antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2013 5 comments

“Жигүүр Гранд”-ын Т.Баттөрийн дүү Т.Бат-Өлзийгийн луйвар

нийтлэсэн Admin

Untitled-15Барилгын салбарт од нь гийж яваа ахан дүүсийн тод жишээ гэвэл яах аргагүй “Жи­гүүр гранд”, “Сандэй” группээрээ овоглосон Т.Баттөр болон Т.Бат-Өлзий нарыг нэрлэнэ.

Гэхдээ тэд барил­гын салбарт тэргүүлсэн ч харилцагчдаа хохироосон луйвраа нуусаар байна. Хамгийн сүүлчийн жишээ бол­гож “Сандэй” гурппын захирал Т.Бат-Өлзийгийн “Мян­-гуу­жин­гийн үлгэр” гэг­дээд бай­гаа  “Peace tower”-ын балгийг энд дурьд­ъя. “Peace tower” хэмээх нэр­тэй энэхүү цамхагийг барьж эхэл­сэн цагаасаа Т.Бат-Өл­зийгийн баг иргэдийн дур­гүйцэл, эсэр­гүүцэл­тэй тулгарч байсан.

 

Ту­хайн үед “Энхтайван най­рамдлын ордны өмнөх талбайг хууль бусаар авсан. Иргэдийн чөлөөт цагаа өн­гөрөөх талбайг сүйтгэж байна. Газрын наймааг гааруулсан үйлдийн тод жишээ” зэрэг шүүмжлэл гаарч байсан юм. Гэсэн ч мөнгөтэй хүмүүс асуудлыг дор нь зохицуулчихдаг бол­сон хойно тэрхүү тэм­цэл, эсэргүүцэл тэгсхийгээд намжсан. Т.Бат-Өлзийгийн багийнхан ч шүлэнгэтэн байж авсан хотын төвийн А зэрэглэлийн газар дээрээ орчин үеийн худалдааны төвийг сүндэрлүүлэх ажлаа ямар ч саадгүй эхлүүлсэн. Санхүүжил­тийн асуудлыг нь л шийдчих­сэн байхад аливаа ажил өөрөө аяндаа бүтчихдгээс хойш Т.Бат-Өлзийгийн багийнхан “алаагүй баавгайн арьс”-ыг хуваах ажилдаа идэв­хийлэн орж, санхүүжилтийн асуудлаа төвөггүйхэн зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, ашиглалтад ороогүй барилгынхаа талбайг түрээслэх түрээслэгчид, худалдан авагчдын эрэлд гарсан гэсэн үг. Бизнес эрхлэгчид болон томоохон байгууллагууд ажлынхаа орчныг сайжруулахыг хүсдэг болсон энэ цаг үед Т.Бат-Өлзий “Peace tower”-ыг барих санхүүжилтээ ядах юмгүй олсон. Бизнес эрхлэгчдийн хувьд ч “Peace tower” бизнесээ өргөжүүлж, хөгжүүлэх хамгийн тайтай орчны нэгд тооцогдож байсан учир нэг, нэгнээсээ өрсөж талбай худалдаж авах, түрээслэхийн тулд Т.Бат-Өлзий рүү мөнгөө бариад гүйсэн нь дамжиггүй.

“Харамсалтай нь Т.Бат-Өлзий харилцагчдадаа амласан амлалтдаа хүрч чадсангүй. Өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орчихсон байх ёстой байсан “Peace tower” одоо болтол ашиглалтад бүрэн ороогүй байна”

Харамсалтай нь Т.Бат-Өлзий харилцагчдадаа амласан амлалтдаа хүрч чадсангүй. Өнгөрсөн оны гуравдугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад орчихсон байх ёстой байсан “Peace tower” одоо болтол ашиглалтад бүрэн ороогүй байна. Өнгөрсөн оны гуравдугаар сард байрандаа орчихно гэсэн хүлээлттэй байсан хэдэн зуун бизнес эрхлэгч өнгөрсөн арваннэгэн сарын ху-гацаанд ямар их алдагдалд орсон тухайгаа хэнд хэлэхээ мэдэхгүй хохироод явж байна. Тэдний дийлэнх нь банкнаас зээл авч урьдчилгаа болон бусад төлбөрөө төлсөн тул сар бүр банкинд хүү төлөөд явж байгаа аж. Хүний мөнгийг ашиглаж, зорьсон хэргээ бүтээчихээд өөрт нь тус болсон хүмүүсийг гом­дол гаргахаар нохой шиг хөөгөөд явуулдаг нь Т.Бат-Өлзийгийн зан гэлтэй. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусласнаас тэвдэж явахад нь тэвнээр тусла” гэдэг. Тэгвэл Т.Бат-Өлзий тэвдэж явахад нь “тэвэн”-ээр тусалсан харилцагчдаа бүхэл бүтэн 11 сарын турш түрээсийн мөнгөөр ийнхүү хохироосон бай­на. Харамсалтай нь энэ бүх асууд­лыг шийдэх хууль эрхзүйн орчин монголд байхгүйгээс “Peace tower”-т үйл ажиллагаагаа явуу­лах гэсэн харилцагчид хохироод үлдэх нөхцөл байдал үүсээд байгаа юм. Энэ дашрамд Т.Бат-Өлзийгөөс болж хохирсон харилцагчдад хандаж “Peace tower”-ийг ашиглалтад оро­хоор амласандаа хүрээгүй Т.Бат-Өлзийд түрээсийнх нь мөнгийг 11 сарын турш бүү төлөөрэй” гэж захимаар байна.

 

Р.Сарангоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (February 07, 2013 12:27:31 pm )

    bat-ulzii bolon tednii ger buliinhen jinhene luivarchid Sanday plaza geh jinhene ednii hooloo olj iddeg gazar ni bat -ulziigiin ehner huuhduud bolon ehneriin ni duu nar ni gej yg ulsuglun chononuud baidag heden namaichidiig shulj duuj baigaa gazar

  • Anonymous (February 07, 2013 12:31:18 pm )

    tureeslegchidees languu tureesluulseniihee tuluu hahuuli avdag 10-30 say tugrug mun deerees ni tureesiin tulburiig avdag shuu dee.Uuniig zohih huuli hynaltiin baiguulaguud ni shalgaj uguhiig husej bn

  • Anonymous (February 07, 2013 12:37:46 pm )

    urgeljlel
    tegeed sanday plazad languu bolon pavilon hudaldaj avsan humuus asjiglaltiin zardal gej ym ugnu 5,6 han m2 suugaa humuus 3uruu bairand amidarch baigaa humuusees ih mungu tulnu tegeed deer ni 00 -200tug oo-oos us avbal 50 tug ene metchilen heden naimaachidiig segserch duuslaa Magnai dargaa end neg anhaarlaa handuulaach bas setguulchidiig anhaarlaa handuulahiig huej bn
    luivarchid ni baigali, selenge ,otgon geh nuhduud baidag ym

  • Anonymous (February 07, 2013 9:39:14 pm )

    hugshin donidtoi yvcaldaj bsan baigalaa grdeg huuhen mun biz dee

  • Anonymous (March 04, 2013 9:09:00 pm )

    arai heterch bainaaa,,peace towert hohirson humuus mash ih baigaa shuuuu

antalya rent a car