antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 13, 2012 17 comments

Орцноосоо ч хүйтэн орон сууцтай конторуудыг яах вэ, О.Магнай дарга аа!

нийтлэсэн Admin

1(2)Айл гэр дулаан, тохитой бол хүний амьд­рал нэг хэсэгтээ л их аятайхан болчихдог. Ажилдаа хоцорч, эсвэл байсхийгээд өвдөхгүй. Алдаа гаргаж, даргадаа зэмлүүлээд байх­гүй. Хүү­хэд нь ч ялгаагүй, байн байн өвчин ороохгүй, ха­цар нь ягаараад л цэцэр­лэг, сургуулиасаа чөлөө, акт хүсдэггүй.

Бие арзайсан хүйтэн өрөөнд хүн удаан амьдар­хаар ханиад, томуунаас эхлээд бүх өвчний үүдийг нээдэг билээ. Хахир өвөл айлчилсан энэ өдрүүдэд орон сууцны халаалт тааруу, гэртээ бөөвийсөн хэдэн амьтан суудаг боллоо гэх гомдлыг бүх дүүргийн оршин сууг­чид ирүүлж байна. Жи­шээлбэл, Сүхбаатар дүүр­гийн долдугаар хороонд “Анд интернэйшнл” компа­нийн барьсан 21 дүгээр байр дэндүү хүйтэн. Цонхноосоо сийгдэг ч юм уу, айлууд нь орцноосоо ч хүйтэн өвөлждөг гэж оршин суугч А хэлж байв.

Хан-Уул дүүргийн “Хайрхан-Уул” конторын­хон ажлаа барагтаа л бол хийдэггүй гэнэ. Оршин сууг­чид халаалт ирдэггүй, хүй­тэн байна гэж олон удаа гом­дол­лоход тэд дүлийр­сэн мэт явах болжээ. Оршин суугчид хүйтэн байранд зутарч жил жилийн намар, өвөл өвчин тусч, ойрол­цоох эмийн сангуудын орлогыг тогтмол нэмэгдүүлэх болжээ. 28 дугаар байрны хоёрдугаар орцны нэг айл дуудлага өгөөд дуулдаггүй дүлий чихийг зөөлрүүлсэн гэж байв. Олон намар, өвлийн гомдлыг хотын мээр Э.Бат-Үүлийн санаа­чилсан 1200, “UB сонсож байна 1234” тоот утсаар өгөхөд удалгүй асуудлыг шийдсэн аж. Оршин суугч У дуудлага өгөөд таг чиг байсан тул дээрх утсанд гомдол, саналаа хэлээд долоо хонон­гуут л “чихгүй” кон­торын сан техникийн слесарь “Юу болов” гэж ирээд анхаарал тавьж, паарнаас нь хий авч “паараа угаахад яадгийн бэ” хэмээн аяга, таваг угаах дайны ажил зааж байгаа мэт томорч байгаад одсон аж. Тусыг эс олж, арга нь барагдсан өнөөх айл модны хоёрт шинээр баригдсан орон сууц ху­далдаж авч “мөнхийн хөл­дүү” байрнаасаа салж амарсан гэж байв. Мөн­гөтэй, аргатай, ар­чаатай нэг нь шинийг худалдаж аваад цэвдэг байрнаас нүүгээд явчих­даг байж. Харин өр зээл­тэй, олуулаа амьдардаг айл тэр бүр ингээд байрны дулаан, сууцны шинэ, сайхныг шилээд нүүчихэж ча­дах­гүй. Тиймээс байгаа хэдэн өрөөгөө яаж, ийгээд л бү­лээ­хэн болгох гэж элдэв арга сэдэж суугааг ду­лааны­хан, орон сууц ний­т­ийн аж ахуйн конто­рын­хон мэддэг болов уу.

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, офицеруу­дын ордны зүүн талд ор­ших 109 дүгээр байр хуучны сууц биш. Усан гүйдэлтэй газарт барьсан барилга тул өвөлдөө тэсгэм хүйтэн, зун, намартаа ма­шины гарааш нь үерт авт­даг болсоор хэдэн жилийн нүүр үзэж байгаа аж. Одоо ч тэндэхийн ор­шин сууг­чид нэхий дээл, дэгтий өмсөхдөө тулаад л амнаас нь уур савсах нь холгүй мөсөн хонгилд өвчинд ороог­дон аж төрж байгааг олон айлын эзэгтэй хэлж байсан юм.

Халаалт тааруу, бүр хөлдүүс болсон орон сууц нийслэлд зөндөө бий. Хуучны байрнууд хүйтэн байдаг гэж ташаа мэдээ­лэл, ойлголт юм билээ. Шинэхэн сууцанд ч гэсэн чичирч, нэмнээтэй үнээ шиг зузаалж суугаа талаар бидэнд гомдол гаргасан айл бий. Хөлдүү, салхи сийгэж жавар хургасан ийм сууцанд аж төрж байгаа айлууд хэдий бол­тол халаалтын мөнгөө бүрэн төлөх ёстой юм бол О.Магнай дарга аа. Үйлчил­­гээгээ дутуу, хагас үзүү­лээд л мөнгөө бүрэн авна гэж нэхдэг бүх конторыг цэгцлэх цаг нь болсон гэж оршин суугчид дуу нэгтэй байсан.

Оршин суугчид орон сууцны контор руугаа зал­гаж халаалтын доголдож буйг хэлэхээр диспетчир нь тоть шиг “халаалт ерөнхийдөө цаанаасаа ийм байгаа” гэсэн ижил ха­риулт хэлдэг болжээ. Аваагүй үйлчилгээнийхээ хөлсийг бүрэн төлүүлж иргэдийн халаасыг цоол­дог энэ том мөнгө угаах ажил­лагааг Шударга өр­сөл­­дөөн, хэрэглэгчийн тө­лөө газраас шалгаж, ажлыг нь сайжруулах цаг болжээ.

Баянгол дүүргийн 18 дугаар хорооны “Хөх -Асар” орон сууцны контор жилийн жилд халаалт бага шахдаг гэнэ. Халаалт 60 хэмтэй ирж байх ёстой аж. Тэндэхийн айлуудад 35-40 градусын л дулаан ирж байгаа гэв. Жил болгон хэрүүл хийгээд нэмэргүй аж. Өдрийн цагаар ха­лаалтаа сааж өлбийлгөдөг хэрнээ мөнгө авах боло­хоор утасдаад салдаггүй мөнгөний араас хөөцөл­дөж иргэдийг хохироож буй жинхэнэ эздийг тог­тоох цаг болжээ.

Д.Мягмар


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Anonymous (December 13, 2012 10:37:58 am )

    ХӨХ АСАР СӨХ-д харьяа 4-р хороололын 61-р байр арай дэндүү хүн битгий хэл чөтгөр тогтоход хэцүү байгааг оршин суугчид хэлэх байхаа.Үүнээс гадна 12 давхарын айлууд дээрээсээ борооны ус гоожоод 5 жил болж байна.СӨХ-н даргад хэлэхээр манайд хамаагүй гэх юмаа.О.МАГНАЙ дарга та эдгээрийг хэн хариуцдагийг нь олж өгөөч эд нарт хариуцлага тооцож,төр мэдэлдээ аваачээ

  • Anonymous (December 13, 2012 10:56:54 am )

    13 horooliin erliin bair buyu 107.5fm tei bair bur yg ortsnoosoo huiten bhiin gertee oroi l untah gej orj bn kontort ni heleed ymar ch arga hemjee avahgui bn aa yaj ch uvuljihuu medehee blaa

  • Anonymous (December 13, 2012 10:57:54 am )

    henees dulaanaa guih be yostoi medkum manaih huuchnii taldaa 90n heden onii bair baynzurh duureg 13r horolol 15r horoonii 9r bair 12 davhar neg ortstoi ene bair burhan min hulduuhnee manaih oorsnoo shiideh gj ih uzsen tsonhoo soliloo gadna zaadsaar hoos shahuulj shavarduullaa nemer alga ydaj ortsniih ni davhar bolgond bdag paariig abaad haychihsan yum bilee uneheer huiten huuhed hurtel daaraad bainga davhar huvtsastai yostoi hetsuu bn hend handah be paaraa nemj halaagaachee HOUSING SERVICEE !!!!

  • Anonymous (December 13, 2012 10:59:13 am )

    ene ovol ydahad ih huiten bgaamuu bur medehee bailaaa

  • Anonymous (December 13, 2012 11:06:18 am )

    ene 13 horoolol gej arga hemjee avahgui bol yg hulduus horoolo bolohnee

  • Anonymous (December 13, 2012 11:07:14 am )

    hotiin dargaa 13 horoolold arga hemjee avch uguuch bid ch yahav huuhduud hulduhnee

  • Anonymous (December 13, 2012 11:10:00 am )

    Баянгол дүүргийн 19 дугаар хорооны “Хөх -Асар” орон сууцны контор жилийн жилд халаалт бага шахдаг гэнэ. Халаалт 60 хэмтэй ирж байх ёстой аж. Тэндэхийн айлуудад 35-40 градусын л дулаан ирж байгаа гэв. Жил болгон хэрүүл хийгээд нэмэргүй аж. Өдрийн цагаар ха­лаалтаа сааж өлбийлгөдөг хэрнээ мөнгө авах боло­хоор утасдаад салдаггүй мөнгөний араас хөөцөл­дөж иргэдийг хохироож буй жинхэнэ эздийг тог­тоох цаг болжээ. Ene bol yag vnen vg

  • Anonymous (December 13, 2012 12:17:33 pm )

    sansar urguu kontoriin 8a bair arai denduu huiten bnaaaaaaaaa uul baataraa arga hemjee awsh ugnu uu. mun tus kontoriin darga enkhtuya ajlaa hiimeer bnaaa

  • Anonymous (December 13, 2012 12:33:27 pm )

    манайх баянголын 17-р хороонд “монтедийн” байранд байдаг 9 сарын 15 нд халаалт өгсөн боловч манайд халаалт 10 сарын 13 -аас эхэлж нэг өлбийсэн юм ирсэн тэгсэн одоо болохоор 9 сарынхаа халаалтын мөнгөө өгөхгүй бол “халаалтыг чинь таслана шүү” гээд өдөр бүр шахуу хаалган дээр “шантаажилсан” “заналхийлсэн ” бичиг наадаг. халаалт аваагүй хүмүүс яагаад аваагүй үйлчилгээнийхээ төлөө мөнгө төлөх ёстой вэ? эсвэл би буруу ойлгоод байна уу?
    Магнай даргаа ер нь энэ Монтед ХХК-г шалгаж өгөх хүсэлттээ байна. би хаана хандахаа сайн мэдэхгүй байна.Тэдний байцаагч өөрөө ирж уулзсан боловч мөнгө авна гэж яриад байгаа мөртлөө мөнгө төлөхгүй байгаа шалтгаанаа ярихаар мэдэх хүн байхгүй компани нь хаана байдаг нь мэдэгдэхгүй энд тэнд байгаа газруудад нь очихоор бид мэдэхгүй бид нар барилга хариуцсан хүмүүс нь байна гээд өөрсдөөсөө зайлуулаад байдаг. манай 9 сарын халаалт байрны мөнгө 20000 орчим гарсан байлаа Би зөвхөн халаалтынхаа мөнгөө хасуулаад бусад мөнгийн төлчихье гэхээр мэдэж хасаж өгөх мэдэлтэй хүн байдаггүй хариу ч хэлж чадахгүй мөртлөө мөнгөө авъя л гэдэг .Энэ асуудал мөнгөндөө биш шударга бус үйлдэл, үйлчилгээ учраас би учрын олох гээд байгаа юмаа жилийн жилд энэ асуудал гардаг энэ жил халаалтаа аваагүй, тэд өгөөгүй учраас бид их даарсан бас хүүхэд маань даарснаас өвдсөн гээд янз янзын асуудал үүссэн юм.Сөх болон орон сууцны конторуудын талаар маш яаралтай дорвитой арга хэмжээ авах цаг яах аргагүй болсон.

  • Anonymous (December 13, 2012 2:09:35 pm )

    СӨХ-дэд арга хэмжээ авмаар байна Манай 10-р хороололд байдаг СӨХ ёстой хэрэг алгаа

  • Anonymous (December 13, 2012 5:13:31 pm )

    13-r horoololig dulaan bolgoochee

  • Anonymous (December 15, 2012 5:53:38 pm )

    huh asar bol denduu archaagui gazar,bid nar heleed yriad duudlaga uguud niisleliin mergejliin hyanaltiin alband handaad ch huh asariin enginer ni yvdag gazraaraa yv geh yum
    yu gesen gu ve
    huh asarig shalgaj ugnu uu

  • Anonymous (December 17, 2012 11:56:20 am )

    Дулланаар хангаж дийлэхгүй байгаа нь гол шалтгаан байх.Хотын үе үеийн удрдлага асар замбраагүй барилгууд тооцоогүй бариулснаас дулаан хангамж доголдоод байгаа болов уу.Нэмж л дулаан хангамжийн эх үүсмэр бий болгохгүй бол энэ байдал өөрчлөгдөхгүй биз ээ.

  • Anonymous (December 30, 2012 8:40:39 am )

    ard yumen mini ajlaa hiigeech Huurhii muu Magnai nojoid baidag mod ym ee

  • Anonymous (January 03, 2013 7:54:12 pm )

    EKO KONSTRAKSHNI MARSHAL HOTHON ZEBTEI US UGAD L.DUDLAGA ZURAGT IRED ZVGER GEH. ORSHIN SUGCHID BIDNES TULBURIG NEHED ABNA.UGUHGVI BOL DARAMTLANA. ENE HVITEN BAIR, ZEBTEI USNI TSANA HEN BGA BE…MARSHALINHAN BVGDERE TEMTSMER BNAAAAAAAAA.NYMDABAA, BAYRSAIHAN 2T UHAMSAR GEJ ALGAAAAAAAAA

  • Anonymous (April 12, 2013 10:09:10 pm )

    ene zurgan deer bgaa bairnuud harin ch aimar dulahan shu bitgii bair gujirdeed bai

antalya rent a car