antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2012 2 comments

Адилхан жүжигчдийн алдрын замналд хүрсэн алхмууд

нийтлэсэн Admin
Сүүлийн үед эротик дүрээрээ олны анхаарлыг татаж буй жүжигчин О.Долгор чамгүй амжилттай яваа. “үл таних эмэгтэй”, “Өдөр өдрийн нар”, “Нээг хоёрын гурав аа”, “Үнэнээс хол”, “Хоёулаа унтах уу”, “Ану хатан” зэрэг олон кинонд тоглосон түүнийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Р.Анхнямтай андуурах нь их.

Царай зүс, бие галбираараа адилхан жүжигчид бүсгүйчүүдийн алдрын замналд хүрсэн алхмууд нь адил болохоор тэр биз ээ. Жүжигчин Р.Анхням оюутны ширээнээс дөнгөж боссон даруйдаа “Стриптиз блюз” жүжгийн гол дүрд тоглон, эхээс төрсөн биеэ гайхуулснаар найруулагчдын овоо хараанд өртсөн.

Энэ ч утгаараа, нэлээд хэдэн кинонд нүцгэлсэн жүжигчин бүсгүй одоо хүртэл энэ ажлаасаа уйдаагүй гэдэг. Түүний зоримог алхам, эротик жүжиглэлт зарим хүнд таалагддаггүй бололтой. Тоглосон дүрүүдээсээ болж хэл аманд өртөх, хамтрагчидтайгаа нэр холбогдох асуудлаас нь болоод хайрлаж дурласан хоёр ч залуу нь Р.Анхнямыг орхиж байсан удаатай. Тэгвэл өдгөө түүхэн сэдэвтэй кинонд тоглож, намбалаг бүсгүйн дүрд хувирсан тэрбээр гэр бүлийн амьдрал зохиох гээд тун ч даруухан яваа.

Харин кино ертөнцөд түүнийг “орлож” буй О.Долгорын анхны алхам нь “Үл таних эмэгтэй”. Эротик хэсэг ихтэй энэхүү киногоор дамжуулан хэд хэдэн бүтээлд тоглох боломж гардсан жүжигчин бүсгүй хамгийн сүүлд “Хоёулаа унтах уу” кинонд тоглосон.

Нүцгэн дүрүүдээсээ огт ичдэггүй гэх тэрбээр хэсэг хугацаанд мэргэжлээрээ ажиллаагүй бөгөөд хүнд өвчинд нэрвэгдэж, амьдралын хэцүү бэрхийг туулсан гэдэг юм билээ. Гэвч анхны нөхөр нь хаяад явахад амьдралд сөхрөх ёсгүй гэдгээ ухаарсан О.Долгор өдгөө нэр алдарт хүрсэн төдийгүй жүжигчин залуутай ханилж, хөөрхөн охиноо аавтай болгож амжсан нэгэн.

shock.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 03, 2012 9:52:55 am )

    2laa saihan busguichud shuu ih tusrei yum bna daruu murtluu tiim dur gargaj bn a gedeg chadaltai jujigchid yumaa amjilt husii

  • Anonymous (October 03, 2012 9:55:11 am )

    hiimel durgui jinheneesee toglodog busguichuud shuu tsarailag yumaa 2 laa huurhun bn a amjilt hunii saihan ohidig hairlaj ybaarai nuhruudee

antalya rent a car