УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хорих ангийн ба хүний эрх” сэдвийн хүрээнд ШШГЕГ-ын Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар анги, Насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр анги, Зайсан дахь Дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр анги, Цагдан хорих 461 дүгээр ангиар тус тус орж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Цагдан хорих ангиудад эрх нь хязгаарлагдсан иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа эсэхийг судлаж мэдэхээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн болох УИХ-ын гишүүн Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ, Ж.Батзандан болон бусад холбогдох албаны хүмүүс сэтгүүлчдийн хамтаар дээрх газруудаар явж нөхцөл байдалтай танилцсан юм.
Эхний очсон ШШГЕГ-ын Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид арав гаруй хүмүүжигч эмэгтэй төрөөд удаагүй нярайн хамтаар орчин нөхцөл тааруу газар ял эдэлж байсан юм. Тэдний хувьд төрөөд удаагүй нялх хүүхдийг эхийнх нь хамт яллаж байгаа талаар холбогдох албаны хүмүүст дуулгасан юм. Улмаар тус хорих ангид удахгүй амаржих гурван хүмүүжигч байсан юм.
Харин тус хорих ангид ял эдэлж буй эмэгтэйчүүд “Говь” ХХК-ийн бараа бүтээгдэхүүнийг хийлцээд цалин авдаг нь онцлог байв. Түүнчлэн авсан цалингаа дансандаа хийж ар гэр, үр хүүхэддээ явуулдаг хүмүүжигчид олон байгаа аж. Мөн эмэгтэйчүүдийн хорих ангид насанд хүрээгүй нэг хүүхэд ял эдэлж байсан юм. Харин чанга дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид 69 хүмүүжигч бий.
Тэдний хувьд гаднах харуул хамгаалалт болон хуулийн дагуу ар гэрийн уулзалтад хамрагдахдаа л ялгаатай, харин орчин нөхцөлийн хувьд жирийн дэглэмтэй хорих ангийн нөхцөлд тусгаарлаж байгаа талаар албаны хүмүүс дуулгаж байсан юм.
Дөрвөн хүүхэд хүчингийн хэргээр хоригдож байна
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд цааш насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр анги, Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр ангид очлоо. Уг хорих ангиуд нэг хашаанд байрладгаараа онцлогтой. Насанд хүрээгүйчүүдийн 411 дүгээр ангид 39 хүүхэд хүмүүжигдэж байсан юм. Тэдний хувьд хичээл сургуульд төдийлөн хамрагдаж чадахгүй эрх нь зөрчигдөж байгаа аж. Мөн дийлэнх хүүхдүүд хулгайн хэргээр тус ангид хоригдож байна. Харин дөрвөн хүүхэд хүчингийн хэргээр яллагдаж байгаа аж.
Гишүүд зэмлэл хүртэв
Ийнхүү сэтгүүлчдийг хүүхдийн хорих ангитай танилцаж байх хооронд Хүний эрхийн дэд хорооны гишүүд хоёр цаг гаруй алга болсоныг нуух юун. Учир нь эрхэм гишүүд Зайсан дахь дамжин өнгөрүүлэх буюу 401 дүгээр анги руу орж МАХН-ын дарга Н.Энхбаярыг эргэсэн гэдгээ сүүлд дуулгасан юм. Сэтгүүлчдийг болон бусад албаны хүмүүсийг хөлийг нь чилтэл хүлээлгэсэн Л.Болд, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарыг зарим сэтгүүлчид “Хүмүүсийн эрхийг хамгаалах ажлаа мартаад, ганц хүний эрхийг бодов” хэмээн зэмлээд авсан.
Улмаар сэтгүүлчид дамжин өнгөрүүлэх хорих анги руу ороогүй бөгөөд тус төвд өнгөрсөн онд арав гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан талаар О.Баасанхүү гишүүн дуулгав. Мөн Н.Энхбаярын биеийн байдал муу байгаа талаар ч ярьцгаав. Ийнхүү тус хорих ангиас гарах үед хэсэг хугацаанд МАХН-ын гишүүн дэмжигчид Хүний эрхийн дэд хорооны гишүүдийг түр саатуулан албан бичиг өгсөн. Энэ нь МАХН-ын дарга Н.Энхбаярын эрх зөрчигдөж байгаа талаар албан бичиг байсан юм.
Мөнгөтэй нь захиалгын хоол бусад нь бэлэн гоймон, гэдэсний шөл хүртэнэ
Цааш явсаар ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид очив. Тус хорих ангид 700 гаруй иргэд урьдчилан саатуулагдсан байв. УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүд цагдан хорих төвийн камераар явж түр саатуулагдсан зарим иргэдтэй уулзаж сэтгэгдлийг нь сонсч байв. Тэгэхэд цөөнгүй иргэд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдэж байсан.
Тэдний хэлж буйгаар хилс хэргээр олон жилийн ял авч байгаа хэмээн өөрийн хоригдож буй шалтгаанаа хэлж тайлбарлаж байв. Мөн эмэгтэйчүүдийн камерт сүлжээний бизнесээс болж ял эдлэхдээ тулсан цөөнгүй эмэгтэйчүүд нулимс дуслуулан олон жилийн ял авч байгаа талаараа ярьж байсан. Тус цагдан хорих төвд дэлгүүр хүртэл байсан нь анхаарал татаж байсан. Түүнчлэн лангуун дээр нь бэлэн гоймонг олноор нь янз бүрээр өрсөн байв.
Тэнд саатуулагдсан иргэд хангалттай мөнгөтэй бол хүссэн хоолоо захиалан идэх боломжтэй. Харин мөнгө багатай бол тус хорихын албан хаагчийн ажиллуулдаг дэлгүүрээс гоймон авч идэх нэг бол дотор гэдсээр хийсэн өдөрт нэг удаа өгдөг цагдан хорих төвийн хоолоо хүлээхээс өөр аргагүй байдаг юм байна. Ийнхүү УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүдийн танилцах ажиллагаа оройн 20.00 цаг хүрээд цагдан хорих 461 дүгээр ангиас өндөрлөсөн юм.
Л.Алтанхишиг
Эх сурвалж: “Нийслэл таймс”
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 09, 2013 2:14:39 pm )
shorond bgaa humuus yadiin yalaa edlen l bz de hedii boltol ochnoon terbum togrog shorond hair nairgui zarah gesiin be ternii orond eruul mendiin baiguullaga amarjih gazar huuhdiin emneleg ahmad nadtand uilcjleh baiguullahuudda sanaa taviachee emneleg gej bas hunii erh zorchson yalzarssn gazar bn shde.
-
Anonymous (January 09, 2013 2:16:57 pm )
shorond humuus huseedochij bn shd bhguig n medseer bj hereg hiigeef amar zamaar mongo oloh gj harin emnelegiin gazar humuus huseegui argaggui ovchnii ulamaas ochdog getel ter emneleguud n hunii erhiig asar zorchij bn ene ulsiin mneleguudee yadaj neg haraadahaachee eruul saruul esen mend amidarmaar bn
-
Anonymous (January 11, 2013 3:04:00 am )
ene shoron stesterleg shig ym bllo heze bhad tim bsan ym we horigdol vhwel akt biched haydag bsan shv de odol uls torin horigdol ih blod zarim negen orj magadgvi gej shorong saijrulj bga ym bi bas zowj ywsan ter gazarig meden enhbeyr ta horidol shv awilgalar awsan heden haltar mongoro uhan mutai heden ym stuglulj jagsal hidege blmor yma ene uls oronig im bdald hvrgesen hvn ta bogod odogin mongol ardin namin nohod ta nar shv od ta nart oirin 30jild ergej torohgvi
3 Comments