antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 26, 2012 Comments are off

Сонгогч заавал мандатын тоогоор нэр дэвшигчийн өмнөх дугуйг будах ёстой

нийтлэсэн Admin

Сонгуулийн үеэр хэс­гийн хо­роод ямар зохион байгуулалттай ажиллах болон сонгогчид саналаа хэрхэн өгөх талаар өчиг­дөр СЕХ-ноос танил­цуул­га хийлээ. Улс төрийн нам эвслүүдэд зориулсан гэх уг танил­цуулгад жирийн сон­гог­чид ч ирсэн байв.

Сонгуулийн санал тоо­лох ма­шин ямар жур­маар ажиллах та­лаар өмнө нь албан ёсны дөр­вөн удаагийн туршилт явуулсан байна. Ингэхдээ хамгийн эхэнд АНУ-ын талаас хүлээн авах­даа шалга­сан бол түүний дараа ТЕГ, Мэ­дээлэл, шуудан, харилцаа хол­бооны зохицуулах газар, СЕХ-ны хамтарсан аж­лын хэсэг нарийв­чилсан шалгалт явуулжээ.

Харин түүний дараа саналын хуудас хэвлэх үйлдвэрт аваачиж турш­сан бол, санал авах хэс­гийн хороодод хүлээлгэн өгөхдөө ч мөн шалгаж үзсэн байна. Ийнхүү дөр­вөн удаагийн туршил­таар шал­га­сан тул санал тоолох автомат машинд ямар нэг эргэлзэх зүйлгүй гэдгийг СЕХ-ны удирд­лагууд хэлж байсан юм.

Харин сонгогч сана­лаа өгөхийн тухайд гур­ван шат дамжлагыг дам­жих юм байна. Тухайл­бал, хэсгийн хорооны санал авах байх тойрсон хэлбэртэй байх бөгөөд сонгогч оронгуутаа эхний хэсэг буюу бүртгэ­лийн хэсэгт хандана. Энд иргэ­ний бүртгэл мэдээл­лийн ажилтан, бүртгэлийн прин­тер, хурууны хээ та­них машин зэрэг байр­ла­сан байх аж.

Сонгогч хамгийн тү­рүүнд ху­рууны хээгээ шал­гуулах ёстой. Энэ нь ту­хайн хэсгийн хорооны сонгогч мөн гэдгээ баталж байгаа хэрэг аж. Учир нь тухайн сон­гогчийн хурууны хээ зөв­хөн тэр хэсгийн хо­роонд байх тул өөр газарт сон­гууль өгөх бо­ломжгүй юм байна. Ер нь аливаа хүний хурууны хээ нь ТЕГ-т нууц­лалын зэрэгтэй бай­даг учир хаа хамаагүй газарт бүртгэлтэй бай­даггүй гэнэ. Ийнхүү хуруу­ны хээ­гээ шал­гуулсан сон­гогч иргэ­ний үнэм­лэ­хийн хамт хоёр дахь хэсэг буюу хэс­гийн хорооны гишүүн дээр очиж, нэрсийн жаг­саалтад байгаа эсэхээ шалгуулна. Ингэсний да­раа иргэний бүртгэлийн ажилтнаас гур­ван тасал­бар авах бөгөөд нэгийг тухайн иргэний бүрт­­гэ­лийн ажил­танд үл­дээх аж. Ха­рин хоёр дахь тасал­бараа хэсгийн хо­рооны ги­шүүнд үзүүлж, саналын хуудсаа авах юм байна. Үлдсэн нэг тасал­бар нь иргэний үнэм­лэх­ний нь хамт тухайн сон­гогчид үлдэх гэнэ. Сана­лын хууд­саа ав­сан сон­гогч гурав дахь хэсэг буюу тус­гайлан зас­сан ши­рээн дээр сууж саналаа өгнө. Уг ширээн дээр са­налын хууд­­сыг хэрхэн зөв бөглөх талаар заавар­чилгааг ч байр­луулсан байх юм.  Сон­­гогч нь са­налын хууд­сыг бөг­лөх­дөө өөрийн той­рогт бай­гаа мандатын тоо­гоор нэр дэвшигчийн өм­нөх дугуйг тусгай балаар би­түүлж будна. Нийс­лэ­лийн иргэ­дийн хувьд Иргэ­дийн тө­лөө­лөгч­дийн хур­лын ги­шүүдээ давхар сон­гож байгаа учир саналын хууд­­сын ард байх хэсгээс мөн ман­датын тоогоор нэр дэвшигчийн өмнөх дугуйг будах юм. Харин орон нутгийн иргэдийн хувьд зөвхөн УИХ-д нэр дэв­шиг­чийн өмнөх дугуйг л будна.

Аймаг нийслэлийн аль алинд нь заавал ман­­да­тын тоогоор санал өгөх ёстой гэнэ. Тухайл­бал, хоёр мандаттай тойр­гийн сонгогч нэг хүнд нь л санал өгвөл тухайн саналыг тоо­цохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, тэр сонгогч сон­гуульдаа оролцоогүй гэсэн үг гэнэ. Ийнхүү саналаа буд­сан сонгогч саналын хууд­саа авч санал тоолох ма­шин руу хийнэ. Санал тоо­лох машины хувьд ду­гуйг тал будсан, эсвэл хэрээс зурсан гэх мэт өөр тэмдэг­лэгээгээр тэмдэг­лэ­сэн са­на­лын хуудсыг ун­ших­гүй­гээр бу­цаа­гаад гар­гах гэнэ. Энэ тохиол­долд тухайн сонгогч дахин нэг удаа саналын хуудас авах эрх­тэй юм. Харин ман­датын тоо­ноос илүү санал өгсөн буюу будалт хийсэн, са­налын хуудсан дээр өөр ямар нэг тэмдэглэгээ хий­сэн зэрэг зөрчилтэй хууд­сыг уншчих гэнэ. Гэхдээ эд­гээр саналын хуудас нь санал тоолох явцад хү­чингүй болох ажээ. Ийм гурван үйлдэл хийсний дараа сонгогч та сая сон­гуульдаа оролц­сонд тоо­цог­дох юм байна шүү.

Сонгогчдод хэлэх өөр нэг мэ­дээлэл бол бүрт­гэлийн хэсэг буюу иргэний бүртгэл мэдээллийн ажилт­­­­­нуудын сууж бай­гаа хэсэг байрлах ху­рууны хээ таних машин нь зургаду­гаар сарын 28-ны өд­рийн өглөөний 07.00 цагаас оройн 20.00 цаг хүр­тэл л ажиллахаар прог­раммч­лагд­сан гэнэ. Сон­гогч нь хурууны хээгээ таниулж байж саналын хуудас авч саналаа өгөх эрхтэй болох тул хуулийн дагуу 20.00 цагаас хойш энэ машин ажил­лахгүй аж. Харин 20.00 цагт ху­рууны хээгээ таниулсан сонгогч 20.01, 20.02 ми­нутад саналын хуудсаа санал тоолох машин руу хийж болох юм байна. Санал тоолох ма­ши­ныг хэсгийн хорооны даа­мал сүүлчийн санал өгсөн хүний саналыг ун­шуул­сны дараа хаах үйлдэл хийх аж. Хэрэв шаард­ла­гатай тохиол­дол гарвал тухайн хэс­гийн хорооны дарга ко­доор нээх үйлдэл хийж болох тухай СЕХ-ны удирд­лагууд хэлж бай­лаа.

Т.ГЭРЭЛМАА

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car