antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 7, 2013 Comments are off

Томоохон зах, худалдааны төвүүдийн ажил, амралтын хуваарь гарчээ

нийтлэсэн Admin

zahСар шинийн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн  хуваарийн  дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүрүүд  02 -р  сарын  10-нд  09.00 –24.00  цагт ажиллаж, 02- р сарын 11, 12 –нд амарч, 02- р сарын 13 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК –ны салбар  дэлгүүрүүд  02 -р сарын 10  – нд  09.00 – 22.00  цагт ажиллаж, 02 –р сарын 11 –нд амарна. 02 –р сарын 12 –нд “Номин их дэлгүүрийн” 1 дүгээр танхим, УИД “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа”, бусад супермаркетууд 11.00 -19.00 цагт ажиллана.   Номингийн бүх салбарууд  02 –р сарын 13 -аас  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса”  сүлжээний  дэлгүүрүүд  баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –22.00 цагийн хооронд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Миний дэлгүүр”  сүлжээний   дэлгүүрүүд   02 –р сарын  10 –нд  08.30 –22.00,  “Миний хайпермаркет”  08.00 -22.00  цаг хүртэл ажиллаж,  02 –р сарын 11, 12 –нд амраад, 02- р сарын 13 –с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Скай”  их дэлгүүр 02 –р сарын 10 –нд 10.00 – 20.30 цагт, “Скай”  хайпермаркет  09.30 – 20.00  цагт  ажиллана.  02 –р сарын 10, 11, 12 –нд амраад, 02 –р сарын 13 – с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул”  худалдааны  төв  02 – р сарын 09, 10 -нд   10.00 – 20.00  цагт  ажиллаж ,  02 – р   сарын   11 –ээс   эхлэн   02 –р сарын 22 –ныг дуустал  амарна. 02 – р сарын 23 – с эхлэн  ердийн цагийн  хувиарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв 02 –р сарын 10 –нд  09.00 -19.00 цагт бүтэн ажиллаж,  02 –р сарын 11 -ээс эхлэн 02 –р сарын 16 –ныг хүртэл  амрана.  02 –р сарын 16 –аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” худалдааны төв  битүүний өдөр буюу 02 –р сарын 10 –нд  08.00 –20.00 цаг хүртэл   ажиллаж,   02 –р   сарын   11, 12, 13 –нд   амраад,   02 –р   сарын  14 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу  ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 02 –р сарын 10 –нд өглөө 05.00 –14.00  цаг  хүртэл  ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02 –р сарын 14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ трейд” техникийн зах  02 –р сарын 10 –нд 09.00 –15.00 цаг хүртэл ажиллаж,  02 –р  сарын  11, 12, 13 –нд  амраад,  02- р сарын 14 – с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны  дэлгүүрүүд  02 -р сарын  10 -нд  10.00 – 21.00  цагт    ажиллаж,  02 –р  сарын 11, 12, 13 –нд  амраад,  02 –р  сарын  14 – с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car