antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 9, 2013 11 comments

Малчид аа, хотынхонд хямд мах явуулаач

нийтлэсэн Admin

527-1357696062kiwi-middleБайгалийн гамшигт нэр­вэгдсэн иргэддээ туслах нь Засгийн газрын онцгой үүрэг. Яах аргагүй цасанд дарагдаж, чөмөг царцам хүйт­рэхэд хүн, малгүй зут­рах нь мэдээж. Гэвч цас их орж, шуурга балбах нь өвөл, хавар л тохиохоос бус намар, зуны налгар өдрүүдэд энэ аюулын сураг ч байдаггүй. Тэгэхээр энэ хугацаанд хашаа хороогоо дулаалж, хадлан тэжээлээ хангалттай сайн базааж, болзошгүй аюулаас сэргийлэх нь тө­рийн бус иргэдийн л үүрэг баймаар.

 

Тэрнээс биш төр, засгаас ажлын хэсэг гарч, хадлан авч, айлуудын өв­лийн бэлтгэлийг хангах бо­ломжгүй. Алба ч үгүй. Зам, даваа онгойлгох, цас цэ­вэрлэх ажлыг харин орон нутгийн удирдлагаас шаар­даж бол­но. Бар жилийн зуднаар Монгол Улс 8.1 сая малаа алджээ. Энэ нь тухайн үед нийт малын 25 хувь байсан аж. Мөн 8576 өрх хотоо бүр мөсөн харлуулж, 32.7 мянган айл малынхаа 50 хувийг алдсан гэх статистик бий.

 

Түүнчлэн төлөвлөж байсан төлийн дөнгөж 39 хувийг хүлээн авсан гэнэ. Тэр үед   малчдад  зориул­сан  тусламжийн хэмжээ олон сая ам.доллараар хэм­жигдэж байв. Тухайлбал, Канад, Бельги, Европын холбоо, АНУ зэрэг улс орон тусламж үзүүлсэн. Зөвхөн Европын холбооны тусламж хоёр сая еврогоор хэмжигдэж байсан юм. Швейцарь улс л гэхэд 500 мянган франкийн хандив өргөжээ. Энэ бол гадныхны тусламж.

Харин Монгол Улсын Засгийн газар зудад нэр­вэгдсэн малчдад 2010 онд 26.2 тэрбум төгрөг зарцуулсан аж. Харин энэ онд эхний ээлжинд 200 гаруй сая төгрөгийн тусламжийг өвөлжилт хүндэрсэн аймгууд руу илгээгээд байгаа юм байна. Хаврын  урь ортол хам­гийн багаар бодоход хоёр сарын хугацаа үлдлээ. Хам­гийн чанга хоёр сар малчдыг хүлээж байна.

 

Гэтэл зудад нэрвэгдсэн газрын малчид малын тэжээл, нөөцөлсөн өвсөө хэдийнэ бар­чихсан аж. Тиймээс улсын нөөцөөс өвс гаргаж,  худалдаалж  эхэлжээ. Тэгэхдээ хямд­руул­сан үнээр. Өнгөрсөн жил нэг боодол нь 4500 төгрөгийн үнэтэй байсан өвс энэ жил 2400 төгрөг болжээ. Бас л малчдыг харж үзэж байна. Үхтэл үр харам гэдэг шиг намаржингаа найрлаж, зугаа цэнгэл хөө­гөөд хоёрхон чиргүүл өвс татсаныг нь мэдэж байгаа ч “Харж бай­гаад унагалтай нь биш” гээд чадах чинээгээрээ тусалж байгаа.

 

Тэгсэн ч “Улсын нөөц чанаргүй өвс борлуулж байна”, “Удаан дарсан бололтой, цагаан болчихсон байна, тэр өвс нь”, “Малчдаа харж үз, төр гуай” гэсэн байж боломгүй гомдол малчдын амнаас гарч байгаа нь эгдүүцмээр. Тэгвэл одоо махны үнэ нэмэгдчихлээ. Тун удахгүй Цагаан сар болж, махны хэрэгцээ улам өснө. Тэглээ гээд хотынхон малчдаас ганц кг мах гуйхгүй.

 

Гуйсан ч “Юу вэ, ямар мах” гээд нүд нь орой дээрээ гарах биз. Яг үнэндээ хотынхон суурин газар амьдарч бай­гаа­гаараа л давуу талтай боловч хоолгүй хонож, атга нүүрсээ маргаашдаа зориулж хадгалаад мөсөн хонгилд өдөр хоногийг өнгөрөөж буй айл олон. Хотын хүмүүс юуг ч хямд үнээр авдаггүй. Харин ч өндөр үнийн шуурганд дарлуулж, сэхэл авалгүй тэр чигээрээ сөхөрч байгаа нь цөөнгүй.

Гэтэл малчдад хадлангаа хангалттай аваагүйнх нь төлөө тусламж илгээнэ, ноос ноолуураа борлуулж, мөнгө олсон гээд давхар урамшуулна, ямаа өсгөсөн гэж тусад нь хөрөнгө төсөв­лөнө, арьс ширээ зарж ашиг олсон болохоор нь хувь ногдол өгөхийг нь яана. Бас болоогүй ээ, үйлдвэрлэл эрхлэх техникийг нь үнэгүй шахам өгөөд байхад тэд “зов­лонт” дүрээсээ салахыг огт хүсэхгүй, харин ч улам л уруу дорой царайлдаг.

 

Үүнээс харахад малчид нийгмийн “эмзэг” дээд давхаргынхан болчихож. Яг үнэндээ өнөөдөр өвөлжөөндөө дүнзэн бай­шин, үүдэндээ мотоцикл, портер, гэртээ цахилгаан бараагүй малчин айл тун ховор. Технологийн дэвшил ямар хурдаар дээшилж байгааг малчны хотноос харж болно. Бас 100 ямаатай байхад л хавар ноолуурыг нь тушаагаад машинтай бол­чихно.

 

Тэгсэн хэрнээ ноолуур хямдхан байна /кг нь 35 мянга/ гээд зунжингаа дараад үгүй хийсэн жишээ өнгөрсөн жилийн хавар маш олон гарч, төр засгийг буруутгаад авсан. Тиймээс төр, засаг малч­дын аманд хоолыг нь халбагадаж хий­хийн оронд тархинд нь хариуцлага  гэдэг үгийг хоног­шуулах ажил сэдмээр юм.

Эх сурвалж: “Өглөөний сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (January 09, 2013 2:23:38 pm )

    ene mahnii une arai dendenee zorgooro l nemdeg bj l de manai mahnii une gafnii algui ornuudtai adil hemjeend hurch bn

  • Anonymous (January 09, 2013 5:31:22 pm )

    MALCHID GEKH HULGAICHID DAVARCH BAINA.

  • Anonymous (January 09, 2013 7:44:50 pm )

    negdel gj bh ved ulsiin gar haraad surstan zangaa tawihgvi vmaa zarj vrj idij uuhdaa uuriin hurungu shig busd vedee ulsiin;ulaanbaatarchuudiinh vm shigl erhelh vm.malchid gj MAN iin setgelgeetei archaagvi ajilgvi arhichid bnaa.

  • Anonymous (January 09, 2013 10:55:27 pm )

    Unen davartsan novshnuud.hunii umnuus amidarch bgaa bish.udahgui bugsuu archuulna biz.

  • Anonymous (January 10, 2013 2:08:49 pm )

    ЯГ үнэн. Зуд турхан боллоо гээд хотын цэцэрлэгийн хүүхдүүдээс хүртэл лаа чүдэнз аваад байдаг мөртлөө хотын биднийг мах, цагаан идээ хомсдоод ирэхээр амандаа орсон дуртай үнээ хэлээд суучихдэг хөдөөнийхөн хэтэрхий хуншгүй байдаг нь яг үнэн. Нөгөө Монгол хүний нинжин сэтгэл хаачаа вэ

  • Anonymous (January 10, 2013 5:22:11 pm )

    malchdad tuclah shaardlaga baihguishdee. uvul bolohiig medseer baij beltgehgui yasiin. tegeed ch noos nooluur aris shuree sain duraaraa eh orniihoo uildveruuded tushaadag bish. jaahan ch gesen eh oronsh uzel gargamaar yumdaa ene malchid.

  • Anonymous (January 10, 2013 6:54:27 pm )

    unen ene malchid davarsan yumnuud hotoos tsetserlgiin huuhedees hurtel tuslamj avna yu be tegeed mah untei ugnu davarsan yumnuud

  • Anonymous (January 11, 2013 9:22:00 am )

    zalhuu humuus odoo nair naadmaa bolih heregtei

  • Anonymous (January 11, 2013 10:56:14 am )

    Huduuniihun archaagui bodoltoi ni unen shuu dee. Zunjingaa ed nar shig nairladag zavtai hun lav l hotod bhgui. Uvul bolohgui yum shig l bdag. Hetsuu uvul bolvol yah ve gej asuuhaar “burhan l medne dee ” geed mangartaad suuj bdag.

  • Anonymous (January 13, 2013 12:59:02 pm )

    ene malchin geed bga ymnuud unendee davarchihsan humuus shdee.malinhaa ashig shimiig oorsoddoo l zartsuuldag bizdee.bi l lav neg ch malchnig end tend ydarch zovson humuust teden togrogoor tej tusallaa gej sonsoogui l iym bna.ene malchdin mallaj bga mal ni oorsdiinh ni omch bizdee.tegeed ted nart bid yahaaraa tuslah estoi gej.tegged bolohgui iym bolgonoo chenjuuded tohchihood l oorsdoo neg l gemgui humuus.hodooguur yvj bhdaa zahin neg aild ochood honi avah geheer hotin unees barag iluu une helchiheed l peediigeed zogschihdog bizdee.ter zarsan noos,nooluurinhaa mongoor ovs tejeelee avahgui iyu.nadad ta nart ogoh mongo baitugai setgel ch alga.uuchlaarai

  • Anonymous (January 13, 2013 1:11:50 pm )

    ongorson namarjingaa l ene ovliig ih huiten bolno geed yriad bhad ed nar iyugaa hiij bsiin be.deer bichsen shig ovol bolohgui,tuuhii edeesee olson mongo ni duusahgui iym shig l nair hesch arhi airag erguullsen neg l jargaltai bayn iymnuud bdagshdee.terniihee orond olson mongonoosoo jaahnig ch bolson hashaa horoogoo dulaalah,ovs tejeelee avch bmaar iymdaa.hodoo bga malnuud bugd oorsdiinh ni bizdee.ulsin medliin onchin ishi ch bgui bizdee.

antalya rent a car