antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 5, 2012 31 comments

Магнай, цаадуул чинь “зальжин” шүү

нийтлэсэн Admin

Ээлжит сонгууль явагдаж, эрх баригчид өөрчлөгдөж төр засаг шинээр байгуулагдахад нэг асуудал үүсдэг. Тэр нь томилгоо. Томилгоонуудад ард иргэд 100 хувь сэтгэл хангалуун гэж байхгүй байхад улстөрчид өөрсдөө урваж шарван новшрох ч байх л үзэгдэл байх. Гэхдээ энэ шинэчлэгдсэн Засгийн газрын ганц томилгоо нийт монголчуудын сэтгэлд… Сэтгэлд гэхээсээ ашиг сонирхолд яв цав нийцсэн гэдгийг хэлэхэд илүүдэх юун. Мэдээж тэр жигтэйхэн сайхан нэг үгээр нүдээ олсон томилгоо бол Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн даргаар гудамжны жагсагч гэх базаахгүй гуншинтай ч үнэн үгтэй залуу хэмээн үнэлэгддэг О.Магнай очсон явдал.

Тэрбээр ажлаа авангуутаа л нефть импортлогч компаниудад ноогдуулсан 17 тэрбумын хэргийг зөвлөлөөрөө хэлэлцээд Авлигатай тэмцэх газарт шйлжүүлсэн нь чухам л загатнасан газар маажих шиг болсон. Тэгээд бас тухайн мөнгийг улс төсөвт оруулахын тулд бүхий л талын арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн нь өнөө цагт ховор сайхан мэдээ биш гэж үү.

Бас тэрбээр үүрэн телефоны оператор компаниудыг нэг секунд ярьсан ч нэг минутаар тооцож мөнгө авч хэрэглэгчдийг шулдагтай тэмцэхээр шийдэж, албан тоот хүргүүлсэн. Гар утасны ярианы тарифыг минутаар биш секундээр тооцдог болгохоор үүрэн телефоны операторуудтай тохиролцсон нь энэ оны тэмдэглүүштэй чухал үйл явдлын нэг яах аргагүй мөн, хэрэглэгчдийн хувьд.

Мөн дараа төлбөрт дугаар эзэмшигчдийн барьцаанд тооцдог хүүг төлбөрөөс нь хасуулахаар болсон нь шударга арга хэмжээ болсон. Уг нь оператор компаниуд дараа төлбөрт дугаар эзэмшигчдээс нийт найман тэрбум төгрөгийн барьцааг дансандаа байршуулж, сард 300-400 сая төгрөгийн хүү монждог байсан гэж байгаа. Харин өдгөө барьцаанд тавьсан мөнгөнийх нь хүү сарын төлбөрөөс нь хасаж тооцогдоно.

Энэ ажил хэрэг болж мэдэх юм шиг байна лээ. Харин минут секундын тухайд дуулгах хов байнаа. Шуудхан хэлчихэд, цаадуул чинь новшрохоор шийдчихсэн байна лээ. Манай техник технологиуд хэрэглэгчдийн яриаг нэг секундээр тооцох боломжгүй учраас техникийн шинэчлэл хийснийхээ дараа л хэрэглэгчдээ шулахаа болих боломжтой гэсэн юм ярьсан нь бор шувуунд дайгдан нисэж явна лээ.

Итгэж болохгүй шүү, цаадуул чинь зальжин. Хэрэглэгчдийг хэрхэн шулж мөлжихөө хачин сайн мэддэг. Худал үнэн шалтаг хэлж байгаад өөрийн чинь гаргасан шийдвэрийг хог болгох гэж байгаа юм. Болгоомжтой л байгаарай гээд дамжуулчихад илүүдэх юун. Нээрээ өчигдөр мань О.Магнай холбогдох албаныхны хамтаар архи, пиво үйлдвэрлэгч компаниудтай уулзаж, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцох хатуу сануулга өгнө лээ.

Бас компаниудад есдүгээр сарын 26-нд тавьсан мөнгөн торгуулийг тав хоногийн дотор төлж барагдуулж, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж байхыг сануулсан. Тэгээд дахин хууль зөрчвөл мөнгөн торгуулийг ШӨХТГ-аас тавихгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авна гэж “айлгасан”. Айсан байх гэж найдаж байна. Айлгахгүй л бол болдоггүй золигнууд байгаа юм. Ар өврийн хаалгаар ард түмнээ мөлжсөөр байгаад бүр хэвшчихсэн дамшигнууд…

Уулзалтад “АПУ”, “Спирт бал бурам”, “Asia Pacific Breweries” зэрэг архи, пиво үйлдвэрлэгч компаниудын төлөөлөл оролцсон. ШӨХТГ- ын зүгээс тэдгээр компанид хүлээлгэх арга хэмжээнээс гадна тав хоногийн дотор тус тусын албан тоотыг ирүүлэхийг шаардсан юм. Албан тоот нь заасан хугацаанд торгуулиа төлж барагдуулах, цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулж, хууль зөрчсөн тохиолдолд тусгай зөвшөөрлөө хураалгахыг хүлээн зөвшөөрсөн утгатай юм байна лээ.

Түүнээс гадна Монгол Улсын Зар сурталчилгааны тухай хуульд архи сурталчлахгүй байх, шар айргийг шөнийн цагаар эрүүл мэндэд хортой гэсэн сануулгын хамт сурталчилж болох тухай заасан байдаг учраас ШӨХТГ- аас хуулиа дагахыг шаардах нь зүйн хэрэг. Ингэлээ гээд орой үдшийн цагаар эцэг, эхийнхээ хуруу хумсаа хуйхлах нь халаг болж хуримтлуулсан мөнгөөр шоуддаг хүүхдүүд бага ч гэсэн ухаарч баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэхээ болих ч юм билүү.

За ямартай ч ийнхүү архи, пиво дотооддоо үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзсан О.Магнай дараагийн удаа архи, пиво импортолдог аж ахуй нэгжүүдийг хүлээн авч, уулзахаа хэлсэн шүү. Дахиад сануулахад, цаадуул чинь зальжин шүү. Элдэв арга сааманд автаж иргэдийнхээ итгэлийг л алдаж болохгүй шүү, хө.
Х.Хүслэн
Эх сурвалж:”Улаанбаатар Таймс”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

31 Comments

  • Anonymous (October 05, 2012 2:15:01 pm )

    Нэг санал байна аа. Гадаадаас нийлүүлдэг цагаан будаа, элсэн чихэр гэх мэтийн өргөн хэрэглээний барааг тендер зарлах ч юм уу ямар нэгэн байдлаар зохицуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо хэдхэн компанид давуу эрх өгөөд хямд зүйл байхаа болилоо.Эдгээрийн үнээс шалтгаалж юмны үнэ дээш доош болж байгаа. Мэргэжлийн хяналтын газар хэдхэн компанид оруулж ирэх эрх өгөөд авилгал аваад сууж байдаг бид дийлэхгүй байна гээд бизнесүүд ярьж байдаг.Үүнийг шудрага болговол ард түмэн баярлана даа

  • Anonymous (October 05, 2012 2:19:03 pm )

    Нэг санал байна аа. Гадаадаас нийлүүлдэг цагаан будаа, элсэн чихэр гэх мэтийн өргөн хэрэглээний барааг тендер зарлах ч юм уу ямар нэгэн байдлаар зохицуулах хэрэгтэй байна. Яагаад гэвэл одоо хэдхэн компанид давуу эрх өгөөд тэдний хэлсэн үнээр худалдаалдаг учир хямд зүйл байхаа болилоо.Эдгээрийн үнээс шалтгаалж юмны үнэ дээш доош болж байгаа. Мэргэжлийн хяналтын газар хэдхэн компанид оруулж ирэх эрх өгөөд авилгал аваад сууж байдаг бид дийлэхгүй байна гээд бизнесүүд ярьж байдаг.Үүнийг шудрага болговол ард түмэн баярлана даа

  • Anonymous (October 05, 2012 3:27:31 pm )

    За нэг иймэрхүү мэдээ ганц нэг ч болсон баймаар даа дандаа л хар бараан үхлдээ хатлаа гэсний оронд сэргээд л явчихлаа

  • Anonymous (October 05, 2012 3:49:33 pm )

    ene ih zov tomilgoo bolson baihaa
    demjij bn aa

  • Anonymous (October 05, 2012 3:55:09 pm )

    Сайн байна энэ эрчээ алдахгүй л ажиллах хэрэгтэй шүү О.Магнай

  • Anonymous (October 05, 2012 6:00:47 pm )

    doloo honog buriin tav dah odor sogtuuruulah undaa zarahaa bolibol yah bol

  • Anonymous (October 05, 2012 9:52:55 pm )

    Magnai chaad heden gar utasnii kampanuud yu geed huchaad bga ym be sekundeer hemjdeg ym bhgvi ene ter geed huchaad bn shv ter ymiig hvn bvtesen hvn uurchilj chadna chadahgvi bol tatan buulga busas ni chaddag bno za japand baahan mungu uguh ym da mobi gedeg baiguulaga

  • Anonymous (October 05, 2012 9:53:52 pm )

    Zek bvhniig medej bga shv

  • Anonymous (October 06, 2012 6:52:18 am )

    300-1 terbumaar ergeldej bga boonii tov nertei chenjvvdees jishig tatvar gej 15000 avaad 8 neriin delgvvrees 22 torliin tatvar avdag Ene shudarga yavdal uu 8 neriin delgvvr vsreed 10 sayad baraa ni baidag Ene 2-n ashig adilhan baidag

  • Anonymous (October 06, 2012 8:33:13 am )

    маш зөв ажиллаж байгаад их талархаж байна монголын нийгэмд зөв шударга ард түмнээ гэсэн хүн хэрэгтэй бна

  • Anonymous (October 06, 2012 9:05:09 am )

    Татвараа төлдөггүй компаниудын өрийг төр засагт шургалсан олигархуудын гар хөл бологч нар удаа дараа хэрэгсэхгүй болгож өршөөж байсан нь эцэстээ ийм байдалд хүрч байгаа юм Татвараа төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд авдаг арга хэмжээг чангатгах хэрэгтэй.Зөвхөн татвар хагас дутуу төлсөн болоод газрын дорх баялагийг дангаараа эзэмшиж байгаа компаниудыг татвараа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд татан буулгах хүртэл арга хэмжээ авч болдоггүй юмуу

  • Anonymous (October 06, 2012 11:27:47 am )

    zuv zuv sain bna. Helsen buhen chini bielj ard tumnii nuruun deer bgaag achaag hungulj baival bid bayarlanaa.

    taniig bi hundeldeggui baisan. odoo harin bodoj bna. gehdee ur dun bidend heregtei…

    bid yadarch bna. yumnii une usuj bna…. ta bugd ard tumniihee tuluu erch huchtei yunaas aihguigeer temtseerei.

    Hedhen hun bayajuulahiin tuluu bid zovoh esguie……

    bayarlalaa ene ercheerei ur dungee gargaad ter ajlaa hamgaalaarai

  • Anonymous (October 06, 2012 12:04:50 pm )

    амжилт хүсье. эрчээ бүү алд бас болгоомжтой байгаарай, биенесийхэн чинь алуурчин бохир нөхөд байдаг юм шүү.

  • Anonymous (October 06, 2012 12:20:32 pm )

    сайхан мэдээ байна. МАГНАЙ чамд ажилын өндөр амжилт, гэр бүлд чинь аз жаргалыг хүсий. АЖИЛАА ЯАЖ ХИЙДЭГИЙГ ХАРУУЛААД ӨГ. АМЖИЛТ

  • Anonymous (October 06, 2012 12:33:12 pm )

    МАГНАЙ ХЭН ВЭ ГЭДГЭЭН ХАРУУЛЛАЖ БАЙНА МАШ ШУДРАГ АЖЛАЖ БАЙНА МАГНАЙН ТАВСАН ӨМЧ ХУВЧАЛЛАЛЫГ ДАХИН ХИЙХ ГЭДЭГИЙГ БИ ИХ ДЭМЖДЭГ ЮМ ҮНЭНДЭЭН ӨМЧ ХУВЧАЛААР ЗАЛЖАН ХУЛГАЙЧ НАР ЖАВШАЖ БҮХ ЗҮҮЛИЙГ ӨӨРИЙН БОЛГОЖ ЛУЙВАРДАЖ ХУЛГАЙЛАЖ ОЛСОН МӨНГӨӨРӨӨН ТӨРИЙН ЭРХИЙГ ХУДАЛДАЖ АВСАНААР ӨНӨӨГИЙН ЭНЭ ТӨРИЙН НЭРЭЭР ЛУЙВАР ХИЙДЭГ ҮЗЭГДЭЛ БИ БОЛСОН ХУЛГАЙЧ НАР ХОЖОЖ ИРГЭД ХОХИРСОН

  • Anonymous (October 06, 2012 12:37:22 pm )

    МОНГОЛ ЧИНЬ ХУУЛЬТАЙ ОРОН ХУУЛИЙН ДАГУУ ЗОХИХ ШИЙТГЭЛИЙГ НЬ ЗААВАЛ ОНООЖ БАЙХ НЬ МАШ ЗӨВ ЗААВАЛ ШҮҮ ЯМАРЧ ХҮН ХУУЛИЙН ДОР БАЙХ НЬ ҮНЭН
    ШУДРАГ ЁС ГЭЖ ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ Л ХЭЛДЭГ ЮМ

  • Anonymous (October 06, 2012 1:04:41 pm )

    odoo yumnii uniin huurugduliig buuruulah l heregtei bna. gants huvtsas avah gej buten sariin tsalin baihgui… yadarch bainooo…

    Banknii zeeliin nuhtsuliig hungulj uguucheee… bur arai denduu…

    ter tusmaa haan banknii hun surtal luivariig odoo zogsoooo …….

  • Anonymous (October 06, 2012 2:17:12 pm )

    Магнай авлигач хуулчдаас илүү ажиллаж байна сайн байна гэхдээ цаад муу арга ихтэй улсуудаас болгоомжтой байхад илүүдэхгүй ажлаа хийснийхээ хэмжээгээр хянуур байх хэрэгтэй.Элдэв дарамт учруулахыг хүсэгчид гарч ирвэл шууд нэрсээр нь зарлах хэрэгтэй

  • Anonymous (October 06, 2012 3:19:19 pm )

    sayahan l garuud magnaig uhtel ni muulaad bichdeg bsan daa. harin ter ued ni bi magnaig omoorood l bichdeg bsan. Ugaasaa shudarga zaluu yum shig sanagddiin. Zarimdaa ongorson ueiig het muu heldeg ni l jaahan taalagddaggui bolohoos bish.

  • Anonymous (October 06, 2012 7:23:36 pm )

    Orj gardag zangaa tataarai duu mini xelsen yarisan daa

  • Anonymous (October 06, 2012 7:29:08 pm )

    ard tumnee gesen sain setgeltei zuv huniig tomilj ugsund Altanhuyag saidad bayrallaa, bugdend amjilt

  • Anonymous (October 07, 2012 12:50:35 pm )

    magnaid amjilt husie

  • Anonymous (October 07, 2012 9:42:03 pm )

    ajlaa zuv ehelj bn amjilt husie Magnaid

  • Anonymous (October 07, 2012 9:45:28 pm )

    Mongol ulsad shudarga yos bhgui bolson bn uniig emh tsegtsend ni orulah tsag bolson Magnai bolon tunii hamtran zutgegchid chadnaa.Amjilt.Bolgoomjtoi ajillaarai.

  • Anonymous (October 07, 2012 9:49:11 pm )

    Naiman sharga zahin gaduur balyut avch bgaa chenjudiig balyut soliulj uzeed sorioroi.Aria denduu shuu anhaaraldaa avaarai.

  • Anonymous (October 07, 2012 10:22:10 pm )

    Yanz buriin ulsiin suljee mash iheer orj irj mongoliin mungiig gadagsh ni ursgaj bn hyanalt baidag yum bolovuu.Heden hun suljee heseed hun daramtlaad bayjij bn shuu.Suljeeg tsegtsleh tsag boljee anhaaraldaa avna uu.

  • Anonymous (October 08, 2012 12:37:09 pm )

    дэмжиж байна

  • Anonymous (October 08, 2012 8:24:29 pm )

    Magnai bolii kkkk ichij amidraach

  • Anonymous (October 08, 2012 8:25:27 pm )

    Eooe bugs haluurchlaa

  • Anonymous (October 09, 2012 1:26:18 am )

    oopoo estoi zaljin shunaltai zaluudaa

  • Anonymous (October 09, 2012 9:42:07 am )

    сүлжээний бизнес хийж янз бүрийн цол аваад өндөр орлого олж байгаа хүмүүс ямар ч татвар төлдөггүй юм байна.өндөр орлого хангамжтай байдгаа тал бүрээр сурталчилдаг болохоос ард нь татвар төлөх иргэний үүрэг байдаг гэдгийг ойлгодоггүй,мөнгө л гэсэн хүмүүс байдаг.энэ бол татварын нэг том эх үүсвэр шүү дээ

antalya rent a car