Сүүлийн үед хууль хяналтын байгууллагынхан, тэр дундаа цагдаагийн алба хаагчдын нэр дуулиан дагуулсан хэргүүдэд сонсогдох болов. Шийдвэрлэх учиртай хуулийнхан дунд нь хутгалдахаар хэрэг замхардаг явдал “моод” мэт. Тухайлбал, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 3-нд “Хятадууд нууцаар их хэмжээний самар бэлтгээд гадагш гаргахыг завдаж байна” гэсэн мэдээллийг жирийн иргэд цагдаагийн 102 дугаарын утсанд өгсөн.
Ингээд иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр цагдаа нар хэргийг шалгасан ч өнөөдрийг хүртэл “самрын контрабанд” шийдэгдсэнгүй. Харин ч хэргийг шалгасан цагдаа нар 40 сая төгрөгийн хахуулийн хэрэгт орооцолдсон юм. Олон арван сая төгрөгийн хахуульд хутгалдсан нөхөд нь Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн цагдаагийн ахлах ахлагч нар аж.
Тодруулбал, хэргийн газарт очиж, хууль бусаар самар бэлтгэж байсан хятадуудын үйл ажиллагааг таслан зогсоож, самрыг нь хурааж авах үүрэгтэй алба хаагчид наймаачидтай үгсэн, тэднээс 40 сая төгрөгийн хахууль авсан. Улмаар хэргийг нь хаацайлж, самрыг гадагш гаргасан байдаг.
Дээрх хэргийн талаар холбогдох албаныхан “Хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэж, прокурорт шилжүүлсэн энэ хэрэгт цагдаагийн алба хаагчид холбогдсон тул олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Энэ хүмүүсийг 40 сая төгрөг авсан гэдгийг нь хөдөлшгүй баримтаар тогтоосон байдаг. Хэргийн гол буруутан болох хятад иргэд хил давж зугтсан тэд одоог хүртэл олдоогүй байгаа.
Уг нь манай улсын хилээр гарах үед дээрх хоёр иргэнийг саатуулж болох байсан гэдгийг албаныхан ч хэлдэг. Мөн гэрчүүд ч бий. Гэтэл хэргийг шалгах учиртай цагдаа нар 40 сая төгрөгөөр нэр төр, үнэ цэн, цаашлаад Монголын цагдаагийн сүр хүчийг худалдчихсан. Уг нь мөрдөн байцаалтын явцад хятадууд хилээр жонш гаргах нэрээр самар авч гарах гэснээ хүлээсэн.
Гэхдээ дээрх мэдүүлгийг хятадууд өгсөн үү, цагдаагийн алба хаагчид хуурамчаар үйлдсэн үү гэдэг нь тун эргэлзээтэй. Энэ хэрэгт Хятадын томоохон компанийн захирал холбогдсон гэдэг ч мөн хавтаст хэргээс тусгаарласан. Ийнхүү хоёр хятадтай холбоотой хэрэг хэзээ шалгагдах нь тодорхойгүй, түр хугацаагаар хавтаст хэргийг түдгэлзүүлэн хаасан байж болзошгүй.
Үүнээс үзэхэд самрын наймааг зөвхөн эрх мэдэлтэй, хуулийн цоорхойг сайтар мэддэг хүмүүс үйлддэг хэмээн ярьдаг нь оргүй биш бололтой. Тиймдээ ч “самрын” гэх хэргүүдийн нэг нь ч одоог хүртэл шийдэгдээгүй байгаа. Хамгийн гол нь 40 саяын хахууль авсан хэрэгт 10 гаруй хүн холбогдсон. Эдгээр хүн хууль бус наймааг таслан зогсоохын оронд нууцаар хил давуулах боломжийг нь бүрдүүлж өгсөн байгаа юм.
Үүнээс харахад илэрсэн нь дээрх хэрэг болохоос биш цаана нь үүгээр гаршсан сүлжээ байж ч мэднэ. Учир нь УЕПГ-ын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа “Зохион байгууллалтын шинжтэй хэрэг байхыг үгүйсгэхгүй. Самрыг хилээр жонш нэрээр гаргах гэж байхад нь олж тогтоосон. Таван вагонд ачуулсан. Нэг вагонд 45 тонн ордог гэхээр 225 тонн.
Мөрдлөгийн үед самар агуулж байсан сав байранд нь үзлэг хийсэн юм. Тэгэхэд үнэхээр самар цайруулж, хадгалж байсан ул мөр илэрсэн. Тэгэхээр иргэдээс их хэмжээний самар авч, ачуулсан нь тодорхой болж байна” хэмээн мэдэгдэж байсан. Ямартай ч цагдаа нар холбогдсон авлигын хэрэг энэ ондоо шийдэгдэхгүй нь тодорхой болсон. Яагаад гэвэл уг хэрэгт цагдаагийн алба хаагчид оролцсон. Тиймээс шийдэгдэхгүй удах биш, бүр замхарчих вий.
Эх сурвалж: “Өглөөний Сонин”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 25, 2012 11:22:41 pm )
policegiin hurandaa nar ih bydyyreed bgaa anh Jamyansengee h/a ulaan mongon us huraaj avaad uragshaa gargaj zarhiig ni zarj bas hulihduulj b/laa
-
Anonymous (December 26, 2012 1:55:57 pm )
manaihaan goe shvv
-
Anonymous (December 28, 2012 6:08:29 pm )
МОНГОЛД ХЭН Ч ЗАСГИЙН ЭРХЭНД ГАРСАН ШУДРАГА ЁС БИЙ БОЛНО ГЭЖ ЁСТОЙ НЭГ ҮГҮЙ Л ЮМ ДАА.
3 Comments