
Сүүлийн үед яригддаг болсон НоReCa-ийн зах зээл буюу Hotel, Restaurant, Catering-ийн салбарт бүх чиглэлээр нь ажиллах зорилгоор ресторануудынхаа тоо хэмжээг өсгөхийн сацуу зочид буудлын бизнесийн салбарт хүч үзэж 3-4 одны зэрэглэлийн стандартыг хангасан HOTEL NINE-H9 сүлжээ зочид буудлыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд барьж байгуулан ашиглалтанд оруулаад байна. Цаашид энэ сүлжээ Улаанбаатар хот болон бусад хөдөө орон нутагт байгуулагдах болно. Катерингийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай явуулж хурим найр, хамт олны тэмдэглэлт ойн баяр, хурал цуглаан, тэмцээн уралдааны болох газруудад нь очиж үйлчлэхээс гадна нисэх онгоцны хоолыг түгээх Авиа катеринг, хүүхдийн сургууль, цэцэрлэг дээр төвлөрч ажиллах Сургууль катерингийн үйл ажиллагааг амжилттэй хэрэгжүүлж байна.
Хамгийн сүүлд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын нэг нь энэ сарын 2-ны өдрөөс үйлчлүүлэгчдийн өмнө өргөн үүдээ нээх Khaan Ger Mongolian & Bar буюу Salm Brau Pub юм. Тус сүлжээ рестораны нээлт өнөөдөр болсон бөгөөд урлаг соёл, улс төрийн томоохон төлөөллүүдийг нэгэн дор цуглуулсан арга хэмжээ болсон юм. Энэ үеэр тус рестораны Ерөнхийлөгч М.Есөнмөнх өнгөрсөн 10 жилийн хугацаанд хамтдаа байсан үйлчлүүлэгчиддээ баярлаж байгаагаа илэрхийлээд “Энэ 10 жил газар газраас цугларсан олон үндэстний 1500 гаруй ажилтан ажиллагсадынхаа нэрийн өмнөөс уг ойгоо угтан Монгол түмэндээ барьж байгаа бэлэгнүүд маань зөвхөн үүгээр дуусахгүй, цаашид үргэлжлэн улам олон бүтээлч ажлууд, шинэ сюрпризүүдээр дүүрэн жил байх болно” гэдгийг онцлон хэлсэн юм.
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 05, 2013 5:01:11 pm )
shal ontsgui boltson orohoo baisaan hu
1 Comment