antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
May 25, 2012 5 comments

Төр тэтгээд байна уу, хорлоод байна уу

нийтлэсэн Admin

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд  олгох сая төгрөгийн түрүүч болох 330 мянган төгрөгийг өнгөрсөн лхагва гарагаас эхлэн тарааж эхэлсэн.  Ингэснээр хөгшдийн хүлээлт бага ч болов үр дүнгээ өгч байх шиг байна.  Ямар ч байсан ядуу иргэд хэд хоногтоо л гэдэс цатгалан явах мөнгөтэй боллоо гэсэн үг. Манайд эрх мэдэлтнүүд, олигархиудыг эс тооцвол  боломжийн амьдралтай хүн цөөн учраас олон хүн баярлаж байгаа нь гарцаагүй.

Ямар ч байсан хүмүүс банкин дээр өглөөний 04:00 цагаас эхлэн дугаарлаж, зарим нэгийгээ дарж алах шахаж байна гэнэ.
Яг л тэжээлийн мал шиг дайрцгааж байгаа нь эмгэнэлтэй. Энэ бүхний цаана эдийн засгаа алж, дундаж давхаргыг бүрдүүлж байгаа цөөн хэдэн иргэнээ “цаазалж” байгаа том харгислал явагдаж байна. Манай эдийн засаг тэртээ тэргүй эмзэг байгаа. Зөвхөн сар бүр өгдөг 21 мянга, төрийн албаны цалингийн нэмэгдлээс шалтгаалаад инфляци хөөрч, иргэдээ хэцүү байдалд оруулаад байна.

Үүнээс болоод төв банк нь бодлогын хүүгээ нэмж, цаашлаад арилжааны банкиуд нь зээлийн хүүгээрээ боомилж “алах” шахаад байгаа. Тийм байтал дахиад бөөн мөнгө тарааж, сөхөрсөн эдийн засгаа элгээр нь хэвтүүллээ. Өнөөдөр төр мөнгө тараахаа шийдсэн болохоос дараа нь гарах үр дагаварыг огт тооцоолоогүй хэрэг. Эсвэл тооцсон ч тоогоогүй биз. Ганцхан жишээ татахад л хангалттай. Өнөөдөр мах кг нь 10 мянган төгрөг хүрэх шахаж байна. Учир нь махны нийлүүлэлт тийм хангалттай биш байгаа. Харин эрэлт үргэлж их байсаар л.
Тэр хэрээрээ үнэ өсч байгаа нь эдийн засгийн хууль. Гэтэл дахиад бэлэн мөнгө нийгэмд цацаж байгаа нь эрэлтийг улам гааруулсан явдал болж таарав. 330 мянган төгрөг авсан хүмүүс хамгийн түрүүнд сайхан тарган адууны, эсвэл үхрийн хавирга авч чанаж идэхийг хүсч байгаа нь тодорхой. Ёстой нэг чацга харватлаа өөхтэй хавирга огтлох хүсэл нь оволзож байгаа нь мэдээж шүү дээ. Тэр ч утгаараа махны лангуудыг хоосолж байгаа биз.  Өчигдөрхөн нөөцийн махан дээр 330 мянгатнууд алалцаж, хуйгаар нь хамж байна гэнэ ээ. Гэтэл нийслэлд өдөртөө хэдхэн тонн мах орж ирж байдаг. Эрэлт хуучин нийлүүлэлтээсээ хоёр дахин их байсан бол одоо 3-4 дахин ихэсч байгаа нь тодорхой.

Тийм байтал төр засгаас махны нийлүүлэлтийг нэмэх тал дээр ямар ч арга хэмжээ аваагүй байна. Одоо мах магнаг биш алт болох байлгүй. Бид өнөөдөр зөвхөн махныхаа хүрээнд сэтгээд байгаа болохоос 330 мянгаас болж өргөн хэрэглээний бараа өргөнөөр хэрэглэгчдийн эрэлт нийлүүлэлтээсээ давах нь тодорхой шүү дээ.  Ингэж л төр засаг иргэдээ тэтгэх биш, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн цөөнх болж хувирсан дундаж амьдралтай иргэд маргаашнаас эхлээд үнийн өсөлтийг дийлэхгүй ядуурч, сөхрөхдөө тулах гээд байна.  Болохгүй бол бүгд махны ченж болдог юм уу, өөр арга алга.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
MMinfo.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Anonymous (May 25, 2012 1:55:36 pm )

    Баяр уул нь 1.500.000 төгрөгний үнэнд дүйцэх хувьцаа өгнө гэж амласан бол зөв байсан юм. Бэлнээр нь өгнө гэж том тэнэгтсэн дээ. Үнэхээр үүний үйлийн үр нь Монголоо алж байгаа юм.

  • Anonymous (May 25, 2012 2:18:45 pm )

    ene heden gishuud pizda nar yu hiideg yum be sn ajillaj chadahgui bol sanalaaraa zailaad ogooch ard tumnii tarhiig ugaagaad hudlaa baahan butehgui amlalt ogood ard tumnii toloo holiinhoo chigchii huruug ch hodolgohgui bugdiig n buudchihmaar pizda nar shuu …….

  • Anonymous (May 25, 2012 7:02:16 pm )

    mungu taraah ni buruu bishee eh ornii huvia hun bur avah yostoi zuvhun mongol bish kanad amerikuud ch huvi taraadag europod huuhdiin mungu ugdug shuu de

  • Anonymous (May 25, 2012 8:15:48 pm )

    Эх орны хувь гэж авч болноо, гэхдээ эх орон маань гадныханд өргүй бол шүү дээ. Хүн бүр 5000 ам.долларын өртэй болчоод байхад юун хувь хишиг вэ та минь ээ. Бид, бидний хүүхдүүд бусдын боол болох нь байна шүү дээ.

  • Anonymous (May 26, 2012 8:37:44 am )

    MAN uul n bol 1,500,00 tug uguud, huvitsaa unegui ezemshuulne geed baahan hudlaa zalsan odoo muriin hutulburtuu uy hiih gej bgaa,hiisen gej hudlaa yrih bol Negen uls tur ch helehdee MAN iin hiine gej bgaa ajiluud hezee ch hiigdehgui yagaad gevel ed nar ajil iih gej bgaa humuusee dandaa darj darmtladag gesen.Bihuvidaa 1,500,00 tuguu butneer n,huvitsaagaa avmaar bna shuu.Yduu ch bna uu,bayn ch bna uu hun ymar ch bj bolno.Gehdee MAN amalsanaa bieluuleh hrgtei bsan um. HUmuusee hudalch namd ta nar sanalaa ugvul ireh 4 jild bas l hulhiduulaad ungurnu.

antalya rent a car