antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jun 8, 2012 6 comments

Сонгинохайрхан дүүргийг өмч хувьчлал нэрийн дор “өгчихөж” магадгүй л нөхөр

нийтлэсэн Admin

Монголын улстөрд байх “шинэ цагийн баячууд”-ыг УИХ-ын гишүүн гэхээсээ “АПУ”-гийн, “Талх чихэр”-ийн, “Мах импекс”-ийн гэх мэтээр үндэсний томоохон компаниудын ард нэрийг нь зүүж дууддаг. Саяхан л ард түмэнтэйгээ адил явсан нөхөд яахаараа бидний эцэг, эхийн өр их хөдөлмөрөөр бүтээсэн үйлдвэрүүдийг өмчилдөг билээ хэмээн шинэ цагийн залуучууд гайхаж бас ухаж магад. Түүнчлэн эдгээр үйлдвэр яагаад улстөрийн нэг бүлэглэл буюу АН-ын гишүүдийн гарт орчихов гээд хөөвөл багагүй урт түүх өгүүлэх болно. Харин өнөөдөр “АПУ”-гийн Г.Батхүү, “Талх чихэр”-ийн Х.Баттулгын тухай биш, тэдэнд үндэсний үйлдвэрийг дангаар эзэгнэх боломж олгосон Да.Ганболдын тухай тогтож өгүүлье. Уг нь бид шинэ нийгмийн босгон дээгүүр хэр баргийн үнээр үнэлж баршгүй том том үйлдвэрүүдтэй алхаж орсон. Гэтэл энэ үйлдвэрүүд “шинэ баячууд”-ыг төрүүлэх боломж болсон нь хэний ч сонирхлыг татна биз дээ. Тэр тусмаа их бүтээн байгуулалтыг босгож байхад хүрз шороо хаяж үзээгүй цагаан гартнууд эзэмшээд байхаар бүр ч гайхна.

Төр эргэж, нийгэм өөрчлөгдөж асан цаг буюу 1990 онд Д.Бямбасүрэнгийн толгойлж байсан эвслийн Засгийн газрын Тэргүүн шадар сайдаар Да.Ганболд ажиллаж байв. Тэгэхэд засгийн эрхийг барилцаж байсан Да.Ганболд тэргүүтнүүд Монгол оронд эдийн засгийн шинэ хувьсгал хэрэгтэй хэмээн өмч хувьчлалыг эхлүүлж, цэнхэр, ягаан тасалбар тарааж байв. Тухайн цагт өөртөө авч байгаа хэдэн малаа л өмч гэж ойлгож байснаас цэнхэр, ягаан тасалбараар бараг л галаа ноцоох нь халаг байв. Учир нь тэр өнгийн цааснууд ямар учиртайг хэн ч хэзээ ч тайлбарлаагүй. Засгаас баталсан дагуу л харанхуйгаар тарааж байсан болохоор хэн ч мэдээгүй. Тухайн цагт өмч хувьчлалыг гардан хийсэн хүмүүс үнэт цаасны тухай ойлголтыг ард түмэнд өгөх кампанит ажил өрнүүлэх нь бүү хэл тайлбар төдий зүйл ч хийгээгүй гэсэн үг. Хэргээр ч ингэсэн гэсэн яриа байдаг нь оргүй зүйл биш.

Ийм л зүйлийг Монголд анх удаа эхлүүлж, олон зуун мянган эгэл иргэний гарыг нь мухарласан хүн бол Да.Ганболд. Өмч хувьчлал хэмээх нэрийн дор ард түмнийг хоосруулж, олигархиудын гарт эрдэнэ атгуулсан Да.Ганболд өнөөдөр Сонгино-хайрхан дүүрэгт нэрээ дэвшүүлээд манаргаж явна. Анх ерээд оны эхэн үед Да.Ганболдын эхлүүлсэн өмч хувьчлалын ажил 1996 онд АН олонхи болоход дахин эрчимтэй явагдсан. Энэ үед цэнхэр, ягаан тасалбарын “загалмайлсан эцэг” Да.Ганболд УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга болж, өнөөгийн УИХ-ын гишүүн З.Энхболд Төрийн өмчийн хорооны даргаар очих тохиол бүрдсэн нь өнөөгийн зах зээлийн олигополь хэсгийг
шулуухан дэмжих, өөрсдөдөе ашиг унагах хувьсгалын тохироо болсон юм. Улсын өмчийн гэх бүх зүйлийг өмч хувьчлал нэрийн дор өөрсдийнхөө талд буюу зах зээлд ноёрхогч хэдхэн хүний гарт хийж байсан нь энэ.

Өдгөө “шинэ баячууд”-ын овоглоод байгаа АПУ, “Мах импекс”-ээс гадна гутлын, гури-лын, оймсны гээд томоохон үйлдвэрүүд Да.Ганболдыг Тэргүүн шадар сайдаас УИХ дахь Эдийн засгийн байнгын хорооны дарга хүртэл ажиллах хугацаанд бүгд өмч хувьчлал хэмээх малгай дор өнөөгийн шинэ баячуудын гарт орсон. Ардчилсан нийгэмд иргэд өөрсдөө өмчтэй байх ёстой гэх лоозонгийн дор ёстой л нэг туйлж байв. Иргэд ч тэдний өгсөн буруу ташаа ойлголтоор өнөөдөртэй золгосон гэхэд тэгтлээ ташаарсан болохгүй. Энд мэдээж өмч хувьчлалынутгаагуулгыг буруутгаад байгаа хэрэг огт биш, гагцхүү өмч хувьчлал нэрийн дор ямар их баялаг, их бүтээн байгуулалтыг хэдхэн хүний гарт атгуулсан юм бэ гэдэг нь сонирхол татна.

Ингээд өмч хувьчлал нэрийн дор замхруулсан зарим зүйлийг баримтаар дурдъя. 1991-1999 он хүртэл хийсэн өмч хувьчлалаар томоохон үйлдвэрийн газруудыг хувьцаат болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэрт шилжүүлж, тэдгээрийн хувьцааг Хөрөнгийн биржээр дамжуулан цэнхэр тасалбараар худалджээ. Цэнхэр тасалбар гэх цаасаар 344 төрийн өмчит газрыг анх хувьчлахаар тухайн үеийн Засгийн газа|11 ярьж байсан ч сүүлдээ бүр улайран 916 аж ахуйн нэгж болгон өргөн тараалт хийсэн гэдэг нь баримттай зүйл. Албан баримтаар
бол “916 аж ахуйн нэгжийн 10.9 тэрбум төгрөгийн хувьцаа, ногдол хувийг цэнхэр тасалбараар худалдаж, 475 хувьцаат компани, 369 бүрэн бус хариуцлагатай компани шинээр үүсэн байгуулагдаж байсан. Үүнд 1.3 сая гаруй хүн хувь нийлүүлэгч нь болж байлаа” гэж эвтэйхэн тайлбарладаг байжээ. Гэхдээ өнөөдөр 2.7 сая иргэний тал хагас нь буюу 1.3 сая нь үнэхээр төрийн өмчөөс хувьчлалд орсон томоохон компаниудын хувьцааг эзэмшиж байгаа бил үү гэвэл үгүй. Тухайн цагт төр барьж байсан Да.Ганболд нарын хүмүүс иргэдээ хулхидаж, өөрсдөө баяжиж хөлжсөн хэрэг. Өдийд таны, бидний аав ээжийн хөдөлмөрөөр боссон үйлдвэрүүдийг ардчилсан журмаар, хулхидуулалгүй хамтдаа эзэмшиж байсан бол арай ч ийм амьдрахгүй байсан нь мэдээж.

Хэрвээ 1996-2000 онд АН засаг барьж байх үед Да.Ганболдыг Ерөнхий сайд болгосон бол өнөөдөр төрийн өмчид юу ч үлдэхгүй байлаа. АН-ыг засаг барьж ахуй цагт түүнийг Ерөнхий сайдад удаа дараа нэрийг нь дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч хүлээж аваагүй юм. УИХ-ын сонгуульд Хэнтий аймагт нэрээ дэвшүүлээд удаа дараа өвдөг шороодож байсан тэрбээр олон жилийн дараа УИХ-д эргэж ирэхээр сонгиночуудын тархийг угааж эхэлжээ. Монгол Улсын мөн-гө төгрөгөөр үнэлэмгүй үйлдвэр үйлчилгээний газар, ахмадуудын маань нөр их хөдөлмөр, хөлс хүчээр боссон бүтээн байгуулалтыг хэдхэн хүний гарт хийсэн Да.Ганболдыг сонгиночууд сонгохгүй гэж найдна. Хэрвээ сонгох юм бол Сонгино-хайрхан дүүргийг өөрсдийнхөндөө өмч хувьчлал нэрийн дор өгчихөж магадгүй л нөхөр.

 

С.Ууганбаяр

 

Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • Anonymous (June 09, 2012 8:13:35 am )

    Jinhene uneniig bichjee. Tasalbar hemeeh tsaasyg ard tumen uchryg n oilgoogui bhd ene byh zuiliig hiisen odoogiin AN. Tom YILDVERUUDIIG UNEGUIDELEN huvichilsan AN. ATG yilderuudiig jinhneesee uneguiduulsen AN iin erh medel buhii hvmuusiig chaddag yum shalgaach.

  • Anonymous (June 09, 2012 10:40:45 am )

    emch khuvichlal mongoliin kguvid shine yum baisan yamar ch yumand aldaa ononn gej baidag emch khuvichlal bukgeldee zev baisniig eneegiin zam, barilga, teever, uul uurkhai, zochid buudal niitiin khool, NAA-n yilchilgee kharuulj baigaa shuu dee ulsiin uildveriig avaad sain avch yavaa ch khun baikhad dampuursan nu ch bii bukhniig kharaar budaj bolokhgyi Da ganboldiin khuvid terd kheregtei tolgoi sain bolovson khuchin bas l mongoliin bayalagaa

  • Anonymous (June 09, 2012 10:40:47 am )

    emch khuvichlal mongoliin kguvid shine yum baisan yamar ch yumand aldaa ononn gej baidag emch khuvichlal bukgeldee zev baisniig eneegiin zam, barilga, teever, uul uurkhai, zochid buudal niitiin khool, NAA-n yilchilgee kharuulj baigaa shuu dee ulsiin uildveriig avaad sain avch yavaa ch khun baikhad dampuursan nu ch bii bukhniig kharaar budaj bolokhgyi Da ganboldiin khuvid terd kheregtei tolgoi sain bolovson khuchin bas l mongoliin bayalagaa

  • Anonymous (June 09, 2012 5:04:59 pm )

    umch huvichilal nereer ulsiin hunurfiig uneguiduulj huvichilj avdag argavd AN buur neg garshchihsan shuu deee ard tumniig hoosruulaad l baij baigaa biz dee

  • Anonymous (June 09, 2012 9:41:00 pm )

    EE ENE HUND ITGEEDCHDEE !!!!!HARAVAAS HOLITSTOI !!!! YAJCH MEDNE SHUU !!!

  • Anonymous (June 10, 2012 5:43:07 pm )

    Elbegdorj gej neg hyatad tsusnii nuhuruus yaj salya gej bj deerees in Ganbold bas yuv dee erliiz hurliizuud ene turd olshiroh tusam turiin harigsal ulam ihdene shuu dee tegeed ch AN MAN-niihanaas zalhaj bna hooson amlahaa boli mongol turuus zailtsagaa

antalya rent a car