Нийслэлийн Баянзүрх дүүрэгт дахин сонгуулиар өрсөлдөх эрхтэй болсон УИХ-ын гишүүн асан Д.Арвин, тус дүүргийн Засаг дарга Б.Батзориг нарын хооронд жинхэнэ “тулаан” болж байгаа аж.
Учир нь ирэх арваннэгдүгээр сарын 21-нд болох Орон нутгийн сонгуультай хамтатган УИХ-ын нөхөн сонгуулийг явуулахаар тогтсон бөгөөд Баянзүрх дүүрэгт МАН-ын хоёр гишүүн ийнхүү тунаад байгаа юм.
Д.Арвины хувьд эмэгтэйчүүдийн квотоор нэр дэвших эрхээ олж авсан бол Б.Батзориг өөрийн удирдаж байгаа дүүрэгтээ хүч үзэж буй. Гэхдээ Улаанхуарангийн унаган хүүхэд гэж өөрийгөө Баянзүрх дүүрэгт хамаатуулж байгаа Д.Арвинаас илүү Засаг даргаар одоо ч ажиллаж байгаа Б.Батзоригт боломж их бий. Гэвч түүний талаар сайнаасаа илүү саар зүйл дуулдах нь элбэг.
Наад зах нь түүнийг “Баянзүрх”-чүүд “хөшөө Засаг дарга” хэмээн нэрийддэг юм билээ. Тодруулбал, Нийслэлийн хамгийн их хүн амтай, ядуурал ихтэй дүүрэгт долоо, найман цэцэрлэг барихуйц мөнгөөр хөшөө хийж, имижээ өсгөдөг нэгэн ажээ. Гэхдээ ч зүгээр нэг хөшөө биш, мань хүний хайртай банхар нь өөд болонгуут адилхан Банхар нохойны хөшөөг удирдаж буй дүүргээ тойроод л босгож өгсөн байх юм.
Тэрээр 2011оны ажлын тайландаа дүүрэгтээ 70 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийснээ мэдэгдсэн. Гэвч улсын төсвөөс хуваарилагдсан энэ их мөнгийг үр ашиггүйгээр зарцуулсанд Баянзүрхчүүд харамсч сууна. Учир нь тус дүүргийн хэмжээнд одоогоор таван өрхийн эмнэлэг, дөрвөн ч хүүхдийн цэцэрлэг дутагдалтай байгаа аж. Энэ дагуу урьдчилгаа болгож өрхийн эмнэлэг барихад 200, цэцэрлэгт зориулж 500-600 сая төгрөгийг улсын төсвөөс суулгаж өгчээ.
Харамсалтай нь энэ мөнгө бас бус төсвийн мөнгөтэйгээ нийлээд дүүргийн Засаг даргын тамгын газрын байр, Сансар, Амгалангийн аюулгүйн тойрог дээрх том нохой, эвтэй дөрвөн амьтны хөшөөнд зарцуулагдсан байна. Засаг дарга Б.Батзориг уг хөшөөнүүдийг тус бүр нэг тэрбум төгрөгөөр босгосон тухайгаа ажлын тайландаа тусгасан байна. Гэвч энэ нь дүүргийн бусад албан тушаалтнуудын болоод мэргэжлийн хүмүүсийн эгдүүцлийг хүргэсэн гэдэг.
Гол нь эдгээр хөшөөний тус бүрт үнэтэйдээ 200 сая төгрөг элбэг хүрэх байж.Энэ бүхнээс илүүтэй аюулгүйн тойрогт байрлах эвтэй дөрвөн амьтны хөшөөг сонирхох гэж нэлээдгүй хүүхэд автомашинд дайруулах шахсан удаатай. Хөшөөг үзэх хүсэлт хүмүүс гурван эгнээ машины зам туулах шаардлагатай болдог. Харин энэ тухайгаа Засаг дарга Б.Батзориг эрс няцаадаг. Түүний хэлж буйгаар “эвтэй дөрвөн амьтаны хөшөөг холоос харж, нүд баясгах” зорилгоор баригдсан гэх.
Эцсийн эцэст хүн амынхаа амжиргаанд хэрэг болох ганц хоёр обеъкт босгох биш, Тамгын газрын байраа гантиг чулуугаар бүрэхээс өөр энэ эрхэмд хийх ажил олдоогүй юм байх даа хэмээн халаглах хүмүүс олон.
Сонирхуулахад, Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг “Кёкүшюзан хөгжил сан”-г удирдаж байх хугацаанд сумоч Д.Батбаярын компанийн хөрөнгийг захиран зарцуулж, нэлээд хөлжсөн гэж ярьдаг. Мөн “чинээлэг” гэдгээ гайхуулах дуртай түүнийг гэр бүлийнхэндээ үнэтэй автомашин бэлэглэхээс гар татдаггүй хэмээн үеийн нөхөд нь ам булаалдан ярьдаг юм билээ. Тухайлбал, хүүдээ “Бенз С500”, эхнэртээ “Ланд Круйзер 105” авч өгсөн юм байх. Харин өөрөө “Мустанг”, “Рэнжровер” мэтийн тансаг автомашиныг хөлөглөдөг.
Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригын “өрсөлдөгч” Д.Арвин өмнө нь хоёр ч удаа парламентад суусны хувьд хэрхэн ялах аргыг мэдэж байгаа ч энэ удаа их л тэвдэж яваа сурагтай. Ямар сайндаа л хүч тэнцвэргүй тулаан болж байгаад бухимдан Б.Батзоригийг сонгуулийн хууль зөрчиж, сурталчилгаа хийж байгаа тухай намынхаа Ёс зүйн хороонд өгчихсөн байгаа гэсэн. Хэрэв намын Удирдах зөвлөлөөс ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол СЕХ-нд гомдол гаргана гэдгээ ч хэлээд авч.
Чингэж гэмээнэ МАН-ын нэр хүндэд муугаар нөлөөлөх учиртай. Уг нь бол Д.Арвин, Б.Батзориг хоёрын хэн ялах нь МАН-д төдийлөн хамаатай бус. Аль нь ч ялсан УИХ дахь суудлынхаа тоог нэмнэ. Харин Б.Батзоригийн ард МАН-ын “Хотын фракц”-ынхан байгаа бол Д.Арвин намынхаа одоогийн удирдлагуудтай дотно. Ингээд бодохоор хоёр гишүүний зөрчлийг Удирдах зөвлөл тун нухацтай авч хэлэлцэх нь дамжиггүй.
Юутай ч Баянзүрх дүүрэгт МАН-ын өнгөрөгч УИХ-ын сонгуульд гаргасан том алдаа төгс хэлбэрээрээ давтагдах болоод байна. УИХ-ын сонгуулиар МАН-ын нэр дэвшигчид хоёр талд гарчихаад бие биенийхээ эсрэг сөрөг пиар хийж ажилласаар байгаад хоёулаа ялагдаж байсан.
Б.Дэжид
medee.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (October 05, 2012 2:13:18 pm )
баянзүрх дүүргийн захиргааны байр бараг монголд бхгүй сайхан байр баригдсан байна лээ шүү дээ Ер нь хүн очоод үзэж харах хэрэгтэй , харин тэр нохой арслан гээд байгаа нь бүү мэд муухай байна лээ, Дүүргийн захиргааны байр үнэхээр сайхан байр байна лээ, ТЭр байр дүүргэдээ л үлдэнэ шүү дээ ямар Батзориг аваад явчих биш
-
Anonymous (October 05, 2012 3:51:16 pm )
Arvin gej neg yu hiigeed baidag ni medegdehgui avgai bolih heregtei shdee. Batzorig zaluu hun. Erch huchtei, hiih buteeh ermelzeltei, duurgiin zahirgaanii barilgiig nuur ulaihaargui bolgoson ni tomoohon buteen baiguulalt gehgui oor yug heleh yum be. Arvin avgai har PR hiij baigaa yum.Teneg avgai
-
Anonymous (October 05, 2012 4:05:21 pm )
Банхар нохойны хөшөө тийм их үнэтэй байдаг юм уу?, эсхүл нэмж хэлж мөнгө завшив уу? Авилгалынхаан
-
Anonymous (October 05, 2012 4:14:35 pm )
Арвины сайн мууг хэлж мэдэхгүй байна бид л хувьдаа энэ Батзоригийг дэмжинэ манай хороонд хэзээ ч хийгдэж байгаагүй ажил анх л удаа энэ хүн гараад хийсэн, БЗД 13-р хороолол 6-р хороо
-
Anonymous (October 05, 2012 5:26:25 pm )
Арвин их хуралдаа,Батзориг дүүрэгтээ бай
-
Anonymous (October 05, 2012 10:16:41 pm )
bi suhbaatar duuregt amdardag. baynzurh duureg. busad duurguudees ih ajil hiideg lawdag hoggui duureg. harin HOGTOIBAATAR GEJ NERLIY
-
Anonymous (October 06, 2012 2:26:08 am )
Bi bayanzurh duuregt amidardag gehdee ene 2iin hend n ch sanalaa ugmuurgui baina. Man-d ene 2oos iluu bolovson huchin baihgui baigaa yum baihdaa. Ene 2oos Baasan, Altai 2 arai deer
-
Anonymous (October 06, 2012 9:16:07 am )
БЗд 20 хороо Улиастайн Шарын амны айлууд ток цахилгаангүй харанхуй бүдүүлэг сууж байна. Зэргэлдээ газраас нь ток татвал 900 м газар үүнд 900м утас хэдэн шон суулгахад төсвөөс олон сая төгрөг гарахгүй. Байдал ийм байхад ард иргэдийнхээ төлөө юу ч хийгээгүй ард түмний төлсөн татварын мөнгийг шавар хөшөө, өөрийнхөө тухлах конторт зарцуулж байгааг юу гэж үзэж бид дахин энэ хүнийг сонгох юм бэ Нөгөөгөөр хэдхэн сая төгрөгөнд босох байсан хөшөөний зарцуулалтыг нарийн шалгаж тогтоох хэрэгтэй Энэ их мөнгөөр хүүхдийн цэцрлэг сургууль эмнэлэг байгуулсан бол ард иргэдэд нэн хэрэгтэй байсан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Хууль шударга юм бол энэ хүний асуудлийг шалгах хэрэгтэй
-
Anonymous (October 06, 2012 10:23:30 am )
Baatarzorig zaluu hun hiiy gesnee hiideg bailgui.Arvin odoo bolnoo.Gertee suugaad durtgalaa bicheed haaya jintei ugee heleed suuj bval barav.Gehdee minii bodloor ene 2 yah bol dahin songuulid oroltssonch hen n ch ylahgui yum shig sanagdah yum.Yagaad gevel irts n hurehgui.
-
Anonymous (October 06, 2012 10:37:53 am )
batzorig darga yum hiideg hiisen zaluu shvv
-
Anonymous (October 06, 2012 10:38:39 am )
BANXAR BATZORIG gedeg XYH dee… Ooriinxee xosheeg duuregtee bosgochixsonl darga daa xa xa xaaa ……….
-
Anonymous (October 06, 2012 10:38:55 am )
BANXAR BATZORIG gedeg XYH dee… Ooriinxee xosheeg duuregtee bosgochixsonl darga daa xa xa xaaa ………
-
Anonymous (October 06, 2012 10:39:16 am )
BANXAR BATZORIG gedeg XYH dee… Ooriinxee xosheeg duuregtee bosgochixsonl darga daa xa xa xaaa ……..
-
Anonymous (October 06, 2012 12:30:14 pm )
Arvin avgai garaad oligtoi ym hiihgyi durak daa,tiimees bi Batzorigiig byren demjine.
-
Anonymous (October 06, 2012 4:49:28 pm )
ЭНЭ АРВИН АВГАЙ ОДОО ЗАЙЛААЧ ЭЭ.БАТЗОРИГ НЬ ХАВЬГҮЙ ДЭЭР БАЙХАА.
-
Anonymous (October 06, 2012 6:25:01 pm )
busad duurgiin darga nariig bodwol ajil hiideg hun gej boddog shuu .
-
Anonymous (October 06, 2012 6:51:00 pm )
BATZORIGT bayanzurh zahiin urd bairladag K bairnuudiin hajuugaar har zam yavgan hunii zamiig shinechilj bgaad Irged bid mash setgel hangaluun bgaa shu hii . Odoo uldsen hesgiig ni chanartai sain hiij duusgahiig husie. Bas neg sanal helehed ta uuriin bariulj bsan edgeer bairnuudad zasvar hiij blokonuudiig ni solij uguuch gej husch bna. K1 bairnii irgen bna. Bid taniig demjine. GOOD LUCK ZAAVAL UNSHAARAI. OIR dotniihon humuus unshval damjuulj helj uguurei.OK
-
Anonymous (October 06, 2012 6:52:01 pm )
BATZORIGT bayanzurh zahiin urd bairladag K bairnuudiin hajuugaar har zam yavgan hunii zamiig shinechilj bgaad Irged bid mash setgel hangaluun bgaa shu hii . Odoo uldsen hesgiig ni chanartai sain hiij duusgahiig husie. Bas neg sanal helehed ta uuriin bariulj bsan edgeer bairnuudad zasvar hiij blokonuudiig ni solij uguuch gej husch bna. K1 bairnii irgen bna. Bid taniig demjine. GOOD LUCK ZAAVAL UNSHAARAI. OIR dotniihon humuus unshval damjuulj helj uguurei.OK
-
Anonymous (October 06, 2012 11:50:47 pm )
mongol zan b da mongol ulsiin aimag bvrt l hoshoo burhanaas ih yum boloogui bh daa teneg mal bn sh dee iim hvneer udirdagch hiiheer yaaj hogjih we dee
-
Anonymous (October 07, 2012 9:17:15 am )
Baatarzorigiinbairuulasan hushuunuud goy bolson shdee.Harin neg gem n yvgan garts bhguin tiim bolohoos.Tednii hajuud zurgaa avalhuulaad gadagsh yvuulasan chin ene hushuu haana bdg yum be.Ih huurhun yum bna.Hotiin uulzvaruudiig iim zuileer chimihgui bol uur yugaar chimeh gej.Baatarzorigoo uragshaa zaluu hund hgiiy gesen setgel zorig bhad burhan hurtel hairladag yumaa.
-
Anonymous (October 07, 2012 6:03:10 pm )
ЗА ДАА ТАМГЫН ГАЗРЫН БАЙР БАНХАРЫН ХӨШӨӨ 2 Ч ДЭЭ… ИРГЭДЭД ЮУГААРАА АМЬЖИРГААНД НЬ НӨЛӨӨЛӨХ ВЭ ДЭЭ ?? ?? БУСДААРАА ХИЙСЭН АЖИЛ ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ… АРВИН АВГАЙ БАС ЮУ Ч ЧАДАХ ХИЙХ ВЭ ДЭЭ ????? НЭГ НАМЫН ТААРСАН ТААР ШУУДАЙНУУД
21 Comments