шүү.
-УИХ-ын хаврын чуулганаар ямар хуулийн төсөл санаачлах вэ. Ер нь ямар чиглэлээр хуулийн төсөл санаачлах бодолтой байна?
-Би хүний эрхтэй холбоотой асуудлыг илүү ярьдаг. Тиймээс хаврын чуулганаар хүний эрхтэй холбоотой хуулийн төсөл өргөн барина. Тухайлбал,цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг хөндөнө. Мөн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл дээр ажиллая гэж бодож байна даа.
-Гишүүдийн ёс зүйн дүрмийг батлах гэж байгаа. Энэ талаар Та ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүд чуулганы хуралдаан дээр бие биеэ хэл амаар доромжилж УИХ-ын дэгийн тухай хуулиа зөрчдөг. Намын гишүүд үзэл баримтлал дээрээ нэгдэхгүй байж болно, гэхдээ хэлэлцэж байгаа асуудалд ажил хэрэгч хандах ёстой шүү дээ. Гэтэл нэг нэгнээ янз бүрээр дуудаад л сууж байдаг нь үнэхээр утгагүй. Гишүүд маань олны танил гэдгээрээ аархах хэрэггүй.
-Тэгээд ёс зүйгээ алдсан гишүүнд ямар хариуцлага тооцох ёстой вэ?
-Харин яг наад асуудал дээр чинь эргэлзээтэй болчихоод байгаа юм. Ер нь ёс зүйн дэд хорооны дарга нь адилхан эрх үүрэгтэй УИХ-ын гишүүнээ дуудаад хариуцлага тооцно гэдэг бас л өрөөсгөл зүйл. Тиймээс нэлээд сайн бодох шаардлагатай.
-Сүүлийн үед Ардын нам, МАХН хоёр нэгдэх талаар яригдаж байна. МАХН-ын гишүүний хувьд Та ямар бодолтой байна?
-МАХН-ын ахмадын байгууллага cap шинийн өмнөхөн МАН-ын ахмадын байгууллагатай уулзсан юм билээ. Үүнээс өөр мэдээлэл алга даа. Хувь гишүүний зүгээс үзэхэд угшил нэгтэй хоёр нам эргэж нийлнэ гэдэг нь хүмүүст илүү ойрхон сонсогдож байж магадгүй. Гэхдээ тийм ч амархан нийлчихгүй байх. Тодорхой цаг хугацааны шалгуур байна. Мөн МАН-ынхан чухам юу гэж бодож байгаа юм. Манай нам анхнаасаа МАН-д байр сууриа илэрхийлж ирсэн.
МАН-ын удирдлагууд хуучин нэрээ сэргээсэн нь АН-д ашигтай байсан. Энэ нь МАН-ын алдаа. Тэгэхээр МАН-ын удирдлагууд хийсэн алдаагаа ойлгосон уу гэдэг нь чухал. Хэрвээ МАН зөвхөн АН-ыг ялахын тулд МАХН-тай нэгдэнэ гэж байгаа бол би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй. Харин өөрсдийнхөө алдааг ухамсарлаад Оюутолгойн гэрээг өөрчлөх зэрэг ард түмнийхээ эрх ашгийг илүү тавьсан тохиолдолд дэмжинэ. Гэхдээ тодорхой цаг хугацааны зүйл байгаа байх. Түүнээс яаран нэгдэх, нийлэх асуудал яригдахгүй байх.
-Намын даргадаа очиж золгосон уу. Биеийн байдал нь ямархуу байна?
-Н.Энхбаяр даргатай шинийн гурванд очиж золгосон. Хорих 401 дүгээр ангийн эмнэлэгт байгаа. Эмнэлэгт байгаа ч эмчлүүлээгүй байна. Н.Энхбаяр даргад нарийн мэргэжлийн оношлогоо, үзлэг хэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан. Хамгийн гол нь эмнэлгийн байгууллагад Н.Энхбаяр дарга итгэх итгэлээ алдчихсан учраас эмчилгээ хийлгэхгүй байгаа юм. Магадгүй тэр хүний эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар халдахыг үгүйсгэхгүй. Энэ хүнийг сэхээд гараад ирээсэй гэдгээс илүү бараг үхээсэй гэж бодож байгаа хүн цөөнгүй.
-Сүүлийн уед “Шударга ёс” эвслээр сонин юу байна. Эвслийг байнга л хагаралтай байгаа гэх юм?
-Харин тэгж их ярих юм аа. “Шударга ёс” эвслийн бүлгийн ажил хэвийн үргэлжилж байгаа шүү дээ. Хоёр намын хооронд ямар нэгэн маргаантай зүйл алга л байна.
-Ер нь танай хоёр нам ээлжлээд л Засгаас гарна гэх юм. Намын дарга нараасаа болоод байна уу, эсвэл Засгийн эрх барьж байгаа намаас болоод байна уу?
-AH, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарсан Засгийн газар байгуулахдаа нийгэмд шударга ёсыг тогтооно, цаашид хэлмэгдүүлэлтийг газар авахуулахгүй, шударга бус зүйлтэй тэмцэнэ гээд л гэрээ байгуулсан. Харин явцын дунд тэр гэрээний заалт зөрчигдөж эхэлсэн гэж бид узсэн. Тиймээс МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж “АН хамтарч буй нэг намаа хүндэтгэхгүйгээр дан ганцаараа тоглолт хийх нь буруу” гэж үзээд Засгийн газарт байгаа сайдууддаа чиглэл өгсөн.
Түүнээс яг МАХН дангаараа засгаас гарна гэсэн зүйл яриагүй. Хэрвээ гарахдаа тулбал “Шударга ёс” эвслийн Удирдах зөвлөл хуралдана. Тийм ч амархан гарчих асуудал биш. Энэ бол улс орны эрх ашигтай холбоотой зүйл. Мөн МҮАН-ын байр суурь хөндөгдсөн учраас тийм зүйл яригдсан болов уу. Үүнийг ч мөн адил эвслийн Удирдах зөвлөлөөр хэлэлцэх ёстой юм.
Ер нь “Шударга ёс” эвсэл аль болох эв эеийг хичээж ажиллая гэдэг үуднээс ханддаг. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулна гэдэг нь хэн нэгнийхээ алдаа, зөрчил, дутагдалтай зүйлтэй эвлэрээд явна гэсэн үг биш шүү дээ. Засаг барьж байгаа нам хамтарч буй намуудынхаа үгийг сонсч, өөрсдийнхөө ажлын алдаа дутагдлыг засах үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, хоорондоо санаа бодлоо хуваалцаж ажиллах ёстой. Гэтэл нэгнээсээ бичиг цаасаа нуугаад өвөр түрийндээ хор найруулж болохгүй ээ. Ингэж засгийн эрх барина гэж байхгүй шүү дээ.
-Тэгэхээр засгийн эрх барьж буй нам “Шударга ёс” эсвлийг засгаас гаргахад хүргэж магадгүй гэж ойлгож болохуу?
-Зарим тохиолдолд АН үнэхээр хүч түрээд л явдаг. АН-ынхан “бид хүчтэй” гээд цааш явах юм бол маш том алдаа болно. Ер нь АН-д энэ хүчийг хэн олгосон билээ гэдгээ бодох хэрэгтэй. АН сонгогчдын 20 хувийн саналтай намаар тоглож болохгүй. Тодорхой сонгогчидтой намыг басамжилж, гоочлох ёсгүй. Хамтарч ажиллаж байгаа нам эвслийнхээ хүчийг үнэлэх хэрэгтэй.
-МАХН хэзээ ч засгаас гарч чадахгүй гэж АН-ын зарим гишүүн хэлж байсан санагдаж байна?
-Сонгогчдын 20 хувийн саналтай нам эвслийг ингэж басамжилж болохгүй шүү гэдгийг би дахин дахин хэлмээр байна. 2012 онд эхлүүлсэн ажлаа дуусгая гэж байгаа бол хүчээ зөв үнэлэх хэрэгтэй.
-Та дээр бичиг цаасаа нууцлаад гэж хэллээ. Яг хэнийг хэлээд байна?
-Тэр мэтчилэн зүйлүүд байгаа л даа. Яг нарийн ширийн зүйл болгоныг дэлгээд байх зохисгүй. Бид аль болох эв эеийг хичээж ажилладаг гэж хэлсэн. Өнөөдөр Төрийн албаны тухай хууль өөрчлөгдөж байгаа. Ний нуугүй хэлэхэд Төрийн албаны тухай хууль яаж өөрчлөгдөж байгааг бид мэдээгүй л явна. Тэрийг нь олж авч чадахгүй л явна шүү дээ. Уг нь УИХ-ын гишүүд санал бодлоо хэлж судалж үзэх эрхтэй гэж бодох юм.
-Эв эеийг олно гээд л байх юм. “Шударга ёс” эвсэл нөгөө талаа хэтэрхий гуйгаад байгаа юм биш үү?
-Тэгж мушгих хэрэггүй. Эв эеийг олно гэдэг нь гуйж байгаа гэсэн ойлголт биш.
-“Шударга ёс” эвсэл шударга ёсны төлөө өнгөрсөн хугацаанд юу хийв ?
-Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл шударга ёсыг тогтоох гэж ядаж байгаа бидний дуу хоолойг гаргахаас илүү гаднах зүс царай, хувцаслалт, шинэ хуучин гэдгээр нь ялгаварлан гадуурхаж, алдааг нь илүү олж харах гэж мэрийгээд байгаа юм болов уу даа гэсэн сэтгэгдэл төрдөг юм. Хэвлэл мэдээллийнхэн маань зөв зүйлийг олж харах юм бол “Шударга ёс” эвслийн гишүүд тодорхой хэмжээнд шударга ёсны төлөө ажиллаж байгааг анзаарах болов уу.
Тухайлбал, О.Баасанхүү гишүүн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар нэлээд дуу хоолойгоо гаргаж холбогдох яаманд нь санал хүсэлтээ тавьсаар ирсэн. Мөн Г.Уянга, Д.Батцогт нарын гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулж ард түмэнд ашигтай байлгах талд ажиллаж байгаа гэхчилэн шударга ёсны төлөө л ажиллаж байна. Гэхдээ бидний энэ ажлын үр дүн өргөс авсан мэт шууд мэдэгдэхгүй шүү дээ. Тодорхой цаг хугацаанд ажиллаж байж ахиц гарна.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 20, 2013 4:02:31 pm )
tiimee.MAHam boloo shdee. Yasan togloomtoi yum. Khurel suh gej ongiroo yumaar darga tavil baij tegsen shdee
Hariutslaga tootsono geed baisan yalaad aa hudlaaaa jujig 666 -
Anonymous (February 20, 2013 4:34:18 pm )
Ene balai gudamjnii avgai Bayanselenge Aluurchin Enhbayariin hosnogiig dolooj hanahgui gichii yumaa. Amttai baidag yum baihdaa
-
Anonymous (February 20, 2013 5:00:57 pm )
баянсэлэнгэ эмгэн шулам
-
Anonymous (February 20, 2013 5:01:32 pm )
усан тархи авгай
-
Anonymous (February 20, 2013 5:10:29 pm )
baliar avgai min muruuruu muumuu unjuulaad baij bai chinii uls turch gej yu baisan yum
-
Anonymous (February 20, 2013 5:15:42 pm )
Iim avgaigaar tur tushuulj hyyli batlaltsyylj ter hyylin dorni amidarch yavah ch gej..Uher Mongolchyydiin uursdiinhni hiisen songolt odoo yahawdee..
-
Anonymous (February 20, 2013 5:32:17 pm )
tiim tiim unen
-
Anonymous (February 20, 2013 7:48:39 pm )
Їнэн сэтгэлээсээ нэг зєвлєгєє єгье Чадахгїй байж битгий ярилцлага єгч бай Удахгїй залуу Арвин гэдэг нэртэй болно.Тэгээд чхамаагїй яриад байвао муу тал чинь улам бїр мэдэгдэх болно.Тэгсэнд орвол дуугїй байвал сайн мууг чинь хїмїїс анзаарахгїй
Энэ бол доромжилсон хэрэг биш шїї Зєв ойлгоорой Єнєєдєрийн ярилцлагаа хїртэл хар л даа Бид шударга ёсны тєлєє тэмцэж байна Жишээлбэл Баасанхїї яам руу хэд хэдэн удаа бичиг явууллаа ч гэх шиг Ингэж яриад байвал улам л олны элэг доог болноУянгаагаас жаахан суралц Їгээ цэнэ хар ццарайг цагаан болгох амархан Харин сэтгэлгээгээ шинэчлэх хэцїї Улаан нїдийг цагааруулах амархан Ухаан санаагаа єєрчлєх хэцїї гэдгийг єглєє бїр санаж бай -
Anonymous (February 20, 2013 7:53:33 pm )
Нээрэн хамаагїй ярилцлага битгий єг Наад сэтгїїлч чинь хїртэл гутаасан доош нь хийсэн маягтай хандсан байна Хаврын чуулгандаа нилээд идэвхтэй суусан биз дээ ч гэх шиг Тэгэхэд нь баярлаж байгаа юм шиг Тийм шїї нилээд идэвхтэй суулаа ч гэх шиг Бас энэ юї гэсэн їг вэ “Шударга ёс” эвслийн гишүүд тодорхой хэмжээнд шударга ёсны төлөө ажиллаж байгааг анзаарах болов уу.
Тухайлбал, О.Баасанхүү гишүүн Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийн талаар нэлээд дуу хоолойгоо гаргаж холбогдох яаманд нь санал хүсэлтээ тавьсаар ирсэн. Мөн Г.Уянга, Д.Батцогт нарын гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулж ард түмэнд ашигтай байлгах талд ажиллаж байгаа гэхчилэн шударга ёсны төлөө л ажиллаж байна. Ингэж яриж болохгїй Онигоо болно
-
Anonymous (February 20, 2013 10:14:19 pm )
Teriig hen ch songohgui baisan. Enhbayar namiin jagsaaltaar gargasan. Enhbayariin zavaan yum hiidgiin zovhon neg l jishee ni.
-
Anonymous (February 21, 2013 5:14:08 am )
hi chi muruurui l yavsan deer dee.chadahgvi baij enhbayariin gar hul bolood yahav dee
-
Anonymous (February 21, 2013 9:30:55 am )
Bayancelenge bayan mongotei l bish bolohoos ooroor hynd goochlogdood baih yu baican yum be.Ter Ajnai Bat-Erdene Mon-uranii Naranhyy Bayartsogt nariin gemt heregtnyydiin derged tsagaan mortei hyn.
-
Anonymous (February 21, 2013 11:02:33 am )
БАЯНСЭЛЭНГЭ ЯМАР ТӨРД ИХ АЖИЛЛАСАН БИШ АЛДАА ГАРАГСАН Ч ЯАДАГ ЮМ ЕР НЬ АЛДААГҮЙ ХҮН ГЭЖ БАЙДАГ ЮМУУ ТӨРД Л НЭГЭН СЭТЭГЛЭЭР УРАГШАА ЗҮТГЭЖ Л БАЙВАЛ БОЛНО ШҮҮ ДЭЭ АРД ТҮМЭН МИНЬ
-
Anonymous (February 21, 2013 11:08:15 am )
Ёоё Энэ тэнэгийг ядахдаа битгий гаргаад байгаач дээ Хэлэх үг ярих яриа нь усан тэнэгээ батлаад байх юмаа Төрд энэ мэт тэнэг авгай нар гарвал Монгол улс минь сүйрлээ яана даа Эзэн хааны минь зүтгэл энэ мэтийн тэнэг хүүхнүүдээс болж нурна гэж үү??????????
-
Anonymous (February 21, 2013 12:29:20 pm )
хамгийн голнамын ковот гэж балай юмнаас болж нэг ч санал аваагүй ийм баянсэлэнгэ нямдорж баасанхүү мэтийн балай улсууд их хуралд дүүрээд байна шүү дээ ийм энэбалай хуулиа 16 оны сонгуулиас өмнө өөрчилөх хэрэгтэй байнаа
-
Anonymous (February 21, 2013 12:34:11 pm )
yl edlej baigaa buh humuusiig zolguulah estoi mohgolii huuli heden hund uilchleh esgui esvsl bugdiig hi adilhan tusgai emnelergt hevtuulej emchluuleh erheer h hangah heregtei
-
Anonymous (February 21, 2013 1:01:25 pm )
bayanselengee chi dut
-
Anonymous (February 21, 2013 3:33:57 pm )
AZTAI GICHII SHYY
-
Anonymous (February 21, 2013 3:48:49 pm )
Bayan selenge gej boownii huuhen yu yriad yawaad baidagaa medehgui l yawah ym chi odoo boli cham shig huuhen hudlaa neeh her huuguud bga ym uu ali eswel ENHbAYRAAS neeh ih mungu awchaad
-
Anonymous (February 21, 2013 3:49:43 pm )
Тиймээс нэлээд сайн бодох шаардлагатай. gene. bodohoos gadna heleltsdeg yum
-
Anonymous (February 21, 2013 4:02:32 pm )
ENE MUU AVGAI BOLMOOR YM
-
Anonymous (February 21, 2013 4:03:06 pm )
DONGOS UGIIG CHIN SONSOHGUI EEEEEEEEEEEEEE
-
Anonymous (February 21, 2013 6:42:09 pm )
medrel avgai yu meddeg yum mergech boloo yu?
-
Anonymous (February 21, 2013 7:35:02 pm )
yarilzlaga ni yamarch utga alga, omnoos ni icheed barahgui umdaa, hereg alga.
-
Anonymous (February 21, 2013 10:23:23 pm )
энэ гудамжны авгай больвол таарна
-
Anonymous (February 22, 2013 10:51:09 am )
Сэтгүүлчдээс зугтаж явбал чамд ашигтай
-
Anonymous (February 22, 2013 4:20:45 pm )
ene amitan uuriigu uls turch ged bur itgechij …xuurxii…udaxgui busadtai adil ushigluuled, gudamjind garxara oilgono do!!!! chamd SALXI gej ner xairlay.
-
Anonymous (February 22, 2013 5:47:22 pm )
ai iim hvmvvs garch ireh gj de songogchdin sanalaar garsan bol yaahaw ard tvmen songoson yum bn ghees zvgeer l tsag hugatsaani vrtes
-
Anonymous (February 23, 2013 5:00:43 pm )
Yarih gej alah um,surah men ch boloogyi bna,tegeed ch surah suuri bna uu??
-
Anonymous (February 26, 2013 9:37:02 am )
Энэ хашааны банхар улс төр гэж А ч үгүй байж үхсэн хатсанаа ярьж онигоо болдог байна. Сэтгүүлч таарвал улаан цайм зугатаж байлдаа. Монголчууд чамайг татвар төлөгчийн мөнгөөр тэрбумтан болсон шуналын микроб, өдрөөс өдөрт хэрэгийнх нь хавтас зузаарч байгаа ЯЛТАНГИЙН бөгсийг долоож цэвэрлэж байгаад жагсаалтаар орж ирсэн усан тэнэг гэдгийг бүгд мэдэж байгаашдээ. Чи үнэхээр мундаг улс төрч, байнгын хороон дарга гэж ойлгочихсон юмуу. Тэнэсэн сум шиг эргүү Баасанхүү,Эрдэнэжамъяан та гурав тун удахгүй эвсэл чинь тарахлаар дугаар хорооны банхар болж, гэхдээ сайхан зүүд сэрээчихлээ гэж гасалсан муу сурдаг сурагч шиг явах нь тодорхойшдээ. Энхбаяр чинь хөгшин хонины ч насгүй гарч ирээд 2 жил болоод чадхийх биз.
30 Comments