Өөр хоорондоо маргалдаж, өвөр түрүүндээ хөлөө жийлцсэн бөхчүүдийн хэрэг хэзээ шийдэгдэх вэ.
Энэ асуулт иргэдийн төдийгүй бөхийн хорхойтнуудын дунд таавар мэт түгжээ. Сэргээшээс эхлэлтэй маргаан эцэстээ бөхчүүдийн найрааг илчилсэн. Удаа ч үгүй байхад ууж идсэндээ омогшсон улс, аймгийн цолтой бөхчүүд хүний аминд хүрэх дөхөв. Эдгээр хэргүүдийг элдэв нэмэлт хачиргүй хүргэе.
Шинжилгээний хариу хэзээ гарах вэ
Үндэсний их баяр наадмын үеэр шөвгөрч үлдсэн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хэрэв сэргээш хэрэглэсэн нь батлагдвал цол тэмдгийг нь хураадаг журамтай. Энэ жилийн тухайд хоёр бөхөөс сэргээш илэрч багагүй шуугиан тарьсан юм. Үүнийг нь Үндэсний бөхийн холбооноос баталгаажуулан зарлав. Үүнд тунирхсан улсын арслан Х.Мөнхбаатар өөрийгөө сэргээш хэрэглээгүйг нотлохоор Солонгос улсыг зорьжээ.
Тэрбээр шинжилгээнийхээ хариуг хүлээгээд нэг хэсэгтээ л чимээ аниргүй суув. Шинжилгээний хариу юу гэж гарахыг түүний фенүүд төдийгүй нутгийн зон олон нь хүлээж буй. Харамсалтай нь энэ сардаа багтаж шинжилгээний хариу гарахгүй бол ирэх жилийг хүлээх бололтой. Харин сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн ээдрээт энэ асуудлыг МҮОХ-ны дэргэдэх Допингийн төвөөс тайлбар хийсэнгүй.
Хийх нь байтугай Солонгос улсаас ирэх шинжилгээний хариуд саад хийсэн гэх мэдээлэл “гарав”. Үүнээс болж өнөөх сэргээштэй нэр холбогдсон арслан маань ахиад л зарга үүсгэхээр зэхсэн гэнэ. Жил намдах шахуу яригдаж байгаа сэргээшийн хэргийг эцэслэн шийдэж чадахгүй улс гэвэл манайх л байх. Гадны улс орнуудад тэмцээн уралдаан боллоо гэхэд цаг минут алдалгүй шинжилж хариуг нь дэлгэдэг. Гэтэл манайд эсрэгээрээ хэдэн сар, жил дамнан байж хэргийг замхруулдаг гаж тогтолцоотой болжээ.
Зодооны хэргийг зохицоод өнгөрөх үү
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт бөхчүүд зодооны хэрэг өдүүлсэн цаг саяхан. Өнгөрсөн сарын сүүлчээр “River sounds” бааранд зургаан бөх зодооны хэрэгт холбогдсон юм. Эл хэргийн хохирогчид 20-25 настай Ж, Э нар байсан төдийгүй нэгнийх нь биеийн байдал муу хэмээн гадаад явсан. Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж зарим нэг бөхчүүдийг хэрэгт холбогдолгүй хэмээн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон аж.
Тухайлбал, зодоон өдүүлсэн хэрэгт улсын харцага Ц.Содномдорж тэргүүтэй бөхчүүдийн нэрс дурайсан. Тэгвэл Ц.Содномдорж, улсын начин Н.Батзаяа нарыг зодооны хэргээс мулталжээ. Бөхийн хорхойтнуудын дунд эдгээр бөхчүүдийг “Ганц хутагт” заларсан гэх цуу яриа ч байсныг дурьдах нь зүйтэй болов уу. Ямартай ч нэр дурьдагдсан бөхчүүд зодооны хэргээс мултарч үлдсэн дөрвөн бөхийн хувь заяа “эвгүйтэв”. Тэднийг хүн зодсон хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй гэнэ.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн Толь”
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 13, 2012 12:07:55 pm )
Narsand n hataa
-
Anonymous (December 13, 2012 2:25:47 pm )
xvn zodson l bol xariutsalgaa vvrex ystoi bo tex ni xend xamaa bnaaa
-
Anonymous (December 19, 2012 12:07:00 pm )
Sodnom jaahan baavartai boljee muu baas yamar bsanaa sanaarai Pvrevdavga gej neg ym bna ta nariig suraggvi sumiin zaan bhad ah ni ulsiin zaan bolj blaa daruulaga heregtei bolj de odoo yay gehev
-
Anonymous (December 21, 2012 10:58:44 pm )
Monhkbaatariig demjij bna, Naad Nyamdorjiin bulixaig ilchilj gargaj irsend bayarlaj bna, Urd ni yaridag baisanch Monhkbaatar shig il tsagaan xelsen box baihkgui shuu dee, Amjilt hkusire…
-
Anonymous (December 26, 2012 2:04:15 am )
sodnomdorjoo chi hvvhen shaaj chadahu
-
Carroll B. Merriman (September 12, 2013 12:40:58 pm )
I simply want to mention I’m newbie to weblog and certainly liked this blog. More than likely I’m going to bookmark your site . You absolutely have very good article content. Cheers for ***ring with us your website page.
6 Comments