antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2013 6 comments

Нийслэлд зургаан гүүрэн гарц барина

нийтлэсэн Admin

guurenБНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох Экспортын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр Улаанбаатар хотод хэрэгжүүлэх зургаан гүүрэн гарц, олон түвшний огтлолцол барих төслийн хүрээнд Баруун 4 замын олон түвшний огтлолцол барих ажлын гүйцэтгэгч “China Railway International” компани, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол болон Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарцын ажлуудын гүйцэтгэгч “China Railway 20 Bureau Group Corporation” компаниуд хийж гүйцэтгэхээр боллоо.  Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Нийслэлийн Авто замын газрын дарга Д.Нанзаддорж нар гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай гэрээнд гарын үсэг зурж батламжиллаа.

Баруун 4 замын олон түвшний огтлолцлын барилгын ажлыг 2013 оны 02 дугаар сарын 15-наас 2015 оны 12 дугаар сарын 31 хүртэл, Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол болон Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарцын ажлыг 2013 оны 02 дугаар сарын 15-наас 2015 оны 11 дүгээр сарын 31 хүртэл гүйцэтгэх гэрээг ийнхүү байгуулав.


БНХАУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЭКСПОРТЫН ХӨНГӨЛӨЛТТЭЙ
ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР УЛААНБААТАР ХОТОД БАРИХ 6 ГҮҮРЭН
ГАРЦ, ОЛОН ТҮВШНИЙ ОГТЛОЛЦЛЫН ГҮЙЦЭТГЭГЧ
КОМПАНИУДЫН ЖАГСААЛТ, ТӨСӨВТ ӨРТӨГ 

 

Төслийн нэр

Гүйцэтгэгч

 

Төсөвт өртөг

/ам.доллар/

1

Баруун 4 замын олон түвшний огтлолцол

China Railway International Limited Co.,ltd

52 498 500.00

2

Яармагийн гүүрийн орчимд барих олон түвшний огтлолцол

China Railway 20 Bureau Group Corporation

30 786 600.00

3

Замын Цагдаагийн газрын баруун өмнөх уулзварт барих гүүрэн гарц

China Railway 20 Bureau Group Corporation

35 692 600.00

2

Баянбүрдийн аюулгүйн тойрогт барих олон түвшний огтлолцол

Xinjiang Beixin Road аnd Bridge Group Co., Ltd”

36 299 900.00

5

Саппорогийн аюулгүйн тойрогт барих олон түвшний огтлолцол

Гүйцэтгэгч тодроогүй

6

Сонсголонгийн гүүрэн гарц

Гүйцэтгэгч тодроогүй

                 НИЙТ

155 277 600.00

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (February 07, 2013 12:26:09 pm )

    saihan.tsagtaa l ehleesei

  • Anonymous (February 08, 2013 1:42:14 pm )

    hurdlaasai.zasag mungu hurungiig n bitgii taslaasai.

  • Anonymous (February 08, 2013 7:45:27 pm )

    garuud ch saihan tsavchina daa

  • Anonymous (February 13, 2013 4:36:09 pm )

    hurdan saihan boloosoi

  • Anonymous (February 16, 2013 2:28:10 am )

    Hurdlaach tegeed olon ym hucaad baihaar

  • Anonymous (February 16, 2013 2:29:21 am )

    Nohoin golognuud hurdan hiigeech

antalya rent a car