antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 8, 2012 100 comments

Х.Тэмүүжингийн тэнэглэлийн эсрэг түмэн хүний гарын үсэг цугларчээ

нийтлэсэн Admin
 Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн барилгыг шүүх, прокурорын байр болгох шийдвэрийг салбарын сайд Х.Тэмүүжин гаргасан цагаас эхлэн энэ сэдвийг тойрсон маргаан улам хүчтэй өрнөсөөр байна. Түүний тайлбарлаж буйгаар гэмт хэргийг шинжлэх ухааны үндэслэлээр мөрдөх нь эрүүл мэндийн шинжлэх ухааны тусламжтайгаар олон мянган иргэнийг эмчлэхээс дээр юм байх. Уг нь улсын хэмжээнд ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг хоёрхон эмнэлэг бий.

  Тодруулбал, нөгөө нь цэргийн госпиталь юм. Гэтэл манай улс 26 шоронтой гээд бод доо… Харин Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг цагдаа, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, дотоодын цэргийнхэнд үйлчилдэг. Энэ эмнэлэг 20 гаруй мянган хүнд үйлчлэх зориулалттай. Энэ бол яавч бага тоо биш. Гэтэл дангаараа ийм хүчин чадал үүрч байгаа эмнэлгийг Х.Тэмүүжин сайд толгой мэдэн үгүй хийх шийдвэр гаргасан нь олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа юм. Үнэндээ эрх баригч хүчний нөлөөн дор энэ барилгын төлөө лобби хийж, шүлсээ гоожуулж яваа олон хүн бий.
    Тухайлбал, ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ эмнэлгийн газрыг ашиглах гэж хэрхэн улайрч байсныг 1998, 1999 оны үед гарч байсан “шар”, “цагаан” хэвлэлүүд гэрчилнэ. Тиймээс эмнэлгийн зориулалтыг өөрчилж, гэмт хэрэгтэй тэмцэх шинэ сайдын зорилгын ард хувийн эрх ашиг нуугдаж байхыг ч үгүйсгэхгүй. Иймдээ ч түүний энэхүү тэнэг шийдвэрийн эсрэг түмэн хүн сайн дураараа гарын үсгээ нэгтгэж, ирэх бямба гаригт тэмцэл өрнүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гарын үсгээ зурсан 10 мянга гаруй хүн 20 гаруй мянган хүний эрх ашгийг хамгаалахаар сэтгэл шулууджээ.
    Мөн тэд эмнэлгийг зориулалтаар нь авч үлдээд зогсохгүй Монголын нийт иргэнд үйлчлэх улсын хэмжээний томоохон оношлогоо, эмчилгээний төв болгон өргөжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Мөн энэ эмнэлэгт халуун залуу насаа үдэж, үйлчлүүлэгчдэдээ хоёргүй сэтгэлээр хандаж байсан цэргийн цолтой 60 гаруй хүн Засгийн газрын шийдвэрээс болж, цол хэргэмээсээ татгалзахад ч бэлэн байгаагаа дуулгалаа. Цэргийн цол хэргэм бол ойн медаль, албан байгууллагад олгодог өргөмжлөл төдий зүйл биш. Шинэ жилээр тодордог “Оны тэргүүн” бүр ч биш.
    Олон хүний олон жилийн хөдөлмөрийн үнэлэмж нь билээ. Гэтэл сайдын бодлогогүй яриа, “шинэ” гэж өөрсдийгөө өхөөрдсөн хамгийн хуучин үзэлтэй Засгийн газрын шийдвэрээс болж хөдөлмөрийнхөө үнэлэмжийг үгүй хийхээр шийдсэн нь тэдэнд ямар их дарамт, шахалт байгааг батлан харуулж буй. Түүнчлэн энэ эмнэлгийн ажилтнууд Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгч, УИХ-ын даргыг үүсээд буй байдалтай газар дээр нь танилцахгүй, шийдвэрээ эргэн харахгүй бол олон улсын шүүхэд хандахаа ч мэдэгдээд байна.
    Өнгөрсөн хугацаанд эл эмнэлэгт ойролцоогоор 13 тэрбум төгрөг зарцуулж, дээрээс нь Солонгосын хөнгөлөлттэй зээлээр 20 сая ам.долларын өртөгтэй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд бэлэн болоод байгаа. Үүнээс гадна вакум хагалгааны хэсэг, хийн систем, цахим сүлжээг цоо шинээр суурилуулсан. Энэ эмнэлгийг дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжтэй болгосноор гадагшаа урсах их хэмжээний зардал үлэмж хэмжээгээр багасч, төдий чинээгээр чирэгдэл багасна гэж тооцоолжээ.
    Гэтэл энэхүү томоохон бүтээн байгуулалт, зээл тусламжийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин салхинд хийсгэх шийдвэр гаргасан атлаа “Энэ эмнэлэгт хөрөнгө мөнгө зарлагадаж байснаас цэргийн госпитальд нэгтгэх нь мөнгө хэмнэх боломж” хэмээн тайлбарлаж байгааг юу ч гэж ойлгомоор юм, бүү мэд. Яаж ч бодсон бүтээн байгуулалтаа буулгаж, эмнэлгийн барилгын тодорхой хэсгийг нурааж, өмнө нь хийгдсэн 13 тэрбум төгрөгийг салхинд хийсгэх нь мөнгө хэмнэх гайхалтай арга гэдэгтэй захын чавганц ч санал нийлэхгүй. Хөгжиж буй орнуудын хувьд иргэдийнхээ эрүүл мэндийг тэргүүн эгнээнд тавьдаг.
… Иймдээ ч түүний энэхүү тэнэг шийдвэрийн эсрэг түмэн хүн сайн дураараа гарын үсгээ нэгтгэж, ирэх бямба гаригт тэмцэл өрнүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, гарын үсгээ зурсан 10 мянга гаруй хүн 20 гаруй мянган хүний эрх ашгийг хамгаалахаар сэтгэл шулууджээ. Мөн тэд эмнэлгийг зориулалтаар нь авч үлдээд зогсохгүй Монголын нийт иргэнд үйлчлэх улсын хэмжээний томоохон оношлогоо, эмчилгээний төв болгон өргөжүүлэхийг Засгийн газраас шаардаж байгаа юм. Мөн энэ эмнэлэгт халуун залуу насаа үдэж, үйлчлүүлэгчдэдээ хоёргүй сэтгэлээр хандаж байсан цэргийн цолтой 60 гаруй хүн Засгийн газрын шийдвэрээс болж, цол хэргэмээсээ татгалзахад ч бэлэн байгаагаа дуулгалаа.
    Гэтэл манай Засгийн газрын эхний “шинэчлэл”-ийн бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбараа тонон дээрэмдэж, эмнэлгийн байгууллагаа бодлогоор нураахаар зэхэж байна. Бас болоогүй Х.Тэмүүжин гэгч зоргоороо эр өөрийнх нь саналыг эсэргүүцсэн төрийн албан хаагч, эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийг “Офицер цолтой хүмүүс байж ямар ч цэрэгжилт, дэг журамгүй. Зөвхөн сайд, дарга нарт үйлчилдэг” гэх мэтээр хардаж ярьсан удаатай. Уг нь түүний бодлоор цэргийн цол хэргэмтэй л бол сайдын үгнээс гарч болохгүй юм байх.
    Тиймдээ ч нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Офицер цолтой юм байж энгийн хүмүүс шиг ажилламаар байгаа бол энгийн эмнэлэг рүү шилжиж ажилласан нь дээр. Тусгай эмнэлэгт тусгай статустай ажиллаж байгаа юм бол бодлого чиглэлдээ захирагдаж сурах хэрэгтэй” хэмээсэн байх вэ дээ. Зөвхөн энэ яриа, түүний гаргасан шийдвэрээс харахад л хэрхэн өөрийн үгээр байлгаж, дарамтлах хүсэлтэй байгаа нь илэрхий харагдаж байгаа юм. Гэтэл үүний цаана олон мянган иргэний эрүүл мэнд гэж юугаар ч орлуулшгүй том үнэт зүйл байгааг мэддэг учир энгийн иргэд, эмч мэргэжилтнүүд ийнхүү зоримог шийдвэр гаргахад ч бэлэн гэдгээ дуулгаад байна.

Д.Булган

Эх Сурвалж: “Үнэн.мн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

100 Comments

  • Anonymous (November 08, 2012 12:18:51 pm )

    ter emnelgii n hotiin zah ruu barij uguud ene barilgiig n uur zuild ashiglah heregtei heterhii hotiin tuvd emleg buugnuruh demiii!!! tsaad talaa haraach mongolchuudaa heden emch uilchluuklegchee l bodood bhiin

  • Anonymous (November 08, 2012 12:23:29 pm )

    TEMUUJING DEMJIJ TUMEES ILUU HUNII GARIIN USEG TSUGLARCH CHADNA SHUU DEE HIIH AJILGUI EMCH NAR AJLAA HIIGEECHEE

  • Anonymous (November 08, 2012 12:23:59 pm )

    Тэмүүжингийн зөв шдээ. Нэр нь хүртэл эзэн Чингис хааны багын нэр байгаа биздээ. Дарга цэрэг нь тусгай үйлчилгээ авдаг жирийн ард иргэд ч гэсэн сайн үйлчилгээ авмаар байна шдээ. Зүгээр хараарай. Тэр эмнэлэг авч үлдэх гээд үхээд байгаа нөхдүүдийн ар амьдрал нь их сайхан томорсон жигдэрсэн байгаа. Аргагүй шдээ. Дандаа л дарга нарт үйлчилж байгаа юм чинь тэд нар нь ажлыг нь зохицуулж өгнө шдээ. Би бол Баасанхүү тэргүүтэй тэр цагаан халаадтай худлаа гаруудыг дэмжихгүй байна. Та нар л бусдаас илүү хангамж авч, ховор эм тариаг дамладаг шдээ. Төсвөө хэмнээд харин чанартай эмнэлэг босгоорой. Хотын захруугаа гаргасан нь ч зөв. Сайд нарын эмнэлэг гээд л бас нэг газар байна. Яасан ч олон томчуудад тааруулсан эмнэлэгтэй юм

  • Anonymous (November 08, 2012 12:37:43 pm )

    Тэмүүжингийн мунхаг булхай балайр заваан юманд ой гутаж байна. Энэ засгийн газрын шинэчлэл биш дээрэм мордохын хазгай ЗГ огцорч арай өөр амьдрал үзэж хатуужил суусан залуугаар Хууль зүйн яамыг толгойлуулмаар байна

  • Anonymous (November 08, 2012 12:39:42 pm )

    temujin chi ter olon shuuxeer yax geed bgaan be ooriigoo lag uxaantai geed bodtsiimuu tengteeree pz

  • Anonymous (November 08, 2012 12:43:35 pm )

    Eruul mendiin chigleliig ni iluutei hargalzah yostoi. Temuujingiin halhavch ni zardaliin hemnelt gej surjigneed bgaa ni buruu.

  • Anonymous (November 08, 2012 12:45:23 pm )

    Demjij bna. Turiin tusgai alban haagchid ch geh shig. Tsergiin emnelegtei negdehed yu ni bolohgui bgaan

  • Anonymous (November 08, 2012 12:52:43 pm )

    za huu.. temuuujeen yu ch bolson guriigeed l baigaarai…. chamaig mongolchuud demjij bgaa shuuu……

  • Anonymous (November 08, 2012 12:57:09 pm )

    Ýìíýëýã áàéõ íü çºâ

  • Anonymous (November 08, 2012 1:08:41 pm )

    ene olon aimag sumuudiig bas negtgex xeregtei

  • Anonymous (November 08, 2012 1:08:57 pm )

    Тэмүүжинг ийм тэнэг гэж арай бодсонгүй ямар аймаар хүн вэ өөр юу хэлэх вэ дээ

  • Anonymous (November 08, 2012 1:14:42 pm )

    ЭНЭ ЭМНЭЛЭГ ЧИНГЭЛТЭЙ ДУУРГИЙН 140000 IRGEND MES ZASLIN TULAMJ UZUULDEG

  • Anonymous (November 08, 2012 1:21:13 pm )

    Тэмүүжин гэдэг овоо хуульч юм болов уу ,ер юм ярихдаа эрүүл зүйл ярьж байна гэж боддог байсан юм. Харин тэр нь хуурамч,баг өмссөн албан тушаал,эрх мэдлийн төлөө л зүйл байсан юм байна гэж ойлгогдож байна. Засгийн газар гэж ийм шийдвэр гаргах нь тэдний үнэн нүүр царайг илчилж байна шүү дээ.

  • Anonymous (November 08, 2012 1:22:16 pm )

    Огцорвол таарна.

  • Anonymous (November 08, 2012 1:22:46 pm )

    ТЭМУУЖИН ХЗ
    ЯАМАНД АЖИЛД ШИНЭЭР АВСАН ХУУХНУУДЭЭ ЭМНЭЛГИЙН БАРИЛГААР ШАГНАН ЭРХЛУУЛЖ БАЙГАА НЬ ТААЛАГДАХГУЙ БАЙНА ТЭД НЬ ЯАМНЫ ХУУЧИНД БАЙРАНДАА БАГТАЛЦАХГУЙ СУУХ ОРОО ХИЙХ АЖИЛГУЙ ЭРЭГЧИНГЭЭ ОМООРСОН ЭМ АРСЛАНГУУД МЭТ ААШЛАН ЭМНЭЛГИЙНХНИЙ ЭСРЭГ СЭТГЭГДЭЛ БООНДООД СУУЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ

  • Anonymous (November 08, 2012 1:23:24 pm )

    ард түмэнд үйлчилдэг 1,2,3-р гээд 3хан төв эмнэлэгтэй байхад тэдэнтэй дүйцэхүүц 3 тусгай эмнэлэг байхдаа яахвэдээ 2-р эмнэлгийг ард түмэнд үйлчилдэг болгоод ганцхан б.х.-ын эмнэлгийг үлдээх хэрэгтэй бусад улсад б.х.-ын эмнэлэг нь мөш өндөр чадвартай бөгөөд тэнд төр засгийн тэргүүнүүд нь эмчлүүлдэг

  • Anonymous (November 08, 2012 1:26:18 pm )

    Тэмжүүн сайдыэ зөв л байна ш дээ. Огт алга болгоогүй харин тоног төхөөрөмжийг нь энгийн эмнэлэгч суурилуулвя гэсэн шүү дээ. Мөн эмнэлэгийн Госпитальтай нэгтгээд улам том болгое гэсэн шүү дээ.

  • Anonymous (November 08, 2012 1:29:07 pm )

    ТЭМУУЖИН ГУАЙ НЭГ СУРХИЙ АРДЫН ХУУХДУУД ГАДААДАД СУРАХ ЭРХТЭЙ ГЭЭД БАЙСАН ТЭГТЭЛ АЖИЛД АВАХ БОЛОХООРОО МОНГОЛДОО БОЛОВСРОЛ ЭЗЭМШСЭН БОЛ ГОЛЖ ОРООСОН НУДЭЭРЭЭ Ч ХАРДАГГУЙ БАРУУНЫ СУРГУУЛЬД СУРСАН БОЛ ИЛЖИГ БАЙСАН Ч АВДАГ НЬ ГАДААДАД СУРАЛЦАХ МОНГОГУЙ ДОТООДЫНХОО ТОЛБОРИЙГ ЧАДАН ЯДАН ТОЛЖ ТОГССОН АРД ТУМНИЙ ХУУХДИЙГ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ БАРУУНД ХУУХДЭЭ СУРГАСАН БАЯЧУУДЫГ ДЭМЖИЖ БАЙГАА УЙЛДЭЛ ГЭЖ БОДОГДОХООР БАЙНА

  • Anonymous (November 08, 2012 1:37:34 pm )

    MUU JAAL ALVA HAALGA

  • Anonymous (November 08, 2012 1:38:00 pm )

    Тэмүүжин сайдын зөв.

  • Anonymous (November 08, 2012 1:41:05 pm )

    haralgan bodlogoo gej

  • Anonymous (November 08, 2012 1:42:01 pm )

    teneg temuujin boliosoi

  • Anonymous (November 08, 2012 1:43:04 pm )

    Bosgosnoo nuraadag Batuul bishde chi

  • Anonymous (November 08, 2012 1:43:24 pm )

    ТУМГАЙ ХАЛАМЖИЙГ АЛГА БОЛГҮЁ ГЭЖ 90 ОНД АРДЧИЛСАН ХЖВЬСГАЛААР ШИЙДЧИХСЭН ЮМ ШҮҮ ДЭЭ,ӨНГӨРСӨН 20 ЖИЛД ЭНЭ ТУСГАЙ ХАНГАМЖ ХАЛАМЖ АРАЙ Л ИХДЭЖ БҮР СҮҮЛДЭЭ ТОЛГОЙТОЙ БОЛГОН Л ТЭР ЮМЫГ ХҮРТЭХ ГЭДЭГ БОЛЖЭЭ,ЭХ ОРОН ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛЖ ЧАДАХГҮЙ АРД ТҮМНИЙХЭЭ ЭСРЭГ БУУ ШИЙДЭМ ШАГАЙДАГ ,ХАРИЙНХАНЫ ӨМНӨ ГӨЛӨГ ШИГ ШАРВАЛЗДАГ ЦЭРЭГ ЦАГДАА ШҮҮХ ПРОКУРОРУУД ЯАСАН ГЭЖ АРД ТҮМНИЙ ХАЙР ЭНЭРЭЛИЙГ АРД ТҮМНЭЭСЭЭ ИЛҮҮГЭЭР ХҮРТЭХ ЁСТОЙ ЮМ БЭ,ЖИРИЙН ИРГЭД ШИГ ЖИРИЙН ЭМНЭЛЭГ ДОМНОЛГООР ЯВЖ АРД ТҮМЭНТЭЙГЭЭ НЭГ ТҮВШИНД ХАМТ АМЬДАР ТЭГВЭЛ ЭХ ОРОН ГАЗАР ШОРООНЫХОО ҮНЭ ЦЭНИЙГ БАГА Ч БОЛТУГАЙ ОЙЛГОХ БАЙН ГЭЖ БОДОЖ БАЙНА

  • Anonymous (November 08, 2012 1:44:19 pm )

    энэ засгийн газар удахгүй унах нь тодорхой болсон, Засгийн эрхэнд гарсан хүмүүс нь шад худлаа баг өмссөн хүмүүс шүү дээ ард түмээн. Биднийг жинхэнэ ядууруулж эхлээд байна. Хамаг юмыг маань болж бүтэхгүй гэж хааж боож, бас хэлмэгдүүлж байна. ийм харгис ардчилал нэртэй коммунист хэлмэгдүүлэнлтийн ЗГазраар яах юм бэ? Бүгдээрээ унагаяа,!

  • Anonymous (November 08, 2012 1:45:19 pm )

    Нээрээ ардчилал нэртэй анархистууд гарсан гэдэг нь тодорхой болсоон.

  • Anonymous (November 08, 2012 1:52:02 pm )

    хэ хэ одоо яаая гэхэвдээ , Хэн та нарыг сонго гэсийн, Хохь чинь за юу. Одоо тан нарыг бүгдийг чинь ажлаас чинь хална даа, Хэ хэ

  • Anonymous (November 08, 2012 1:52:54 pm )

    ХАМГИЙН ХӨГИЙН ЭНЭ ЭМНЭЛЭГ Ш ДЭЭ МАШ ЦӨӨХӨН ЗӨВХӨН ДАРГА НАР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ ЭНЭ ЭМНЭЛЭГИЙГ ӨӨР ТИЙШ НЬ НИЙЛҮҮЛЖ НЭГТГЭСЭН НЬ ЗӨВ ЭМЧ НАР НЬ ЯДАЖ ЧАДВАРЖИГ

  • Anonymous (November 08, 2012 2:09:45 pm )

    Эмч нар тэнэг байхаа.Госпитальтай нэгдэх нь зөв ш дээ.

  • Anonymous (November 08, 2012 2:11:29 pm )

    Эмч нар хаана ч гэсэн ажиллаж байх ёстой шүү дээ. Госпитальд харин зүгээр ш дээ
    Энэ эмч нар элдэв юм бичиж байх завтай аа.

  • Anonymous (November 08, 2012 2:13:29 pm )

    Тэмүүжин сайдын зөв энэ эмнэлэг байлаа гээд жирийн ардын хүүхэд эмчлүүлж чадахгүй зөвхөн мөнгөтэй улсууд л үйлчлүүлнэ жагсаал хийгээд тэднийг араас нь турхираад байгаа Нямдорж мэтүүд өөрсдийн сандал ширээ,ашиг сонирхолын төлөө л ард олныг үймүүлээд байгаа шүү дээ

  • Anonymous (November 08, 2012 2:21:07 pm )

    Тэмүүжингийн зөв. Төсөв үрж байдаг тэр хэдэн Мөрдөстөнг халаад, ажилаа гэсэн залуучууд ажмллуучих.

  • Anonymous (November 08, 2012 2:26:01 pm )

    SHUDRAGA TEMVVJINGIIN ESREG BAIJ SUUJ YADSAN HEDEN HYATADIIN GARIIN VSEG TSUGLARCHEE. ULS HOGJIHOD BITGII SADAA BOL

  • Anonymous (November 08, 2012 2:31:39 pm )

    Их сургуулийн багшаас их хуралд суугаад 200 саяын машин унаж,4-5 өрөө байранд тансаглаж,эхнэр нь 150 саяын машин унах нь шударга ёс уу? Сайд, УИХ-ын гишүүнээсээ татгалзаад АТГ -т шалгуул

  • Anonymous (November 08, 2012 2:34:14 pm )

    Төрийн тусгай албан хаагчид руугаа битгий ингэж дайрч давшлаад бай. Тэдгээр хүмүүс байгаа учраас чи өнөөдөр сайдын зөөлөн суудалд сууж байгаа шүү.Ядаж эмнэлэгийг нь бүү булаа.

  • Anonymous (November 08, 2012 2:37:16 pm )

    Чамд эмнэлэг хэрэггүй байж болно. Гэхдээ ард түмний хүүхдэд эмнэлэг хэрэгтэй. Гэмт хэрэгтний араас мөрдөж яваад гэмтсэн цагдаа, хил зөрчигчтэй тэмцэж байгаад гэмтсэн хилчин, шоронгийн хулгайчид хорлогдсон хянагч гээд төр таны өмнөөс гэмтэж бэртсэн ардын хүүхдийг яах гээд байна.

  • Anonymous (November 08, 2012 2:38:57 pm )

    Энэ сэтгэгдэл бичсэн юу ч мэдэхгүй тэнэгүүд хил дээр очоод ганц шөнө харуулд гарчихаад тэнэг сайдаа өмөөр

  • Anonymous (November 08, 2012 2:40:12 pm )

    Үнэхээр шунал нь шулам болсон нөхөр юм

  • Anonymous (November 08, 2012 3:01:53 pm )

    хүнийг зүгээр ажлыг нь хийлгээчээ

  • Anonymous (November 08, 2012 3:28:11 pm )

    manaid emneleg homs temuujingiin shiidvert eserguutsej bn hotiin tuvd tegeed zunduu l huviin tom tom emneleg baiguulagdaad bn ted nariig tegvel nuulgel dee

  • Anonymous (November 08, 2012 3:30:23 pm )

    zaaval emnelegin zoriulaltaar barigdajbgag avah shaardlaga yund bn shiniig barij baiguulaldaa

  • Anonymous (November 08, 2012 3:48:53 pm )

    Тэмүүжин болоод засаг зөв шийдвэр гаргажээ. Нямдоржийн гар хөл болсон эмнэлгийн дарга сэтэртэй хэдэн ноход л албан тушаал суудлаа хамгаалан боргож хуцаж байгаа нь хэнд ч ойлгожтой.Наадул чин хэдэн хүнд мөнгө өгөөд гарын үсэг зуруулчих,жагсаачих хэмжээний хөрөнгөтэй улс шүү дээ.

  • Anonymous (November 08, 2012 3:52:10 pm )

    Энэ эрхэм сайд хэний талд үйлчилж байна вэ? Монгол төрийн цагдаагийн байгууллагыг бутлан сарниулж юм мэдэхгүй байж замбараагүй өөрчилж ямар санаатай хэний талд ажиллаж байгааг бодох хэрэгтэй.

  • Anonymous (November 08, 2012 3:52:27 pm )

    Гэмтэж бэртсэн төрийн тусгай албан хаагчид цэргийн эмнэлэгт эмчлүүлэх нь зөв. Хоёр газар тусгай эмнэлэг байх нь хөрөнгө үрэх нигууртай

  • Anonymous (November 08, 2012 3:53:47 pm )

    Хөрөнгөлөг хурандаа нарын талд л лав биш юм шиг байна

  • Anonymous (November 08, 2012 3:56:25 pm )

    orchin ueiin neg ch gesen emnelegtei bol ard tunend l heregtei shuu dee, emch nar yahav dee gospitaltai niilehgui geed baigaa yum baihgui shuu dee emnelgiin zoriulaltiin bair gedegt baigaa yum bna lee shuu dee shine turuh emneleg ch oruulsan bolno shuu dee gej TV yrij bna lee shuu dee emch nariig muulj yah geed baigaa yum ternii orond naad teneg temuujingee muulaach ooroo bayan hun gadaad yvaad l emchluulne ydarsan ard tumend emneleg l heregtei shuu dee

  • Anonymous (November 08, 2012 4:06:56 pm )

    zaaval hotyn tugjirel, utaand, gishgeh gazargui orchind emneleg barih yostoi gej zuv alham.

  • Anonymous (November 08, 2012 4:16:26 pm )

    hehe mongoliin hun am tum hurchihsen umuu ene setguulch nar gj t1 uud boldee

  • Anonymous (November 08, 2012 4:28:32 pm )

    huul zvin said ch gejdee hamag yumaa vren taran hiigeedl
    tsagdaagiin heltesiig 2-s 3huvaagaad haysan mal suudlaa uguuch
    yuch hiij chadkuu bj belen am shaldan guy

  • Anonymous (November 08, 2012 4:55:38 pm )

    temuujin chi boli doo chinii tsaana yu nuugdaj bga g medne shde chi ynende 1 hyviin kompaniin gyiltaar ene emnelgiig nyraah geed zytgeed bga shde ynen shde chi 1 ih zyragtaar ard tymend ynen yum yarij bga shig tsarailaad hydlaa shyydee

  • Anonymous (November 08, 2012 4:59:39 pm )

    сүүлийн 15 жил эмнэлэг баригдсан билүү эмнэлэгийн зориулалтаар барисан барилгыг эмнэлэг чигээр л ашиглах гэж эмч ажилчид нь тэмцэж бгаа юм бишүү

  • Anonymous (November 08, 2012 5:04:42 pm )

    цэргийн цолноосоо татгалзаж байгаа бол асар их эрсдэлийг даван туулж эмнэлэгээ хүлээж байсан юм бна шдээ

  • Anonymous (November 08, 2012 5:10:16 pm )

    trmvvjim emnelgee butsaats ogoo vhesen nobshoo

  • Anonymous (November 08, 2012 5:59:49 pm )

    МОНГОЛЫН ЦАГДАА МОХНГОЛЫНХ БАЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЮМ УУ,МОНГОЛЫН ИРГЭДИЙГ ХАРИЙНХАН ЗОДОЖ БАЙХАД АРДА ТҮМНЭЭСЭЭ НҮҮРЭЭ БУУРУУЛААД ЗОГСОЖ БАЙСАНЫГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ТЭГЭХЭД ОРОСЫН ОМОНУУД ЯАЖ БАЙНА ӨӨРСДИЙН ИРГЭДИЙГ ДОРОМЖИЛСОН ХЯТАДУУДЫГ ҮХТЭЛ ЗОДООД МАШИНД АЧААД ЯВЖ БАЙГААГ ИНТЕРНЕТЭЭР ҮЗЭЭД БАХАРХАЖ БАЙЛАА,МОНГОЛЫН ЦАГДААГ ТЭГВЭЛ НЭГ ХҮНИЙГ БАРИХ ГЭЖ 500-600ГУУЛАА ОЧИЖ СҮРЖИГНЭХИЙГ ХАРЛАА ГЭМТЭЙ Ч БАЙ ГЭМГҮЙ Ч БАЙ МОХГОЛЫН 5 САЙХАН ЗАЛУУГ БУУДАН АЛАХЫГ ХАРЛАА,ХАРИЙНХАНЫГ ӨМӨӨРӨӨД МОНГОЛЧУУДАА ДОРОМЖИЛОХЫГ ХАРЛАА,УЛСТӨРЧДИЙН БУУНЫ НОХОЙ БОЛОХЫГ ХАРЛАА ШҮҮ ДЭЭ,ИЙМ МӨРТЛӨӨ АРД ТҮМНЭЭС ХАЙР ХИШИГ ШААРДАЖ ТУСГАЙ ХАНГАМЖ ШААРДАХАА БОЛЬ,ЖИРИЙН ИРГЭД ШИГ Л ЖИРИЙН АМЬДАРЧ ҮЗ,УУЛ НЬ 90 ОНД ТЭР ТУСГАЙ ХАНГАМЖИЙГ ҮГҮЙ ХИЙМЭН ЮМ ШҮҮ ДЭЭ,САЙД НАРЫН 2-Р ЭМНЭЛЭГИЙН АСУУДАЛЫГ ХӨНДӨЖ ТАТАН БУУЛГАХ ХЭРЭГТЭЙ

  • Anonymous (November 08, 2012 6:12:36 pm )

    Тэмүүжингийн зөв шүү дээ. ард түмэн бид сайдаа дэмжиж байна. ер нь юм хийж бүтээнэ гэсэн нэгнийгээ бүү чичилж бай хүмүүс минь ээ. ухаараач дээ монголчууд минь дээ эээ ээээ эээээ ………………………………………………….

  • Anonymous (November 08, 2012 6:23:47 pm )

    temuujinee buu buuj ogooroi

  • Anonymous (November 08, 2012 6:43:27 pm )

    za daa naad emneleg chini Chingeltei duurgiin hun amd mes zasliin tuslamj bas uzuuldeg gej bna sh tee…. zaaval emnelgiin zoriulalttai bairiig bulaaj avaad shudarga jillaj chiddaggui huuli shuuhiinhend uguh hereg bgaamuu….
    yagaad erguuteed bgaa yum be Yemuujin saidaa… emchiin ajliig huulich medehgui, huulichiin ajliig emch medehgui…. medehgui yumniihaa daisan shig aashlahaa bolioch tehuu

  • Anonymous (November 08, 2012 6:59:21 pm )

    mongold tumen teneg baina gesen garin useg.

  • Anonymous (November 08, 2012 7:59:26 pm )

    sanalaa ogsondoo gutaj l suuna ug emneleg hotiin zahad bsan bol huvi zaya ni saihan baih bsan baih shudraga tsarailaad ih teneg said bna erh medel ih ogch bolohgui nohor bna ard tumnii ner zuugeed ard tumnii esreg yavdag UIH gishuudees hezee uls oron min tsevershih yum bol doo

  • Anonymous (November 08, 2012 8:51:42 pm )

    emneleg bol emnelegeer ni ashilaahdee, ene heden erguu ni abs zUV gechiuhejee. Ha ha ha . Gol ni tonog tuhuurmjiin ugsrlt gedeg chini gol asudal ni l daa. eniig zuuhud evderch gemntehgui uurgee guitsetgeh batalgaa haana bna, tegeed bas haa bna. Eniig suuriluulah iluu uruutei emneleg. Huuhnuudee hongild turuulj,gemtsenee gert ni hariulaad l suuj bgaa shdee. eruul mendiin salbar> Meddeg uu, eniig. Temuujin erguu nig umgulegchid ni???

  • Anonymous (November 08, 2012 9:44:26 pm )

    Temuujingiin zuv.Sain bna.Bitgii nytsaarai.

  • Anonymous (November 08, 2012 10:05:36 pm )

    Uhsen Pi*da ter shorond horih esehiig sd shorond ni shiidsen ch yadiin odoogoor tseverhen tohilog emneleg mash heregtei baina

  • Anonymous (November 08, 2012 10:56:47 pm )

    Temyyjingiin zovoo..Ta nar ter hyniig zygeer taivan ajillah erhii ni og.Neg oligtoi hyn garaad irheer tal talaas ni zereg zereg dairaad hemleed mohoogood baihiin.Harin ene tsagdaa nariig medleg uhamsar bolovsrolii ni hargalzaj songoj mergeshyylmeer yum.Ene tsagdaa hyvtsas omsson hymyys toriin tsagdaa bish totiin nereer halhlagdsan kuivarchid bas ih bainaa.yyn deer saidaa anhaaraach ee?Gadniihniig sain haraa hyanaltandaa bailgaach ee.Er ni tednii hereg baigaa ch yum uu?Barilgiin osoloor ami nas eryyl mendeer hohirogsdiig barilga bariulj byi companii hyraan avch hohirogchid,ar geriinhens ni hangamj ogch baih ni zyitei sanagdaj baina.Hamgiin gol ni ene tsagdaa naraa tseverlemeer baina..Yalanguya hynii naimaand oroltsogchdiig bariarai..

  • Anonymous (November 08, 2012 11:50:52 pm )

    bulgan shuba zah zeeliin vnees hymd zarna.utas 91915043 91914197

  • Anonymous (November 09, 2012 12:10:26 am )

    Тэмүүжин муу гөлөг минь чамайг бас танай гэр бүл ойр дотныхон чинь өвдөж зовохгүй байхыг хүсэн ерөөе.

  • Anonymous (November 09, 2012 12:38:12 am )

    ЯАЖ Ч БYAJ CH BODSON TEMUUJINGIIN ZUV SHTEE! NYAMDORJIIN ZAAVRAAR YAVJ BAIGAA TENEG YUMNUUDIIG BITGII TOO! TEMUUJIN HAA OCHIJ ESTOI ZUV YUM YARIDAG, SIIREG TOLGOITOI ZALUU BNA LEE. TER TSERGIIN EMCH NAR TSOLOO HURAALGANA UU HEND HAMAATAIN,HEN HOHIROH YUM. MAN,AAS UGSHILTAI YUMNUUD NEEG L IH AILGASAN,UNIJ TUNISAN YUMNUUD BAIH YUMAA INEEDTEIMAA KKK TEMUUJIN SAIDAD AJLIIN AMJILT HUSIE!

  • Anonymous (November 09, 2012 1:23:03 am )

    ер нь энэ эмнэлэгийг барьж байхад нь яагаад зогсоогоогүй байж дууссан хойно нь олон юм яриад байгаан бэ. барьж байгааг нь мэдээгүй л гэж битгий донгосоосой до
    ямар нэгэн нам эвсэл, өөрсдийн хоорондын харьцаагаа арай өөр юмаар шийдэжхэж болдгүй хүмүүс үү. дараагийн удаа хэн нэгэн эсрэг намын нөхөр гарч ирээд бас нэг өөр юм яриад нураахвий дэ. эрх мэдлээ ашиглаад арай өөд юм бодож олоод(илүү гоё илүү том, хаа нэгтээ) хийчихвэл илүү л сайнаар хүлээж авах баймаар санагдахым да

  • Anonymous (November 09, 2012 1:44:46 am )

    ЭНЭ УЛС ТӨРИЙН ХООРОНДЫН МАРГААНЫГ ЯАХ ВЭ. ТЭМҮҮЖИН САЙД ЭНЭ АЖЛАА ЗОГСООЧИХВОЛ ЯЛАГДСАН БОЛЧИХ ГЭЭД БАЙДАГ. ГАНЦ ТЭМҮҮЖИН Ч БИШ ЦААНА НЬ ӨЧНӨӨН ОЛОН НАМЫН НӨХДҮҮД ДАРГА НАР НЬ БИЙ. НЭГ ҮГЭЭР БОЛ ЦААНААС НЬ ТУШААЛ ӨГӨГДӨӨД Л БАЙНА. ТЭМҮҮЖИН ОДОО АЖЛАА, АЛБАН ТУШААЛАА ХЭР САЙН БИЕЛҮҮЛЖ БАЙГАА ЭСЭХ НЬ ЭНЭ ЭМНЭЛЭГИЙГ АВЧ ЧАДАХ ҮГҮЙГЭЭС ХАРАГДАНА. ҮНЭНДЭЭ ЭНЭ БАРИЛГА ЭМНЭЛЭГ БАЙНУУ ОФФИС БАЙНУУ ТЭДЭНД ЯМАРЧ ЯЛГАА БАЙХГҮЙ. ИНГЭЭД ХЭРҮҮЛ ХИЙГЭЭД ЯВААД БАЙХЫГ ХҮСЭХГҮЙ Л БАЙГАА БАЙЛГҮЙ ГЭЖ ОЙЛГОЖ БАЙГААШТ. ТЭРИЙГ ТӨРИЙН АЛБАНЫ ОФФИС БОЛГООД ХЭНД АШИГ БАЙХАВ ДЭ. ХЭДЭН ЖИЛ Л ДОТОР НЬ СУУНА БИЗ. ЕР НЬ ЭМНЭЛЭГ БАЙВАЛ АЛЬ Ч НАМЫН ДАРГА НАРТ АШИГТАЙ БАЙХ НЬ ТОДОРХОЙ.

  • Anonymous (November 09, 2012 3:15:55 am )

    Temuujing zugeer l ogtsruulah heregtei, said bolonguutaa huviin ashgaa shuud bodoj baina. ene hun butehgui ee, ogtsruulya, tsag hugatsaa aldah hereggui, hurdan baih tusmaa heregtei.

  • Anonymous (November 09, 2012 6:53:23 am )

    Hunii ajliig ni hiilge! esvel chi uuruu hii mudakaa! Ene hun ajlaa meddeg, yum hiij chaddagaa olon tumend haruulsan,,,

  • Anonymous (November 09, 2012 8:47:05 am )

    òýì¿¿æèí îãöðîõ õýðýãòýé íýã áîë õóóëü ç¿éí ñàéäàà íýã áîë èõ õóðëûí ãèø¿¿íýý õèéãýý÷

  • Anonymous (November 09, 2012 8:55:53 am )

    Эмнэлэг чигээр нь үлдээх хэрэгтэй шүү дээ.Үйлчлэх хүрээг нь л өөрчлөчих л дөө.Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчилдэг болгочихооч

  • Anonymous (November 09, 2012 9:52:01 am )

    Temvjing demjij bna aa. Ter emnelgiin emch nar tsergiin statustai baidag sh de. Teneg malnuudaa dargiinhaa tushaaliig zurchij bga tsereg gesen vg ta nar. Hvniig ajliig ni hiilgeechee. MAN malnuudiig turhirhaa bolioooooo. Ard ni MAN bga sh de. Emch nariig ni bvgdiig ni ajlaas ni halaachee.

  • Anonymous (November 09, 2012 9:59:59 am )

    esvel buh niited uilchildeg emeneleg bolgo. erhten darhtan nar uilchiluuldeg bol huviarlalat n shog bn…temuujing demjij bn

  • Anonymous (November 09, 2012 10:51:33 am )

    emnelegeer ni uldeej baival zaaval heden emch nar tend ajillah ajillahgui ni hamaagui shuu dee Hotiin emneleg bailgamaar b.a Emnelguud achaallaa diilehee bailaa.Esvel orond ni uur emneleg barij ug

  • Anonymous (November 09, 2012 10:58:30 am )

    ЭМҮҮЖИН ЧИ БОЛ НУГАРШГҮЙ ХАТАН ЗОРИГТОЙ ХУГАРШГҮЙ НОЁН НУРУУТАЙ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТ НОТОЛГООТОЙ ХӨРШГҮЙ ХАЛУУН ЗҮРХТЭЙ ЧИНГЭСИЙН ҮР ШҮҮ Нямдорж бол Улиастайн амбаны Увсд очихдоо шээсэн шээс Урд зүгээс угаадас горьдож орж ирсэн бууны нохой гэхээс юу гэхэв

  • Anonymous (November 09, 2012 10:59:23 am )

    ТЭМҮҮЖИН ЧИ БОЛ НУГАРШГҮЙ ХАТАН ЗОРИГТОЙ ХУГАРШГҮЙ НОЁН НУРУУТАЙ ХӨДӨЛШГҮЙ БАРИМТ НОТОЛГООТОЙ ХӨРШГҮЙ ХАЛУУН ЗҮРХТЭЙ ЧИНГЭСИЙН ҮР ШҮҮ Нямдорж бол Улиастайн амбаны Увсд очихдоо шээсэн шээс Урд зүгээс угаадас горьдож орж ирсэн бууны нохой гэхээс юу гэхэв

  • Anonymous (November 09, 2012 11:43:02 am )

    OO NAADAH CHINE SOLIORSON ZUIL BOLSON TERTEE TERGUI NEGENT SAID BOLSON TUL HIINE GESENEE HIINE L GEED DAIRNA BIZ SONIN SHD UGN SAID SHIG L BH HEREGTEI

  • Anonymous (November 09, 2012 11:53:07 pm )

    ochnoon ter byr togrog zarchyylchixaad baixad ingej teneglexee bolimoor yumaa yaj xemnex geed bga yum be Temyyjiin bydaach bydaach gexeer caxlaa bydna gegcheer bolood ooriigoo yu gej bodood bga yum be zalyy xyn geed demjij baican chini xiij bga zarim yildel n teneg yum bolood bna

  • Anonymous (November 10, 2012 11:28:49 am )

    ТЭМҮҮЖИН САЙД ОЛОН ТОМ ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА.ТА НАР ЗӨВХӨН ЭНЭ ЭМНЭЛЭГ БИШ ХИЙЖ ТӨЛӨВЛӨЖ БАЙГАА АЖИЛЛЫГ НЭГ ХАРЧААД ДАРАА НЬ ИНГЭЖ МАРГАА.ЭНЭ ЭМНЭЛЭГ ЭНД БАЙГААД ЯМАРЧ АШИГГҮЙ ЮМ БАЙНА ЛЭЭ.НЭГДЭЭД ЦААНАА БАЙСАН НЬ ДЭЭР МОНГОЛЧУУДАА НЭГ ЗҮЙЛИЙГ ЗӨВ ТАЛ РУУ НЬ ЯВУУЛАХ ГЭХЭЭР ТА НАР ӨӨРСДӨӨ СААД ХИЙГЭЭД ОЛОН ЮМ ЯРИАД БАЙХЫН.ЖААХАН БОДОЛТОЙ БАЙЛДАА

  • Anonymous (November 10, 2012 2:26:48 pm )

    yaadgeen be shaardalgatai ymiig hiih l heregtei, Temuujin bas neg yum bodoj bga bailgui de!ter emnelegiig shiljuulchihgui yu doo, ymr emneleg mundsan bish, gehdee tsagdaagiin gazar eruugiin gazar olon baih ch bas demii shu” shudraga bgaarai amjilt TEMUJIND

  • Anonymous (November 10, 2012 2:33:48 pm )

    Manai Mongol mash tsuuxun xyn amtai murtluu mash olon emch nartai. Dendyy olon emch nartaigaaraa tolgoi zoxix baix. Ixenx ni xotdoo tublursun, xuduunuu emchgyi, sonin zoxion baiguulalttai.Ene tsuuxun xynd ene olon emchiin xereg garaxgyi bgaa ni sonin.

  • Anonymous (November 11, 2012 7:10:10 pm )

    temvvjin saidiig demjij bn ardchilsan niigemd ter tusgai emleg gej uy bsan uym dandaa tomchuuld vilchildeg hachin emleg l bsan shtee engiin ardiig bol neg nvdeer ch vzdeggvi l gazar bsan dag saidiin zob

  • Anonymous (November 12, 2012 1:08:01 am )

    temvvjingin vs ni buuraltad shvd unaad irehin tsag emnelege sanaj haramsanda hahaha

  • Anonymous (November 12, 2012 5:23:51 am )

    mongold eruul mendiin salbariin hugjil hotsrogdson baigaa ene ni tonog tohooromj shaardlaga hangahgui huuchinii emnelegiin barilga ch bas hyreltsehgui huuchiniih tegeed ehdhen getel mongoliin hun am osood baidag yah bolj bna

  • Anonymous (November 12, 2012 11:12:38 pm )

    ZAILAACH TEMUUJEEN

  • Anonymous (November 12, 2012 11:15:40 pm )

    EMNELEG ARD TUMNII UMCH OFFICE BOL HEDHEN ERH MEDELTNII YAMBALAH GAZAR TEGEED CH TED NI GADAAD DOTOODOD ZUGAALJ AYLAADUDURJIN SHONOJIN TSOOJTOI BDAG SHUU DEE

  • Anonymous (November 13, 2012 2:25:27 pm )

    тэмүүжин зөв шийдвэр гаргасан дэмжиж бн. эмч нар бусдыг хатгалагад орж, элдэв тэнэг юм ярихаа болиоч ээ.

  • Anonymous (November 13, 2012 3:10:22 pm )

    АН эмнэлгийн оффисоор, тусгаар тогтнолыг төрсөн өдрөөр солино.Эдний бодлоор их л сайжруулаад байгаа нь энэ.

  • Anonymous (November 13, 2012 3:11:49 pm )

    АН эмнэлгийг оффисоор, тусгаар тогтнолыг төрсөн өдрөөр солино.Эдний бодлоор их л сайжруулаад байгаа нь энэ.

  • Anonymous (November 13, 2012 3:15:19 pm )

    АН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ НАРЫГ ТӨРЛИЙН ХАМСААТНААРАА, ТУРШЛАГА ДАДЛАГАТАЙ АЖИЛТАНГ ХЭН Ч БИШЭЭР СОЛЬЖ ШАТАР ТОГЛОЖ СУУСААР АЖИЛ УНАЛТАНД ОРСООР

  • Anonymous (November 14, 2012 3:16:43 am )

    TUSGAI ALBAN HAAGCHDIIN NEREER BISNES HIIH GEJ BAISAN NI YNEN SHYYDEE GOSPIDALD 20000 MYANGAN HYN NEMEGDLEE GEED ACHAALAL NI HETREHGYI HARINCH ZUV SHIIDVER BOLSON YUM BISHYY

  • Anonymous (November 14, 2012 7:07:57 pm )

    Odoogiin emleg ni onoshloj chaddgui bas buruu hagalgaa hiideg yamar ch chadvargui shdee tegeed shine bairand orloo ch chanar ni saijrahguidee

  • Anonymous (November 20, 2012 8:03:17 am )

    temuujing eserguutseh eldev shaldav alsiin haraagui humuus zahaasaa avaad duuren garsaar ch irsiin. Bodlogo chini zovoos hoish zutgeed l garah heregtei dee

  • Anonymous (November 20, 2012 10:26:09 pm )

    13terbum zarchaad yadaj emegteichuud huuhdiin emneleg bolgomoor yum.office bol 4 -6 terbumaar l barigdana bh shuu.hairan munge.gol ni gazriig ni xvah geed bgaa yum bn l daa

  • maid nanny service manila household help driver baby nannies kids school cleaning (September 06, 2013 9:01:49 am )

    530931 18**40Overall, politicians are split on the concern of whether Twitter is far more for business or private use. The initial thing could be the fact which you can build up quite a large following of men and women. 124187

  • διαχείριση κτιρίου (September 07, 2013 1:12:29 am )

    304369 812503Wow that was strange. I just wrote an incredibly long comment but after I clicked submit my comment didn

  • Εξωτερική διαχείριση πολυκατοικιών (September 08, 2013 5:16:59 am )

    797533 829860I haven

  • Citrix (September 10, 2013 7:06:46 am )

    814316 938977You produced some decent points there. I looked on the web for that problem and discovered most people is going together with with the internet site. 201885

antalya rent a car