antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 18, 2012 5 comments

Авлигатай тэмцэх хүсэл МАН-д байна уу

нийтлэсэн admin

Сонгуулийн сурталчилгаа хэтийдсэн солиором өдрүүдэд өрсөлдөгч нараа гүтгэх гутаах нь хэрээс хэтрэх нь бий. Гэхдээ энэ удаагийн Сонгуулийн хуулиар хэн нэгнийг гүтгэн доромжлох гүжир аргыг хязгаарлаж өгсөн учир харьцангуй гайгүй байна. Бас ч гэж улс төрийн соёл нь жаахан өндөрсөж, гүтгэлэг гүжирдлэгийн хар муур хамжааргатай байна уу гэтэл үгүй бололтой. Саяхнаас “гариг” андуурсан гэмээр эзнээ олоогүй хардлагууд энд тэнд сонсогдох болов. Тэдний нэг нь “МАХН хэмээх намын нэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярт олгуулсан” гэнэ. Цаашлаад, Н.Энхбаярын авлигын хэрэгт шалгагдаж байгаа болон СЕХ түүнийг нэр дэвшигчээр бүртгэж аваагүй нь бас Ц.Элбэгдоржтой холбоотой гэв. Энэ одоо юу гэсэн үг вэ? Намын нэрийг Улсын дээд шүүх бүртгэж, СЕХ-г МАН-ын нөхөр толгойлж байгаа биш үү. Сонгуулийн солиорол гэж л ийм байдаг байх.

Уг нь бол өнөөгийн Сонгуулийн ерөнхий хорооны нэгээс бусад гишүүн нь МАН-ын угшилтай, тэндээс “томилгоотой”. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд СЕХ-ны бүрэлдэхүүнийг огт шинэчлээгүй, өөрчлөөгүй. МАХН буюу одоогийн МАН-ын хүслээр бүрдүүлсэн бас нэг бүтээгдэхүүн нь мөнөөс мөн. Хуулийг хүндлээгүй, шүүхээр шүүгдэж байгаа хүнийг СЕХ нэр дэвшигчээр бүртгээгүйн төлөө тэдний олонхи гишүүнийг өөрсдөө томилсон уугуул нам нь яагаад хаа хамаагүй хүнийг харааж чичээд байгаа юм бол? Тэгээд ч “Байцаалт өгнө үү” хэмээн арвантаа “залаад” байхад ирээгүй, хуулийг гууль болгож суугаа хүнийг хууль батлах эрхийн төлөө өрсөлдүүлж болно гэж үү?

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг уг нь АТГ-ын нөхдүүд авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаад, шалгасан зүйл ангиа нотлоод, прокурор түүнийг нь хянаад шүүхээр шүүж байгаа. Одоогоос хэдхэн сарын өмнө, Н.Энхбаяр МАХН-ын нэрийг авсаны дараа аль нам нь “Авлигын хана хэрмийг нураана” хэмээн Сүхбаатарын  талбай дээр Н.Энхбаярын зургийг золигт гаргаж, сор залаад явж байсан билээ. Гэтэл одоо түүнийг шалгасан нь ч буруу, шалгаж байгаа байгууллага нь ч АТГ бус, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болчихсон явж байх юм. 13 жилийн турш авлигын загалмайлсан эцгээрээ дуудуулсан Н.Энхбаярыг авлигын хэргээр шалгаад эхлэхээр хэн тэрийг хаацайлах гээд хэн тэрийг бүрхэгдүүлэх гээд байгаа юм бэ? Авлига гэдэг бол Монголыг бүрхсэн, бүр мөхөөж мэдэх мөхлийнх нь зам руу аль хэдийнэ гулдарч чирээд эхэлчихсэн айдас.

Нэг үеэ бодох юм бол нийгэм авлигаас ангижирья, салья гэсэн хандлага хүчтэй давалгаалаад эхэлчихэж. Хүүхдээ цэцэрлэгт оруулах гээд чихэр бариад гүйж байгаа эцэг эхээс эхлээд, дээд сургуулиа онц дүнтэй төгсчихөөд ажилд орох гээд анкетаа бариад айсхийн зогсч байгаа залуу ч, адилхан, нүдэн дээр илт худал хуурмагаар хөлжин баяжиж байгаа төрөөс төрсөн тэрбумтан за бүр байг гэхэд саятнуудыг ч хараад  ард түмэн авлигаас салья гэж хүсч тэмүүлж байна. Бид ч гэсэн тэрнээс чинь салмаар байна. Хөдөлмөрлөж бүтээсэн бүхнээс минь хувалз мэт сороод байгаа авлига хөдөлмөрлөж бүтээх, өөрсдийнхөө гараар босгох ирээдүйг минь ч булаах гээд байна. Ц.Элбэгдорж ганцаараа тэр авлигаас салья гэж хашгираад байгаа юм биш. Гэтэл одоо ажлаа хийхгүй байна гэж хэдэн жил гасалсан Авлигатай тэмцэх газрыг сэрээхээр хэн айгаад, ичээд эсэргүүцээд, илт далд хор хийгээд байгаа юм бэ? Авлигатай тэмцэх хүсэлгүй, зориггүй байгаа бол тэрийгээ л хэлчихмээр юм, МАН-ынхан.

Авлигатай тэмцэх газар гэхээр л яагаад Ерөнхийлөгчтэй холбож наалдуулаад байгаа юм бол. Үнэхээр тийм наалдацтай харагдаад байгаа бол сэрээх гэж байгаа тэр хүнд баяр хүргэх нь зүйтэй байх. Ер нь бол авлига цэцэглэн хөгжсөн энэ 13 жилийн түүх МАН-тай салшгүй холбоотой. Бас шударгаар хэлэхэд нийгэмд бий болсон, байж болох сайн зүйл ч тэдэнтэй холбоотой байж болох юм. Тэр тусмаа одоо тэдний үзэн ядаад, айж хулжаад, Ц.Элбэгдоржтой аваачиж “наагаад” байгаа МАХН ч тэдний өөрсдийнх нь бүтээгдэхүүн, өнгөрсөн түүх, өрнөөс унасан хэлтэрхий, үсэрсэн цусны нэг хэсэг. Магадгүй яг өнөөдрийн МАН-ын толинд буусан тусгал нь. Гэтэл одоо яагаад өөрөөсөө төрсөн үр могойноос үхтлээ айж, өөр хүнийх юм шиг харагдуулах гээд байна вэ. Тэгж ярих юм бол өнөөдрийн МАН-ын өнгөрсөн түүх тэр чигээрээ МАХН-тай, Н.Энхбаяртай холбоотой. Авлигын сүүдэр, аалзны торонд хэрсэн 13 жил ч бас өнгөрсөн үеийн МАХН, өнөөгийн МАН-ынх. Н.Энхбаяр МАН-аас гарснаас биш, МАН “мах”-наас гараагүй нь лав.

Ингэхэд өнөөдөр УИХ-ын сонгууль болж байна. Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж биш, МАН, МАХН өрсөлдөж байна. Ардын намынхны андуураад байгаа Ерөнхийлөгчийн сонгууль болтол дахиад жилийн зай бий. Тэгээд ч нэг сонины бичсэнчлэн Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёрын өрсөлдөөн ид дундаа явж тэр тусмаа өдгөө өнөөдрийн Ерөнхийлөгчийн өөдөө хаясан чулуу өөрийнх нь унах гэгч болж байна гэсэн утгатай захиалгат нийтлэл бичүүлэх болсны учир юу билээ? Энгийн логикоор харахад өдрөөс өдөрт өөрсдийнх нь дэмжигчдээс холтолж байгаа МАХН-аа дарж авахын тулд өнөөгийн Ерөнхийлөгчтэй холбох шаардлагатай  болсон юм болов уу. Тэр тусмаа өөрсдийг нь буруутгаж болох сэжим бүхнийг өөр бусад руу бухахын тулд. МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараахан өөрсдийнхөө байгуулсан төрийн бус байгууллагуудаар Ц.Элбэгдоржид Шударга ёсны төлөө тэмцэгч хэмээн өргөмжлөл хүргүүлж, энэхүү баривчилгааны ард Ц.Элбэгдорж буй гэж харуулахыг хичээсэн. Экс Ерөнхийлөгчийг баривчлагдсанд цочирдсон ард түмэн “хэргийн эзэн” Ц.Элбэгдорж өрсөлдөгчөө баривчлуулчихаад өөрөө өргөмжлөл хүртэж байна гэж үзэн ядах ёстой юм байж. Энэ ч хэрээр экс удирдагчаа хөлийг нь гозолзуулаад баривчлагдаад явахад ер нь бол нарийндаа гүйцэтгэх ажилтнуудын бүдүүлэг аргаас болж цочирдоод байсан олон нийтийг уймруулж, унасныг өрөвддөг монгол хүний ууч зан дээр тоглож чадсан.

Хумсаа нуусан муур мэт мэдэн будилж, мэлзэж, харин гар хөлөө нарийн төлөвлөгөө хонзонтойгоор хорон аргаар чиглүүлдэг нь угаасаа Ардын намын башир арга. Өнөөгийнх нь Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг баривчлуулж, бас СЕХ-нд бүртгүүлэхийг нь болиулж байгаа гэх мунхаглал юм байна. Цаашаагаа энэ мэт хэтийдэж, шүүх, хуулийн байгууллагынхны бүрэн эрхэнд бүдүүлгээр ханддаг, хардлага сэрдлэгээ үлгэр болгон зохиож тараадаг, цаашилбал гүжир гүтгэлэг явуулдаг жишиг тогтох вий дээ.

А.ТУЯА

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (June 18, 2012 9:05:51 am )

    Анх АТГ Энхбаярыг баривчлахдаа маш том алдаа гаргаж ард түмэнд буруу ойлголт төрүүлсэн . Тэгээд л бүх зүйл буруу тийшээ эргэсэн дэ . Ард түмнээсээ дэмжлэгтэй байгаа энэ хүнийг одоо яаж ч чадахгүй дэ

  • Anonymous (June 18, 2012 9:08:05 am )

    Одоо шоронд хийсэн ч нэг цагт гарна тэгээд нэрээ цагаатгуулаад л УИХ ерөнхийлөгчид үзээд л гараад ирнэ . Тэгээд Элбэгээ Нямка Хурц нарыг авилгын хэрэгээр шоронд хийх байх да

  • Anonymous (June 18, 2012 9:15:16 am )

    ERHEM ERENHIILEGCHEE!!!! Ih hurald suuj baigaa erhem gishuud cem cewerhen gejuu??? Bi bol ali ch nam bish.Uls ter bol bie bieniihee erh ashigiig hamgaalsan buleg… Ted yarihdaa ard tumen gedeg nedreg deree eersdiigee boddog.Ene bol hench margangui tuuliin unen…..Getel suuliin ueiin bolj baigaa baidliig harhad heterhii neg taliig bariad baigaa yum bish biz.???Tanii hiij baigaa uildlees harhad neg l namiin gishuud awilgal awdag busad humuus cewer yum shig haragdaad bna.ERHEM ERENHIILEGCH TA bolon ERENHII prokoror ch ih cewer hun bish shuudee ene tuhai tuhain ueiin shar huudasand bicheetei baigaa shuudee .?Tiimeestanaas huseh yum ni bitgii alagchilj uzeech tegwel tand bayarlah bna. Tand amjilt husie

  • Anonymous (June 18, 2012 10:59:54 am )

    МАНАЙ ДYYРЭГ МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
    МОНГОЛ АРДЫН НАМ YЕИЙН YЕД YYРД МАНДАН БАДАР ░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.чи ░░███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███.хєєрхєн ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███.юмаа ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████

  • Anonymous (June 18, 2012 11:34:48 am )

    АН-Г БИТГИЙ СОНГООРОЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ

antalya rent a car