antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2012 11 comments

Харгис, алуурчин ээжүүд яагаад олдохгүй байна вэ

нийтлэсэн Admin

Сүүлийн жилүүдэд нярай хүүхдийн цогцос олдох нь нэмэгдэх боллоо. Өнгөрөгч онд бидэнд мэдэгдсэнээр арваад хэрэг гарсан юм.

2011 онд гарсан хэргүүдийг эргэн санахад, 2011 оны есдүгээр сард Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрийн “Хангай” зочид буудлын өрөөнөөс 2-3 сартай хүүхдийн цогцос олдсон. Хэргийн газарт хийсэн анхны үзлэгээр талийгаач нярай амьсгал хураагаад 2-3 хоносон байх магадлалтай гэж үзсэн юм.

Мөн тус дүүргийн VII хорооны 25 дугаар байрны хоёрдугаар орцноос 7-8 cap тээсэн нярайн цогцсыг хогийн саванд хаясан байсныг олжээ.

Чингэлтэй дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байрны гаднах жорлонгоос хүүхдийн цогцос олдсон. Цогцсыг уутанд хийлтүй, шууд хаясан байлаа. Харин Туулын бургаснаас 53 см урттай, 3.2 кг жинтэй нярайн цогцос олдсон. Хэргийг шалгахад осгосон нярайн аманд малгайг нь чихсэн, төрөөд 2-3 хоносон эрэгтэй хүүхэд байсан нь тогтоогдсон.

Мөн Баянзүрх дүүргийн XXIII хорооноос 27 см урттай, 900 гр жинтэй 16-18 долоо хоногтой, эмэгтэй нярай хөлдөж, амиа алдсаныг олж байсан юм.

Харин 2012 оны хоёрдугаар сард Сонгинохайрхан дүүргийн жалганд дөнгөж төрсөн нярай хүүхдийн цогцос хаясан байжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 28-нд Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэр, 18 дугаар гудамжны жалганаас хүй нь ч цөглөөгүй нярайн цогцос олдсон байна. Нярайг улаан даавуунд ороогоод хаясан байсныг цагдаагийн байгууллагынхан олж, холбогдох хүмүүсийг нь эрэн сурвалжилж байгаа юм.

Энэ мэтчилэн хэргүүд нэлээд гарах боллоо. Өнгөрөгч онд зургаан нярайн цогцос олдсон. Харин дээрх хэргийг үйлдсэн этгээдүүд олдоогүй. Энэ бол бидэнд мэдэгдэж байгаа тоо баримт. Үүний цаана мэдэгдэхгүй хэчнээн хүүхдийг хаяж байгааг таах аргагүй юм.

Гэмт этгээдүүд болох тэдний ээжүүд өнөөдрийг хүртэл олдохгүй байгаа нь хачирхалтай. Хаягдсан нярайн цогцсуудыг шинжлэхэд эсэн мэнд бойжиж байсан байгаа юм. Хамгийн бага нь гэхэд 900 гр жинтэй байсан. Тээж төрүүлсэн үрээ хүйтэн шал, хогийн сав, жалга, жорлон, буудлын өрөө, Туулын бургасанд хаяад явсан харгис алуурчин ээжүүд яагаад олдохгүй байна.

Э.Энхцолмон


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Anonymous (June 08, 2012 12:24:03 pm )

    muusain hulgaachuudad heleh ch ug oldohgui ni yatsan gehereeeiim yum hiitsgeej yavdag bnaaaa uheesee durakud

  • Anonymous (June 08, 2012 12:37:48 pm )

    Muusain buzar aluurchid. Sainaa hezee ch vzhgvidee.

  • Anonymous (June 08, 2012 12:45:18 pm )

    arai ch dee. iim bolchimgui bolomgui yum hiij bolno gej uu? ene huuhdiig haysan emegtei hunii ner zuusen hun chanargui humuus hezee negen tsagt burhanii gesgeeliig amsana bhaa. huseegui jiremslelt hiij bhaar hamgaallataa sain hiigeechee

  • Anonymous (June 08, 2012 12:45:56 pm )

    arai ch dee. iim bolchimgui bolomgui yum hiij bolno gej uu? ene huuhdiig haysan emegtei hunii ner zuusen hun chanargui humuus hezee negen tsagt burhanii gesgeeliig amsana bhaa. huseegui jiremslelt hiij bhaar hamgaallataa sain hiigeechee ter eejuudiig ni olood shorond horiod ug

  • Anonymous (June 08, 2012 1:08:38 pm )

    ЁОО ЯМАР АЙМААР ЮМ БЭ ТЭГЖ ЗОВЖ ТӨРҮҮЛЧЭЭД ЯАГААД ҮХЭХИЙГ НЬ ХАРААД ХАЯАД ЯВДАГ БАЙНА АА, ДӨНГӨЖ ТӨРСӨН ТЭР ЖААХАН АМЬТАН ХАРАХАД Л ХАЙР ХҮРЭМ БАЙДАГ ШҮҮ ДЭЭ ГЭТЭЛ ЯАЖ ЧАДАЖ БАЙНА АА ТӨСӨӨЛӨГДӨХГҮЙ ЮМ, ЭНЭ ХҮҮХДЭЭ ТӨРҮҮЛЭЭД ХЭН НЭГЭНЭЭС НУУЖ ХААЖ ХАЯЖ БАЙГАА ОХИД ХОЖИМ ЯАЖ ЭЭЖ БОЛОХ ЮМ БЭ АДГИЙН ШААРНУУД ҮХЭЭСЭЙ, ТЭР ЖААХАН ҮРС ЭНЭ ХОРВООГООС ЯВАХДАА ТЭР ТӨРҮҮЛСЭНХ ЭХИЙГЭЭ БАС АВААД ЯВААСАЙ БУРХАД БУРХАНЫХАА ОРОНД ХАРИН ТЭР ШУЛАМНУУД ТАМДАА ЯВАХ УЧИРТАЙ, ЯАХ ГЭЖ ЭНЭ ХҮНИЙ БУЗАР ХОРВООД ИРЭЭД ЭЦЭСТ НЬ ХОГ ШААР ШИГ ХАЯГДАХ ЁСТОЙ ЮМ БЭ ТЭД ЧИНЬ ӨӨРСДӨӨ БУРХАД ШҮҮ ДЭЭ

  • Anonymous (June 08, 2012 1:59:11 pm )

    yagaad olj chadahgvi bgaa yum boloo uul ni haana ymar torhod torson geed l shvvj boldog yum bishvv
    setgel ni ubdduggvi l yum bh daa yaj chadaj bna muusain ynhanuud l bgaa da

  • Anonymous (June 08, 2012 4:03:02 pm )

    Hargis aluurchid amidiin tam edlej yawaa gedegt itgej bn.

  • Anonymous (June 08, 2012 11:13:48 pm )

    neg l buruu yavaad bna daa mongol mini

  • Anonymous (June 09, 2012 9:11:49 am )

    хмм өр өвдөж байна,,Монголд минь бүтэж байгаа юм нэг ч байхгүй болждээ

  • Anonymous (June 09, 2012 10:13:08 pm )

    ARAI CH DEE.HUN BOLJ IRJ BGA BYATSHAN AMITADIIG

  • Anonymous (June 10, 2012 11:18:09 am )

    БУЗАР ГИЧИЙНҮҮД БАРИЛГЫН БӨӨСТЭЙ ХЯТАДУУДААС ОЛСОН ХҮҮХДҮҮДЭЭ ГАРГАХ Ч ХЭЦҮҮ БАЙХ Ч ХЭЦҮҮ БОЛЧООД ЗУЛБУУЛЖ ХАЯЖ БАЙГАА ЮМ ДАА

antalya rent a car