УИХ-ын сонгуулиар АН дийлэнх олонхи болж, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтран Засгийн газрыг эмхлэн байгуулсан бол шинээр бүрдсэн парламентын даргаар З.Энхболдыг томилсон билээ. Эдүгээ Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан шинэчлэн засварласан боловч байнгын хороон дээр болсон хэлэлцүүлгийн үеэр дахиж сайтар цэгцлэх хэрэгтэй гэснээр уг хуулийн төслийг буцаав. Хамгийн хачирхалтай нь, “Тод харуулна” гэх уриатай “Е телевиз”-ийн хөрөнгө оруулагч нууц ноёдоор УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын УИХ дахь бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар тодров.
Өмнө нь З.Энхболд дарга “Женко” Х.Баттулгын “С1” телевизэд хувь эзэмшдэг байсан тул сонгуулийн өмнөхөн намын генсек асан Д.Эрдэнэбаттай дөрөө харшуулж “Е телевиз”-эд хөрөнгөө татаж байршуулсан нь тэднийг хэтэвч нэгтэй болгожээ. Дээрх эрхмүүдийн хэлэлцэн батлах гэж буй Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулинд орсон нэгэн шинэ заалтыг сонирхуулбал хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг хүний хараат бус хоёроос дээш хөрөнгө оруулагчтай байх ёстой гэсэн утгатай санааг зүтгүүлэх болжээ. Гэвч энэ заалтыг Монголын хэвлэл мэдээллийн эздийн холбооноос эрс буруушааж байгаа юм.
Харин УИХ-ын дэд дарга С.Баярцогт хэвлэлийн эздийн холбооны эл эсэргүүцлийг хүлээн авч буй дүр эсгэн сэтгүүлчдийг дахин хуралдаж, шинэ хуулинд тусгах заалтын талаар санаа оноогоо уралдуулж, хуулийн төслийг санаачлагчдыг өргөн барих нь зүйтэй гэж үзэв. Өнөөдөр Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 20 орчим телевиз, 15 орчим өдөр тутмын сонины далд санхүүжүүлэгч нь УИХ-ын гишүүд болон экс гишүүд, мөн түүнчлэн улс төрчдийг хаацайлж, бизнесээ өргөжүүлдэг олигархиудын мэдэлд бүрэн шилжсэнийг сэтгүүлчид бүгд мэднэ. Тиймээс өөрсдийнхөө эрх, үүргийг энэхүү хуулинд суулгаж өгөх чинхүү хүсэл дээрх эрхмүүдэд байгаа нь нууц биш юм. Эх сурвалж www.wikimon.mn
Холбоотой мэдээ
Comments are closed.