antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 11, 2012 6 comments

Монголд байхгүй өвчин туссан Н.Энхбаяр 4жилийн ялаа эмнэлэгт өнгөрүүлэх үү

нийтлэсэн Admin

МАХН-ын дарга Н.Энхбаяр өнгөрсөн наймдугаар сарын 2-нд Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонссон.

Гэвч тэрээр наймдугаар сарын 17-ноос хойш биеийн байдал муу хэмээн Сайд нарын гэгдэх хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Эмнэлэгт хүргэгдэн ирэхдээ тэргэнцэртэй ирсэн түүний ямар өвчин туссан нь одоо хэр тодорхойгүй.
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын хэлснээр, Н.Энхбаяр монголд байхгүй эмгэг туссан гэдэг. Гэвч үүнийг нь эмчлэгч эмч нарын зүгээс үгүйсгэсэн. Өмнө нь Н.Энхбаярыг өлсгөлөн зарлаж байх үед биеийн байдал нь ямар байгаа, ямар өвчин туссан тухайд цаг алдалгүй мэдээлж байсан. Харин одоо бол энэ нь хаалттай сэдэв болоод байна. Харин Н.Энхбаяр үүнийг нь ашиглан, эмнэлэгт ялаа өнгөрүүлсээр.
Н.Энхбаярыг анхан болон давж заалдах шатны шүүхээс гэм буруутай хэмээн ял сонсгоод байгаа. Тэгэхээр түүний ялын тогтоолыг гардуулбал тэрээр хорих анги руу хуваарилагдана. Гэвч тэрээр биеийн байдал муу хэмээн эмнэлэгт хэвтсээр байна.
“Долдугаар сарын 1”-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дарга нарын биеийн байдал нь муу байхад тэргэнцэр, дамнуургатай нь шүүх хуралдаанд оролцуулж байсан. Тухайлбал, генерал Ч.Амарболд хавдар боох хагалгаанд, О.Зоригт хурандаа зүрхний хагалгаанд ороод хагалгааны оёо нь ч аниагүй наркозтой байхад нь. Мөн сахарын хэмжээ нь ихэсч, хөл гаргүй боллоо гээд улсын эмнэлэгт хэвтүүлэх хүсэлт тавьсан ч Нийслэлийн шүүх хүлээж аваагүй, татгалзсан хариу өгсөн байдаг.
Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал хэр байгаа, ямар өвчин туссан нь мэдэгдэхгүй байхад түүнийг эмнэлэгт хоёр сар хэвтүүлж байна. Цаашид ч ялыг нь эмнэлэгт эдлүүлэх нь хэмээн иргэд хардаж байгаа. Энэ талаар ШШГЕГ-ын албан тушаалтнаас тодруулахад, “Одоо бидний мэдэх асуудал биш. Эмчийн дүгнэлтээс шалтгаална. Эмч биеийн байдал гайгүй гэвэл хорих анги руу авч явна” гэв. Мөн Нийслэлийн шүүхийн албан тушаалтан ч ийм хариу өгөв. Тэгэхээр эмч нар биеийн байдал нь муу гэсэн дүгнэлт гаргаад байвал Н.Энхбаяр ялаа эмнэлэгт өнгөрүүлэх боломжтой бололтой.
Харин цагдаагийн экс дарга нарын биеийн байдал тааруу гэж байсан ч ялтан хэмээн улсын эмнэлэгт шилжүүлэхгүй хорихын эмнэлэгт хэвтүүлсээр. Хэдийгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр төрийн тусгай хамгаалалтад байдаг ч тэд адилхан хоёр шатны шүүхээс ял сонссон хүмүүс. Гэтэл Н.Энхбаярт хууль арай өөр үйлчлээд байх шиг.
Энэ мэт Н.Энхбаяр өмнө нь гарч байгаагүй шинэ шинэ үзэгдэл, үйл явдлын эзэн болсоор. Анх удаа төрийн өндөр албан тушаалтанд шүүхээс хорих ял оноосон, шүүх хурлыг нь анх удаа телевизээр дамжуулсан. Мөн анх удаа Монголд байгаагүй эмгэгтэй болсон. Ялын биелэлтийг хоёр сарын хугацаанд эмнэлэгт өнгөрүүлсэн гээд Н.Энхбаярын шинэ бүхний эхлэл болсоор.

 

http://khulangoo.miniih.com/index.php/home/post/2886


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (October 11, 2012 9:24:41 am )

    ENe hogiin aluurching shuud buudaj alaachee. mongoliig 2 huvaaj duusgalaa shuu dee

  • Anonymous (October 11, 2012 12:07:28 pm )

    enhbayarig baih yostoi gazarluu ni yavuulaach ene arai heterlee esvel shuuhuude tatan buulgaad eruugiin huulia baihgui bolgochih, ingej humuujuuldeg niigem gej baihgui shuu.

  • Anonymous (October 11, 2012 1:07:54 pm )

    uls tur gej yneheer zavaan yum daa. Gem buruutai n todorhoi bhad yaach ch chaddagyi. EEEEEEEEEEEEEEEEEEEEE HUURHIIIIIIIIIIIIIIIIIIIIII GEJ

  • Anonymous (October 11, 2012 2:37:34 pm )

    solongos, avstrali. enetheg, taivani, singapuriin ih deed surguuliudiin elselt ywagdaj baina utas 70110503 95161006 91148232 89011011

  • Anonymous (October 11, 2012 2:41:32 pm )

    Энхбаяр гэдэг хүн хаан байсан гэвчУЛСААС баян хаан ийм хааныг сонгохгүй луйварчин хаангүй ардчилсан орон байя гээд олон түмэн өөрчилсөн. Хаан улсын мөнгийг хувьдаа завшсан тул шоронд байх нь зөв

  • Anonymous (October 11, 2012 3:41:46 pm )

    soliorood buur munharchihsan ym bichihiima, Zugeer l bag zuusen medleg dutuu odoogiin eronhiilogchiin hajuud ene hun chin hiisen buteesen zuil olon bii. naanadaj ta bugdiin hamaatang hongon yaltang orshooloor sullaj bsn buyantai hun, harin elbegdorj eronhiilogch 8han nastai ohiniig huchindeed mochiig ni tasdaad alchihsan huniig orshooj bdg, tiim baij bolohuu? tgd bologui ahiad 3 ohiniig (8,9nastai) huchindsen huniig orshooj bdg. araich dee

antalya rent a car