Одоогоор нөөцийн махыг бөөнөөр “Хүчит шонхор” зах, “Хархорин”, “АСА” цирк, “Мишээл экспо”, “Бэлх зах”, Оргил худалдааны төвөөр худалдаалж байгаа бол жижиглэнгээр 10 гаруй цэгт борлуулж байгаа юм байна. Энэ жил махны нөөц бүрдүүлэх, үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд үнийг хөөсрүүлэхгүй байх боломж бүрдсэн тухай албаны эх сурвалжууд хэлж байгаа юм.
Энэ удаад жижиглэж савласан махны хувьд үхрийн мах 5900, хониных 5700, ямааных 4600 төгрөгөөр, гулууз болон өрөөл мах худалдаж авбал үхрийн мах 5700, хонь 5200, ямаа 4200 төгрөгөөр тус тус худалдаанд гаргаж байна.
“Хүчит шонхор” захад өчигдөр өглөөний байдлаар бөөнөөр худалдаалж буй хонины ястай мах 5200-5300, үхрийнх 5500-6300, ямааных 3800-4500 төгрөг байсан бол адууны мах 4100-4300 төгрөг байгаа аж. Харин жижиглэнгээр худалдаалж буй хонины ястай махны үнэ 6350, цул нь 7200, үхрийн ястай мах 7700, цул 8500, ямаа болон адууны мах 5400-5700 төгрөгийн үнэтэй байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
Comments are closed.