antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 6 comments

О.Магнай “АПУ”-г Ж.Батзандан “СЕХ”-г С.Ганбаатар “Оюутолгой”-г дийлэх үү?

нийтлэсэн Admin

Нийгмийн бүтээн байгуулалт , сонгогчдын боловсрол , улстөрийн нөхцөл байдал зэрэг олон зүйлээс шалтгаалж,

өнөөгийн УИХ болон төрийн байгууллагад иргэний хөдөлгөөний төлөөллүүд орж ирлээ. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт гудамжинд жагсаал цуглаан зохион байгуулж явсан “ардын баатрууд” төрийн түшээ болж, зарим нь хэрэгжүүлэгч агентлагийг гартаа хийв. Мэдээж сайн тал ч, муу ч тал бий. Тиймээс тэдний сайн, муу талын талаар цухас дурдъя. Эрх баригчдын хөшигний цаана хуйвалддаг байдлыг юу юугүй ард олны нүдэн дээр ил болгох хандлага газар авч байгаа нь сайн хэрэг.

Жишээлэхэд, УИХ-ын гишүүн буюу нэгэн цагийн жагсагч С.Ганбаатар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаархи халз мэтгэлцээнд гэрээг үзэглэсэн Сангийн сайд асан С.Баярцогтыг дуудаж байгаа нь энэ гэрээний алдаа оноог ард олонд ил болгох зорилго агуулсан болов уу. Сайд асан энэхүү мэтгэлцээнээс удаа дараа зайлсхийж байгаа нь угийн тэмцэгч цустай С.Ганбаатарын цөсийг жинхэнэ утгаар нь хөөргөжээ.

Ийнхүү С.Баярцогт шалтаг тоочиж яваа нь ард түмний хардлагыг улам буцалгаж, өөрийгөө ард түмнээр жигшүүлэхэд хүргэж байна. Ард олны хувьд “Энэ С.Баярцогт будилаантай гэрээ хийчихээд халз мэтгэлцээнээс зугтаад байна. Харин С.Ганбаатар ч аргагүй юм мэддэг хүн юм, улайлгаж байна шүү” гэлцэж буй. Халз мэтгэлцээний тойрсон үйл явдлууд аажмаар С.Ганбаатарын нэрийг улам өсгөж, С.Баярцогтын нэрийг шороотой хутгасаар байна. Хувь нөхдийн улстөр ч энд явж байгааг үгүйсгэх аргагүй.

Нөгөө талд стратегийн ач холбогдол бүхий гэрээний нарийн нандин бүхнийг ард түмний нүдэн дээр халз мэтгэлцэх нэрийдлээр дуэльд дуудах нь зөв эсэх дээр бас эргэлзээ төрнө. Магадгүй үүний цаана үндэсний аюулгүй байдал ч нуугдаж байгааг хэн үгүйсгэх билээ. Тиймээс л эрх баригчид дэлгэрэнгүй ярилцахаас зугтдаг байж болох талтай хэмээн эерэгээр бодож болох. Хамгийн гол нь С.Ганбаатар Оюутолгойн гэрээг өөрчилж чадах уу, Н.Алтанхуягийн Засгийн газрыг дийлж чадах уу гэдэг хошин асуулттай хоцорч байна.

Мөн парламентад орж ирсэн нэг жагсагч бол Ж.Батзандан. Өнөөгийн УИХ- д суугаа АН, “Шударга ёс” эвслийн гишүүд бүгд дарга сэтэртэй байхад түүнд бараг байхгүйтэй адилхан. Нэг дэд хорооны даргын албатай. АН түүнд ямар нэгэн албан тушаал өгөх өргүй. Гэсэн хэдий ч гандан буурахгүй жагсагч маань намын бүлэг энэ тэрийг эс тоон чуулганы хуралдаан дээр өөрийнхөөрөө дуугардаг нь сайшаалтай.

Хамгийн сүүлд гэхэд л Сонгуулийн ерөнхий хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, нөгөөг томилох үед “Та нарын наад халаа сэлгээний цаана улстөрийн дарамт байгаа юм биш биз” хэмээн хэлж байв. Түүний хувьд УИХ-ын чуулганы хуралдаан дээр үе үе жагсагчийнхаа дүр төрхийг гаргаж суудаг нь нууц биш. Хамгийн гол нь Ж.Батзандан УИХ-ын чуулган дээр хэлсэн ярьсан шигээ байж чадах уу, үгүй юу гэдэг нь хэнд ч эргэлзээ төрүүлнэ. Шударга хүн гэж ард олон харах л байх. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний үймээнийг сөхвөл Ж.Батзандан гарцаагүй холбогдож таарна.

Тухайн үед ямар үйл явдап болж байсныг уншигч олон сайн санаж байгаа. Юутай ч Ж.Батзандан Хятадын Элчин сайдын яамнаас удаа дараа гарч явсан тухай хэвлэлүүд мэдээлж байсан. Үүнийг ухахаа больё гэхэд уг үймээний тэргүүн магнайд явсан Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар өнөөдөр ямар нэг хариуцлага үүрсэнгүй, оронд нь албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дарга нарыг хорьсон нь хөдлөшгүй үнэн. Тиймээс Ж.Батзанданг ихээхэн цор цор гээд байвал өнгөрснийг нь сануулах ухаан АН-д байгаа биз.

“Амлалт нэхэх ард түмний холбоо” байгуулж мөн л Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шүүмжилж гарч ирсэн УИХ-ын гишүүн Г.Уянгыг ард иргэд тэмцэгч, жагсагч гэдгээр нь илүүтэй сайн мэднэ. Шүүмжлэл, хяналт УИХ-д хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ болж бүтэж байгаа, тохиролцоонд хүрсэн бүх асуудлыг ямар нэгэн аргаар нурааж байж өөрсдийнхөө орон зайг бий болгох гэж зүтгэх нь хамгийн аюултай.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд олонд эргэлзээ төртөл нь шоудсан. Одоо нэмж үймүүлээд байвал ард түмэн, төрийн хооронд үл ойлголцлын ангал улам л бий болно. Үүнээс гадна хамгийн том аюул бол гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг тэр чигт нь хааж байна гэсэн үг. Тийм болохоор эрхэм гишүүд хамгийн ухаалаг замаар энэ гэрээг шийдэх нь хаа хаанаа ээлтэй гэдгийг юу эс андах билээ.

Угаасаа Н.Алтанхуягийн Засгийн газарт хөрөнгө оруулалтын гэрээг хаасан, эсэргүүцсэн сайд нар амиа хоохойлж суугаа. Тэгэхээр энэ гэрээнд тун учиртай хандахгүй бол олон жил мөрөөдөж асан суудлаасаа хэн ч буухгүйг хичээнэ гэдгийг санах хэрэгтэй. Өнөөдрийн Засгийн газарт ажиллаж байгаа С.Эрдэнэ, Н.Батбаяраас эхлээд цөөнгүй сайдууд Оюутолгойн гэрээг эсэргүүцэж байсныг ард түмэн андахгүй.

Г.Уянгын хувьд гудамжинд улстөр хийх гэж байгаа М.Энхсайханаа дагах уу, МАХН уруу урвасан Ц.Цолмонг түших үү гэсэн сонголтын өмнө зогсч байгаа. Юун Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй манатай. Тэрбээр МҮАН-д ч, МАХН-д ч өртэй хүн. Дээр дурдсан жагсагчдаас гадна долдугаар сарын 1 хэмээх хэргийн жинхэнэ эздийн нэгд зүй ёсоор тооцогддог О.Магнай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тодорсон.

Ард олонд түүний үйлдэл буруу бүхнийг шүүмжилж, болохгүй байгаа бүхнийг торгож. шийтгэж байгаа юм шиг л харагдаж байгаа. Шаардлага үл тоосныг нь эрхийг нь хасна гэсэн нь бүр сайшаалтай. Гэхдээ “АПУ” компанийг 10 сая төгрөгөөр торгох нь тэдний хувьд шийтгэл болохгүй л болов уу. Хэрвээ Г.Батхүүгийн хувьд эрхийг нь цуцлахдаа хүрвэл О.Магнай ажилтай байх эсэх асуудал яригдана гэдгийг тэр ч сайн мэдэж байгаа байх.

Тиймээс тэр ард түмний нүүрэн дээр “АПУ”-г торгоо л биз. Эрхийг цуцална гэдэг худлаа. О.Магнай “АПУ”-г дийлнэ гэдэгт хэн ч эргэлзэнэ. Ихээхэн дургүй хүргээд байвал долдугаар сарын 1-нийг сануулахад л тэр нам болох хүмүүсийн нэг гэдгийг хаа хаанаа мэдэж байгаа. Энэ мэтчилэн иргэний нийгмээс тодорсон баатруудын хувь заяа хаашаа хэлбийхийг цаг хугацаа л харуулах биз ээ. Иргэний нийгмээс тодорсон баатрууд бүгд л цаанаа нээнтэгтэй, бас барьцаатай.

С.Ууганбаяр

sonin


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 11, 2012 9:20:39 am )

    Zugeer l Uildverlelee demjitsgeeye. Manaid uildverlel demjsen bodlogo heterhii uchir dutalgdaltai daramt ihtei. Magnai ch baisan hen ch baisan zaaval hen negniigee hohirooh geed baih shaardlaga baihgui shdee.

  • Anonymous (October 11, 2012 9:49:17 am )

    ЭНЭ ХҮМҮҮС БОЛ ШУДРАГ ХҮМҮҮС ЭХ ОРОН АРД ТҮНИЙХӨӨ ТӨЛӨӨ ИЛДЭВ ЛУЙВАРЧАН НАРТАЙ ТЭМЦЭЖ ЯВАА ХҮМҮҮС ЛУЙВАРЧАД ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ХАРЛУУЛАХ ГЭЖ ИХ ОРОЛДОХ ЮМ
    ЦӨӨН ХЭДЭН ТЭНГҮҮД Л ТА НАРТ ИТГЭНЭ ОЛНОХ БОЛ ҮНЭНИЙГ ОЙЛГОЖ БАЙГАА
    ТӨР БАЙГААД ХУУЛЬ БАЙХАД ДИЙЛЭХГҮЙ ЮМ ГЭЖ ХА БАЙНА ШУДРАГ БАЙХ ГЭДЭГ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙН НЭР ХУУЛИЙН ДЭЭР САНДАЙЛДАГ ЛУЙВАРЧАН БАЙХ ЁСГҮЙ

  • Anonymous (October 11, 2012 1:07:18 pm )

    xaxa end neg sonin um bna magnai apu bish arxi yildverlegchid ryy xandsan yagaad apu-tai xayglaad bna apu xarin ch spirt bal buramiig bodvol zorchil bagatai bsan end garchigt neg oor zyil bgaa biz…

  • Anonymous (October 11, 2012 1:09:26 pm )

    magnaig aputai barilduulaad tsaaguur n …..

  • Anonymous (October 11, 2012 7:56:45 pm )

    Худалдагдсан гахай. Чи өөрийгөө сэтгүүлч гэж нэрлэхээс ичиж яв. Задгай мөнгөний нүх минь

  • Anonymous (October 12, 2012 2:58:47 pm )

    Magnai APU-tai Batzandan SEH-toi temtsej bgaa in zugeer l neg jujig bhgui yu daa hen nezee hoshnogoo umhii geed ogtolj hayj bhiig haraa ve tegeed ch namiinhaa salbar horoo ruu dairsan bolj l jujigleed bgaa harin Ganbaatar l hamaagui yum yarij bj AN-iinhand horlogdchih vii dee

antalya rent a car