antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2012 10 comments

Г.Уянга : Ц.Цолмон гишүүний шийдвэрийг сонсоод шоконд орсон

нийтлэсэн Admin

“Шударга ёс” эвслийн “зэс” нь цухуйж буй талаар сүүлийн үед яригдах болсон. Энэ талаар тус эвслийн гишүүн, УИХ-ын гишүүн Г.Уянгатай ярилцлаа.
-Ц.Цолмон  гишүүн    МАХН-д   элсчихлээ. Намын­хан­даа энэ талаар урьд нь хэлж байсан уу?

-Энэ тухай би Ц.Цолмон даргаас  өөрөөс нь сонсох хүрт­лээ итгээгүй. Өөрөө ин­гэж шийдлээ гэсэн учраас сонголтоо хийсэн юм байна гэж ойлгож байгаа. Гэхдээ яагаад намынхантайгаа ярилцаагүй юм бол гэдэг нь сонирхол татаж л байна.
-Та хоёр илүү ойр ажиллаж байсан байх аа?

-Тийм ээ. Монголын Үндэс­ний шинэ намын даргаар ажиллаж байх үед нь би ген­секээр ажиллаж байсан. Гадуур Ц.Цолмон даргын тухай яригдаж байсан ч би итгээгүй. Үндэслэлгүй, зуйгуул яриа байх гэж бодсон. Харин мэдээллийн хэрэгслээс энэ тухай анхны мэдээ хараад би шоконд орсон.
-Түүний хувьд МҮАН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тийм болохоор эвсэл хэдий ч намаа сольсноор цаашид улстөрийн янз бүрийн шийдвэрүүд гарах байх?

-Мэдээж Ц.Цолмон даргын хувийн шийдвэр ч гэсэн улс­төрийн үр дагавар гарна. Хууль зүйн хувьд ямар үр дагавар гарах вэ гэдгийг намын хурлаар ярилцана. МҮАН-ын квотоор парламентад орж, намд оногдож буй квотоор байнгын хорооны дарга болсон. Тиймээс энэ талаар намын удирдлагууд ярилцаж, зөвлөлдсөн.

-Тэгээд ямар дүгнэлт гаргасан бэ?
-Мэдээж намынхандаа хэ­лэлгүй ийм шийдвэр гаргасанд нь Удирдах зөвлөлийн гишүүд маш их шүүмжлэлтэй хандсан. Нэлээд зэмлэсэн. Гэхдээ М.Энх­сайхан даргад хэлснээр бол МАХН-ын дарга Н.Энхбаярт амласан  зүйл байсан. Тиймээс шийдвэрээ гаргасан юм байна гэж ойлгосон.

Тухайн хүн нэгэнт шийд­вэрээ гаргасан учраас бид хү­лээн зөвшөөрөхөөс аргагүй. Сонголтоо хийсэн МАХН-даа хэрэгтэй, сайн боловсон хүчин нь байгаасай гэж бодож байна.

-Гэхдээ “Шударга ёс” бүлэг албан тушаалын хуваа­рилалтыг ямар байдлаар зөв­шилцсөн байдаг юм бол. Ц.Цолмон гишүүний оронд байнгын хороон даргаар хэ­нийг санал болгох вэ?

-Энэ талаар бид жилийн дараа л ярилцана. Угаасаа хууль нь ч тийм байдаг. Тэгээд ч албан тушаалыг нь булаах гэж байгаа мэт асуудлыг хүндрүүлээд байхгүй. Байнгын хорооны даргын суудлыг ер нь МҮАН-ын гишүүнчлэлээр томилсон гэдгийг ойлгох хэрэгтэй.

-МАХН-ынхан  11 суудлаа бүгдийг өөрийн болгох гээд байна уу. Ц.Оюунбаатарыг бас тангараг өргүүлэхгүй. Эвс­­­лийн жагсаалтаар Э.Бат­шугарыг оруулах тухай яриг­даж байгаа нь зүйд хэр нийцэх вэ?

-Одоогоор бүлгийн хувьд энэ асуудлыг ярилцаж нэгтгээгүй байгаа. Хувь гишүүний зүгээс жагсаалтын эхэнд бичигдсэн Н.Энхбаяр даргыг одоогоор ял­тан болоогүй, асуудал нь ший­­дэгдээгүй байна гэж үзэж байна. Тиймээс дараагийн шатны шүүхийн шийдвэр га­ран гартал манай 11 дэх ги­шүүн тангаргаа өргөхгүй гэсэн ойлголттой байгаа.

Хэрвээ Н.Энхбаяр даргын шийдвэр бидэнд таагүйгээр гарвал орж ирэх ёстой хоёрдахь хүн нь Э.Батшугар. Түүний асуудал Үндсэн хуулийн Цэц дээр байгаа. Тэндээс хэрхэн шийдэхээс шалтгаална. Таагүй шийдэгдвэл Ц.Оюунбаатар орж ирэх болно. Юутай ч энэ бүрэн эрхийн хугацаанд амжаад 11 дэх гишүүн маань тангаргаа өргөх байх.

Бүлэг маань халуун ам бү­лээрээ болж амжаагүй уч­раас энэ процесс аль болох хур­дан шийдэгдээсэй гэж хүсч байна. Тиймээс холбогдох бай­гууллагууд нь хурдан шийд­вэрлэх байх.

-УИХ дахь бүлэг нь бү­рэл­дэж амжаагүй байхад эвс­лийнхэн дотроо сэлгээ хийж байгаа нь хэр зохистой үйл явц вэ. Албан тушаалын хой­ноос явж байсан хүмүүс хага­ралдаж эхлээд байгааг хэрхэн тайлбарлах вэ?

-Бүлэг дотроо шилжиж байгааг задрал гэж ойлгож болохгүй л дээ. Гэхдээ орон нутгийн сонгуульд МҮАН, МАХН тусдаа оролцоно гэсэн зүйл бий. МҮАН-ын хувьд орон нутагт хэрхэн оролцохоо тухайн газартаа шийднэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа хамтарсан Засгийн газар байгуулсан харьцаа, эвслийн хүрээнд эв­­сэж, хамтарч ажиллавал зү­гээр гэсэн чиглэл өгсөн байгаа. Үүнийгээ ч баримталж эхэлсэн.

-Тэгэхээр орон нутагт өөр, өөр байна гэсэн үг үү?

-Ерөнхийдөө  эвсэл хүрээн­дээ хамтарч байгаа үйл явц болж ажиглагдсан. Зарим газар МАХН-тай эвсэж байгаа. Нөгөө хэсэгт нь АН-тай, ИЗНН-тай хамтарч байна. Үүнээс давсан эвслийг МҮАН-ын хувьд зүй ёсны бус гэж үзсэн.

-Яагаад тухайн орон нутагт нь шилжүүлчихэж байгаа юм бол. Нэгэнт хуулиараа улс­төр­жилт явагдах нь тодорхой болчихсон шүү дээ?

-Орон нутгийн сонгуулийг шууд дээрээс удирдах бололцоо их муу. Орон нутгийн нөхцөл байдал, онцлог нь өөр өөр. Тиймээс тухайн орон нутгийн улстөрчид өөрсдөө илүү сайн үнэлж, дүгнэж сонгуулиар амжилт үзүүлэх боломжит эвслээ байгуулах эрхийг нь олгож буй хэрэг.

-Эвслийн Засгийн газар орон нутгийн болон Ерөн­хийлөгчийн сонгуулиар хамт­рахаар зөвшилцсөн бай­даг. Гэхдээ АН-ынхан дангаараа оролцохыг чухал­чилж байгаа бололтой. Хэрвээ ийм шийдэлд хүрвэл ИЗНН засгаас гарах тухай яригдаж байгаа гэсэн шүү дээ?

-Миний зүгээс яаран дүг­нэлт хиймээргүй байна. Хувь улстөрчийн зүгээс бол бид илүү том гэсэн эрх ашгаа харж ажиллах ёстой.

Би анхнаасаа Засгийн га­зарт хамтрахыг таатай хү­лээж аваагүй. Үндсэн хуу­линд гар хүрч, илүү их  өөрчлөлт хийх ёстой гэсэн зарчмыг барьж байсан. Тэгэхэд Үндсэн хуулийг авч үзнэ гэсэн бо­лохоор нь Засгийн газарт хамтарсан. Түүнчлэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бидний тавьсан олон асуудал ор­сон учраас энэ бодлогоо хэрэг­­жүүлэх нь илүү чухал эрх ашиг гэж үзэж байгаа.

Тухайлбал, Хүн амын хөг­жил, нийгмийн хамгааллын яаманд Гэр бүлийн газар гэж байгуулагдсан. Энэ бол МҮАН-ын бодлогын томоохон хэсэг байсан. Оюу толгойн гэрээг авч үзэх ажлын хэсэг байгуулагдлаа. Энэ мэтчилэн ажлууд эхэлж байна. Тиймээс  шинэчлэлийн бодлогыг тууш­тай хэрэгжүүлэх ажлыг тасал­дуулах нь монголчуудын нийтлэг эрх ашиг биш гэж үзэн бид дэмжиж ажиллаж байгаа.

-Эмэгтэй гишүүд орон нутгийн сонгуулийн хуулинд квот тогтоохоор нэмэлт оруу­лахаар боллоо. Бусад хуулинд харшилдаж байгаа юм биш үү?

-Бид сонгуулиас өмнө орон нутгийн эмэгтэйчүүддээ боломж олгохын тулд хуулинд байгаа бололцоог ашиглахыг хичээсэн. Орон нутагт маш их мөнгө, баялгийн хуваарилалт хийх эрх мэдэл эрчүүдийн гарт байдаг. Гэтэл Орон нут­гийн сонгуулийн тухай хууль шинэчлэгдсэнээс хойш бүсгүйчүүдийг нэр дэвших асуудалд нэлээд хойрго хан­даж байгаа байдал олон га­зар ажиглагдаж, гомдол ч ихээр ирсэн. Хэрвээ үнэхээр ядуурлыг арилгаж, баялгийн хуваарилалтыг шударга болгоё гэж байгаа л бол хөрөнгө, мөнгө хуваарилах ажлыг бүсгүйчүүдэд олгох ёстой.

Хуулийн зохицуулалтыг хийж, Засгийн газар, УИХ-ын дарга дэмжээд сонгуулиас өмнө энэ асуудлыг хэлэлцэн шийдээд, боломж олгоё гэж байгаа. Ер нь аль эрх ашиг нь чухал вэ гэдгийг авч үзэх хэрэгтэй. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд олон байх нь иргэдийн эрх ашиг. Тиймээс бид дэмжлэг авч байна.

Эх сурвалж:”Өглөөний Сонин”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • Anonymous (October 04, 2012 12:46:08 pm )

    ҮЗЭЭГҮЙ, ҮЗЭХГҮЙ ЮМНУУДАА ҮЗЭЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ЭХНЭЭСЭЭ. УЛАМ ШОКТОХ ЗҮЙЛҮҮД ОЛОН ГАРАХ БАЙХДАА

  • Anonymous (October 04, 2012 12:47:54 pm )

    Ene alban tushaal erh medliin hoinoos bol yahaas ch butsahgui buzriin huuhen de muu gichii

  • Anonymous (October 04, 2012 1:42:00 pm )

    Энэ өөрөө урвагч балай авгай ш дээ,хүнийг гайхаад яадаг юм хэхэ

  • Anonymous (October 04, 2012 1:42:35 pm )

    Энэ өөрөө урвагч балай авгай ш дээ,хүнийг гайхаад яадаг юм хэхэ чамтай адилхан юм байна

  • Anonymous (October 04, 2012 3:32:29 pm )

    buzar huuhen. uuruu yaj ch medeh buzar amitan bj yund ni gaihdag yum be

  • Anonymous (October 04, 2012 5:22:05 pm )

    ene uuruu zawaan huuhen yaaj eneiig songodog bna ehnbayar shig muu hun baihgui geel setguulch hiij baihad newteruulrg hurtel beldeed bn say songuuliar dagatsan guij bn shdee ineetei yum daa

  • Anonymous (October 04, 2012 6:59:23 pm )

    Hen ch gesen ter hvniihee bvh l uymig harj songono Tsolmon bie daasan bol ingej bolno MVAN-m hvn gedeg utgaar songoson songogchdin erh ashig yahav Iim baliar uym baij bolohgvi Enhbayar gej ene zavaan hvn vhej dald orj ard tvmnii setgel amraadagvim baih da

  • Anonymous (October 05, 2012 9:03:09 am )

    Tantai adilhan shiidver gargasan bn Tuhain uedee ta ch gesen Eldegdorj Enhbayar geed heden udaa ch urvaj sharvaj hurvuvduu huurhii Ard tumen bugd l medej bga shu dee!

  • Anonymous (October 05, 2012 9:05:25 am )

    ene avgai nadad taalagddui! Hudlaa gar sh tee!

  • Anonymous (October 06, 2012 11:36:32 am )

    chi ch gesen MAHN-d or l doo MUAN er in neg l buir suurigui nam shuu dee ug in chi MAHN-d ochvol ih yum hiine dee bas ch huchtei lider bolno doo

antalya rent a car