Орос, Польш хэсгийн шатнаас мултарлаа
ЕВРО 2012 тэмцээний А хэсгийн сүүлчийн тоглолтууд өнгөрсөн бямба гаригийн шөнө боллоо. Тэмцээний өмнө энэ хэсгийг тэргүүлэх магадлалтай гэж тооцогдож байсан ОХУ, Польшийн шигшээ багууд хэсгийн шатнаас мултарч шуугиан тарьсан. Ялангуяа, эхний тоглолтод Чехийн хүчтэй багийг бут ниргэсэн оросууд грекчүүдэд хожигдсон нь том шуугиан байлаа. Мөн эхний тоглолтод Оросын шигшээ багт хожигдсон чехүүд тэмцээнийг зохион байгуулагч Польшийн шигшээ багийг гомдоосон. Орос, Грекийн шигшээ багийн оноо тэнцсэн учраас хоорондын тоглолтод грекчүүд илүүрхсэн учраас дараагийн шатанд шалгарах эрх авсан.
ЧЕХ – ПОЛЬШ – 1:0
Петр Ирачек, 72 (1:0).
ГРЕК – ОХУ – 1:0
Гиоргос Карагунис, 45+2 (1:0)
А хэсэг
|
Баг |
Т/т |
Хожсон |
Тэнцсэн |
Хожигдсон |
Б/харьцаа |
Оноо |
| Чех |
3 |
2 |
0 |
1 |
−1 |
6 |
| Грек |
3 |
1 |
1 |
1 |
0 |
4 |
| ОХУ |
3 |
1 |
1 |
1 |
+2 |
4 |
| Польш |
3 |
0 |
2 |
1 |
−1 |
2 |
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 26, 2012 9:37:46 am )
orosuudiin esreg bagtaa oruulsan bumbug yamarch yned tsenegyi bolsond haramsaltai bna

1 Comment