antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2012 13 comments

Д.Тэрбишдагвыг “жийв”

нийтлэсэн Admin

12.10.05Шадар сайд Д.Тэрбиш­дагвыг УИХ-ын гишүүн Ж.Бат­­зандан огцрохыг шаард­лаа.

Тэрбээр Шадар сайдыг албан тушаалаа огц­рох нь зүйтэй хэмээн үзэж, мэдэгдэл хүргүүлжээ. Ж.Бат­зан­дангийн тайлбарлаж байгаагаар Д.Тэр­бишдагва ажлаа хийж чадахгүй байгаа юм байх. Иймээс түүнийг огцрохыг шаардаж, хэрэв хүлээж авахгүй бол чуулганы хурал­даа­наар “эрүүдэн шүүнэ” хэмээлээ.

Шалтгаан нь өнгөрөгч сарын 4-ний өдөр Сэлэнгэ мөрний мөс цөмөрч 27 настай эмэгтэй найман сартай хүүгийн  хамт осолдсон байхад өнөөдрийг хүртэл олох, аврах ажилд бодит үр дүн гаргаагүй. Түүнчлэн Налайх дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бичил уурхайд осол гарч гурван хүн амь насаа алдсан осолд ч хариуцлагагүй ажиласантай хол­боотой гэнэ.

Энэ Ж.Бат­зандан гишүүний байр суурь уу, эсвэл АН-ынхны үзэл баримтлал уу. Хачирхалтай л юм. Гол нь Д.Тэрбишдагва өөрийн гараар өргөдлөө бичиж, огцрох учиртай. Иймээс шаард­лагыг нэн тэргүүнд Шадар сайдад хүргүүлсэн гэнэ. Монголын улс төрд хүчтэй газар хөдлөлт болох талаар судлаачид болоод ажиглагчид анхааруулж байсан нь үнэн байж.

Сүүлийн үеийн улс төрийн өрнөл зөвхөн чичиргээ төдий гэдгийг энэ салбарынхан анхааруулж байсан. Н.Энхбаяр өлсөхөөрөө айлгаж, МАХН Засгаас гарахаараа сүрдүүлж буй нь ердөө л бага хэмжээний чичиргээ мэдрэгдэж буй тухай сануулж байсан нь энэ аж. Ах намын буйдантай суулт ч ялгаагүй. Жинхэнэ хүчтэй газар хөдлөлт ойрын өдрүүдэд болох тул хэт өндрөөс газарт унах хатуу байдгийг зарим нэг хүнд сэрэмжлүүлж байлаа.

МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг намынхаа дарга Н.Энхбаярын төлөв­лөгөөг бүтэлгүйтэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж зэмлэх хүн цөөнгүй байгаа гэлцдэг. Учир нь Гүйцэтгэх товчооны хурлын тогтоолыг танилцуулахдаа уруу царайлж, дорой дуугарсан нь эрх баригчдад албан тушаалаасаа татгалзах сонирхолгүйгээ илэрхийлсэн хэмээн дүгнэдэг юм.

Өөрөөр хэлбэл, дайсны талдаа тактикаа мэдэгдчихсэн тул мань хүнийг намын түв­шинд “эрүүдэн шүүх” талаар  зарим нэг хүний амнаас цухалз­сан гэх. Магадгүй Д.Тэр­бишдагва худлаа ярьж чад­даггүй нэгэн бололтой юм. Тиймээс л далд санаагаа нүүрэн дээр биччихсэн хэрэг. Юутай ч тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, АН-ынхан санд­ралдаагүй. Н.Энхбаярын ялыг хөнгөвчилсөн ч эрх чөлөөтэй болгочихоогүй.

З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү тэргүүтэй нөх­дүүд намын даргаа наранд гартал тэмцэхээ илэрхийлсэн бол Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар үг хэлж, үзэл бодлоо ил гаргасангүй. Өнөөдрийг хүртэл хамтарсан Засгийн газраас гарах эсэхээ ч эцэслэж чадаагүй явна. Харин МҮАН хэдийнэ гарахгүй шүү хэмээн хашгичиж, хаалга үүдээ цоожлоод авсан сурагтай.

Угшил нэгт МАН, МАХН-тай зарим нэг талаараа ижилсэж, ихэрлэнэ гэдгээ мэдэгдэж, тэр хүрээнд зөвлөлдөж эхэл­сэнээс цаашгүй. Гэвч энэ мэдээллийг сонссон эрх бариг­чид парламентад суудал­тай намуудын төлөөллийг цуг­луулан “шуурхай” зарлаж, дугуй ширээний ард тухлах нь тэр. Тодруулбал, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-МҮАН-ын Шударга ёс бүлгийн дарга Н.Батцэрэг, МАН-ын гишүүдийн төлөөллийн дарга Н.Энхболд нар нүүр тулсан ярилцлага хийжээ.

Уулзалтаар урт удаан настай МАН-ын бүлгийн асуудлыг ярилцсан гэнэ. Түүнчлэн эвслийн талаар ч цухалзуулаад амжсан гэх. Мөн парламентад хамгийн олон суудалтай МАН, АН хоёр хэлэлцээрийн ширээний ард сууж эхэлсэн талаар Ж.Энхбаяр гишүүн өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Мөн л бүлгийн асуудал болон гишүүдийн тангараг өргөх тухай хэлэлцжээ.

Өвөрхангайн тойргийн маргааныг шүүхээр эцэслэгдтэл хүлээн зөв­шөөрөхгүй гэдгээ илэр­хийлж, харин бусад гишүүдийг тан­гараг өргүүлэх талаар зөв­лөлдсөн юм байх. Гэхдээ АН хариугаа ирүүлээгүй байгаа. Хэрэв асуудал нааштайгаар эргэвэл ах намынхан чуулганы хуралдаанд оролцоно. Ул­маар Өвөрхангайн тойргийн нэр дэвшигчдээс бусад нь тангараг өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах нь.

Гэвч тэдний дунд эвслийнхний эвгүйцээд байгаа Ц.Оюунбаатар багтаж буй. Аав, хүү хоёрын орон зайг арай ядан хадгалж байсан МАХН-ынхны төлөвлөгөө ч бүтэлгүйтэх нь. Ийн атал дэргэдээс нь Д.Тэрбишдагвыг чичлээд эхэл­сэн нь сонирхол татаж буй юм. Н.Энхбаярыг хаях уу, эсвэл өөрөө хэн ч биш нэгэн болж хувирах уу гэх сонголтын өмнө ирчихээд зүүрмэглэж чадахгүй хар дарж суугаа түүнийг юунд “дарамтлаад” эхлэв.

Ах намтай зарим нэг талаараа хэлхэлдэхийг нь тэвчиж чадах­гүй “бяцхан” олонх тий­чилж эхлэхдээ санаагаа илэр­хийл­чихэв үү. Эсвэл “гудамжны” Ж.Бат­­зандан сонголтоо хийж чадахгүй байгаа Шадар сай­дад тусч сэтгэлээр хандаж байгаа нь энэ үү. Олон жил гудамжинд уриа лоозон барьж жагссан тэрбээр хэдийд тайзан дээр гарц, таанз эргэхээ тун ч сайн мэднэ. Бараг л гаршсан нэгэн гэхэд хилсдэхээргүй.

Иймээс хувийн тоглолтынх нь золиос Д.Тэрбишдагва болж таарав уу. Хэргийн эзний хэлж байгаагаар бол “Энэ бол улс төрийн захиалга. Ж.Батзандан захиалга биелүүлж байгаа л төдий” хэмээв. Буруушааж бас үгүйсгэж болохооргүй л хариулт. Өөрөөр хэлбэл, хэн түүн рүү буу шагайж байгааг тэр гадарлаж байна. Бас хамгийн сайн мэдэж байна.

Түүнийг улс төрийн энэ тоглолтоос шахаж гаргах их нүүдэл өрөг дээр бэлэн болж. Хачирхалтай, бас сонир­холтой л юм. Юутай ч, Д.Тэрбишдагва сайд өөрийн гараар өргөдлөө бичих, эс бөгөөс нэгдсэн хурал­даа­наар нэрээ delete-лүүлэх сонголт үлдлээ.

Л.Нинж

Эх сурвалж: “Нийгмийн Толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Anonymous (December 13, 2012 10:57:10 am )

    Yaltan avilgachin Enhbayarin bugs doloogch urvagch TBD-iig uls turuus zailuulah heregtei Ogtsruul esvel avilgin etsegtei n tsug shorond ilgee Ih uym hulgaisan novsh doo

  • Anonymous (December 13, 2012 11:01:46 am )

    Тэрбишдавга орон гаран МААНАГ хүн юм билээ. МАХН өнгөрсөн хаварын улс төрд хань татан долгинож аялдан дагаж сүйд болоод байсан. Шадар сайд болоод сүүдэр нь харагдахгүй зугтаж байна. Ийм увайгүй бүтэлгүй нөхөрөөс болж харьяа агентлагын нэр хүнд газарт шороонд хутгалдаж байна. НМХГ-ын даргат архичин амьсгааг Тэрбишдавга авчирсан. Байгууллагыг дампууруулж юу болов. ОБЕГ-т бас нэг амьсгаа очиод баахан хүн чад болов. Аврах биш алах ажиллагаа явуулж байна. Даан ч харамсмаар

  • Anonymous (December 13, 2012 11:03:03 am )

    novshiin batzandan bas yu hiij giisen yumbe.horchin hulgaich

  • Anonymous (December 13, 2012 11:03:53 am )

    batzandangiin hajuud terbishdavga hiisen yum heleh ugtei

  • Anonymous (December 13, 2012 11:45:59 am )

    Хөөе далжгар ТБД үсрээд буух газраа товолдоггүй голио шиг дурак хүний амны бөөлжис болж явахаар өөрийн бодолтой шийдвэртэй байгаач. Ялтан өмөөрлөө гээд монголоо хорлох нь үү. Монголоо бодох гэхээр Цолмон авгайн өмнө сүү долоосон гөлөг шиг мурчигнах хэцүү ёстой дээшээ тэнгэр хол болжээ Өөрийн намдаа нэр нүүргүй эзэндээ үнэнч үлдэх гээд өөрөөсөө урвасан арчаагүй гөлөг. Ноён урваач нохой шарваач гэж энэдээ. Хүн чанартай хүн болох гэж хөглөж явахаар Энхсайхан шиг шийдэмгий хэн чсонсоод аргагүй юмдаа гэмээр үг хэлчихээд яваад өгмөөр юм. Нэг хашааны шоройтой банхарын гөлөг Баасанхүү Баянсэлэнгэ, Эрдэнэжамъяан шиг бөгсөө арчиж сураагүй юмнуудын барьцаанд орж мэдэгдэл хийж улалзаж яваа нь ёстой шившиг. Нам ч гүй, эзэн чгүй ЕС-даа ширвүүлсэн амьтан болжээ. Мэдээж Батзандан биш нь тодорхой АН-ын нүүдэл тоглоом явж байнашдээ

  • Anonymous (December 13, 2012 12:02:16 pm )

    Ee hoorhii..ardchilsan nam bvvr dendej bna aa,batzandan cheni elbeg ahiin orool ni bolson shvv de,stars taa nam jil vlger iig bvv mart

  • Anonymous (December 13, 2012 12:40:58 pm )

    ЕР НЬ БОЛ ЗӨВ МАН ОДОО УИХ ГАЦААЖ АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ЭД БОЛ МОНГОЛ УЛСЫН ДАЙСАН ЮМ ТЭДЭНД МӨНГӨ ТАРААЖ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭДЭЭ ХАМГААЛАХ НЬ УЛС ОРНЫ ХӨГЖЛӨӨС ХАМААГҮЙ ДЭЭГҮҮР АСУУДАЛ УРЬД УЛСЫГ ХӨГЖҮҮЛЭХГҮЙ ХУВААЖ ИДЭЭД САНГ НЬ БАРАГ ХООСЛОЧИХСОН ХҮМҮҮС ЯАСАН ЦАДДАГГҮЙ БИРДҮҮД ВЭ

  • Anonymous (December 13, 2012 1:18:34 pm )

    Yooy batzandan gaui TENEGTEJ ehelj bn duu.Ter arai ch Terbishdagva guaitai en zeregtseh hun bish ee.Hiree medej baival deer dee huduunii HULDUU min

  • Anonymous (December 13, 2012 4:03:13 pm )

    7sariin 1 -ii turhiragch batzandan icheechdee

  • Anonymous (December 13, 2012 6:53:33 pm )

    ТБД -ийн хариуцсан ОБЕГ, МХЕГ-нь бах байдаг хуучнаараа байсаар. Энэ сайд шинэчлэл хийх бодолгүй, шинэчлэлийн засгийн газарт таагүй яваа юм шивдээ

  • Anonymous (December 14, 2012 10:32:32 am )

    Яасан тэнэг хэрэг вэ. Барилга дээр өчнөөн хүн үхэхэд барилга хот байгуулалтын сайд яагаад огцроогүй юм бэ.Өдар болгон хүн үхдэг эрүүл мэндийн салбар яах вэ.Батзандан бага туйлшираач. хэний гар хөл болоод байдаг юм бэ. Шударга бай л даа

  • Anonymous (December 14, 2012 3:04:30 pm )

    zasgaas garch chadahgui ee.onigootoi baagiinuud.ulaan ene 2 bol erh medeliin toloo enhbayariigaa martana shdee.

  • Anonymous (December 14, 2012 10:52:15 pm )

    nogoon enhbayarig hamgaalaad ard tumnee husur hayasn ene lalrig zailuul garsnaasaa hoish yu hiisn yum enhbayar l gej dugarsnan

antalya rent a car