АТГ-ыг ажлаа асар сайн хийж байгаа хэмээн магтагсад цөөнгүй байна. Гэтэл АМГ-ын экс дарга Д.Батхуягт үүсгээд байгаа хэрэгт холбогдох нэр бүхий эрхмүүдийн дотроос эрхгүй анхаарал татаад байгаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригтыг шалгаж дийлэхгүй байгааг нь харахаар ажлаа хийхгүй ч байгаа юм шиг. Урт нэртэй хууль хэрэгжиж, ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгохыг тодорхой хугацаагаар хориглосон журам гарсан үед эрх мэдлээ ашиглан 192 зөвшөөрөл олгосон, 43 тусгай зөвшөөрлийг хууль бусаар сэргээсэн зэрэг хэргүүд нь сэргээн шалгагдаж байгаа Д.Батхуяг эрхэм мэдүүлэг өгөхдөө өөрт нь үүсгээд байгаа хэрэгт холбогдох учиртай хэд, хэдэн хүний талаар өгүүлсэний нэг нь Дашдоржийн Зоригт сайд гэдгийг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Тэгэхээр хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж буй этгээд тухайн хэрэгт нь холбоотой хүмүүсийг өөрийн мэдүүлгээрээ баталгаажуулж байхад АТГ-аас тэр хүмүүсийг шалгах нь зүй ёсны асуудал баймаар. Шалгах ч үндэслэлтэй гэдгийг баталгаажуулах ганц л жишээг хэлье.
УИХ-ын гишүүн Ч.Улааныг Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэллээ гэх мэдээлэл дөрөвдүгээр сарын гурав дахь арав хоногт гарсан билээ. Харин АТГ-ын Тамгын газрын дарга Ч.Өнөрбаяраас сэтгүүлч энэ талаар тодруулга авахад “Албан ёсоор шалгаж эхэлсэн зүйл байхгүй байна. Гэхдээ хуулийн хувьд УИХ-ын гишүүн Ч.Улааныг энэ хэрэгт холбогдуулан шалгах үндэслэл бий” гэсэн байдаг. Сэтгүүлч түүнээс “Ямар учраас тэр вэ?” хэмээн асуухад нь “-Энэ тухай иргэдээс гомдол ирүүлж, асуудал дахин сөхөгдөөд ирвэл шалгах бүрэн боломжтой юм”. гэсэн хариултыг албан ёсоор өгсөн байдаг. Тэгэхээр иргэдээс гомдол ирлээ л бол шалгаж болдог юм бол хэрэгт холбогдсон хуулийн этгээд хамсаатнаа илчлээд байхад нь шалгахгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ?
Дахиад хэлэхэд, ЭБЭХ-ний сайд Дашдоржийн Зоригтын хувьд УИХ-ын 24-р тойрог Чингэлтэй дүүргээс нэр дэвшиж, баахан амлалт ярин давхихаасаа урьтан албан тушаалаа ашиглан хэрэг үйлдсэн эсэхээ үнэн зөвөөр нь тогтоолгох ёстой нэгэн гэдэг нь эндээс харагдаж байна.
Шадар сайд М.Энхболдын хүн гэгддэг түүнийг хамтарсан Засгийн үед сайдын суудал дээрээ арайхийж тогтож байсан нэгэн гэдгийг эрхэм та санаж буй нь лавтай. Түүнийг огцруулах үндэслэлүүд ганц, хоёроор тогтдоггүй байсан. Тухайлбал салбарын яам, агентлагийн зүгээс 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоолыг, холбогдох хуулийг биелүүлэх тал дээр хойрго хандаж, стратегийн ордуудад тавих төрийн хяналтыг сулруулж, лиценз олголтыг эмх замбараагүй болгоод буйн хариуцлагыг түүнээс удаа дараа асууж ирсэн билээ. Гэвч Монголын нүүрсийг Хятад руу экспортлогч компанид ихээхэн хувьцаа эзэмшдэг гэх эрхэм сайдтангаа суудалд нь үлдээх гэж нам нь улаан нүүрээ олон ч улалзуулсан даа. Түүнийг нүүрсний компанийн хувьцаа эзэмшигч гэдгийг нь Халтмаагийн Баттулга гэрчилж байсан гэдгийг энд тодотгох нь зөв болов уу.
Ер нь тэрээр уул уурхайгаар, лицензээр хөлжихийн амтыг таван жилийн өмнөөс илүүтэй мэдэрсэн нэгэн. 2007 онд Үйлдвэр, худалдааны яаманд газрын даргаар ажиллаж байсан түүнийг “Эрдэнэс MGL” зуун хувийн төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирлын суудалд нам нь суулгаж байсан юм. Харин тэрээр ЭБЭХ-ний сайдын суудалд суухаар явахдаа “Эрдэнэс MGL”-ийн Гүйцэтгэх захирлын суудалд өөрийн бизнесийн хамтрагч, анд нөхөр болох Б.Энэбишийг суулгасан байдаг. Б.Энэбиш гэгчийг одоо бол олон нийт гадарладаг болсон байх. “Эрдэнэс Тавантолгой” гэхээр л нэр нь гардаг тэрээр Д.Зоригтынхоо ивээлээр төрийн өмчит том компанийн толгойд суухаасаа өмнө уул уурхайн хувийн компанийн захирал байсан юм.
Монгол Улсад хөгжил дэвшил дагуулах түшиц болно гэгдэж буй стратегийн ордуудыг эргэлтэд оруулах үүрэг хүлээсэн том компанийн захирлын суудал ингэж л ашиг сонирхол нэгтнүүдийн хооронд шидэгдэж байдаг юм. Мэдээж Д.Зоригт илүү “том” үйл хэрэг бүтээхийн тулд сайдын суудалд томилогдсон нь Оюутолгойн гэрээг байгуулсан гурван сайдын нэг болсоноос нь харагдана. Гэвч тэрхүү гэрээ нь Монгол Улсад ашиггүй болсон тухай эдийн засагчид, судлаачдын үгсийг тэрчигээр нь худлаа гэж үгүйсгэж болохгүй юм. УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгаа шинжилгээний албанаас явуулсан мэргэжилтнүүдийн судалгааны дүнгээс харахад гэрээ ашиггүй болсон гэж үзэх үндэслэлүүд бий.
Нээлттэй нийгэм форумын судлаачийн хэлж буйгаар бол Оюутолгойгоос орж ирж буй татварын урьдчилгаа төлбөрүүд Монголын өр болж байгаа. Тэдгээр мөнгийг татварын урьдчилгаа утгаар нь авах ёстой гэнэ. Тодруулбал, тэдэн жилийн дараа та нараас авах ашгийн татварыг одоо урьдчилаад авч байна. Дараа нь ашгийн татвараас чинь суутгаж тооцно гэсэн байдлаар авч байх ёстой атал гэрээндээ мөнгө авсан л бол ямар ч нөхцөлд буцаагаад төлнө гээд заачихсан тул манай тухайд бөөн өр л тарьж иржээ.
Түүнчлэн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх судалгаа, шинжилгээний албанаас гаргасан дүгнэлтэнд Монголын тал өөрийн эзэмшлийн 34 хувиа барьцаалан Оюу толгойгоос 1.7 тэрбум ам.долларын зээл авсан нь том эрсдэл дагуулсан тухай өгүүлсэн байна. Авсан нийт зээлийг хүүгийн хамт 11 жилийн хугацаанд төлж дуусахаар байгаа ч, гэрээ байгуулсан жилээс эхлэн ногдол ашиг хуваарилах үед бодогдох нөхцөл гэнэ. Харин бодит байдал дээр гэрээ хийсэн эхний найман жилд ногдол ашиг хуваарилах боломж угаасаа байхгүй билээ. Тэгэхээр үндсэн зээл дээр найман жилийн зээлийн хүү 1.346.400.000 ам.доллар нэмэгдэх аж. Ерөөс эдийн засагчдын тооцооллоор гэрээний 30 жилийн хугацаанд Монгол Улс өрөө төлж амжихгүй аж. Харин ч гэрээ дууссаны дараа Монгол Улс 656.361.811 ам.долларын өртэй үлдэнэ гэсэн нарийвчилсан тооцоолол гараад байна.
Нэг ийм л гэрээг байгуулалцчихаад гавьяа байгууллаа хэмээн даналздаг Д.Зоригт эрхэм одоо хууль тогтоох дээд байгууллага руу санаархаж байна. Могойн голын нүүрсний уурхайн төрийн эзэмшлийн 51 хувийг хятадуудад олгох Засгийн газрын тогтоолын төслийг оруулж ирж байсан Дашдоржийн Зоригт гэгч энэ эрхмээр үнэндээ монголын төр дутаагүй ээ. БНХАУ-ын төрийн өмчит Чайналко компанийн удирдлагатай уулзахдаа Оюутолгой төсөлд оролцох хүсэлтийг нь судлаж үзье хэмээн мишилзэж зогссон тэрээр УИХ-д суулаа гэхэд хятадуудын эрх ашигт нийцүүлсэн санал, санаачлагууд гаргаж даварч чадах нэгэн билээ.
Mass.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (June 18, 2012 1:18:18 pm )
Шалгагдсан мэйл хаягийн сан масс мэйлийн программны хамт зарна. Салгаж авч болно. Үнэ 1 саяас. Утас: 91111591
-
Anonymous (June 18, 2012 1:31:03 pm )
Энэ хун л анхнаасаа замбараагуй болчихсон газар орныг маань эмхэлж эхэлж, учрыг нь олж, дахин ямар ч газрын эрх егехийг зогсоосон юм биш уу. Ийм хумуусийн эсрэг, Монголыг Монголоор нь багалзуурдуулдаг олон зууны ,эртний арга одоо явуургуй болсоныг урд Ах нар ойлгоосой. Одоо интернет, мэдээллийн зуун, Монголчууд ухэр хочноосоо бага багаар салсаар байна….
-
Anonymous (June 18, 2012 1:33:16 pm )
Энэ мэдээллийг хэдэн зоос авч бичиж байгаа вэ? Сурвалжлагчаа. Нэр,хаяг, утсаа ядаж айхгуй бичиж бай л даа.
-
Anonymous (June 18, 2012 1:37:00 pm )
Энийг бичсэн эмэгтэй хаана терсен, хаана ухэх юм бол. Эх оронгуй юм уу……
-
Anonymous (June 18, 2012 2:07:12 pm )
Шалгах ёстой хүний нэг бол яах аргагүй мөн. Зөв байна.
-
Anonymous (June 18, 2012 2:57:56 pm )
АТГ маш тодорхой хэлсэн байна. Тэр хүн буруутай байх магадлалтай гэсэн албан ёсны бичиг, захидал авбал шалганаа гэж. Ойлгодоггүй юм уу хаашаа юм бэ? Шалгах хэрэгтэй гэж байгаа бол өргөдлөө бичээд АТГ-ын бичиг хэрэгт өгөх хэрэгтэй ш дэ. Тэндээс хүлээж авсан гэсэн юмаа аваад харин шалгахгүй байна гэж гомдоллож болно
-
Anonymous (June 18, 2012 3:20:57 pm )
zorigt gej ugaasaa hujaad vilchildeg hv shvde ajilaa hiij chadahgvi ogtsruulah talaar yrigdaj baisan………………….
-
Anonymous (June 18, 2012 3:30:03 pm )
Hujaag shorond hiii
-
Anonymous (June 18, 2012 3:34:37 pm )
hanaj tsadahaa medehgvi ymnuudiig gargahgvigee ard tvmen medne
-
Anonymous (June 18, 2012 3:39:53 pm )
Zorigt said shig shudarga hun bhguie
muuusaaan iljirsen yum nuuud ataarsan daaa uhleee yu ai -
Anonymous (June 18, 2012 3:43:22 pm )
М ОНГОЛЫН АРД ТҮМЭН МОНГОЛ АРДЫН НАМЫГ ДЭМЖИЖ БАЙНА.
░░░░░░░░░░░░░░░░░░░░░░█████████.░░
███████░░░░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒███. ░░█▒▒▒▒▒▒█░░░░░░░███▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒███. ░░░█▒▒▒▒▒▒█░░░░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██.♥ ░░░░█▒▒▒▒▒█░░░██▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒███ ░░░░░█▒▒▒█░░░█▒▒▒▒▒▒████▒▒▒▒████▒▒▒▒▒▒██ ░░░█████████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░░░█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒██ ██▒▒▒███████████▒▒▒▒▒██▒▒▒▒▒▒▒▒██▒▒▒▒▒██ █▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒████████▒▒▒▒▒▒▒██ ██▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░█▒▒▒███████████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒██ ░██▒▒▒▒▒▒▒▒▒▒████▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒▒█ ░░████████████░░░████████████████ -
Anonymous (June 18, 2012 3:43:41 pm )
Zorigt said ch tumendeeee iveeeltei hiisen buteesen zuiltei ard tumneee gesen sanaataui setgeltei zaluuu shi bi vhamaig demneeee manaihan taniiig ;emjij bgaaa tand amjilt husie MAH garnaaa ta garna amjilt Ene luvariiin ezed buuu bolomj olgo
-
Anonymous (June 18, 2012 3:44:41 pm )
АН-Г БИТГИЙ СОНГООРОЙ МИНИЙ МОНГОЛЫН АРД ТҮМЭН ТЭД БОЛ ЭХ ОРНОО ХУДАЛДДАГ БИДНИЙ ТАТВАРААС ХУЛГАЙЛДАГ ХУМСАЛДАГ УЛСААС ИДСЭН УУСАН АШИГЛАСАН ШАМШИГДУУЛСАН ТӨСВӨӨС ТАНАСАН ОЛОН ЗУУН ТЭРБУМЫГ ТЕНДЭР НЭРЭЭР ХУВЬДАА ЗАВШИЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ГАДАГШ ГУЛГУУЛЖ ХУУЛЬ БУС АРИЛЖАА НАЙМАА ХИЙЖ ӨӨРСӨДӨӨ БАЯЖСАН ТИЙМ Л ХҮМҮҮС БИД 1996 ОНД ИТГЭН 1 УДАА ТӨР БАРИУЛСАН ГЭТЭЛ ИЙМ Л ЗҮЙЛ БОЛОО БИЗ ДЭЭ. ХУЛГААЧДАА АН-Г МОНГОЛЫН ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЪЯ
-
Anonymous (June 18, 2012 3:54:52 pm )
Одоо энэ хэруулээ дуусгаа Монголчууд аа. Энэ урд Ах нар явуулга хийгээд, Монголчуудыг Монголчуудаар нь багалзуурдуудах гээд байгаа юм биш биз гэж бодогдох боллоо. Олон зууны турш тийм л байсан, Гэхдээ одоо энэ арга явуургуй дээ. Ухэр Монгол одоо Интернет Монгол болж байгаа цагт…
-
Anonymous (June 18, 2012 4:05:00 pm )
дэмий юм бичиж байхаар өөрийнхөө ажлыг хичээж хийвэл монгол улс хөгжинө дө энэ хүний хийгээд байгааг 2 нүд 2 чих нь сонгсож хардагүй л юм байх даа
-
Anonymous (June 18, 2012 4:21:39 pm )
yag unen zuil bichij dee.zorigt shalgagdah tsag irnee .tun udahgui.bayar bayartsogt ene 3 tsaaziin yaltai 3
-
Anonymous (June 18, 2012 4:27:51 pm )
Ene luibarchin khujaa Zorigtiig demjij baigaa khumuus bol mongol udmiin khumuus bish bololtoi. Ugiin mongol khun arai ch mongoliin yazguur erkh ashgaas urbasan iim ubaigui uildliig demjikh uchirgui. Ene etgeed UIKH-d ner debshikh baitugai tornii tsaana suuj baikh yostoi.Iimd chingeltei duurgiin songogshid erkh ukhaarakh tsagt bolson gedgiig khatuu ankhaaruulj baina!Ta nar tuunii tab arban togrogt dakhin khuurtbal mongolchuud sonono shuu!Sanalaa oor tseber mongol khund ogogtun!
-
Anonymous (June 18, 2012 5:29:24 pm )
М. ЭНХБОЛД, Д.ЗОРИГТ ХОЁРЫГ ЦЕГ, АТГ ШАЛГАЖ ЧАДАХГҮЙ БОЛООД Л ЭД ДАРХАН ЭРХТЭЙ БАЙХ
-
Anonymous (June 18, 2012 5:34:30 pm )
зоригт чинь өөрөө хужаа шүүдээ түүний ээж Мөрөнгуа бол хятадын охин шүүдээ Тийм учраас энэ хүний элэг өөр байдаг байх Дахин хэлье энэ хүн монгол хүн биш
-
Anonymous (June 18, 2012 8:00:31 pm )
URBAGSHDAD GICHEH GAZAR .GICHGEH HUL BAIH ESGYI
-
Anonymous (June 18, 2012 8:54:56 pm )
muu nohoig buudchihuu janjaan
-
Anonymous (June 18, 2012 9:11:49 pm )
hunii hiij buteej bgaa zob saihaniig harj sur Dandaa har energi yalgaruulj hob jib hoozoldoj baihaa zogsoo buduuleg zangaa zas ard tumen naad bichseniig chin jigshin zebuuzej bna ajil hii amidralaa deeshluul hunii hiisniig muulj suuhaar
-
Anonymous (June 18, 2012 10:00:05 pm )
зоригт bol jinheme hujaagiin ur sad ta nar sudlaad uzeerei aav ni MORON GEJ HUN BII EEJ NI BAS HUJAA ENE HUJAAGAAS BELTGEGDEJ IRSEN DEEREMCHIN arai ch humuus meddeg bailgui dee
-
Anonymous (June 19, 2012 12:50:26 am )
Монголын Эдин Засгийн баг өмссөн номер нэг алуурчид: Ц. Элбэгдөрж, С. Баяр, Д. Зоригт, Лу. Гантөмөр, Баярцогт
-
Anonymous (June 19, 2012 12:51:09 am )
Монголын Эдиин Засгийн баг өмссөн номер нэг алуурч: Д. Зоригт
25 Comments