antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 2, 2012 20 comments

С.Зоригийг М.Энхсайхан алсан гэж боддог хүн ЦЕГ-ыг удирдаж байна

нийтлэсэн Admin

Өнөөдөр  Монголын ардчилсан хөдөлгөөний удирдагч, МоАХ-ы анхны ерөнхий зохицуулагч, Дэд бүтцийн сайд, УИХ-ын

гишүүн асан С.Зоригийн  амиа алдсан өдөр.  Уг өдрийг тохиолдуулан С.Зориг агсны хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд, АН-ын дарга Н.Алтанхуяг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, УИХ-ын гишүүн, ИЗНН-ын дарга, Байгаль Орчин, Ногоон хөгжлийн сайд  С.Оюун тэргүүтэй хүмүүс цэцэг өргөсөн юм.

Энэ үеэрЕрөнхийлөгч Ц.Элбэгдорж:  С.Зоригийн маань амь насыг зэрлэгээр хөнөөсөн эзнийг илрүүлэх ёстой гэсэн байр суурийг би  баримталдаг. Жилийн өмнө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй асуудлыг авч хэлэлцсэн. Ерөнхийлөгч болоод энэ асуудлыг анхаарч ирлээ. Ер нь ажиглаж байхад энэ хэргийг шалгаж байсан мэргэжлийн хүмүүсийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ёстой юм байна. Яг жилийн өмнө улсын ерөнхий прокурорын саналыг сонссон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг анхнаас нь шалгаж байгаа хүмүүсийн санал дүгнэлтийг сонссон байгаа. Ингээд их хурлын тодорхой байгууллагуудын зүгээс шийдэх шаардлагатай ажлууд байгаа. Засгийн газрын зүгээс анхаарах шаардлагатай ажлууд байгаа. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан хүмүүсийг санаатай санаандгүй өөр тийш нь томилсон зүйл байгаа. С.Зоригийн хэрэг дээр ажиллах хэсгийнхэнд санхүү болон бусад шаардлагатай асуудлууд дээр хойрог хандсан зүйл байсан.  Харин одоо энэ бүх зүйлийг шийдсэн байгаа. Энэ хэргийг шалгах үйл явц дээр ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. ” хэмээн өгүүлэв.

Сонирхолтой нь 1998 онд болсон гашуудлын цуглаан дээр “С.Зоригийг М.Энхсайхан алсан” хэмээн өгүүлж байсан Б.Билэгт өдгөө ЦЕГ-ын даргаар ажиллаж буй билээ.

С.Сарнай

 

sonin.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

20 Comments

  • Anonymous (October 02, 2012 4:56:28 pm )

    хөөрхий дө

  • Anonymous (October 02, 2012 5:54:01 pm )

    ЭЛБЭГЭЭ, БААТАР БАТҮҮЛ НАР БАЙХАД ЭНЭ ХЭРЭГ ИЛРЭХГҮЙ БАЙХАА ДАА

  • Anonymous (October 02, 2012 6:40:47 pm )

    Олон намууд алга болсоны дараа Зоргийн хээг илрэх бахаа.намуудыг бүгдийг татан буулга төр цэвэршиг

  • Anonymous (October 02, 2012 7:13:21 pm )

    sanaatai shiljuulseniig medej baigaam bol ter ezniig ni heleechee

  • Anonymous (October 02, 2012 7:16:41 pm )

    Манай шударга Ерөнхийлөгч хэнд юуны учир баатар цол олгоод хэнийг хаанаас татаж, хаана тавьж байгаа билээ дээ.

  • Anonymous (October 02, 2012 9:24:01 pm )

    tuhai in ueiin uls torchid oir toiriinii humuus bolon TEG-aas l gemt heregten oldoh bh

  • Anonymous (October 02, 2012 9:25:19 pm )

    bilegt uuruu alsan baij medeh hun de elbegiin unench gar

  • Anonymous (October 02, 2012 9:47:21 pm )

    tgeed bariach gants zorig ch bish olon hun amia zui busaar aldsan sh tee

  • Anonymous (October 02, 2012 9:48:06 pm )

    hulgaich hulgaichiig bariarai gj hashgirdag gsn

  • Anonymous (October 02, 2012 10:32:58 pm )

    aluur
    cnid 1 negnee shagnaad bgaa yum bishvv

  • Anonymous (October 02, 2012 11:32:57 pm )

    batshugariin esteg

  • Anonymous (October 03, 2012 12:21:42 am )

    Зоригийг хэн алсан гэдэг нь, тэр үед ардчилсан намын нэр хүнд маш их унасан бас Дэд бүтцийн сайдын суудлын төлөө АН дотор өрсөлдөөн байсан, Зориг намынхаа нэрээр өндөр албан тушаал хашиж байгаа нөхдүүдэд шудрага байх нийгмийн эрх ашгийг илүүд үзэж улсын хөрөнгө завших, үрэн таран хийхээс сэрэмжилсэн үг хэлж зөрөлддөг байсантай шууд холбоод мөрдвөл олдох байхаа…

  • Anonymous (October 03, 2012 9:29:16 am )

    Энхсайханыг юу боллоо гээд оролдоод бн.Яах аргагүй чадалтай хүн шүү дээ.Аль ч намд байхгүй хүн.Хамгийн зоригтой,улс орноо өөд нь татах хүнийг дарж байх нь хэнд хэрэгтэй юм бэ.Нэр бүхий эрхмүүдэд балайруулдаг тариа хийгээд яриулбал овоо л юм дуулна.Хамгийн их гашууддаг хүмүүс юу л бол.Гэхдээ энэ хэрэг их л хожуу илрэнэ байх.Одооны энэ үе дууссан үед л…

  • Anonymous (October 03, 2012 9:39:48 am )

    ЭНХСАЙХАН ТУУЛБАРГҮЙ ХҮН ЭНБАЯРТАЙ ӨЧӨХДӨРХӨН ХАМТ ЯВСАН БАЙТАЛ ОДОО
    НАДАД АЛБАН ТУШААЛ ӨГСӨНГҮЙ ЭНХБАЯРИЙГ ЛУЙВАРЧАН БИШ ГЭЖ БИ ХЭЛЭХГҮЙ ХЭМЭЭН
    ЯРИЛЦАЛГА ӨГСӨН БАЙХ ЮМ ЭНЭ БОЛ АЛБАНТУШААЛ ГОРЛОСОНИЙ ИЛРЭЛ ЮМ
    ЭНХСАЙХАН ХОЛБООТОЙ ЮМ БОЛ ЭЛБЭГДОРОЖ НАРРЫН ХҮМҮҮЧ БАС ХОЛБООТОЙ ГЭСЭН ҮГ
    БЭШ ҮҮ

  • Anonymous (October 03, 2012 9:44:27 am )

    ЭНХБАЙХАН МИ 8 ОНГОЦНИЙ ХЭРЭГИЙН ҮЕД АР ГЭРИЙН ЦУГЛААН ЛЭЭР ЭНЭЭГЭЭД ЗОГСОЖ БАЙСАН ШҮҮ ЭНЭ ЗУРАГ НЬ ОДОО БИ БОЛУУ ИХ Л МУУХАЙ СЭТГЭЛ ТӨРҮҮЛЭЖ БАЙСАН ДАА
    ТҮҮНЭЭС ХОЙШ БИ ЭНЭ ХҮНД ИТГЭДГҮЙ ЮМ БААВАРЫН ӨРӨӨСӨН ГУТАЛ БОЛУУ
    МҮАН ГЭДЭГ БОЛ ҮНЭНДЭЭН НАМ БИШ ХЭСЭГ БҮЛЭГ ЦӨӨН ХЭДЭН ХҮН ТӨДИЙ ЗҮҮЛ
    МАХН ИЙН НЭР НҮҮРЭЭР ХАРИН ХЭДЭН СУУДАЛ АВЛАА

  • Anonymous (October 03, 2012 10:22:39 am )

    enhsaihan

  • Anonymous (October 03, 2012 11:38:44 am )

    Enhsaihan Bol muu Hun

  • Anonymous (October 03, 2012 2:26:20 pm )

    Elbegdorj daraagiinhaa huniig hilmegduuleh gej bna enkhsaihan eronhiilogchiin songuulid ner dewishne gesen shuum garaad bga ter aluurchidiig bolhoor orshoogood oortoi n orsoldogch boloh humuusiig eelj daraalan heregten bolgohiig bolgoj alhiig alaa bizdee

  • Anonymous (October 03, 2012 2:30:07 pm )

    Odoo elbegdorj tsereg tsagdaa shuuh porkuroriig bugdiig gartaa oruulsan durtai hunee alj durtee hunee shorond hiij durtai aluurchinaa orshoonodoo

  • Anonymous (October 03, 2012 10:24:13 pm )

    Enhsaihan arai ch tiim zuild serdegdeh hun bish. Hamgiin ih haruusal teej yavaa hun. Uuniig bol helmegduulelt gej hun buhen helne.

antalya rent a car